| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02098/И |
| Дугаар | 102/ШШ2024/02180 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/02180
2024 оны 04 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2024/02180 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 52,872,204.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 6 дугаар хороо,... дугаар хороолол, ... байрны ...тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай, ... талбай бүхий ... өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах шаардлагыг хариуцагч М.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,512 төгрөгөөс 246,256 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 246,256 төгрөг, улсын төсвийн данснаас 246,256 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