Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2017/ШЦТ/123

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.О,

Улсын яллагч: С.М,                                     

Шүүгдэгч: О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгууд овгийн Очирын О.А т холбогдох 1728000320030 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агро эдийн засагч мэргэжилтэй, “Д” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 14-25 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т овгийн О.А, регистрийн дугаар ТЕ.

Шүүгдэгч О.А нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “МАК” ХХК-ийн гаалийн хашаан дотор байсан “Д” ХХК-ийн эзэмшлийн 34-73 ӨМӨ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуйг зарж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшин, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй болсон зүйлийн талаар ярьсан байгаа  гэв.

Хохирогч Г.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Намайг 2017 оны 08 дугаар сарын 05-ны орой Бүгд Найрамдах Хятад улсын Сэхээ боомтон дээр ажилтай явж байхад манай Шивээхүрэн боомтын хойд талд байдаг манай кемпийн нярав Б над руу утсаар залгаад “Гаалийн 133 дугаартай автомашины жолооч О.А нь өөрийн унаж байгаа машины дугуйг тайлчихаад хүнд зарах гэж байгаа бололтой байна” гэж надад хэлсэн. Би сумын цагдаад энэ тухай мэдэгдээд уг машины дугаар номерыг өгсөн. 2017оны 08 дугаар сарын 07-ны өдөр Хятад улсаас гарч ирээд хойшоо явж “МАК” ХХК-ийн нүүрс зөөдөг замын зогсоол уур яваад очиход манай 34-73 ӨМӨ улсын дугаартай “Норд бенз” маркийн машины 9 ширхэг дугуйг нь сольчихсон түрээслэж авсан О.А нь алга байсан. Би сумын төлөөлөгч Пүрэвдоржтой утсаар холбогдоход танай жолооч болох О.Аийг аймаг дээр барьчихсан байна, намайг Өмнөговь аймаг руу ир гэсэн. Би аймаг руу очиж О.Атай уулзаад юу болсон талаар асуухад О.А “Би түрээслэж байсан 34-73 ӨМӨ улсын дугаартай автомашины 9 ширхэг дугуйг тайлж аваад хүнд зарсан” гэж хэлэхээр нь “Чи яагаад өөрт хариуцуулж өгсөн машины эд зүйлийг зарж байгаа юм бэ?” гэхэд О.А “Надад мөнгөний хэрэг гараад түрээслэж байсан машиныхаа 9 ширхэг дугуйг зарсан” гэж хэлсэн. О.А нь 2017 оны 03 дугаар сарын 19-нд манай “Д” ХХК-д жолоочоор орж гэрээ хийж, 34-73 ӨМӨ улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашиныг О.Ат хариуцуулж өгсөн байсан юм. О.А ямар зорилгоор манай хариуцуулж өгсөн автомашины эд зүйлийг зарсныг мэдэхгүй байна. Надад хэлэхдээ мөнгөний хэрэг гараад гэж хэлсэн. Энэ автомашин бол манай “Д” ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгө байгаа юм. О.Аыг урьд нь ажиллаж байсан цалин мөнгийг нь бүрэн өгч байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй. Харин 9 ширхэг дугуйны мөнгөө Ом.О.Ааас нэхэмжилж байна. Нэмж шалгуулах хүсэлт байхгүй. Би ажил ихтэй байгаа тул дахин хэргийн материалтай ирж танилцаж чадахгүй.” гэжээ /хх-21-23/,

Иргэний нэхэмжлэгч Г.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

Би “Д” ХХК-ийг бүрэн төлөөлж Иргэний нэхэмжлэгчийн холбоотой асуудлыг миний зүгээс бүрэн хариуцаж шийднэ. Тийм учраас О.Ааас нийт хохирол болох 2.700.000 төгрөгийн хохирлоос одоогийн байдлаар 792.000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл мөнгө болох 1. 908.000 төгрөгийг нэхэмжилж авна.” гэжээ. /хх-24-25/,

