Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

 ******* нарт холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                                 Э.Хосбаяр

Шүүгдэгч                                                                      *******

                                                                                       *******

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч                      Г.Цэрэндолгор        

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч                    Б.Солонго

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн шүүх хуралдааны 2022/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2121000000439 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг, *******ийн ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

-  Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 11 сар 28 хоногийн хорих ялаар тогтоож шийтгүүлснийг Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 225 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 20 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 4 жил 4 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон боловч ялыг биелүүлээгүй учир Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 52А дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил 1 сар 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 4 жил 1 сар 7 хоногийн хорих ялаар сольж ялыг эдэлж байгаа.

Хэрэйд овогт ын , Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: / Урьд:

-  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 143 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 26 хоногийн хорих ялыг 2 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж ялыг эдэлж байгаа.

Шүүгдэгч Б.*******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн ын 2 тооны буюу олон тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******, Хэрэйд овогт ын нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ын *******д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ын эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сар 7 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 10 сар 22 хоногийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 10 сар 18 хоногийн хорих ялаар тус тус тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг, шүүгдэгч *******эд оногдуулсан 3 жил 10 сар 18 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 2,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багт оршин суух, овогт гийн /РД: /-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, илүү гарсныг нь улсын орлого болгож,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ДОР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй тул дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Миний бие тухайн гэмт хэрэгт холбогдоогүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад хэлсэн. Гэвч хавтаст хэрэг шүүхэд шилжсэний дараа улсын яллагч надтай уулзаж хэргээ хүлээн зөвшөөрөхгүй бол ял чинь хүндэрнэ гэсэн. Ийм учраас шүүх дээр хэргээ хүлээн зөвшөөрсөн. Би мэдүүлгээ хоёр янзаар өгсөн боловч шүүх дээрх байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь учир дутагдалтай шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа миний шүүх дээр хэргээ хүлээсэн мэдүүлгийг нотлох баримтад тооцож намайг ял шийтгэсэн нь хууль бус болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Миний  бие болон нь хулгайн гэмт хэргийг хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “...******* хулгайн үйлдэлд оролцоогүй, бярууг зарсан мөнгийг хамт үрсэн нь үнэн” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Би өөрийн гаргасан гомдлоо дэмжиж байна. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ы өмгөөлөгч Г.Цэрэндолгор: “Давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбар байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Солонго гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч ийн хувьд давж заалдах гомдол гаргасан. Түүний гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Хосбаяр гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******* “ нь мал хулгайлж байгаа үйлдлээ бүрэн дүүрэн ойлгож байсан” гэж, шүүгдэгч ******* “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд ******* нь “ энэ хэрэгт хамааралгүй” гэж хэлэх болсон. Хуулийн байгууллага нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт гаргадаг болохоос тоглоом хийдэг газар биш юм. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.*******, ******* нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан иргэн ын 2 тооны буюу олон тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сумын төвийн урд талаар манай үхэр бэлчээрт гарсан. Орой 19 цагийн үед ирсэн бөгөөд хашаандаа тоолж хашихад 2 тооны бяруу дутсан. ...Манай хоёр бяруу араасаа 2 чих нь хоёулаа догол имтэй хоёр ташаан дээрээ цэнхэр өнгийн будагтай улаан болон сарман 2 настай үхэр байсан...” /хх 16-17/ гэсэн,

Гэрч ы: “...Намайг дуудсан хүнтэй уулзаад хашсан хоёр үхрийг ачиж байхад гэрийн эзэн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд “юун хүмүүс вэ? юун үхэр вэ? хулгайн үхэр биш биз” гэхэд намайг дуудсан залуу “Миний үхэр юм аа, аймаг руу авч яваа юм” гэж хэлээд аваад явсан. Миний тээврийн хэрэгсэл өндөрлөгөө байхгүй учир 1 бяруу нь төмөр замын цаад талд аймгийн төвөөс 10 км-ын цаана үсрээд буучихсан. Тэгтэл нэг залуу нь үлдэж араас чинь туугаад очно, чи явж бай гээд би нэг залуугийн хамт 1 бярууг ачаад Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод буулгасан. Үхэр буулгадаг айлд байсан залуу миний дансанд 60,000 төгрөг шилжүүлсэн...” /хх 28-29/ гэсэн,

Гэрч ы: “...Маргааш нь 21 цагийн үед хөдөөнөөс ирж байна гэхээр нь манай гэрт хүрээд ир гэж хэлэхэд 22 цагийн үед манай гэрт 1 тооны бяруу ачаад цагаан өнгийн портертэй ирсэн. Надад хэлэхдээ 2 бяруу ачиж гарсан боловч нэг нь замдаа машинаас унасан учраас араас туугаад ирж байгаа, чи худалдаж авах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд хадам аав Энхбаатар, нарын хамт хөөж яваа бярууг авахаар төмөр замын хорооллын зам дагуу айл руу очиж тухайн айлаас гуйж хашаанд нь уяж орхисон. Тэгээд буцаж аймгийн төв орж бяруу тууж ирсэн ******* гэх залуугийн данс руу 460,000 төгрөг шилжүүлсэн...” /хх 30-31/ гэсэн,

