| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 168/2022/0023/Э |
| Дугаар | 2022/ДШМ/12 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ДШМ/12
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Хосбаяр
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Д.Урансувд
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн шүүх хуралдааны 2022/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар баг 2-р хороо 705 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: *******/
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвд байрлах “******* *******” ББСБ-д салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд албан тушаалаа ашиглаж 24 хүний нэрээр хуурамч зээл хүсэх гэрээний материал бүрдүүлж 58,960,000 төгрөг, иргэн *******, нарын зээлийн эргэн төлөлт 4,000,000 төгрөг, , , , , нарыг өөрсдөөр нь зээл хүсэх өргөдөл бичүүлж 15,686,200 төгрөг нийт 78,646,200 төгрөгийг завшсан,
******* нь “******* *******” ББСБ-ын салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тус байгууллагаар үйлчлүүлж зээл авч буй харилцагч 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,287,000 төгрөгийн зээлийг нэмж гаргаж, ХААН банкны дансаар шилжүүлэн авч улмаар зээл төлөх үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц ах надаа мөнгө авч өгөх гэж байгаа, би хүүхдэд 500,000 төгрөг өгөөд таны дансанд хийлгэх гээд явуулсан гэх мэтээр хуурч зохиомол байдлыг бий болгон итгэл эвдэх аргаар залилсан, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эгчийн зээлийг хаах хэрэгтэй байна, 3 хоногийн дараа зээл аваад буцаагаад өгнө гэж хуурч 3,200,000 төгрөгийг иргэн урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
- Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Шүүгдэгч ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас нийт 68,037,635 төгрөгийг гаргуулж, хохирогч “******* *******” Банк бус санхүүгийн байгуулга //-д 58,250,635 төгрөг, хохирогч ад 2,900,000 төгрөг, т 1,287,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 3,800,000 төгрөг, т 1,800,000 төгрөг тус тус олгож,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 1,800,000 төгрөгийг шүүгдэгч *******гаас гаргуулж “Нью Капитал Тэнцэл Аудит” ХХК-нд 1,000,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 800,000 төгрөгийг олгох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.
Миний хувьд албаны эрх мэдлийг ашиглаж хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгтээ хэлэх үг алга. Ямар ч байсан төлнө л гэж бодож байсан. Хоногийн хүүтэй зээл шахагдаж байсан учир ингэж зээл гаргаж төлж байсан нь үнэн. Зээл дэндүү их болсон учир энэ байдлыг засаж чадаагүй. Харин иргэдийг залилж мөнгийг нь төлөхгүй байя гэж бодоогүй. Хэрэг илрэх богино хугацааны дотор зээлээ төлж амжаагүй.
Би хуурамч зээл гаргасан, зээлийнхээ хүүг бас төлсөн байгаа. Уг нь тэр хүүг тооцож үндсэн зээлээс хасах ёстой гэж үздэг. Тийм тооцоо хийгдээгүй. Зээлийн хүү, алданги нь миний тооцсоноос дандаа илүү бодогддог, тэрийг би сайн ойлгодоггүй. Бүх баримтаа хураалгасан учир өөрөө нягталж чадаагүй. Цөөн хэдэн төгрөг төлөгдсөн байвал өрнөөсөө хасуулья гэж бодсон ч шүүх, прокурор санал хүсэлтийг анхаараагүй.
Ах, эгч хоёрын өгсөн мөнгийг байгууллагын өрнөөс хасах байх. Тэд өрөө авахгүй миний зээлийн өрөнд төлүүлье гэдэг.
Манай салбараас зээл авсан зээлээ төлж дуусаагүй шилжчихсэн. Шүүхээс 605 000 төгрөгийг аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг мөнгийг гаргуулж өрөндөө өгөх саналтай байна.
Нөхөр маань мөнгө хайж байгаа, тэрийг өрөнд чинь төлье гэсэн. Энэ бүтвэл бага ч гэсэн төлөгдөх байх.