Гэрч О.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Шивээхүрэн боомтын ойролцоо байдаг поошиг гэх газарт байрлах гэр гуанзнуудад амарч байсан. Би нүүрс тээврийн “Тай хо” ХХК-д жолоочийн ажилтай. Хамгийн сүүлд би өөрийн хариуцдаг “Тай хо” компаний 133 гаалийн дугаартай машиныг унаад 2017 оны 07 дугаар сарын 31-ний өглөө Монгол улс руу орж ирсэн. Буцаад хилээр гарах гэсэн боловч миний гадаад паспортын хуудас нь дуусчихсан. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би поошиг гэх газарт нүүрсний машин унадаг жолооч нартай архи уусан. Архи ууж байхдаа би машиныхаа чиргүүлийн хамгийн хойд талын 2 дугуйг тайлж тавьсан. Уг 2 дугуйг би зарах гэж байсан юм. “Тай хо” компаний кемпид ажилладаг нэг эгч ирээд чи ингэж болохгүй гээд миний тайлсан дугуйг аваад явчихсан. Би шууд машинаа асаагаад хойшоо уурхай давхисан. Замаараа “Өсөх зоос” уурхай руу салдаг замаар орж зогсоод дахин 4 дугуйгаа тайлж авсан. Уг 4 дугуйг би тэнд байсан танихгүй хүмүүст 950.000 төгрөгөөр зарсан. Дугуйг худалдаж авсан 3 хүнээс хуучин 4 ширхэг дугуй аваад машиндаа тавьсан. Дараа нь машинаа асааж яваад “Мак” компаний пүү байдаг буюу адууны хашаа гэж нэрлэдэг хашаанд аваачиж тавьсан. Түүний дараа Гурвантэс сум руу замын машинаар явсан. Тэр шөнөө Гурвантэс сум руу орж Үүрээгийнд хоносон. Үүрээ нь адууны хаш хоол хийж зардаг Б ахын хүүхэд нь байгаа юм. Маргааш өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Гурвантэс сумаас Улаанбаатар хот орох фургон маркийн машинд сууж яваад Өмнөговь аймгийн Даланзадгад суманд орж ирээд цагдаад саатуулагдсан. Би “Тай хо” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор анх ажилд орохдоо 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бичгээр ажиллах гэрээ хийж ажилд орж байсан. Би “Тай хо” компаний 133 дугаартай 34-73 ӨМӨ улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашиныг хүлээн авч хариуцан унадаг байсан. Мөнгөний хэрэг болоод л би дугуйнуудыг аваад зарчихсан юм. Би нийт 4 ширхэг дугуйг авч бусдад зарсан. Мөн 2 ширхэг дугуйг зарах гэж байгаад “Тай хо” компаний ажилтан нэг эмэгтэйд баригдаад хураалгасан. Өөр авсан зүйл байхгүй. Уг 4 ширхэг дугуйг огт танихгүй 3 эрэгтэй хүнд 4 ширхэг дугуйг 1.000.000 төгрөгөөр зарсан. Тэр 3 хүнийг одоо хаана байгааг нь би мэдэхгүй. Поошиг гэх газарт намайг машин дотроо байж байхад дугай зарах уу гээд өөрсдөө хүрээд ирсэн. Би одоо “Тай хо” компаниас 2017 оны 07 дугаар сарын нүүрс тээвэрлэлтэнд явсан 9 удаагийн ирээсний мөнгө буюу 4050 юанийг авах ёстой. Миний цалинг цаг тухай бүрт нь өгч байсан. 7 дугаар сарын цалин 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр буух ёстой.” гэжээ. /хх-26-27/,