*******ы яллагдагчаар байцаагдсан: ”... такситай манай гэрт ирээд яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд надаас салахгүй байхаар нь би сумын төвөөс баруун урагш 2 км орчим зайд үхэр байхаар нь ийн хамт очоод ухаа бяруу, алаг нүүртэй бярууг явган туугаад гар утасны сүлжээ орохоор нь машин дуудъя гээд туугаад явж байгаад сүлжээ орохоор нь машин дуудахад удалгүй цагаан өнгийн портер машин ирсэн. Бид хоёр хулгайлсан 2 бяруугаа ачаад явж байтал замд 1 бяруу нь үсрээд буухаар нь би бууж үлдээд үсэрсэн бяруугаа туугаад төмөр зам орчим ирээд ийн сүүлд залгасан дугаар луу ярихад бяруу авах Мэндээ гэх залуутай ирсэн. Ингээд Мэндээ гэх залуу төмөр замд айлын хашаанд бяруугаа уяж орхиод 2 бярууны үнэ 410,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн...” /хх 52-54/ гэсэн,

*******ийн яллагдагчаар байцаагдсан: ”...11 цагийн орчим гэрээс нь гараад баруун урагш 4-5 км яваад 40-50 тооны үхэр байхаар нь 2 тооны бяруу салган авч 25 км тууж гар утасны сүлжээтэй газар очоод би таксинд явдаг эгчийг машин олоод өгөөч гэхэд удалгүй цагаан өнгийн портер ирсэн. ...тай уулзаад буцаж очоод *******ыг аваад 2 бярууны үнэ 410,000 төгрөгийг *******ы дансанд хийлгээд бид хоёр Хананбулаг буудалд орж пиво уугаад унтацгаасан...” /хх 58-60/ гэсэн мэдүүлгүүд,

Хохирогч ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Энэ хоёр хоёулаа нийлж миний 2 үхрийг хулгайлчихаад одоо нэг нь даагаад нөгөө нь үлдэх гээд байна. Тухайн үед тэр шар залуу нь *******ын гэрт байсан. Тэр өдөр аймгаас очсон гэж худлаа хэлж байна. Би тийм олон малтай хүн биш. Гэхдээ хүний хүүхдийг ял эдлүүлэх бодолгүй. Шүүгдэгч нар миний малыг хамт хулгайлсан. 15 цагийн сумын шуудан явж байхад шүүгдэгч нар бярууг маань туугаад явж байхыг харсан гэрч байгаа. Би шүүгдэгч нараас хохирлоо гаргуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг,

эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх 9-10/ , эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 11/, эд зүйлийн үнэлгээ /хх 12/, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/ болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогджээ.

Анхан шатны шүүх мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн *******, ******* нарыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******ын *******д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ын эд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сар 7 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 10 сар 22 хоногийн хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 4 сар 26 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 10 сар 18 хоногийн хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт  тохирсон байна.

Шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч ******* нь “...Миний бие тухайн гэмт хэрэгт холбогдоогүй, хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад хэлсэн. ... хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэх, ******* нь “...Миний  бие болон нь хулгайн гэмт хэргийг хийгээгүй. ... хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч ы “...Миний тээврийн хэрэгсэл өндөрлөгөө байхгүй учир 1 бяруу нь төмөр замын цаад талд аймгийн төвөөс 10 км-ын цаана үсрээд буучихсан. Тэгтэл нэг залуу нь үлдэж араас чинь туугаад очно, чи явж бай гээд би нэг залуугийн хамт 1 бярууг ачаад Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын тоотод буулгасан. Үхэр буулгадаг айлд байсан залуу миний дансанд 60,000 төгрөг шилжүүлсэн...”, гэрч ы “...Надад хэлэхдээ 2 бяруу ачиж гарсан боловч нэг нь замдаа машинаас унасан учраас араас туугаад ирж байгаа, чи худалдаж авах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. ...Тэгээд буцаж аймгийн төв орж бяруу тууж ирсэн ******* гэх залуугийн данс руу 460,000 төгрөг шилжүүлсэн...” /хх 30-31/, гэрч Ж.гийн “...ийг найз нь тосож авсан бөгөөд би удлагүй буцсан. 16 цагийн үед 89144158 дугаараас залгаад аймгийн төвөөс 25 км зайд машингүй байна, та портер машин явуулаад өгөөч гэхээр нь Шүр зах дээр ачаа ачдаг портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хүний дугаарыг өгсөн. ...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед манай гэрт тосож авсан залуугийн хамт ирж өөрийнхөө гар  утсыг 30000 төгрөг өгч авсан.” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч *******, ******* нар нь олон тооны малыг бүлэглэж,  машин механизм ашиглаж үйлдсэн нь нотлогдохын зэрэгцээ шүүгдэгч *******ы “...Миний  бие болон нь хулгайн гэмт хэргийг хийгээгүй...” гэх, *******ийн “...Миний бие тухайн гэмт хэрэгт холбогдоогүй...” гэх гомдлууд нь няцаан үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт  “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

Гэтэл анхан шатны шүүх хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ дээрх хуулийн зүйл заалтыг баримтлалгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд нэмэлт оруулах замаар зөвтгөж, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг өөрчлөн найруулахаар шүүх бүрэлдэхүүн  шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, *******ээс 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр багт оршин суух, овогт гийн /РД: /-д олгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 5 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ы эзэмшлийн цагаан өнгийн ДОР улсын дугаартай, “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн /тус бүрээс 2,250,000 төгрөг/ гаргуулж, хохирогч Р. од учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.” гэж өөрчлөлт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ы “Миний  бие болон нь хулгайн гэмт хэргийг хийгээгүй”, шүүгдэгч *******ийн “Миний бие тухайн гэмт хэрэгт холбогдоогүй” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              З.ЭНХЦЭЦЭГ

                     ШҮҮГЧИД                                                С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                      Ж.ДОЛГОРМАА