Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 124

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Одгариг,

Улсын яллагч: Ц.А,

Хохирогч С.Н ын өмгөөлөгч: Ц.Б ,

Шүүгдэгч: Х.Х  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овгийн Х.Х д холбогдох 1728000530039 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Х.Х  нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Оюут” зочид буудлын урд С.Н ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, тухайн цаг хугацаанд С.Н ыг түлхэх явцад түүний ард байсан 3 настай Х.Э  түлхэгдэн унаж бие махбодид нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж явахдаа шалганы жижүүрт үүрэг өгөхөөр машинаа түр зогсоосон хугацаанд араас машин тулж ирээд сигналдаад байхаар нь би урагшаа жоохон хөдлөөд зогсон дахиад сигналдахаар нь баруун тийшээ шахаад зогсон. Тэгээд хажуугаар гарахад нь би зам тавьж өгөөд байна тойроод гараач С.Н  машинаасаа бууж ирээд маргалдахад намайг 200.000 төгрөгийн цалинтай, төрийн хувцас өмссөн гуйлгачин минь замаас зайл гэх маягаар намайг болон төрийн албыг доромжлох үйлдэл гаргасан. Цааш харуулын үүрэг гүйцэтгэхээр явж байхад Оюут гэдэг зочид буудлын өмнө намайг машинаараа 2 дугаар эгнээ рүү хашиж зогссон машинаасаа бууж ирээд миний машины цонхоор гараа оруулж намайг заамдаад авахаар нь би замаас зайлаач гээд бууж ирээд маргалдсан тэгэхэд намайг хэл амаар доромжилж 10 сая хүрэхгүй машин унасан гуйлгачин минь би Өмнөговь аймагт чамайг маргааш алхуулахгүй гэх маягаар хэл амаар доромжилсон. Бид 2 хоорондоо нэг нэгнийгээ заамдалцаад зогсож байхад манай эхнэр салгах гээд, яагаад машин шахаад байгаа нь гэж хэлэхэд манай эхнэрийг түлхэж унагасан. Тэгэхлээр нь би яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаан гээд заамдаад авахад намайг эрүү рүү хальт цохисон тэгэхлээр нь зөрүүлээд цохисон. Энэ бүх үйлдлээс болж би уур тэвчээрээ барьж чадахгүй С.Н ын биед хохирол учруулсан, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цагдаагийн байгууллага дээр байцаагдаж байхдаа би Нандинбаатраас миний буруу гэж уучлалт гуйж эвлэрье гэж хэлэхэд С.Н   хохирол гэж 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн би хохирогчийн нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан. Дахин ийм асуудал гаргахгүй байж чадна.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Н ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох Бага-Уулын 2-2 тоот хашаанд хадам аав Эрдэнэчулууныд байж байгаад өөрийн эзэмшлийн Тоёота кроун маркийн 40-48 ӨМӨ улсын дугаартай машинаар өөрийн гэр лүүгээ явахаар хадам ээж Бурмаа, миний 1 нас 2 сартай охин А бид гурав Бага-Уулын гудамжнаас гараад шороон замаар яваад 0167 дугаар цэргийн ангийн баруун талын засмал руу орохоор хойд