Гэрч Г.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай “Тай Хо” буюу “Д” компаний нүүрс тээврийн 133 гаалийн дугаартай 34-73 ӨМӨ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашины жолооч О.А нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь нүүрс тээврийн зам дагуу байрладаг поошиг гэх газарт уг машинаасаа 2 ширхэг дугуйг тайлж зарах гэж байхад нь манай кемпид ажилладаг Б гэдэг хүн гарч очоод тайлсан 2 ширхэг дугуйг булааж авсан байсан. Түүний дараа О.А нь машинаа унаад уурхай руу явсан гэсэн. О.А тухайн үед согтуу байсан гэсэн. Улмаар би 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орой өөрийн компаний жолооч Г.Лг явуулаад уг машиныг үзүүлсэн. Г.Л надад утсаар хэлэхдээ 133 гаалийн дугаартай машин нь “Мак” компаний гаалийн хяналтын талбайн хашаан дотор зогсож байна, машинаас нийт 9 ширхэг шинэ дугуй алга болж оронд нь хуучин 9 ширхэг дугуйг хийсэн байна гэж хэлсэн. Мөн машины бусад эд анги нь бүрэн бүтэн өөр алга болсон зүйл байгүй байна гэсэн. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Г.Лгаар уг 133 гаалийн дугаартай машиныг унуулаад БНХАУ-руу оруулсан. Би уг үйл явдлыг болох үед БНХАУ-ын Сэхээ боомтод өөрийн компаний оффистоо байсан ба 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол улс руу орж ирсэн. Уг дугуйнуудыг БНХАУ-аас 1 ширхэгийг нь 1800 юаниар авсан байсан. Тэгэхээр 1 ширхэг дугуйг 1500 юаниар үнэлнэ. О.А нь манай компанид анх 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажилд орсон. Анх ажилд орж автомашин хүлээж авах үед буюу 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бичгээр гэрээ хийсэн байгаа. О.А-т цалинг нь тогтмол өгдөг байсан. Одоо түүнд өгөх ёстой цалин бол 2017 оны 06 дугаар сарын 26-наас 2017 оны 07 дугаар сарын 05-ныг хүртэл ажиллахдаа 6 ирээсэнд явсаны цалин буюу 2710 юанийг өгөх ёстой байгаа. Мөн О.А нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 100 юань, 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300 юань, 2017 оны 08 дугаар сард 200 юанийг тус тус БНХАУ-д Сэхээ боомтод байдаг манай компаний Л гэдэг Өвөрмонгол ажилтангаас зээлж авсан байсан. Тэгэхээр одоо 2110 юанийг О.А-т өгөх ёстой болж байгаа юм. “Д” ХХК-ийн зүгээс болон миний зүгээс О.А-тай ямар нэгэн маргаан байхгүй. Г.Л жолооч Шивээхүрэн боомтоор өөрийн хариуцаж унадаг ТН-122 гаалийн дугаартай автомашинаа унаад нүүрс тээвэрлэлтэнд явж байгаа. 133 гаалийн дугаартай 34-73 ӨМӨ улсын дугаартай автомашин нь одоо БНХАУ-ын Сэхээ боомт дээр байгаа. Би 9 ширхэг дугуйны мөнгөө О.Ааас авмаар байна. Нийт 4.725.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ. /хх-28-29/,

Шүүгдэгч О.А ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр 2 дугаар удаа өгсөн мэдүүлэгт:

“Би “Д” ХХК-ийн эзэмшилийн 133 гаалийн дугаартай 34-73 ӨМӨ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинаас нийт 4 ширхэг дугуйг завшсан.  “Д” ХХК-ны эзэмшилийн 133 гаалийн дугаартай 34-73 ӨМӨ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашины нийт 9 дугуй нь алга болж оронд нь хуучин буюу ашиглах боломжгүй дугуй тавигдсан талаар мэдэхгүй байна. Би 4 ширхэг дугуйг нь л авч бусдад зарсан. Тай хо 175 гаалийн дугаартай машины жолооч Чука, Тай хо 063 гаалийн дугаартай машины жолооч Шараа, Тай хо компаний Лын жолооч болох шинэ жолооч гэсэн гурван хүн миний 133 гаалийн дугаартай машиныг харж үлдсэн. Бид гурав машиныг чинь харж үлдээд маргааш монголын гаалийн оочир руу аваачиж тавьчихъя гэж хэлсэн. Гантулга гээд миний эхнэрийн төрсөн дүү байдаг юм. Намайг Макийн хашаанд машинаа тавьсны дараа Гантулга таарсан. Би түүнд машиныхаа 4 дугуйг нь цавччихсан гэж хэлсэн. Гантулга одоо Дарханд байгаа. Чука, Шараа гэх хүмүүс Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа. Чукагийн утасны дугаар 99.... Шараагийн дугаарыг мэдэхгүй.” гэжээ. /хх-30-31/,

