Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 00309

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч Б.Б

Иргэдийн төлөөлөгч Б.Н

Хохирогч Д.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б

Шүүгдэгч О.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, Р.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 201714000296 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О.Э.

Шүүгдэгч О.Э нь бага насны хүүхэд буюу 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 09 настай дагвар охин Д.Б-г 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгаа байдлыг нь далимдуулан бэлэг эрхтнээ хоёр хөлний нь завсарт хийн бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу дагвар охин Д.Б-г байнга зодсон, гарыг нь өргүүлж зогсоох, гар хөлийг нь бахиар хавчиж, зодон биед нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       -Шүүгдэгч О.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 02 дугаар сарын үеэс Б-тэй мессежээр харилцаж бие биедээ хайртай болсон. Тухайн үед би Хэнтийд барилгын ажил хийдэг байсан ба Б 3 дугаар сарын дундуур Хэнтий аймаг Цэнхэрмандал суманд над дээр ирээд 4-5 хоноод буцаад явсан. Энэ үедээ нэг охинтой гэж ярьж байсан. 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр би Эрдэнэтэд ирээд хадмуудтай танилцсан. Гэтэл 2 банди, 2 охинтой болж таарсан. Бид хоёр 2016 оны 05 дугаар сард  хоёр охиноо аваад нэг гэртээ орсон. Хоёр банди нь хадмууд дээр хоцорсон. Бид байшин хөлсөлж амьдарч, Б ногоон дээр зогсдог, би тусалдаг байсан. 2016 оны 09 дүгээр сарын эхээр би ээжийн тэтгэврийн мөнгөөр гэр авч тусдаа гарсан. Би хоёр охиноо өөрийн төрсөн хүүхэд шигээ л хайрладаг. Надад гаж зүйл байхгүй. Б бид хоёр хэвийн бэлгийн харьцаатай хамт байдаг шүү дээ. Би охин Б-д хүч хэрэглэн бэлгийн харилцааны шинжтэй үйлдэл ер хийгээгүй. Би үнэн зөв мэдүүлж байна. Хадам ааваас Б бид 2 нэг машин авч засвар хийгээд байж байтал буцааж авснаас болж хадамтай хэрүүл хийснээс тэд намайг сохор доглон минь чамайг шоронгийн хадаас болгоно шүү гэж байсан. Мөн Б руу залгаад сохор доголонтой чинь хамт ална шүү гэж загнасан байсан. Харин охин Б гадуур дугуй унаад тэнээд, хичээлээ хийхгүй болохоор нь бахиар 2 удаа цохисон нь үнэн. Эхнэрийнхээ хажууд зодож байсан нь ч үнэн. Үгэнд орохгүй ээжийнхээ урдаас хэрэлдээд, хичээлээ хийхгүй болохоор нь зоддог байсан. Гарыг нь өргүүлж зогсоосон нь ч үнэн. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Өөр надад хийсэн үйлдэл байхгүй, хадам аав л гүтгээд байна, охинд үг зааж өгсөн байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч Д.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: О.Э ах намайг гар өргүүлж тэлээгээр ороолгож байсан, хамгийн сүүлд бахиар цохисон. 7 хоногт 1-2 удаа зоддог байсан гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Манай хойд аав  анх намайг оролдож эхэлсэн нь манайх хашаанд буугаад гэрт орсон хойно орондоо хэвтэж байгаад намайг өвөрт ороод ир гэхээр нь би өвөрт нь орохгүй байсан чинь загнаж байгаад өвөртөө оруулаад миний дотоожийг тайлаад өөрийнхөө дотоожийг тайлаад 2 хөлөн завсар боовоо хийж байгаад хөдлөөд байдаг. Боовноос нь цагаан өнгийн зүйл гараад миний хөл дээр гоождог. Э ах намайг доошоо харуулан бас дээшээ харуулж байгаад боовоо хөл завсар хийгээд хөдлөөд байдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өглөө ээж дүүг хүргэж өгөх гээд явсан хойгуур намайг орондоо хэвтэж байхад хөнжил сөхөөд өвөрт орж ирээд миний дотоожийг тайлаад өөрийнхөө дотоожийг тайлаад боовоо гаргаж ирээд хоёр хөлний завсар хийгээд хөдөлж байгаад боовноос нь цагаан өнгийн зүйл гараад больсон. Гарсан зүйлээ надаар арчуулсан. 7 хоногт 2-3 удаа миний дотоожийг тайлаад өөрийнхөө боовыг гаргаж ирээд хөлний завсар хийж байгаад хөдлөөд боовноос нь цагаан зүйл гарахаар болиод надаар арчуулдаг. Зарим үед ээжийг ажил хөөцөлдөх гээд хотын төв явсан хойгуур дүүг унт гэж загнаж байгаад тэгж байсан. Заримдаа манай дүүг гадаа тогло гэж гаргаад хаалга цоожилж байгаад хийдэг. Миний биед учирсан гэмтлийг хойд аав Энхтүвшин учруулсан. Хойд эцэг намайг зоддог. Дүү бид хоёрын гарыг өргөж зогсоодог. Маш их загнаад зодохдоо өшиглөж тэлээгээр ороолгож, самаар ороолгож, нэг удаа түлээний мод авч шидээд дүүг онож байсан. Зодуулсан он сар өдрөө санахгүй байна. Намайг зодох юм уу, гар өргүүлж байхад ээж байдаг байсан. Миний санаж байгаагаар 06 дугаар сарын 01-ний өдөр дүү бид хоёрын гарыг өргүүлж байсан. Хойд аавд зодуулчихаад хөхөрсөн байхад ээж болон эмээ өвөө нарт харуулж байсан гэсэн мэдүүлэг /хх 09-12 ху/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би нөхөр О.-Эг охиноо оролдсон гэхэд итгэхэд хэцүү, итгэхгүй байхад хэцүү байна. Би ийм үйлдэл хийхээр хүн биш гэж бодож байна. Гэтэл цагдаа дээр очоод байцаагч Э охиныг чинь оролдож  хүчирхийлсэн байна гэхэд нь шоконд орж итгэхгүй байсан. Надад маш хэцүү байна, Э-г ийм үйлдэл хийнэ гэхэд итгэхгүй байна, харин охин Б-г хичээлээ хийсэнгүй, тэнэлээ гээд гарыг нь өргүүлж зогсоох зэрэг үйлдэл бол байсан, миний хажууд бахиар гар дээр нь цохисон, одоо гомдол саналгүй  гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 05 дугаар сарын 10-ны орой цагдаа нар ирээд Э-г асуугаад гэрт ирэхэд нь юу болсон талаар асуухад бага насны Б гэж  хүүхдийг зодсон байна гэж хэлсэн. Би эхлээд тийм зүйл болоогүй гээд Э-г өмөөрч байсан. Манай охиныг Э оролдож хүчирхийлсэн гэдгийг мэдээд шоконд орсон. Дараа охиноосоо асуухад  таныг ажилд явсан хойгуур миний дотоожийг тайлаад өөрийнхөө дотоожийг тайлж бэлэг эрхтэнээ гаргаад миний дээр гараад гуяны завсар эрхтэнээ хийж хөдөлж байгаад цагаан зүйл гаргаад тэрийг нь би ОО-н цаасаар арчсан чинь миний бөөлжис хүрээд бөөлжсөн гэж хэлж байсан. Хашаанд бууснаас хойш Э ах намайг оролдож эхэлсэн гэж хэлсэн. А 3 удаа оролдсон гэж хэлсэн  гэсэн мэдүүлэг /хх13-17 ху/