талаас орох гээд явж байтал миний урд талд явж байсан цагаан өнгийн Allion маркийн машин засмал замын хойд талд засмал руу орох гэж байгаад гэнэт зогссон. Би машинаа сигналдахад миний ард явсан машин мөн сигналдаж байгаад миний машины хажуугаар орсон. Тэр машины хажуугаар нь ороод засмал зам руу ороод явчихсан. Би дахиад машинаа сигналдсан чинь тэр машин явахгүй байхаар нь би хажуугаар ороод тэр машины хажууд очиж зогсоод тэр машины жолоочид хандаж “Яваачээ” гэж хэлсэн чинь тэр жолооч машиныхаа шилийг буулгаад над руу “Пизда минь чи тойроод яв” гэсэн. Би түүнийг “наадах чинь гарц байна урагшаа яваач” гэж хэлэхэд намайг “хөдөөний малнууд дүрэм мэдэхгүй” гэж хэлэхээр нь би “пизда” гэж хэлчихээд засмал руу ороод чигээрээ урагшаа явсан. Чигээрээ явж байгаад баруун гар тийшээ эргээд Оюутын урд талын засмал дээр явж байтал Х.Х  машинтайгаа араас хүрч ирээд ард тулж ирээд мөргөчих шиг болохоор нь би машинаа зогсоогоод буугаад арын гүперээ үзтэл ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй.  Намайг машин руугаа орох гэтэл Х.Х  машинаасаа бууж ирээд “Хөдөөний муу мал дүрэм мэдэхгүй, пизда” гэж хэлсэн. Би машиндаа ороод суух гэтэл Х.Х  хүрч ирээд машины хаалга дараад “Чи эцэг эхийн хөрөнгөөр туйлсан, харваас чи луйварчин” гэхэд нь би “Чи муу миний эцгийн хөрөнгөн дээр туйлна уу чамд хамаагүй” гэж хэлсэн чинь өөдөөс “Чам шиг пиздаг алж баймаар юм байна” гээд биеэрээ миний цээж рүү тулаад түлхээд байсан. Би түүнийг гараараа цааш нь түлхтэл хажуу талаас Х.Х гийн эхнэр нь хүүхдээ газар тавьчихаад “Хөдөөний дүрэм мэддэггүй муу жолооч” гээд хоёулаа над руу дайраад байсан. Би тэр хоёрыг өөрөөсөө холдуулах гэтэл намайг түлхээд машины зүүн тал руу шахаад байсан. Би машины нөгөө талаар ороод машиндаа суух гэж явсан чинь Х.Х  намайг хүчтэй түлхтэл газар байсан хүүхдийг бөгсөөрөө түлхээд газар унагахад тэр хоёр миний хүүхдийг түлхэж унагалаа гээд Х.Х  эхлээд миний толгой руу 4-5 удаа цохисон. Дараа нь зүүн талын нүд рүү өшиглөсөн. Би зугтаагаад машины хаалга руу очоод хаалгаа татсан чинь Х.Х  хаалга дартал эмэгтэй нь миний баруун гарнаас бариад энгэрийн цамцнаас зулгаагаад байсан. Би тэр хоёрыг биенээсээ холдуулах гээд 5-6 удаа түлхсэн. Тэр хоёр намайг тавихгүй зуураад Х.Х  нь миний мөр лүү цохиж байгаад намайг машин руу гараараа боогоод хоолойг шахахаар нь би тэр хоёрыг цааш дахиад түлхтэл миний фудволкыг тэр эмэгтэй зуураад урчихсан. Би тэр хоёрыг цааш түлхээд машинаадаа орж суугаад явах гэтэл Х.Х  миний машины хаалга руу өшиглөсөн. Дахиад өшиглөх гээд цонхоор хөл нь орж ирэхээр нь би бултаад чигээрээ зугтаад шууд аймгийн цагдаагийн газар ирсэн. Миний биед Х.Х  болон түүний эхнэр хоёулаа гэмтэл учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-10-11/,

