Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жуумаагийн Кульдана |
Хэргийн индекс | 102/2024/01089/И |
Дугаар | 102/ШШ2024/02760 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/02760
2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/02760 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * аймаг * дүгээр баг *
Хариуцагч: * дүүрэг * дугаар хороо *хороолол *байр* тоотод оршин суух, *
Шатахууны зардал 4,501,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *, хариуцагч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т* ХХК нь хариуцагч *т холбогдох 4,501,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд
1.1. Нэхэмжлэгч Т* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т* ХХК, * нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 02-нд * дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж *-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх 5 гэрээ байгуулсан. Тус 5 гэрээгээр 5 өөр улсын дугаартай 5 машиныг ажиллуулахаар тохирч * төлөөлөн гэрээ байгуулж жолооч нараас авсан итгэмжлэлийн дагуу төлбөр тооцооны асуудлыг * хариуцаж байсан. Нэхэмжлэгч Т* ХХК нь * ХХК-тай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан тул жолооч нар тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн шатахуун аваад дараа нь манайтай тооцоо нийлэх үедээ зээлсэн шатахууны зардлаа хасуулж тээвэрлэлтийн хөлсөө авдаг байсан. Тээврийн хэрэгслийн жолооч нар шатахуун авахдаа өөрийнхөө гарын үсгийг зурах эсвэл *тэй гэрээ хийсэн гэх байдлаар *ийн нэрийг тооцооны хуудаст бичдэг байсан. Нэг машин сард хамгийн багадаа 8 рейс хийнэ гэж гэрээнд тусгасан. Жолооч рейс хийхдээ өөрөө шатахуунаа төлөөд явж болно. Энэ тохиолдолд манайх ямар нэгэн суутгал бодохгүй мөнгийг бүтэн шилжүүлдэг. Боломжгүй үедээ * ХХК-ний шатахууны түгээгүүрээс зээлээр авдаг. Гэтэл 2019 онд Т* ХХК жолооч нарын авсан түлшний тооцоог хасалгүйгээр ажлын хөлс олгосон асуудал үүссэн. Үүнтэй холбоотой * ХХК манай компаниас төлбөр мөнгөө нэхэмжилж шүүхийн шийдвэр гарсан байгаа. Т* ХХК-наас хамтран ажиллах гэрээгээр тээвэр хийж байсан 5 машины төлбөр тооцоог *ийн данс руу шилжүүлдэг байсан. * нь өөрөө бусад жолооч нартайгаа цалинг хэрхэн яаж хувааж байгааг манай компани хянадаггүй бөгөөд жолооч нарын асуудал манайд хамааралгүй. 2019 оны түлшний тооцоог манай компанид 2020 онд ирүүлсэнтэй холбоотой тооцоог дуусгах талаар жолооч нарын жагсаалтыг гаргаж 2 жилийн хугацаанд сануулж, шаардлага тавьж төлүүлж ирсэн боловч * төлбөрийг зөвшөөрөөгүй. * нь *улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 сарын 11-ний өдөр 50 л түлш, * улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 сарын 26-нд 220 литр түлш, *дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 сарын 31-нд 640 литр түлш, * дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 10 сарын 17-нд 570 литр түлш, * дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 11 сарын 01-ний өдөр 600 литр түлш тус тус авсан. Иймд *өөс шатахууны зардал 4,501,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 08 дугаар сарын 02-нд Т* ХХК-тай * дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж * аймаг *-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх 5 гэрээ байгуулсан. Тээврийн ажил гүйцэтгэх явцад ажлын хөлсийг тухай бүр авч байсан. Гэхдээ гэрээний заалтад шатахуунтай холбоотой заалт байхгүй. Гэрээ хийх үед бодож тохирсон тээврийн хөлсийг 5 машины жолооч нарт өгсөн. * ХХК-тай би ямар нэгэн гэрээ байгуулаагүй, шатахуунтай холбоотой ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Жолооч нар шатахуун авсныг мэдээгүй. Миний зөвшөөрлөөр тухайн машинд шатахуун өгөх ёстой байсан. Гэрээний ажил дуусаж, тооцоогоо дуусгаад явцгаасан байхад шатахууны тооцоотой гэж дуудсан асуудлыг ойлгохгүй байна. 