Гэрч Х.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ач охиноо гэрт хүрээд ирээрэй өвөө нь гоё хоол хийгээд байж байя гэж хэлсэн. Орой гэртээ ирээд ач охиноо харсан чинь гар нь хөхөрсөн байхаар нь яасан юм бэ? гэсэн чинь Болортуяа аав зодоод гэхээр нь юу яриад байгаа юм бэ? гээд гэрээс гарах гэсэн чинь манай том ач өвөө уурлаж очоод яах юм бэ? цагдаад хэл гэхээр нь хорооллын цагдаагийн хэсэг дээр очоод хүүхэд зодсон байна гэж хэлсэн. Төв цагдаа дээр ирэхэд охинтой нэг эмэгтэй байцаагч уулзсан. Тэгээд мэдүүлэг авсны дараа Э болон А нар манай охин Б-г оролдож байсныг мэдсэн. Б-гийн гар нь хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад Э, А нарыг оролдсон талаар ерөөсөө хэлээгүй. Харин байцаагч эмэгтэйд мэдүүлэг өгч байхад оролдож байсан талаар сонсоод гайхсан. Эхлээд тайлбар авч байхаад би өөрөө хамт суусан. Б-г авч ирсэн чинь зүгээр байгаа хүнийг цагдаагаар бариулж авч ирлээ гэж уурлаад над руу дайраад хүүхэд яах гэж авч ирсэн юм гээд байсан. Б над руу дайраад нөхөр Э-г өмөөрөөд хүний муу үзэж шоронд хийх гэлээ гээд уурлаад байсан. Байцаагч эмэгтэй учрыг нь хэлж байж Болдмаа уурлахаа болсон гэсэн мэдүүлэг /хх 27-28 ху/,

-Насанд хүрээгүй гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Б-г хойд аав  зодож байсан талаар өмнө нь ерөөсөө ярьж байгаагүй. Харин Э эгч Б-н гар хөл нь хөхөрсөн байхад нь асууж байгаад хойд аавдаа зодуулсан байна гэдгийг нь цагдаад өргөдөл өгдөг өдөр нь мэдсэн. Үүнээс өмнө манай дүүгийн нүүр, гар хөл нь хөхөрсөн явахад нь асуухад унадаг дугуйнаас унаад гэж хэлж байсан. Энэ нь зодуулсан ул мөр байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг /хх 37 ху/,

-Насанд хүрээгүй гэрч Д.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн:...Б-г хойд аав Э зодож байсан талаар өмнө нь ярьж байгаагүй. Харин гарыг нь өргүүлдэг гэж хэлж байсан. Намайг хааяа ээж дүү нар дээр очиход Б болон бага дүүгийн гарыг өргүүлсэн байдалтай тааралдаж байсан. Манай ээж хажууд нь хараад зогсож байсан. Би нэг удаа ганцаараа ээж, дүү нар дээр очиход Э ах уурлаад манай 2 эмэгтэй дүүг юм хийхгүй байна гээд загнаад тэлээгээр ороолгоод гарыг нь өргүүлж намайг бас нэг удаа тэлээгээр ороолгож гар өргүүлж байсан гэсэн мэдүүлэг /хх 38 ху/,

- Гэрч Ц.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирээд Б-гийн биеийг харсан чинь 2 гар хөл нь хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад манай аав Э бахиар хавчаад зодсон. Ер нь дандаа зоддог гар өргүүлдэг, хоол өгөхгүй өдөржингөө байлгадаг гэхээр нь эхлээд 108 дугаарын утас руу утасдаж яаж баримтжуулах вэ гэж асуухад харъяа цагдаагийн газраа ханд гэж хэлсэн. Б-тай байцаагч уулзаад Э, А нар нь түүнийг оролдож байсныг мэдээд бид нар шоконд ороод маш ихээр үзэн ядсан гэсэн мэдүүлэг /хх 35-36 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 445 дугаартай: Д.Б-ийн биед зүүн буглага, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Учирсан гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд ба нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Д.Б нь бэлгийн бойжилт олоогүй байна. Д.Б нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Д.Б нь урьд өмнө бэлгийн харьцаанд орсон гэх шинж тэмдэг илэрсэнгүй  гэсэн дүгнэлт /хх 47 ху/,

            -Нас тоолсон тухай тэмдэглэл  /хх 19 ху/,

-О.Э-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 39-41 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 109 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч О.Э нь гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу дагвар охин Д.Б-г гарыг нь өргүүлж зогсоох, гар хөлийг нь бахиар хавчин,тэлээгээр ороолгох зэргээр байнга зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн шатанд шүүгдэгчийн...охин Б-г зодож байсан нь үнэн, гарыг нь өргүүлж, бахиар гар руу нь цохисон, дугуй унаж гадуур тэнээд байхаар нь эхнэрийнхээ хажууд зодсон нь үнэн гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогч Д.Б-ийн “Э ах намайг гар өргүүлж тэлээгээр ороолгож байсан, хамгийн сүүлд бахиар цохисон. 7 хоногт 1-2 удаа зоддог байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Ц...ач охиноо харсан чинь гар нь хөхөрсөн байхаар нь яасан бэ?гэж асуухад Б аав зодоод гэхээр нь хорооллын цагдаагийн хэсэг дээр очоод хүүхэд зодсон байна гэж хэлэхэд төв цагдаа дээр оч гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 27-28 ху/, насанд хүрээгүй гэрч Д.Г-гийн...үүнээс өмнө манай дүүгийн нүүр, гар, хөл нь хөхөрсөн явахад нь асуухад дугуйнаас унасан гэж хэлж байсан энэ нь зодуулсан ул мөр байсан байх гэж бодож байна, мөн өдөр хичээлд нь хүргэж өгөх гээд очиход хоол өгөхгүй шууд хичээлдээ яв гээд явуулж байсан гэх мэдүүлэг  /хх 37 ху/, насанд хүрээгүй гэрч Д.Ц-гийн...намайг хааяа ээж дүү нар дээр очиход Б болон бага дүүгийн гарыг өргүүлж, тэлээгээр ороолгож байсан гэх мэдүүлэг /хх 38 ху/, гэрч Ц.Э...би Б-гийн биеийг харсан чинь хоёр гар нь хөхөрсөн, хөл нь хөхөрсөн байхаар нь юу болсон талаар асуухад манай аав Э зодсон, хоол өгөхгүй өдөржин байлгадаг гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх 33-34 ху/  хохирогчийн биед зүүн буглага, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 445 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

                   Иймд шүүгдэгч О.Э-г хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

                    Харин шүүгдэгч О.Э нь бага насны хүүхэд буюу 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 9 настай дагавар охин Д.Б-г 2016 оны 09 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгаа байдлыг нь далимдуулан бэлэг эрхтэнээ хоёр хөлний завсарт хийн, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй, эргэлзээтэй байна.

                Үндэслэл нь: Дээрхи үйл явдал болсон талаар насанд хүрээгүй хохирогч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Э ах өөрөө орондоо хэвтэж байгаад намайг өвөрт ороод ир гэхээр нь би өвөрт нь орохгүй байсан чинь загнаж байгаад өвөртөө оруулаад миний дотоожийг тайлаад өөрийнхөө дотоожийг тайлаад хоёр хөлөн завсар боовоо хийж байгаад хөдлөөд байдаг. Боовноос нь цагаан өнгийн зүйл гараад миний хөл дээр гоождог. Э ах намайг доошоо харуулан бас дээшээ харуулж байгаад боовоо хөл завсар хийгээд хөдлөөд байдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн өглөө ээж дүүг хүргэж өгөх гээд явсан хойгуур намайг орондоо хэвтэж байхад хөнжил сөхөөд өвөрт орж ирээд миний дотоожийг тайлаад өөрийнхөө дотоожийг тайлаад боовоо гаргаж ирээд хоёр хөлний завсар хийгээд хөдөлж байгаад боовноос нь цагаан өнгийн зүйл гараад больсон. Гарсан зүйлээ надаар арчуулсан.7 хоногт 2-3 удаа миний дотоожийг тайлаад өөрийнхөө боовыг гаргаж ирээд хөлний завсар хийж байгаад хөдлөөд боовноос нь цагаан зүйл гарахаар болиод надаар арчуулдаг. Зарим үед ээжийг ажил хөөцөлдөх гээд хотын төв явсан хойгуур дүүг унт гэж загнаж байгаад тэгж байсан. Заримдаа манай дүүг гадаа тогло гэж хэлээд гаргаад хаалгаа цоожилж байгаад хийдэг гэх мэдүүлгээр шүүгдэгч О.Э-г бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндсэн гэж ЭХТА-ийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                   Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Б-гийн...Э ах намайг оролдсон талаар ер санахгүй байна, харин зодож, гар өргүүлж байсан гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б-н...охиныг Э оролдож хүчирхийлсэн байна гэдгийг мэдээд би шоконд орсон.Э-г ийм зүйл хийхээр гаж донтой хүн гэдэгт итгэхгүй байна гэх мэдүүлэг, гэрч Х.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн...харин эмэгтэй байцаагчид мэдүүлэг өгч байхад оролдож байсан талаар сонсоод би гайхсан. Эхлээд тайлбар авч байхад би хамт суусан. Б-г авчирсан чинь уурлаад зүгээр байгаа хүнийг цагдаагаар бариулж авчирлаа гэж над руу дайраад хүүхэд яах гэж авчирсан юм гэж хэлээд уурлаад байсан. Б над руу дайраад нөхөр Э-г өмөөрөөд хүний муу үзэж шоронд хийх гэлээ гэж уурлаад байсан. Эмэгтэй байцаагч учрыг нь хэлж байж Б уурлахаа больсон гэх мэдүүлгүүд нь шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт гэж үзэх боломжгүй бөгөөд  ганцхан бага насны хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийг буруутгаж ял оногдуулах үндэслэлгүй байна.

          Яллах дүгнэлтэнд үндэслэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу хангалттай бүрэн нотлогдож тогтоогдохгүй эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

          Иймд шүүгдэгч О.Э-д Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

        Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй бөгөөд хэргийн нөхцөл байдал ,түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Д.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Б нар нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.