            Шүүгдэгч Х.Х гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

            “2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 0167 дугаар цэргийн анги дээр ангийн жижүүртэй байж байгаад орой 22 цагийн үед би ангиас өөрийн эзэмшлийн Allion маркийн 40-59 УБГ улсын дугаартай автомашинаар эхнэр Б.А , хүү 3 настай Х.Э ын хамт харуулын цэг 1 дүгээр цэгийг очиж шалгачихаад ангийн хойд талаас шороон замаар явж байгаад төв зам руу ордог уулзварын хажууд буюу ангийн шалганы үүдний харалдаа шороон зам дээр түр зогсоод шалганы жижүүр Ууганбаяртай утсаар ярих гээд залгаад байж байтал ард нэг машин ирээд сигналдсан. Би баруун гар тийш шахаад зогссон чинь тэр машин дахиад сигналдсан. Тэр машины ард байсан жижиг машин миний хажуугаар гараад засмал зам руу ороод явчихсан. Миний ард зогсож байсан машин миний хажуугаар орж ирэхэд “Намайг замаасаа зайлалдаа” гэж хэлэхээр би хаалгаа онгойлгоод би чамд зам тавьж өгөөд байхад хажуугаар гараад яваач, юундаа сигналдаад байгаа юм гэхэд тэр залуу төрийн хувцас гуйж өмссөн 200 төгрөгний гуйлгачин минь замаас зайлалдаа гэж хэлсэн. Би “Чи юу яриад намайг гуйлгачинаар дуудаад байгаа юм” гэхэд тэр залуу машинаасаа буусан. Би мөн машинаасаа буугаад хоёр машины голд уулзсан. Тэр залуу хараалын үг хэлээд хоорондоо маргалдаж байтал манай эхнэр машинаас бууж ирээд “Больцгоо” гээд намайг татаад машинд суулгасан. Тэр залуу машиндаа суугаад цаашаа засмал замаар ороод чигээрээ явсан. Би араас нь дагтал тэр машин засмалаар явж байгаад баруун гар тийш эргэж, араас нь дагаад 2 дугаар эгнээгээр явж байтал тэр машин миний өмнө явж байснаа 1 дүгээр эгнээгээр явж байгаад намайг шахаад зогсохоор нь би машинаа зогсоогоод байж байтал тэр залуу машинаасаа бууж ирээд “Чи муу амьсгаа юу юм бэ?” 10 сая төгрөгийн үнэтэй машин уначихаад гэж хэлээд гараа цонхоор оруулаад миний хувцасны захнаас бариад авсан. Би гарыг нь цааш түлхчихээд машинаасаа буугаад тэр залууг “Чи яагаад байгаа юм, хүн яагаад шахаад байгаа юм” гэж бид хоёр маргалдаж байгаад бие биенээ зөрүүлээд заамдалцаад байж байтал манай эхнэр машинаас буугаад хүрч ирээд тэр залууг “Чи яагаад машин шахаад байгаа юм” гэхэд тэр залуу манай эхнэрийг цээж рүү нь гараараа хойш түлхээд унагасан.  Би тэр залууг “Чи яахаараа эмэгтэй хүнийг түлхээд байгаа юм” гэж хэлээд машин руу нь түлхсэн. Тэр залуу миний эрүү рүү нэг удаа цохиод авсан. Би зөрүүлээд өмсөж байсан фудволкноос нь зуураад хоолойг шахаад цааш түлхсэн. Тэр залуу “Чиний машины дугаарыг харна” гээд ирэхээр нь цааш түлхтэл манай хүүхдийг хөлөөрөө шүргээд газар унагачихсан. Манай хүүхэд уйлахаар нь “Манай эхнэр хүүхэд унагачихлаа” гээд хүүхдээ аваад машинд суулгасан. Би нөгөө залуутай зууралдаж түлхэлцэж яваад тэр залуугийн машины хажуу талд иртэл миний эрүү рүү хальт цохиод авсан. Би зөрүүлээд нүүр, толгой руу нь 2 удаа цохиж автал нөгөө залуу машин руугаа үсрээд орсон. Машины хаалга руу нэг удаа өшиглөж авсан. Түүнийг хөдлөөд явахаар нь нээлттэй байсан цонх руу хөлөөрөө өшиглөсөн. Тэр залуу машинаа унаад зугатаагаад явчихсан. Миний ард ирж зогсчихоод зам тавьж өгөхгүй байна гэж сигналдаад байсан, үүнээс болж хоорондоо маргалдсан. Би тэнд зогсчихоод шалганы жижүүртэй утсаар ярих гэж түр зогссон байсан. Би чигээрээ явах гэж байгаад шороон зам дээр түр зогссон байсан. Тэр залуу нэг настай эмэгтэй хүнтэй, манай хүүхэдтэй ойролцоо насны хүүхэдтэйгээ гурвуулаа явж байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. С.Н  миний машин урд талд зогсож байхад цааш нь түлхтэл арагшаа ухараад ардаа зогсож байсан манай хүүхдийг хөлөөрөө шүргээд унагачихсан, бусдаар бол манай хүүхэд рүү дайрсан зүйл байхгүй. Би С.Н ын биед цохиж гэмтэл учруусан. Манай эхнэр С.Н  бид хоёрыг салгах гээд надаас зуураад байсан. Би архи уугаагүй эрүүл байсан. С.Н  архи уугаагүй эрүүл байсан. Эхнэр бид хоёр хоёулаа цэргийн эрээн дүрэмт хувцастай явж байсан. Тухайн үед бид нарын хажууд ямар хүмүүс байсныг мэдэхгүй, гадаа харанхуй байсан. Надад ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй.” гэжээ. /хх-12-13/,