Шүүгдэгч О.А-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр 3 дугаар удаа өгсөн мэдүүлэгт:

“Би өөрийн унаж байсан Тай хо компаний 133 гаалийн дугаартай 34-73 ӨМӨ улсын дугаартай автомашинаас 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Гурвантэс сумын нутагт байрлах нүүрс тээвэрлэлтийн зам дагуу “Өсөх зоос” уурхайн гадна нийт 9 ширхэг дугуйг нь авч бусдад зарсан. Уг 9 ширхэг дугуй нь шинэвтэр дугуйнууд байсан. Би нэг ширхэг дугуйг нь 250.000 /хоёр зуун тавин мянган / төгрөгөөр бодож зарсан. Одоо уг дугуйнууд хаана хэнд байгааг нь мэдэхгүй. Надаас дугуй авсан 3 жолоочийг би танихгүй. Мөн хаана ямар ажил хийдэг эсэхийг нь ч мэдэхгүй. Тэр үед миний гадаад паспортын хуудас нь дууссан байсан болохоор Дархан руугаа буцах хэрэгтэй болсон. Дээрээс нь банкны мөнгө төлөх болчихсон байсан болохоор би машинаасаа 9 ширхэг дугуйг нь аваад зарчихсан юм. Өөр шалтгаан байхгүй. Би өмнөх мэдүүлэгүүд дээрээ их айдастай байсан. Бүх юмаа үнэнээр нь ярьчих юм бол ял авчих юм болов уу гэж бодоод завшсан дугуйны тоогоо худлаа хэлсэн юм. Манай “Д” ХХК-ийн менежер Г.Л нь миний 2017 оны 07 дугаар сарын цалинг энэ асуудлын улмаас компанид учирсан хохиролд нөхөн төлүүлэхээр суутгаж авна гэсэн. Мөн одоо надаас 5300 юань буюу монгол мөнгөөр 1,855.000 /нэг сая найман зуун тавин таван мянган/ төгрөгийг нэхэмжилж байгаа. Би уг мөнгийг нь төлж барагдуулна. Намайг хэрвээ хохирлоо барагдуулчих юм бол буцаад компанидаа ажиллаж болно гэсэн. Тиймээс би хохирлоо бүрэн барагдуулчихаад ажилдаа буцаж орох хүсэлтэй байгаа.” гэжээ. /хх-32-33/,

Гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг байрлах поошиг гэх газарт өөрийн компаний кемпид байсан. Уг өдрийн үдээс хойш би бие засах гээд явж байсан чинь содон нэртэй гуанзны гадаа манай “Тай хо”-ын 133 гаалийн дугаартай машин зогсож байсан. Намайг очсон чинь уг машины жолооч О.А 2 дугуйг нь тайлж аваад оронд нь огт хээгүй болчихсон 2 дугуй хийчихсэн байсан. Дахиад нэг дугуй тайлах гээд байж байхаар нь би “Чи одоо болио ингэж болохгүй” гэж хэлсэн. О.А намайг “Та хараагүй юм шиг өнгөрчих” гэж хэлсэн. Би түүнд чи битгий ийм явуургүй аргаар амьдралаа зовоож бай гэж хэлээд тайлаад тавьсан байсан 2 дугуйг нь аваад кемп рүүгээ явсан. Тэр үед О.А машинаа асаагаад зугтсан. Тухайн үед ТН-133 гаалийн дугаартай автомашины жолооч О.А дугуйнуудыг тайлахдаа ганцаараа байсан. Уг машинаас 2 ширхэг дугуйг тайлаад тавьсан байсан. “Д” ХХК-ийн менежер Г.Л-д би уг 2 ширхэг дугуйг хүлээлгэж өгсөн.” гэжээ. /хх-34-35/,