Иймд миний ялыг бага ч гэсэн хөнгөрүүлж багасгаж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Би 2018 оны 09 дүгээр сард “******* *******” ББСБ-д эдийн засагчаар ажилд орсон. Энэ салбарт орж ажиллахаас өмнө хувь хүнд өртэй байсан. ...Өмнөх өрөө дарахын тулд улам өндөр хүүтэй зээл авч эхэлсэн. Удаандаа маш их хэмжээний мөнгө болсон. Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...Би анх хоригдох үедээ 1 ой 5 сартай хөхүүл хүүхэдтэй байсан. Хөхнөөс нь ч гаргаж чадаагүй хоригдсон. Ар гэрийнхэн маань маш хүнд байдалтай үлдсэн. Найз нөхдөөсөө уучлалт гуйж байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: “...*******гийн хувьд хувь хүнд өртэй байсан. Ингээд түүнийгээ төлөхийн тулд өдрийн хүүтэй зээл авсан. Энэ мөнгө нь хуримтлагдаж их хэмжээтэй болсон. Найз нөхөд, ар гэрийнхнээс нууж явсан гэдгээ тайлбарлаж байна. Байгууллагын хувьд сардаа төлөвлөгөө өгдөг, төлөвлөгөөг биелүүлэхгүй бол цалинг нь хааж өгдөггүй байсан. Цалингаа авахын тулд хувь хүнээс зээл авч, бусдын өрийг төлүүлдэг байсан юм байна. ...*******гийн хувьд шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш иргэдэд төлөх ёстой мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан. д 3 800 000 төгрөг, т 1 287 000 төгрөг, ад 2 900 000 төгрөг, т 1 800 000 төгрөг төлсөн. ...“******* *******” ББСБ-д 4 850 000 төгрөгийг төлсөн байгаа. ...*******гийн ээж зүрхний өвчнөөс гадна хавдартай, өндөр настай хүн. Өөрөө 4 хүүхэдтэй, хамгийн бага хүүхэд нь 1 нас 5 сартай. Эцэгтэйгээ хамт үлдсэн. Тиймээс аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч болон өмгөөлөгч М.Энхтуяагийн гаргасан тайлбар, гомдлыг дэмжиж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд эргэлзээ төрж байна. *******гийн хувьд нийтийн албан тушаалтан биш. , гэдэг хүмүүсээс мөнгө авсан. ...*******гийн хувьд хувь хүнээс зээлсэн мөнгийг эргүүлж өгөхгүй гэж бодсон зүйл байхгүй. Иймд хэргийг зөв зүйлчилж, хөнгөрүүлэх талын нотлох баримтыг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэж хүсч байна. , нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. “******* *******” ББСБ нь санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдсэн санхүүгийн байгууллага. Энэ газар нь өөрөө хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлээгүй, тухайн газарт ******* гэдэг хүн ганцаараа ажиллаж байсан. ...“******* *******” ББСБ нь ажилтандаа 1 хувийн хүүтэй зээл олгодог байгаа. Энэ бүх шалтгаанаас болж бусдаас маш их хэмжээний мөнгө авах болсон. Албан тушаалын байдал гэдэг нь яг одоо хийж байгаа үйлдлээс өөр ажил хийхийг шаарддаг. Орон тооны хувьд өөр бүтэц бүрэлдэхүүнтэй байх ёстой байсан. Гэтэл ганцхан хүнд эрх мэдлийг олгож, бүх ажлыг даалгасан байгаа. ******* нь байгууллагын албан тушаалтан мөн гэдэг талаар тодорхойлолт гаргаж өгөөгүй. Энэ бүхнээс хамаарч зүйлчлэлтэй маргаж байна. Их хэмжээний хохирол учруулсан нь үнэн. Үүнтэй маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхгүй 17.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой. ...*******гийн хувьд 4 хүүхэдтэй алдарт эх хүн. Яг одоо нөхөр нь 4 хүүхдээ ганцаараа харж хандан амьдарч байна. Бага хүүхэд нь 1 нас 5 сартай. ... Цагаан-Овоо сумын иргэдээс цуглуулсан хандивын 9 сая төгрөгийг хохирогч нарын хохирлыг төлж барагдуулахад зарцуулсан. Давж заалдах шатны шүүх өөрт олгогдсон эрх хэмжээний дагуу ******* болон түүний үр хүүхдийн сайн сайхны төлөө ялыг хөнгөрүүлж өгөөч гэж хүсч байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Хосбаяр гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвд байрлах “******* *******” ББСБ-ын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 24 хүний нэрээр хуурамч зээл хүсч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Албан тушаалын байдлаа ашиглан, бусдад итгэл төрүүлж, бусдын итгэлийг эвдэх замаар залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар бүрэн нотлогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс албан тушаалын байдлаа ашиглан залилсан зүйл байхгүй, албан тушаалтан биш гэж мэтгэлцэж байна. *******гийн хувьд “******* *******” ББСБ-ын эрхлэгчээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна гэж үзэж байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын төвд байрлах “******* *******” ББСБ-д салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа буюу 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд албан тушаалаа ашиглаж 24 хүний нэрээр хуурамч зээл хүсэх гэрээний материал бүрдүүлж 58,960,000 төгрөг, иргэн *******, нарын зээлийн эргэн төлөлт 4,000,000 төгрөг, , , , , нарыг өөрсдөөр нь зээл хүсэх өргөдөл бичүүлж 15,686,200 төгрөг нийт 78,646,200 төгрөгийг завшсан болох нь:
Хохирогч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Цагаан-Овоо сумын төвд *******тай таарахад чи надад өдрийн 1 хувийн хүүтэй зээлийг манай байгууллагаас аваад өгчих гэсэн. Тэгээд ...намайг гарах гэж байхад хүлээж байгаарай гэж хэлээд 2 цагаан цаас гаргаж ирээд энд гарын үсгээ зурчих гэж хэлэхээр нь санаанд ороогүй шууд гарын үсгээ зурсан. ...******* надад чиний данс руу мөнгө орно тэрийг надад аваад өгчих гэхээр нь ХААН банк орж мөнгө аваад *******д мөнгө авч өгсөн. ...Надад учирсан хохирол байхгүй...” /4 хх 25-26/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч ын: “...2019 оны 07 дугаар сард ******* над руу залгаад би таны нэр дээр “******* *******” ББСБ-аас зээл авчихсан, та дарга т битгий хэлээрэй, би ажилгүй болчихвол таны мөнгийг төлж чадахгүй, та надад зээл авсан гэсэн өргөдөл бичээд өгөөч гэж хэлсэн. ...Би *******д мөнгө зээлүүлэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй, *******гийн үгэнд итгээд амаар гэрээ байгуулж өдрийн 1 хувийн хүүтэй 9,800,000 төгрөгийг зээлүүлсэн. ... 9,800,000 төгрөгийг одоо болтол аваагүй байна. *******гаас авсан prius-11 маркийн тээврийн хэрэгслийг 6,000,000 төгрөгөөр тооцоод үлдэгдэл 3,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1 хх 36-40/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч ийн: “...******* миний нэр дээр “******* *******” ББСБ-аас 3,000,000 төгрөгийн зээл авсан талаар надад хэлсэн. ...энэ ажлаасаа гараад өөр ажилд ороод мөнгөтэй болоод төлнө гээд манай гэрт 2-3 удаа ирсэн. *******г гуйгаад байхаар нь “******* *******” ББСБ-д 4,000,000 төгрөг төлж барагдуулсан. Тиймээс дээрх мөнгийг *******гаас нэхэмжилж байна...” /1 хх 51-52/ гэсэн,
Гэрч : “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* мөнгө зээлээч, “******* *******”-д зээл хаах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би түүнд 5,000,000 төгрөг зээлүүлсэн. ...Маргааш нь мөнгөө авъя гэхэд нотариатаар батлуулдаг болсон байна. Манай суманд нотариат байхгүй, Сэргэлэн суманд нотариатаар батлуулна, арай болоогүй байна гэж хэлсэн. Үүнээс хойш хэдэн хэдэн удаа утас руу нь залгаж, мөнгө авъя гэж хэлэхэд янз бүрийн шалтаг хэлдэг ...хүний зээл удахгүй гарна тэндээс өгнө гэх зэргээр хэлсээр байгаад өнөөдрийг хүртэл *******гаас мөнгөө авч чадаагүй байна...” /1 хх 99/ гэсэн,
Гэрч : “...Би 2017 оны 07 дугаар сарын орчим М.Ариунжаргалыг “******* *******” ББСБ-д ажиллаж байх хугацаанд 3,000,000 төгрөгийн зээл аваад 2018 оны 11, 12 дугаар сарын орчим зээлийг хаасан. ...Үүнээс хойш 5, 6 дугаар сарын орчим Ганцэцэг намайг 1,000,000 орчим төгрөгийн зээлтэй байгаа талаар хэлэхээр нь материалыг нь харахад сүүлд зээл авахаар бүрдүүлж өгсөн материалаас хойш буюу 2019 оны 03 дугаар сарын орчим зээл авсан харагдсан. Би Ганцэцэгт энэ хугацаанд танай байгууллагатай огт холбогдоогүй талаар хэлсэн. ...” /1 хх 117-118/ гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , , , , , гэрч , , , , , , , , , , , , , , , , , , , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч , хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, шүүгдэгч *******гийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, “Нью Капитал Тэнцэл Аудит” ХХК-ний ерөнхий захирал ын гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 195 дугаартай дүгнэлт, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариуд болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар;
Мөн шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эгчийн зээлийг хаах хэрэгтэй байна, 3 хоногийн дараа зээл аваад буцаагаад өгнө гэж хуурч 3,200,000 төгрөгийг иргэн урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* над руу залгаад эгчийнхээ зээлийг хаах хэрэгтэй байна, 3 хоногийн дараа зээл аваад буцааж өгнө гээд гуйж, гувшаад байхаар нь 3,200,000 төгрөг зээлсэн. Би *******тай нэг байгууллагад ажилладаг болохоор итгэж, найдаад өөртөө байгаа бүх мөнгийг зээлсэн. ...******* надад зээлсэн мөнгөнөөс 300,000 төгрөг өгсөн. Би зээлүүлсэн мөнгөө буцааж авмаар байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 175-176/, шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,200,000 төгрөгийг *******д зээлдүүлсэн. Би *******г ажлын шугамаар таньдаг болсон. ******* надад удаа дараа эгчийнхээ зээлийг хаагаад, 3 хоногийн дараа мөнгийг чинь буцааж өгнө гэж ярьсан учраас 3,200,000 төгрөгийг хувиасаа *******д зээлдүүлсэн. ...Би өрх толгойлсон эмэгтэй, ажилгүй гэртээ байдаг учраас олон удаа нааш цааш явах үнэхээр хэцүү байна. Би *******гаас 2,900,000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлгүүд, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ******* /4 хх 193/, /4 хх 202/, /4 хх 199/, нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Харин шүүгдэгч *******г “******* *******” ББСБ-ын салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тус байгууллагаар үйлчлүүлж зээл авч буй харилцагч 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,287,000 төгрөгийн зээлийг нэмж гаргаж, ХААН банкны дансаар шилжүүлэн авч улмаар зээл төлөх үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц ах надаа мөнгө авч өгөх гэж байгаа, би хүүхдэд 500,000 төгрөг өгөөд таны дансанд хийлгэх гээд явуулсан гэх мэтээр хуурч зохиомол байдлыг бий болгон итгэл эвдэх аргаар залилсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж тус шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 07 дугаар сард “******* *******” ББСБ-аас 1,200,000 төгрөгийн зээл авах зорилготой очсон. ...******* надад эгчээ та өөрийнхөө авч байгаа зээл дээр нэмж 1,300,000 төгрөгийн зээл аваад, авсан 2,500,000 төгрөгөө надад зээлчих, маргааш ХААН банкнаас зээл аваад төлчихнө гэсэн. ...Би *******г “******* *******” ББСБ-ын ажилтан, найдвартай хүн гэж итгээд *******д 1,287,000 төгрөгийг өөрийн ХААН банкны данснаас *******гийн ХААН банкны данс руу шилжүүлсэн. ...Би “******* *******” ББСБ-д нийт 4,191,000 төгрөг төлсөн. Би *******гаас болж их хохирсон. ...” /4 хх 125-127/ гэсэн мэдүүлэг, түүний ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 хх 132/, *******гийн яллагдагчаар өгсөн”... гэх хүн 1,200,000 төгрөг зээлэх хүсэлт тавьсан. Тэгэхээр нь т хандан та надад 1,200,000 төгрөг дээр 1,300,000 төгрөг зээлээд аваад өгчих гэж гуйсан. Тэгсэн чинь миний саналыг хүлээн зөвшөөрч “******* ******* ББСБ-аас 2,500,000 төгрөгийн зээл авсан. Тухайн зээлийг нь би гаргасан. Ингээд тухайн өдрөө гэх хүний данснаас өөрийн ХААН банкны 5417001585 тоот дансаар 1,287,000 төгрөг шилжүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /4 хх 143/ зэргээс үзэхэд шүүгдэгч ******* нь тус салбараас зээл авахаар очсон т хандан өөрийн авч байгаа зээл дээрээ 1,300,000 төгрөг нэмж аваад надад зээлдүүлээч гэхэд нь зөвшөөрч авсан зээлээсээ 1,287,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан буюу албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Иймд дээрх гэмт хэргийг Дорнод аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэгт нэгтгэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Түүнчлэн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эгчийн зээлийг хаах хэрэгтэй байна, 3 хоногийн дараа зээл аваад буцаагаад өгнө гэж хуурч 3,200,000 төгрөгийг иргэн урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ...болно.” гэсэн заалтад харшлахгүй гэж үзэв.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн тус хуулийн үйлчлэлд хамаарахаар, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор заасан.
Шүүгдэгч *******гийн хохирогч 3,200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь дээр дурдсан хугацаанд хамаарч байгаа буюу 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамааруулж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор заасан тул шүүгдэгч *******д оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолох,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэх гэсэн заалтуудыг оруулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Шүүгдэгч *******гийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар “...Ар гэрийн байдал үр хүүхдийнхээ төлөө санаа зовж хэдэн сарын ял ч болтугай хасаж өгөөч гэж гуйж өргөдөл бичиж байна. Энэ хэрэгт холбогдох үед жирэмсэн байсан.... Миний хувьд албаны эрх мэдлийг ашиглаж хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгтээ хэлэх үг алга. Ямар ч байсан төлнө л гэж бодож байсан. ... Нөхөр маань мөнгө хайж байгаа, тэрийг өрөнд чинь төлье гэсэн. Энэ бүтвэл бага ч гэсэн төлөгдөх байх. Иймд миний ялыг бага ч гэсэн хөнгөрүүлж багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас нийт 83,133,200 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч ад 2,900,000 төгрөг, т 1,287,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 3,800,000 төгрөг, т 1,800,000 төгрөг тус тус төлж барагдуулсан байх бөгөөд “******* *******” Банк бус санхүүгийн байгуулгад 58,250,635 төгрөгийг төлөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;”-аар заасан ба шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй тул энэ хуулийн заалтад хамаарагдахгүй юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа “шүүгдэгч *******д холбогдох залилан мэхлэх гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус шүүх хүлээн авч хангасан болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байх тул уг заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Дорнод аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж зүйлчилж ирүүлснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.”
“Шүүгдэгч *******г ******* *******” ББСБ-ын салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж тус байгууллагаар үйлчлүүлж зээл авч буй харилцагч 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,287,000 төгрөгийн зээлийг нэмж гаргаж, ХААН банкны дансаар шилжүүлэн авч улмаар зээл төлөх үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц ах надаа мөнгө авч өгөх гэж байгаа, би хүүхдэд 500,000 төгрөг өгөөд таны дансанд хийлгэх гээд явуулсан гэх мэтээр хуурч зохиомол байдлыг бий болгон итгэл эвдэх аргаар залилсан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэргийн үйлдэлд нэгтгэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
Шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг “Шүүгдэгч ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
Шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.” гэж,
Шийтгэх тогтоолын 4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.” гэж,
Шийтгэх тогтоолын 6 дугаар заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******гаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 1,800,000 төгрөгийг гаргуулан “Нью Капитал Тэнцэл Аудит” ХХК-д 1,000,000 /нэг сая/ төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 800,000 /найман зуун мянга/ төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөн найруулсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ
Ж.ДОЛГОРМАА