С.Н ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох Бага-Уулын 2-2 тоот хашаанаас хадам Эрдэнэчулууныд байж байгаад өөрийн эзэмшлийн Тоёота кроун маркийн 40-48 ӨМӨ улсын дугаартай машинаар өөрийн гэр лүүгээ явах гэж хадам ээж Бурмаа, миний нэг ой хоёр сартай хүүхэд А бид гурав Бага-Уулын гудамжнаас гараад шороон замаар яваад 0167 дугаар цэргийн ангийн баруун талын засмал руу хойд талаас орох гээд явж байтал миний урд талд явж байсан цагаан өнгийн Allion маркийн машин засмал замын хойд талд засмал руу орох гэж байгаад гэнэт зогссон. Би машинаа сигналдсан, тэгтэл миний ард явсан машин мөн сигналдаж байгаад миний машины хажуугаар орчихоод мөн тэр машины хажуугаар нь ороод засмал зам руу ороод явчихсан. Би дахиад машинаа сигналдсан чинь тэр машин явахгүй байсан. Би хажуугаар нь ороод тэр машины хажууд очиж зогсоод жолоочид нь хандаж “Яваачээ” гэж хэлсэн чинь тэр жолооч машиныхаа шилийг буулгаад над руу “Пизда минь чи тойроод яв” гэсэн. Би “Наадах чинь гарц байна, урагшаа яваач” гэж хэлэхэд тэр жолооч “Хөдөөний малнууд дүрэм мэдэхгүй” гэж хэлсэн. Би “Пизда” гэж хэлчихээд засмал руу ороод чигээрээ урагшаа явсан. Чигээрээ явж байгаад Оюутын урд талын засмал дээр баруун гар тийшээ явж байтал тэр машинтай хүн араас хүрч ирээд ард тулж ирээд мөргөчих шиг болсон. Би машинаа зогсоогоод арын гүперээ буугаад үзтэл ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй. Би машин руугаа орох гэтэл нөгөө жолооч машинаас бууж ирээд хөдөөний муу мал дүрэм мэдэхгүй, пизда гээд байсан. Би машиндаа ороод суух гэтэл тэр залуу ирээд машины хаалга дараад “Чи эцэг эхийн хөрөнгөөр туйлсан, харваас чи луйварчин хаана” гэж хэлэхээр нь би “Чи муу, би эцгийн хөрөнгөн дээр туйлна уу чамд хамаагүй” гэж хэлсэн чинь “Чам шиг пиздаг алж баймаар юм байна” гээд өөдөөс биеэрээ миний цээж рүү тулаад түлхээд байсан. Би гараараа цааш нь түлхтэл хажуу талаас нэг эмэгтэй хүүхдээ газар тавьчихаад “Хөдөөний дүрэм мэддэггүй муу жолооч” гээд тэр хоёр над руу дайраад байсан. Би тэр хоёрыг өөрөөсөө холдуулах гэтэл намайг түлхээд машины зүүн тал руу шахаад байсан. Би машины нөгөө талаар ороод машиндаа суухаар явсан чинь тэр эрэгтэй намайг хүчтэй түлхтэл газар байсан хүүхдийг бөгсөөрөө түлхээд газар унагахад тэр хоёр миний хүүхдийг түлхэж унаглаа гээд тэр эрэгтэй эхэлээд миний толгой руу 4-5 удаа цохисон, тэгээд зүүн талын нүд рүү өшиглөсөн.  Би зугтаагаад машины хаалга руу очоод хаалгаа татсан чинь тэр эрэгтэй хаалга дартал эмэгтэй нь ирээд миний баруун гарнаас бариад энгэрнээс зулгаагаад байсан. Би тэгээд тэр хоёрыг биенээсээ холдуулах гээд 5-6 удаа түлхсэн. Тэр хоёр намайг тавихгүй зуураад миний мөр лүү эрэгтэй нь цохиж байгаад намайг машин руу гараараа боогоод хоолойг шахсан. Би тэр хоёрыг цааш нь дахиад түлхтэл миний фудволкийг эмэгтэй нь зуураад урчихсан. Би тэр хоёрыг цааш нь түлхээд машинаас орж ирээд явах гэтэл тэр залуу миний машины хаалга руу өшиглөсөн. Дахиад өшиглөх гээд цонхоор хөл нь орж ирсэн. Би бултаад чигээрээ зугтаад шууд аймгийн цагдаагийн газар ирсэн. Намайг машины ард олон дахин сигналдсан, үүнээс болж хэрүүл маргаан үүссэн. Надад тэр машины хажуугаар гараад явах боломж байсан. Гэхдээ би чигээрээ явах гэж байсан болохоор би зогсоод сигналдсан юм. Тэр машин шороон замаар явж байгаад зам дээрээ шууд зогссон. Би ард нь чигээрээ явж байгаад явах гээд сигналдсан юм. Тэр машин шороон замын зүүн талдаа гараад зам тавьж өгөх боломж байсан. Тэр залуу эхнэр хүүхэдтэйгээ гурвуулаа явж байсан. Тэр залуу миний толгой руу 4-5 удаа, мөн зүүн талын нүд рүү нэг удаа өшиглөсөн, тэр хүүхэн миний баруун гарнаас самардаад зуураад , мөн миний энгэрнээс зуураад хоолойг самардаад байсан. Би тэр хоёр хүнийг биенээсээ салгах гээд цааш түлхсэн өөрөөр бол цохиж зодсон зүйл байхгүй. Миний зүүн талын нүд хөхөрсөн, хоолой улайгаад хорсож өвдөөд байна, толгой их өвдөж байна, мөн баруун гарын ядам хуруу үеэрээ өвдөөд байна. Энэ хоёртой маргалдахаас өмнө миний биед ямар нэгэн шарх сорви байгаагүй. Тухайн үед энэ хоёр хүнийг би архи уусан согтуу байна гэж бодсон. Би архи уугаагүй эрүүл байсан. Тэр хоёр хоёулаа цэргийн эрээн дүрэмт хувцастай явж байсан бодвол тэр хоёр 0167 дугаар цэргийн ангийн алба хаагч нар байсан. Тэр залуу нь хошууч цолтой байсан. Тухайн үед бид нараас өөр ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна. Миний хувьд бол ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй танихгүй.” гэжээ. /хх-14-15/,

