Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02347

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/0

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 9..... тоот хаягтай, рд:....., .....-н нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, .... хаягтай, рд:, ..........д холбогдох,

 

2 621 370 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .... хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч .... нараас хариуцагч ....д холбогдуулан анх нэхэмжлэл гаргахдаа буцааж аваагүй 1 295 500 төгрөг, онгоцны билетийн үнэ 1 295 500 төгрөг, орчуулгын зардал 25000 төгрөг, олон улсын ярианы төлбөр 5370 төгрөг нийт 2 580 243 төгрөгөөр /нийт дүнг алдаатай бичсэн 2 621 370 төгрөг/ хохирсныг нэхэмжилнэ гэжээ.

 

2. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ...онгоцны билет 1 295 500 төгрөг, буудлын захиалга 1 279 373 төгрөг, орчуулга 25 000 төгрөг, мобикомын ярианы төлбөр 5 370 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2 605 243 төгрөг гэж үзнэ.

 

3. Нэхэмжлэгч .... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд ...миний бие 2023 оны 9 сард хүү....ыг Солонгос улс руу явуулахаар хариуцагч ....ий пэйсбүүк хаяг дээр байсан Солонгос улсын хилээр найдвартай батлан даалт хийж гаргана гэсэн мэдээлэл авч очиж уулзсан. Ингээд манай хүүхдийг онгоцны билетээ захиалчхаад ир гэж хэлсэн. Онгоцны билетээ захиалчхаад очиж уулзахад 5,000,000 төгрөгийг манайд төлөх шаардлагатай гэж хэлсэн. Үүнд буудлын захиалга, QR код, аяллын маршрут орж байгаа гэсэн. Одоо та урьдчилгаа 2,500,000 төгрөгийг өгвөл Солонгос улсад байгаа ажилтан руу гаа шилжүүлнэ гэсний дагуу 2,500,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. Ингээд явахаасаа өмнө 2 хоногийн өмнө ирж уулзаарай гээд 2024 оны 2 сарын 19-ны өдөр очиж уулзаад үлдэгдэл 2,500,000 төгрөгийг өгсөн. .... нь 2024 он 2 сарын 20-ны өдөр Солонгост байгаа хүнийхээ пэйсбүүк, утасны дугаарыг өгсөн. Тэр хүн рүү залгасан боловч утсаа аваагүй, пэйсбүүкээр холбогдох гэж үзсэн боловч холбогдож чадаагүй. Гэтэл энэ хүн нь Солонгост байгаа Монголчуудад ажил зуучилж өгнө гэх нэрийдлээр хүн залилж мөнгө авдаг хүн байсан. Тэгэхээр нь .... рүү залгаад хэлсэн чинь манай эгч, найдвартай хүүг чинь Солонгосын хилээр гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 2 сарын 21-ний өдөр нисэх буудал дээр очоод залгасан боловч утсаа аваагүй, аргагүй эрхэнд онгоцондоо суугаад Солонгос руу явсан. Ингээд Солонгосын хил дээр очоод өгсөн дугаар луу залгасан боловч утсаа аваагүйн улмаас Солонгосын хилээр гаргаагүй. Бид найдвартай Солонгосын хилээр гаргана гэсний дагуу л энэ хүнд хандсан. Гэтэл энэ хүнээс болж манай хүү хохироод байж байна. Одоо ....өөс 3,720,000 төгрөгийг буцааж өгсөн. Онгоцны билет 1,295,500 төгрөг, буудлын захиалга 1,279,373 төгрөг, орчуулга 25,000 төгрөг, мобикомын ярианы төлбөр 5,370 төгрөг нэхэмжилнэ... гэв.

 

4. Нэхэмжлэгч.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...намайг Солонгос улсын хил дээр буух үед гаалийн байцаагч шалгаад хойд талын өрөө рүүгээ авч орсон. Чамайг тосох хүн байна уу гэж асуухаар нь ....ий надад өгсөн утасны дугаарыг өгсөн боловч 2 удаа залгаад утсаа аваагүй. Ингээд намайг Солонгосын хилээр гаргаагүй Монгол улс руу буцаасан... гэв.