Гэрч Г.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Мак” компаний гаалийн хяналтын талбайн хашаан дотор буюу адууны хашаа гэж нэрлэдэг хашаан дотор би өөрийн унадаг ТН-175 гаалийн дугаартай автомашинтайгаа оочирт очиж зогссон. Ойролцоогоор 1 цаг орчимын дараа О.А ах ТН-133 гаалийн дугаартай автомашинаа унаад ирсэн. Манай “Тай хо” компаний Бат-Эрдэнэ, Г.Л бид гурав О.А ахын машин дээр очсон чинь уг машиных нь шинэ дугуйнууд нь байхгүй оронд нь дандаа хуучин дугуй тавьчихсан байсан. Нийт 9 дугуй нь байхгүй болсон харагдсан. Би Г.Л-тай хамт хоол зардаг автобусан дээр очсон чинь О.А ах архи уучихсан согтуу сууж байсан. О.А нь Г.Л бид хоёрыг архи уу гэхэд нь би уухгүй гэж хэлсэн. О.А та хоёр унтах гэж байгаа юм чинь хүйтэн пиво уучих гээд 2 литрийн пиво авч өгсөн. Г.Л бид хоёр тэр пивыг уучихаад машин руугаа очиж амарсан. Харин О.А автобус дээр хоол зардаг Үүрээ рүү хүргүүлээд үлдсэн. О.А тэр үед Үүрээтэй хамт Гурвантэс явна гэж ярьж байсан. Уг 133 гаалийн дугаартай машины нийт 9 ширхэг дугуй байхгүй болсон байсан. Би Г.Л-тай хамт очиж яг тоолсон юм. О.А адууны хашаанд ирж зогсоод машинаа тавьсны дараа би машиныг нь очиж үзсэн. Тэр үед О.А машинаасаа буучихсан хоол зардаг автобус руу очоод архи уугаад сууж байсан. Өөр зүйл анзаарагдаагүй. Дугуйнууд нь л байхгүй байсан. О.А согтуу байсан. Архи ууж байсан. Би тэр үед хоол зардаг автобус руу очоод О.А-аас “Та дугуйнуудаа яасан юм бэ?” гэж асуусан чинь О.А надад хариулахдаа хэдэн дугуйгаа зарсан. Дархан руу гэр рүүгээ явлаа гэж хариулсан. Мөн паспортын хугацаа дууссан болохоор дугуйнуудаа хэдэн төгрөгөөр зараад буцаж байна гэж хэлсэн.” гэжээ. /хх-36-37/,

Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн хариуцаж унадаг ТН-063 гаалийн дугаартай 88-26 ӨМА улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашинтайгаа Гурвантэс сумын нутагт байрлах “Мак” компаний гаалийн хяналтын талбайн хашаанд байсан. Тэнд би оочирт зогсож байсан. Манай компаний 133 гаалийн дугаартай автомашин оочирын ард ирээд зогссон. Дотроос нь уг автомашины жолооч болох О.А бууж ирээд хоол зардаг автобус руу явсан. Г.Х, Г.Л хоёртой хамт би автобус руу явж байгаад замаараа О.Аийн машиныг харсан чинь дугуйнуудаа цавччихсан байсан. О.Аийн машины ойролцоогоор 8 гаруй дугуй нь байхгүй болж оронд нь ашиглах боломжгүй хуучин дугуйнууд хийсэн байсан. Тэгээд би Г.Х, Г.Л хоёртой хамт автобус дээр очиход О.А архи уугаад сууж байсан. Тэр үед О.А нь машиныхаа дугуйнуудыг зарсан гэсэн юм яриад сууж байсан. Би ТН-133 гаалийн дугаартай машины дугуйнуудыг яг тоолж үзээгүй. Миний харснаар бол 8 дугуй байхгүй болсон байх шиг байсан. Г.Х, Г.Л хоёр тоолж үзээд 9 дугуй байхгүй болсон байна гэж ярьж байсан. О.А дугуйнаас өөр юм цавчиж зарсан гэж яриагүй. Миний харснаар бол дугуйнуудаас бусад зүйлүүд бүрэн бүтэн байх шиг байсан. Тухайн үед О.А нь халамцуу байсан.” гэжээ. /хх-38-39/,