Гэрч Б.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 0167 дугаар цэргийн анги дээр манай нөхөр Х.Х  ангийн жижүүртэй байж байгаад орой 22 цагийн үед бид хоёр ангиас гараад Allion маркийн 40-59 УБГ улсын дугаартай автомашинаар хүү 3 настай Х.Э ыг хамт машиндаа суулгаад ангийн хашааны хойд талд байдаг харуулын цэг 1 дүгээр цэгийг шалгасан. Буцаад ангийн хойд талаар яваад ангийн баруун талын шороон замаар явж байгаад төв зам руу ордог уулзварын хажууд буюу ангийн шалганы үүдний харалдаа шороон зам дээр түр зогсчихоод манай нөхөр утсаар ярих гээд залгаад байж байтал ард нэг машин ирээд сигналдсан. Манай нөхөр машинаа урагш нь хөдөлгөөд шороон зам дээр баруун гар тийшээгээ шахаад зогссон чинь тэр машин дахиад сигналдсан. Тэгтэл манай нөхөр утсаа гартаа бариад сууж байсан. Тэр машины ард байсан жижиг машин манай машины хажуугаар гараад засмал зам руу ороод явчихсан. Манай машины ард зогсож байсан машин манай машины хажуугаар орж ирээд “Замаасаа зайлалдаа” гэж хэлчихээд машинаасаа буугаад ирэхээр нь манай нөхөр машинаасаа буугаад тэр хоёр хоорондоо хэрэлдээд бие биенээ түлхэлцээд байж байхад нь би машинаас буугаад Х.Х г аваад машиндаа суулгатал тэр машин яваад өгсөн. Манай нөхөр утсаар ярихад ангийн урд талд байгаа хуучин шатсан байрыг шалгаатах гэж хэлсэн. Бид хоёр тэр машины араас хөдлөөд чигээрээ яваад баруун гар тийш эргээд 10 гаруй метр орчим зайд 2 дугаар эгнээгээр явж байтал тэр машин манай машины өмнө 1 дүгээр эгнээгээр явж байгаад манай машиныг шахаад өмнө зогссон. Манай нөхөр машины цонхоор “Зайлаачээ” гээд хэлтэл тэр залуу манай хүнийг заамдаад автал манай нөхөр зөрүүлээд заамдсан. Манай нөхөр тэр хүнтэй заамдалцаад машинаас буусан. Гадаа гараад тэр хоёр биенээ өөд өөдөөсөө түлхэлцээд байхаар нь би хүүхдээ машиндаа орхичхоод салгах гэтэл тэр залуу намайг хойшоо бай гээд цааш түлхсэн. Манай нөхөр “Чи яахаараа эмэгтэй хүнд гар хүрдэг юм” гэж хэлээд нүүр рүү цохиж байгаа харагдсан. Манай нөхрийн малгай газар хэвтэж байхаар нь аваад машинд оруулж тавьчихаад тэр хоёр руу очиход бие биенээ заамдчихсан, хоорондоо хэрэлдээд зогсож байхаар нь би тэр машины урд талаас очоод машины дугаарын зургийг авсан. Тэр залуу манай машины урд талд очоод гар утсаа гаргаад машины номерны зургийг дарах гэхэд манай нөхөр чи яах гээд байгаа юм гээд хоёр гараараа цааш түлхтэл тэр залуу манай хүүхдийг хөлөөрөө шүргээд газар унагачихсан. Манай хүүхэд дээшээ хараад уйлсан. “Би хүүхэд алаад хаячихлаа” гэж хэлээд хүүгээ аваад машиндаа суулгаад жаахан тайвшруулж байгаад хүүхдээ машинд үлдээчихээд очих гэхэд нөгөө машин цааш хөдөлж байхад манай нөхөр дагаад гүйж байснаа буцаж ирээд машиндаа суусан. Нөгөө машин хүчтэй хаазлаад цааш зугтаагаад явчихсан. Манай машины ард ирж зогсчихоод зам тавьж өгөхгүй байна гэж сигналдаад байсан. Үүнээс болж хоорондоо маргалдсан. Манай нөхөр шалганы жижүүр лүү утсаар ярих гээд түр зогссон байсан. Шороон замаа бүрэн чөлөөлөөд зам тавьж өгсөн байсан. Тухайн үед засмал дээр тэр залуугийн машинаас нэг эмэгтэй хүн гарч ирээд тэр жолоочийг уучлалт гуйчихаад явъя хүүхэд уйлаад байна гэж хэлж байхад тэр жолооч залуу “Ээж та машиндаа сууж бай, эсвэл явган явж бай” гэж хэлэхэд тэр эмэгтэй машинд байсан хүүхдийг тэврээд 2 дугаар сургуулийн тийшээ алхаад явж байгаа харагдсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. С.Н  миний машин урд талд зогсож байхад цааш түлхтэл арагш ухраад ард зогсож байсан манай хүүхдийг хөлөөрөө шүргээд унагачихсан, бусдаар бол манай хүүхэд рүү дайрсан зүйл байхгүй. Тэр залуу манай нөхөртэй маргалдаж зодолдоод байсан. Би тэр залуутай зодолдсон зүйл байхгүй. Би тухайн үед тэр хоёрын дундуур салгах гээд орсон, өөр зүйл болоогүй. Би архи уугаагүй эрүүл байсан. С.Н  согтууруулах ундааны зүйл уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Нөхөр бид хоёр тухайн үед цэргийн эрээн дүрэмт хувцастай явж байсан. Надад ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй.” гэжээ. /хх-16-17/,