 

5. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч.... нь ....өөр үйлчлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч.... нь Бүгд Найрамдах Солонгос улсад батлан даалтаар хүлээн авах хүнийхээ утас руу огт холбогдоогүй гэдгийг хүлээж авах хүн нь ....д мэдэгдсэн байсан..... нь хэлний мэдлэггүй, өөр ямар нэгэн шалтгаанаар хилийн шалган нэвтрүүлэхээр орохдоо тэнцээгүй гэж үзэж байгаа. ....ий зүгээс ажлаа дутуу алдаатай хийсэн зүйл байхгүй. Гэтэл....ын өөрийнх нь алдаанаас болоод нэвтэрч чадалгүй буцаад ирснийг ээж .... нь ....ий алдаатай үйлдлээс болсон мэтээр тайлбарладаг. Дараах хоёр төлбөрийг .... нь шаарддаг. Нэгдүгээрт .... нь буудлын үнэ 1,295,500 төгрөгийг нэхэмжилдэг боловч буудлын төлбөрийг заавал хийх ёсгүй байдаг. Энийг ....д хилээр гарсны дараа төлбөрөө төлдөг гэж удаа дараа мэдэгдсэн боловч 2024 оны оны 2 сарын 20-ны өдөр 7 өдрийн төлбөр, шимтгэлтэйгээ нийт 1,308,868 төгрөгийг ....ийг гуйсаар байгаад дансанд нь хийж төлсөн. .... нь....ын мэйл хаяг, утасны дугаараар бүртгүүлж хийсэн учраас .... буцаалт авах боломжгүй. Тийм учраас .... төлөх үүрэггүй. Хоёрдугаарт онгоцны билетийн үнэ нь 1,295,500 төгрөгийг төлөх үүрэггүй гэж харж байгаа. Учир нь.... ....тэй уулзахаасаа өмнө Бүгд Найрамдах Солонгос улс руу явах талаар төлөвлөөд 2023 оны 12 сарын 30-ны өдөр билетээ захиалсан байсан. Иймд.... нь эрсдэлийг өөрөө хариуцах үүрэгтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

6. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2ш /хэргийн 3 дугаар тал/

....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/

....ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 5 дугаар тал/

....ын Голомт банкны дансны хуулга /хэргийн 6 дугаар тал/

....ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 7,8,10 дугаар тал/

....ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 9 дүгээр тал/

зочид буудлын төлбөр шилжүүлсэн тухай орчуулга бүхий баримт /хэргийн 11-12 дугаар тал/

аялалын тийз /хэргийн 13-16 дугаар тал/

хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хэргийн 44 дүгээр тал/ баримтууд,

 

 

7. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

хариу тайлбар /хэргийн 25-26 дугаар тал/

....ий хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 27 дугаар тал/

зочид буудлын төлбөр баталгаажсан тухай орчуулга бүхий баримт /хэргийн 28-30 дугаар тал/

....ий Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 31-32 дугаар тал/

....бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хэргийн 40 дүгээр тал/ баримтууд,

 

8. Шүүхээс

Нэхэмжлэгчийн фэйсбүүк мессенжерээс хариуцагчтай харилцсан захидалд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 64-68 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нар ... 2 605 243 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...тохиролцсон ажил үйлчилгээгээ гүйцэтгээгүй тул шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл, учирсан хохирол зардлаа буцаан гаргуулна... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...онгоцны билетийн үнийг төлөх үүрэг хүлээгээгүй... гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч .... Кореа бичиг баримт бүрдүүлэлт фэйсбүүк цахим сүлжээ хаягаас байршуулсан БНСУ-ын хилээр найдвартай батлан дааж гаргана гэх зар мэдээллийн дагуу хариуцагч ....тэй холбогдон уулзаж түүний манайхаас батлан даалт найдвартай гаргана гэсэн амлалтад итгэж өөрийн хүү нэхэмжлэгч....ыг БНСУ-ын хилээр батлан даах буюу БНСУ-д байрлах зочид буудал захиалах, байлах газар зочид буудал хаяг утасны дугаар баталгаатай байлгах, онгоцноос тосож авах үйлчилгээ авч ажлын хөлс 5000 000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч амаар тохиролцсон, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

Гадаад улсын хилээр нэвтрэхэд батлан даах талуудын тохиролцоо үйл ажиллагааг хуулиар хориглосон хязгаарласан зохицуулалтгүй, зохигчид хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд дээрх хэлцэл байгуулагдсан.

