Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/03163

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/03163

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *дүүрэг *дугаар хороо *гудамж * тоотод оршин суух, *

Нэхэмжлэгч: * дүүрэг * дүгээр хороо*дугаар байр* тоотод оршин суух, *

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол *тоотод байрлах, *

Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо * дугаар хороолол * гудамж * тоотод байрлах, *

13,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *нар нь хариуцагч*нарт холбогдох 13,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 225,950 төгрөг төлсөнг дурдаж, 50 хувь 112,975 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч * нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ж.КУЛЬДАНА