2020 онд эдний гэрээний ажилтан гэх хүн над руу холбогдож танай жолооч нар шатахуун авсан байна гэж анх холбогдсон. Дараа нь 2023 онд шүүхэд шатахуунтай холбоотой нэхэмжлэл гаргасан гэж холбогдсон. Тээвэрлэлт хийх явцад би өөрийн машины шатахууны төлбөрийг 100 хувь хувиасаа гаргасан. Би *тээврийн хэрэгслийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн түлшний үнэ 104,000 төгрөг,* тээврийн хэрэгслийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн түлшний үнэ 1,320,000 төгрөг нийт 1,424,000 төгрөгийг төлнө, бусдын зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 02, 08 дугаар сарын 13-ын өдрийн Хамтран ажиллах гэрээ, *ХХК-ийн албан бичиг, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Шатахуун тослох материалын зарлагын падаан, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гэсэн баримтыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь * 5 машин явуулах гэрээ байгуулж * ХХК-наас шатахуун авсан тул шатахууны төлбөрийг гаргуулна гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
3. Хариуцагч нь Т* ХХК-тай 5 гэрээ байгуулж ажилласан. * ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, шатахуунтай холбоотой ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Жолооч нар шатахуун авсныг мэдээгүй. Гэрээний ажил дуусаж, тооцоо ч дууссан. Шатахууны тооцоотой гэж 2020 онд гэрээний ажилтан холбогдсон гэх үндэслэлээр үгүйсгэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Т* ХХК, * нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 02, 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр * дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж Улаанбаатар-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх 5 гэрээ байгуулж * улсын дугаартай автомашинаар тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэж, Хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлд рейсийн болон шатахууны зардлыг хэрхэн тооцож төлбөрийг төлөх талаар тохиролцсон.
Хариуцагч * * ХХК-ийг төлөөлж 9 тээврийн хэрэгслээр * чиглэлд утаагүй түлшний нүүрс тээвэрлэх ажилд гэрээг төлөөлөн хийж, төлбөр тооцоог өөрийн дансаар хүлээн авч тооцоог тээврийн хэрэгслийн жолооч нартай хийж байсан болон тухайн тээврийн хэрэгсэл нь *ХХК-ийн шатахуун түгээгүүрээс түлш авдаг байсан үйл баримт гэрээ, итгэмжлэл, *-ийн нүүрс тээвэрлэх тээврийн хэрэгслийн жагсаалт, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн * ХХК-ийн гэрээ хийх хүсэлт, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, итгэмжлэл, талуудын тайлбараар тогтоогдож, энэ үйл баримтад зохигч маргаагүй.
4.2. Хариуцагч нь жолооч нар шатахуун авсанг мэдээгүй, гэрээний ажил дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч Хамтран ажиллах гэрээгээр * улсын дугаартай автомашинаар тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж, * ХХК-наас дээрх тээврийн хэрэгсэл нь гэрээний хугацаанд шатахуун авсан болох нь * ХХК-ийн Шатахуун тослох материалын зарлагын падаанаар тогтоогдож байгаа тул тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд * нь *тээврийн хэрэгслийн 2019 оны 10 сарын 11-ний өдрийн түлшний үнэ 104,000 төгрөг, * тээврийн хэрэгслийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн түлшний үнэ 1,320,000 төгрөг нийт 1,424,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч тээврийн хэрэгслээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нэхэмжлэгчээс ажлын болон, шатахууны зардлыг өөрийн дансаар хүлээн авч байсан тул төлбөрийг хариуцах үндэслэлтэй.
4.3. Нэхэмжлэгч Т* ХХК нь 2020 онд * ХХК-наас ирүүлсэн шатахуун авсан жолооч нарын тооцоотой холбоотой санхүүгийн хэлтсээс холбогдож байсан талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч *, хариуцагч нар тайлбарласан байна.
5. Хариуцагч нь Т* ХХК-тай тээврийн хэрэгсэл бүрийг төлөөлж гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг шилжүүлэн авсан тул Шатахуун тослох материалын зарлагын падаанаар авсан түлшний үнийг төлөх үндэслэлтэй.
6. Иймд хариуцагч *өөс 4,501,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч *өөс 4,501,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Таван толгой түлх ХХК-нд олгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,477 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *өөс 122,477 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т* ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийнн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА