Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/02038

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр   Дугаар 102/ШШ2024/02038 Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 725,881 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 400,000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор 325,881 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,972 төгрөгөөс 10,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 10,986 төгрөг, хариуцагчаас 10,986 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