Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/02184

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр   Дугаар 102/ШШ2024/02184 Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,362,783 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 150,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 150,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 150,000, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,912,783 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,760 төгрөгөөс 26,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 26,380 төгрөг, хариуцагчаас 26,380 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