| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02209/И |
| Дугаар | 102/ШШ2024/02188 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/02188
2024 оны 04 сарын 25 өдөр Дугаар 102/ШШ2024/02188 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.У нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,563,123 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 563,123 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,960 төгрөгөөс 59,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 59,980 төгрөг, хариуцагчаас 59,980 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