 

Гэрээний дагуу хариуцагч тал нэхэмжлэгч... БНСУ-д байрлах зочид буудал хаяг, утасны дугаар баталгаатай байлгах, аяллын маршрут, буудлын мөнгө, QR код, хил дээрээс найдвартай батлан даалт хийж гаргах үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч тал хариу үүрэг буюу ажлын хөлс 5000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.

 

Нэхэмжлэгч нар ажлын хөлсөнд 2024 оны 02 сарын 5-ны өдөр урьдчилгаа 2500 000 төгрөг, 2024 оны 02 сарын 19-ны өдөр үлдэгдэл 2500 000 төгрөгийг хариуцагчид төлсөн нь зохигчдын тайлбар, ....ын хаан банкны дипозит дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-8 дугаар тал/

 

Хариуцагч хариу үүрэг буудлын захиалга хийж төлбөрт 1 279 372.55 төгрөг шилжүүлж, ..., ...., ....л гэх батлан даах тосох БНСУ-д холбоо барих дугаар, хүний нэр мэдээлэл өгсөн нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн хариуцагчтай харилцаж байсан цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл баримтаар тогтоогдож байна. /хэргийн .. дугаар тал/

 

Мөн хариуцагчийн өгсөн мэдээлэлд заасан хүн утсаа аваагүй батлан даах тосох үйлчилгээгээ үзүүлээгүйн улмаас нэхэмжлэгч БНСУ хилээр нэвтэрч чадаагүй Монгол Улсдаа буцан ирсэн, талууд гэрээнээс татгалзаж нэхэмжлэгчийн шаардлагын дагуу түүний шилжүүлсэн 5000 000 төгрөгөөс 3720 000 төгрөгийг хариуцагч буцаан шилжүүлсэн нь талуудын тайлбар, хариуцагчийн Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 31 дүгээр тал/

 

Эдгээр үйл баримтуудын талаар зохигч талууд маргаагүй.

 

Хариуцагч гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээ хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсныг хүлээн авч ажлын хөлсөнд шилжүүлэн авсан мөнгөн төлбөрийн зохих хэсгийг буцаан шилжүүлсэн боловч үлдэх хэсгийг шилжүүлээгүй, татгалзлын үндэслэлээ ...буудлын үнэ 1,295,500 төгрөгийг заавал хийх ёсгүй байдаг, хилээр гарсны дараа төлбөрөө төлдөг гэж удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагчийг гуйгаад байсан учир 2024 оны оны 2 сарын 20-ны өдөр 7 өдрийн төлбөр, шимтгэлтэйгээ нийт 1,308,868 төгрөгийг дансанд нь хийж төлсөн. .... нь....ын мэйл хаяг, утасны дугаараар бүртгүүлж хийсэн учраас .... буцаалт авах боломжгүй. Тийм учраас .... төлөх үүрэггүй... гэж тайлбарласан, хариуцагч тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний гол шинж нь нэхэмжлэгч БНСУ-ын хилээр нэвтрэх, энэ үйл ажиллагаанд хариуцагч найдвартай батлан даах үйлчилгээ үзүүлэх байсан боловч нэхэмжлэгч БНСУ-ын хилээр нэвтэрч чадаагүй, нэхэмжлэгч солонгос хэл мэдэхгүй, буудлын үнэ бусад ажлын хөлс нийт 5000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч батлан даах үйлчилгээгээ зохих ёсоор гүйцэтгээгүй буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцлагдсан тул хариуцагч дээрх буудлын үнэ, орчуулгын зардал, олон улсын ярианы төлбөр зардал нийт 1 309 743 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Тодруулбал нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.2-т заасан үндэслэлтэй тул хариуцагчаас буудлын үнэд шилжүүлсэн 1 279 373 төгрөг, орчуулгын зардал 25000 төгрөг, олон улсын ярианы төлбөр 5370 төгрөг нийт 1 309 743 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Нэхэмжлэгч онгоцны билетийн үнэ 1 295 500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч хариуцагчтай уулзаж батлан даах үйлчилгээ авах аман хэлцэл тохиролцоо хийсний үндсэн дээр БНСУ руу зорчих онгоцны билет захиалж үнийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцох боломжгүй, энэ шаардлагыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 234 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35 905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор тогтоов.

 

2024.04.17-ны өдрийн дугаар 0731 тоот хариуцагчаас ....д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 40 дүгээр тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч ....өөс 1 309 743 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .... нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 295 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 234 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 35 905 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