            Гэрч Н.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

            “2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би Гурвантэс сумын нутагт нүүрс тээвэрт явж байгаад “Мак” компаний хашаа руу орж нүүрсний машинуудын оочирт зогссон. Би “Тай хо” компанид жолоочийн ажил хийдэг юм. “Тай хо” 122 гаалийн дугаартай машин барьдаг. Манай компаний 175 гаалийн дугаартай машины жолооч Г.Х бид хоёр хоол идэх гээд зам дээр байдаг автобус руу алхсан. “Тай хо” 133 гаалийн дугаартай автомашин оочирын ард зогсож байсан. Тэнд байсан жолооч нар 133 гаалийн дугаартай машины дугуйнуудыг нь солиод хуучин дугуйнууд тавьчихсан байна гээд хараад зогсож байсан. Г.Х бид хоёр уг машины дугуйнуудыг нь харчихаад цаашаа автобус руу очсон чинь 133 гаалийн дугаартай машины жолооч О.А согтуу сууж байсан. Г.Х бид хоёр хоол идэж сууж байгаад О.А аас яагаад машиныхаа дугуйнуудыг цавччихсан юм бэ? гэсэн чинь О.А нь манай босс цалингаа өгөхгүй байна би машиныхаа дугуйнуудыг нь зарчихсан одоо нутаг руугаа явлаа гэж яриад сууж байсан. Ямар ч байсан 9 ширхэг шинэ дугуй байхгүй болсон байсан. Шинэ дугуйны оронд ашиглах боломжгүй муу дугуйнууд тавьсан байсан. Мөн запас дугуйныхаа оронд язраад шатчихсан дугуй бас өлгөчихсөн байсан. О.А согтуу архи уугаад сууж байсан.” гэжээ. /хх-40-41/,

            Шүүгдэгч О.А ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

            “Би 2017 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Д” ХХК-нд нүүрс тээвэрлэх гэж гэрээ хийж уг компанийн эзэмшлийн 34-73 ӨМӨ улсын дугаартай, ТН-133 гаалийн дугаартай “Норд бенз” маркийн машиныг надад албан ёсоор бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Би 2017 оны 07 дугаар сарын 31-нд Бүгд найрамдах Хятад ард улсын Цэхээ боомтоос Монгол улс руу гарч ирээд Поошиг гэдэг газарт очиж хоносон. Миний гадаад паспортын штамбын хуудас нь дуусчихсан байсан. Би 2017 оны 07 дугаар сарын 31-ний шөнөдөө цаашаа яваад “МАК” ХХК-ийн машин зогсоол дээр ирж хоносон. Тэндээ хэд хонож байгаад 2017 оны 08 дугаар сарын 05-ны орой 16 цагийн үед байх өөрийн унаж байсан “Д" ХХК-ийн эзэмшлийн 34-73 ӨМӨ улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашины 9 ширхэг дугуйг тайлж аваад хүнд нэг ширхэг дугуйг нь 250.000 төгрөгөөр зарчихсан. Унаж байсан автомашиныг “МАК” ХХК-ийн автомашины зогсоолын хашаан дотор орхичихоод Гурвантэс сум руу явж шөнөдөө нэг айлд хоночихоод маргааш өглөө нь Гурвантэс сумаас Улаанбаатар хот руу явах унаанд суучихаад шөнө 22 цагийш үед Өмнөговь аймаг дээр ирээд шатахуун түгээх станц дээр бензин авч байхад цагдаагийн машинтай хүмүүс ирээд намайг авч яваад аймгийн цагдаагийн газар авчирсан. Би тэгээд болсон зүйлээ хэлсэн. Надад мөнгөний хэрэг гараад гэрээгээр унаж байсан “Норд бенз” маркийн машины 9 ширхэг дугуйг нь аваад хүнд зарчихсан юм. Энэ тухайгаа машины эзэнд нь хэлээгүй авсан. Би машины 9 ширхэг дугуйг явуулын хүмүүст зарсан тэр хүмүүсийг танихгүй. Би “Д” ХХК-ийн эзэмшлийн автомашиныг унаж байгаад 9 ширхэг дугуйг нь аваад хүнд зарчихсан нийт мөнгөн дүн 2.700.000 төгрөг болсон, үүнээс 845.000 төгрөгийг нь төлсөн одоо үлдсэн мөнгийг нь төлнө. Би ийм хэрэг гаргасан үйлдэлдээ гэмшиж байна, үлдсэн хохирол мөнгийг нь бүрэн төлж барагдуулна.” гэжээ. /хх-48/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1728000320030 дугаартай Прокурорын тогтоол /хх-01/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-02/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-03/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-04/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-05,18/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-06-17/,

