| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/03904/И |
| Дугаар | 184/ШШ2024/02548 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/02548
| 2024 05 08 | 184/ШШ2024/02548 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* ******* ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1985 онд 10 дугаар анги төгсөөд, мөн ондоо Хөнгөн үйлдвэрийн техникийн сургуулийн ноолуур боловсруулагчийн ангид суралцаж 1986 онд төгссөн. Ингээд 1986 оноос 1988 оны 08 сарын 26-ныг хүртэл ноосон эдлэлийн Говь комбинатад 2 жил ажилласан. 1988 оны 08 сарын 26-ны өдрөөс 2000 он хүртэл Төрөл бүрийн барааны ******* хангамжийн газарт ажиллаж эхэлсэн. Анх орохдоо үйлчлэгч ажилтан хийж байгаад 1991 оны 10 сарын 16-ны өдрөөс компьютерын операторчоор ажилласан. Би тэтгэвэрт гарах гэтэл 1991 оны 10 сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх тушаал гарч ирэхгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт нь бол бий. Түүнээс өмнөх тушаал баримт нь бол байгаа. Миний нийгмийн даатгалын дэвтэр дээр 2000 оныг хүртэл нийгмийн даатгал төлөгдсөн байгаа ч 1991 оноос 1995 он хүртэл ажиллаж байсан талаар тушаал олдохгүй байх тул миний 1991 оны 10 сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны Төрөл бүрийн барааны ******* хангамжийн газарт компьютерын операторчоор ажиллаж байсан байдлыг маань тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л.*******ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны засаг даргын 2024 оны 04 сарын 19-ний өдрийн 362 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 631 дугаар тодорхойлолт, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн Архивын газрын 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 351 дугаар тодорхойлолт, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 сарын 04-ны өдрийн 969 дугаар албан бичиг, Л.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Бүгд найрамдах Монгол ард улсын Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харьяа төрөл бүрийн барааны ******* хангамжийн нэгдлийн ерөнхий захирлын 1988 оны 08 сарын 29-ний өдрийн Б-*******2 дугаар, 1990 оны 03 сарын 06-ны өдрийн Б-63 дугаар тушаалын хуулбар, гэрч , нарын тодорхойлолт болон иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Шүүхийн журмаар: 2024 оны 05 сарын 06-ны өдрийн , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг тогтоох талаар заасан бөгөөд Л.******* нь 1991 оны 10 сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төрөл бүрийн барааны ******* хангамжийн нэгдэлд компьютерийн оператороор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.
4.Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.
5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
6.Л.*******ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь түүний тайлбар болон хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 04 сарын 04-ны өдрийн 969 дугаар албан бичиг, Бүгд найрамдах Монгол ард улсын Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны харьяа төрөл бүрийн барааны ******* хангамжийн нэгдлийн ерөнхий захирлын 1988 оны 08 сарын 29-ний өдрийн Б-*******2 дугаар, 1990 оны 03 сарын 06-ны өдрийн Б-63 дугаар тушаалын хуулбар, гэрч , нарын тодорхойлолт, гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба Л.*******ийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд Л.*******ийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан , ******* овогт ******* ******* /рд:ЧН67102307/-ыг Төрөл бүрийн барааны ******* хангамжийн нэгдэлд 1991 оны 10 сарын 16-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд компьютерын операторчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