Гэрч Б.А ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

“Х.Х  нь манай нөхөр байгаа юм, бид хоёр хамт амьдраад 8 жил гаран болж байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй мэдүүлэг өгнө. Манай нөхөр Х.Х тэй маргалдаад зодолдоод байсан, Х.Х  гэмтэл учруулсан. Би тэр хоёрыг бие биенээ заамчдихсан байхаар нь очиж тэр хоёрын голоор ороод хоёуланг нь хоёр тийш гараараа түлхэж салгасан. Би тэр хоёрыг салгах гэж дундуур нь орж салгасан, бусдаар бол би тэр С.Н ыг цохиж зодсон зүйл байхгүй. С.Н ын биед ямар шарх сорви байсныг мэдэхгүй, анзаарч хараагүй тэгээд ч шөнө байсан.” гэжээ. /хх-18/,

Гэрч М.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

"2017 оны 08 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед би хүргэн хүү С.Н ын гэрт очих гээд С.Н ын эзэмшлийн Тоёота кроун маркийн 40-48 ӨМӨ улсын дугаартай машинтай түүний охин 1 нас 1 сартай А бид гурав Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох Бага-Уулын 2-2 тоот хашаанаас гараад шороон замаар яваад 0167 дугаар цэргийн ангийн хойд талаас засмал руу орох гэтэл С.Н  машинаа зогсоосон. “Яав” гэхэд С.Н  өмнө талд машин байна гээд хартал цагаан өнгийн жижиг машин зогсож байсан. Би А ийг угжаар сүү өгөөд явж байсан юм. Удалгүй С.Н  машины хажуугаар гарч яваад засмал замаар ороод чигээрээ явж байгаад баруун тийш эргээд явж байгаад гэнэт зогссон. Би “Юу болов” гэхэд С.Н  машинаас буугаад явснаа нэг залуутай хэрэлдэж байгаад машины нөгөө талаар орж ирэхэд С.Н ыг нэг залуу заамдаад зуурсан байдалтай байхаар нь би С.Н ыг “хүүхэд уйлаад байна явъя” гэж хэлсэн чинь С.Н  “Намайг хүүхэд аваад явж бай” гэж хэлсэн. Би А ийг аваад гэртээ харьсан. С.Н , Х.Х  хоёр юунаас болж хороондоо маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Намайг машинаас буугаад явахад С.Н ын машины ард талд нэг цагаан өнгийн жижиг машин байсан. С.Н  архи уугаагүй эрүүл байсан. Х.Х  тухайн үед согтууруулах ундааны зүйл уусан байсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр Х.Х  тухайн үед цэргийн эрээн дүрэмт хувцастай явж байсан. Цэргийн хувцастай нэг эмэгтэй хүн байсан өөр хүн харагдаагүй.” гэжээ. /хх-19/,

Шүүгдэгч Х.Х гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 0167 дугаар цэргийн анги дээр ангийн жижүүртэй байж байгаад орой 22 цагийн үед ангиас би өөрийн эзэмшлийн Allion маркийн 40-59 УБГ улсын дугаартай автомашинаар эхнэр Б.А , хүү 3 настай Х.Э ын хамт харуулын цэг 1 дүгээр цэгийг шалгачихаад эргээд 0167 дугаар ангийн хойд талаас шороон замаар урагшаа явж байгаад төв засмал зам руу ордог уулзварын хажууд буюу ангийн шалганы үүдний харалдаа шороон зам дээр түр зогсчихоод шалганы жижүүр Ууганбаяртай утсаар ярих гээд залгаад байж байтал ард нэг машин ирээд сигналдсан. Би баруун гар тийш шахаад зогссон чинь тэр машин дахиад сигналдсан. Тэгтэл тэр машины ард байсан жижиг машин миний хажуугаар гараад засмал зам руу ороод явчихсан. Миний ард зогсож байсан машин миний хажуугаар орж ирээд “Намайг замаасаа зайлалдаа” гэж хэлэхээр нь би хаалгаа онгойлгоод “Би чамд зам тавьж өгөөд байхад хажуугаар гараад яваач, юундаа сигналдаад байгаа юм" гэхэд тэр залуу “Төрийн хувцас гуйж өмссөн 200 төгрөгийн гуйлгачин минь замаас зайлалдаа” гэж хэлсэн. Би түүнийг “Чи юу яриад намайг гуйлгачинаар дуудаад байгаа юм” гэхэд тэр залуу машинаасаа бууж, би мөн машинаасаа буугаад хоёр машины голд уулзсан. Тэр залуу хараалын үг хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж цээжээрээ өөд өөдөөсөө түлхэлцэж байтал манай эхнэр машинаас бууж ирээд “Больцгоо” гээд намайг татаад машинд суулгасан. Тэгтэл тэр залуу машиндаа суугаад цааш засмал замаар ороод чигээрээ явсан. Би араас нь явахад тэр машин засмалаар явж байгаад баруун гар тийш эргээд араас нь дагаад 2 дугаар эгнээгээр явж байтал тэр машин миний өмнө явж байснаа 1 дүгээр эгнээгээр явж байгаад намайг шахаад зогссон. Би машинаа зогсоогоод байж байтал тэр залуу машинаасаа бууж ирээд “Чи муу амьсгаа юу юм бэ?, 10 сая төгрөгийн үнэтэй машин уначихаад” гэж хэлээд гараа цонхоор оруулаад миний хувцасны захнаас бариад авахаар нь би түүний гарыг цааш түлхчихээд машинаасаа буугаад тэр залууг “Чи яагаад байгаа юм, яагаад шахаад байгаа юм” гэж бид хоёр маргалдаж байгаад гараараа бие биенээ зөрүүлээд заамдалцаад байж байтал манай эхнэр машинаас бууж ирээд тэр залууг “Чи яагаад машин шахаад байгаа юм” гэхэд тэр залуу манай эхнэрийг цээж рүү гараараа хойш түлхээд газар унагасан. Би тэр залууг “Чи яахаараа эмэгтэй хүнийг түлхээд байгаа юм” гэж хэлээд тэр залууг машин руу нь түлхтэл тэр залуу миний эрүү рүү нэг удаа цохиод авсан. Би зөрүүлээд өмсөж байсан фудволкноос нь зуураад хоолойг шахаад цааш түлхсэн. Нөгөө машины цонхоор нэг эмэгтэй хүн “Миний хүү, наад хүнээсээ уучлалт гуйчихаад явъя” гэж хэлэхэд тэр залуу “Байж бай, би энэ хүнтэй учраа олноо, машинаас буугаад явж бай, гэр лүү харьж бай” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй машинаас буугаад зам гараад хойшоо явчихсан. Тэгтэл тэр залуу “Чиний машины дугаарыг харна” гээд миний машины урд очоод зогсоход нь тэр залууг цааш түлхэхэд манай хүүхдийг хөлөөрөө шүргээд газар унагачихсан. Манай хүүхэд уйлаад, эхнэр “Чи хүүхэд унагчихлаа” гээд хүүхдээ аваад машинд суулгасан. Би нөгөө залуутай дахиад зууралдаж түлхэлцэж яваад тэр залуугийн машины хажуу талд иртэл миний эрүү рүү хальт цохиод авсан. Би зөрүүлээд нүүр, толгойн хавьд нь 2 удаа цохисон. Нөгөө залуу машин руугаа үсрээд ороход нь машины хаалга руу нэг удаа өшиглөж авсан. Тэгээд хөдлөөд явахаар нь нээлттэй байсан цонх руу хөлөөрөө өшиглөсөн. Тэр машинтай залуу зогсолгүй чигээрээ зугтаагаад явчихсан. Тухайн үед тэр машинтай залуу миний машины ард ирж зогсчихоод зам тавьж өгөхгүй байна гээд сигналдаад байсан. Үүнээс болж хоорондоо маргалдсан. Би тэнд зогсчихоод шалганы жижүүртэй утсаар ярих гэж түр зогссон байсан. Би чигээрээ явах гэж байгаад шороон зам дээр түр зогссон байсан. Би хажуугаар явах зам тавьж өгсөн.миний хажуугаар гараад явах боломж бүрэн байсан. Би зам хаасан зүйл байхгүй. С.Н  нэг настай эмэгтэй хүнтэй, манай хүүхэдтэй ойролцоо насны хүүхэдтэйгээ гурвуулаа явж байсан. С.Н  миний машин урд талд зогсож байхад цааш нь түлхтэл арагшаа ухраад ардаа зогсож байсан манай хүүхдийг хөлөөрөө шүргээд унагачихсан, бусдаар бол манай хүүхэд рүү дайрсан зүйл байхгүй. Би С.Н ыг цохиж биед нь гэмтэл учруусан. Манай эхнэр С.Н  бид хоёрыг салгах гээд надаас зуурсан, бусдаар бол С.Н тай зодолдсон зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Тухайн үед би архи уугаагүй эрүүл байсан. С.Н  архи уугаагүй эрүүл байсан. Эхнэр бид хоёр хоёулаа цэргийн эрээн дүрэмт хувцастай явж байсан. Гадаа харанхуй байсан учраас ойр орчимд бид нараас өөр хүн байсан эсэхийг мэдэхгүй байна. С.Н тай ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй энэ хүнийг танихгүй. Би С.Н т учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулна.” гэжээ. /хх-35-36/,

Шүүгдэгч Х.Х гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт:

“Би С.Н ын нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, хохиролгүй болгосон.” гэжээ. /хх-37/,

Хохирогч Б.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би хүү Х.Э  болон нөхөр Х.Х гийн хамт машинтайгаа явж байсан. Манай нөхөр С.Н  гэдэг хүнтэй маргалдаад улмаар манай хүү Х.Э т хөнгөн гэмтэл учирсан. Уг хэрэгт хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож байцаалт өгч байгаа, Миний хүүгийн толгой хөдөлсөн байж байгаад бариачаар бариулж, зүгээр болсон. Ямар нэгэн өвчингүй байгаа, надад гомдол санал байхгүй.” гэжээ. /хх-64/,

Шүүгдэгч Х.Х гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн эзэмшлийн 40-59 УБГ улсын дугаартай Allion маркийн автомашинтай ангийн харуул шалгах ажилтай явж байсан ба кабиндаа эхнэр Б.А  болон хүү Х.Э ын хамт явж байсан юм. Ангийн шалганы үүдний харалдаа түр зогссон чинь араас явж байсан машин сигналдаад байхаар нь би баруун гар тал руугаа шахаад жоохон урагшлаад зогссон чинь хажуугаар гарахдаа “Замаас зайлаач” гэж жолооч нь орилсон, “Би чамд зам тавьж өгөөд байна шүү дээ, тойроод гараач” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн над руу “Төрийн хувцас өмссөн 200 цаасны цалинтай гуйлгачин минь” гэж хэл амаар доромжилсон, Тэр жолооч машинаасаа бууж ирээд надтай маргалдсан, Би тэр жолоочийг “Юу гээд хүн доромжпоод байгаа юм бэ?” гээд бие биенийгээ түлхэсэн, манай эхнэр Б.А  машинаас бууж ирээд боль гээд намайг явъя гээд салгаад машиндаа суулгасан. Тэр хүн түрүүлээд явсан. Тэр хүнийг явсанаас хэсэг хугацааны дараа харуул шалгах гээд “Оюут” зочид буудлын харалдаа явж байтал нөгөө залуу миний урдуур машинаараа шахаад намайг зогсоосон. Тэр жолооч машинаасаа бууж ирээд миний машины цонхоор гараа оруулж ирээд намайг заамдаж аваад “Чи муу хаанахын амьтан бэ? Өмнөговь аймагт чамайг явуулахгүй байж чадна, алхам бүрт чинь дарамталж чадна” гэх зэргээр дарамтлаад байхаар нь машинаас буугаад адилхан заамдалцаад зогссон. Тэр үед эхнэр машинаас бууж ирээд тэр залууг “Чи яагаад машиныг шахаад байгаа юм бэ?” гэж хэлээд миний цамцнаас зуураад намайг хойшоо болгоод нөгөө залууг салгах гэхэд тэр залуу манай эхнэрийг түлхээд унагахаар нь “Яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ?” гээд тэр залууг заамдаж авсан чинь миний нүүрэн хэсэг рүү гараараа 1 удаа цохихсон. Би зөрүүлээд 1 удаа гараараа нүүр лүү нь цохисон, Бид хоёр хоорондоо цохилцож байгаад салсан, Тэр залуу миний машины урд ирээд машины чинь дугаарыг харна номергүй явж байна гэхээр нь “Чи миний машины дугаарыг хардаг хэн юм бэ?” гээд хоорондоо түлхэлцээд байж байхад манай хүүхэд машинаас гараад ирчихсэн байсан. Би тэр залууг цааш түлхэхэд манай хүүхэд тэр залуугийн ард байж таараад тэр залууд түлхэгдэж газарт унаснаас болж миний хүүхдийн толгой доргиж хөнгөн гэмтсэн. Би энэ хэрэг маргаан болсон явдалд буруугаа хүлээж байгаа, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгийг ухамсарлаж ойлгосон.” гэжээ. /-65-66/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1728000530039 дугаартай Прокурорын тогтоол /хх-01/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн санал /хх-02/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-03/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-04/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-05/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тотгоол /хх-06/,

Шүүгдэгч Х.Х гээс С.Н ын хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн гэх “Хаан банк”-ны орлогын баримт /хх-07/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-08/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-09/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-20/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 414 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Г гийн дүгнэлтэд:

1. Б.А ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-21/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-22/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 412 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Г гийн дүгнэлтэд:

1. Х.Э ын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-23/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 413 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Г гийн дүгнэлтэд:

1. Х.Х гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-25/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 411 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Г гийн дүгнэлтэд:

1. С.Н ын биед тархины доргилт, зүүн доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хүзүүний зүүн, зүүн доод хэсэг, баруун, баруун доод хэсгийн зулгаралт, баруун гарын ядам хуруу, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Ямар нэгэн архаг өвчин тогтоогдсонгүй.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-27/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-28-29/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-30-33/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-33/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт /хх34/,

Шүүгдэгч Х.Х гийн жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-38/,

Шүүгдэгч Х.Х гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-30/,

Хохирогч Р овгийн Х.Х гийн Х.Э ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-40/,

Гэрлэлтийн гэрчилгээнд: “Р овгийн Х.Х  Ш овгийн Батжаргалын Б.А  нар 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 523 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов.” гэх /хх-41/,

 Зэвсэгт хүчний 0167 дугаар ангийн Зэвсгийн албаны дарга хошууч Х.Х гийн ажил байдлын тодорхойлолт /хх-42-43/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №48/2044 тоот албан бичиг /хх-45/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №48/2043 тоот албан бичиг /хх-46/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-47-54/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №1/1060 тоот албан бичиг /хх-55/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-56/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-57-58/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-59/,

Эрүүгийн хэргээс зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-60/,

Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-61/,

Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаах тухай прокурорын тогтоол /хх-62/,

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-63/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-67-69/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-70/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-71/,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоол /хх-72-73/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай яллах дүгнэлт, хавсралт /хх-74-76/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-77/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х  нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг “Оюут” зочид буудлын урд С.Н ын бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, тухайн цаг хугацаанд С.Н ыг түлхэх явцад түүний ард байсан 3 настай Х.Э  түлхэгдэн унаж бие махбодид нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Х д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Х  нь үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Х.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Х гийн гэм буруутай үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х д прокурорын торгох ял оногдуулах саналыг харгалзан шүүгдэгчийн цалингийн зээлтэй,  мөн ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдагдаг гэх зэрэг цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Х.Х  хохирогчийн хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг /хх-7/ төлж барагдуулсан бөгөөд хохирогч С.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-11, 67/ гэх, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А  хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөрдөн байцаалтын шатанд “Гомдол саналгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р овгийн Х.Х г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.Х г 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Х  460.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Х  нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 -д зааснаар шүүгдэгч Х.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Х.Х  нь хохирогч С.Н ын хохирол төлбөрт 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А  хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Э.ОЮУН-ЭРДЭНЭ