Шүүгдэгч О.А ийн хохирол төлбөрт  600.000 төгрөг төлсөн гэх “Хаан банк”-ны орлогын баримт /хх-19/,

“Д” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №01/079 тоот иргэний нэхэмжлэгч томилох тухай албан бичиг /хх-20/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-42/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №81 тоот хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...Норд бенз маркийн 9 ширхэг дугуйны 1 ширхэгийн дундаж үнэ 300.000 төгрөг, нийт үнэ 2.700.000 төгрөг.” гэжээ. /хх-43/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-44-45/,

Яллагдагч О.А т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай баримт /хх-46/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-47/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №48/1885 тоот албан бичгийн хуулбар /хх-49/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №1/992 тоот албан бичиг /хх-50/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан О.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/,

Шүүгдэгч О.А ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-53/,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №687 тоот тодорхойлолт: “Тус багийн 1-р хороолол 14-р байрны 25 тоотод  Очир овогтой О.А нь оршин суудаг болно. Регистрийн дугаар ТЕ.” гэжээ. /хх- 54/,

Шүүгдэгч О.Аийн гадаад паспортын хуулбар /хх-55-58/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-59-65/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-66-67/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-68/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай прокурорын тогтоол /хх-69/,

“Д” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №01/092 тоот албан бичиг /хх-70/,

“Д” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №01/093 тоот албан бичиг /хх-71/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-75/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.А нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “МАК” ХХК-ийн гаалийн хашаан дотор байсан “Д” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуйг зарж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшин, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.А нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь: Шүүгдэгч О.А нь “Д” ХХК-д 34-73 ӨМӨ улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцан жолоочоор ажиллаж цалин хөлс авч байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, “Д” ХХК-ийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцагч гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.А ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу “Д” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуйг бусдад худалдаж завшсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгчийн “Д” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн 9 ширхэг дугуйг зарж, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшин, 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь тээврийн хэрэгслийн эзэмшигч “Д” ХХК-ийн /эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Л/ хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдсан үйлдэл юм.

Хөдөлмөрийн гэрээний дагуу шүүгдэгч О.А нь “Д” ХХК-ийн  “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ашиглалтыг хариуцан ажиллаж байх хугацаандаа тээврийн хэрэгслийн өмчлөгчийн итгэлийг эвдэж 9 ширхэг дугуйг  зөвшөөрөлгүйгээр, ашиг олох зорилгоор завшиж нийт 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №81 тоот хөрөнгө үнэлгээний “...Норд бенз маркийн 9 ширхэг дугуйны 1 ширхэгийн дундаж үнэ 300.000 төгрөг, нийт үнэ 2.700.000 төгрөг.” /хх-43/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээний хохирлын дээд хэмжээ буюу 300.000 төгрөгөөс давсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн хэрэг гэнэ”,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй тохиролцсон, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан шүүх  шүүгдэгч О.А т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.А нь тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх тэссэн шийдвэрийг хүчингүй болгож хуулинд заасан ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.А нь нийт хохирол төлбөр болох 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөс 1.444.000 /нэг сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 1.256.000 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянган/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Л-той тохиролцсон /хх-71/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн О.А ийг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч О.Ат хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6, 8 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч О.А цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч О.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Л-той үлдэгдэл 1.256.000 /нэг сая хоёр зуун тавин зургаан мянган/ төгрөгийг төлж барагдуулах талаараа тохиролцсон болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