Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/376

 

С.З, Г.Н, С.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ө,

хохирогч А.А,

хохирогч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Даваа,

шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.Т, шүүгдэгч С.Т, С.З, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.З, Г.Н, С.Т нарт холбогдох 1906044052707 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Сын З, 1996 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн;

            2. Б овгийн Ггийн Н, 1989 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, баяжуулах техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

            3. Б овгийн Сын Т, 1955 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, 2 зээ нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй боловч - тоотод оршин суух, /РД:-/;

            урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

            1. Шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу А.Бий өмчлөлийн - тоот 1 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, сар сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч, 1 сарын байрны түрээс болох 450,000 төгрөгийг төлж, байрны түлхүүрийг авч байранд орсон, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Г.Гт өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1 сарын барьцааны мөнгө, 6 сарын түрээсийн мөнгийг авахаар тохирон 2,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

            2. Шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр иргэн Х.Ааас 2 сарын хугацаатай - тоот 1 өрөө байрыг түрээслэхээр тохиролцсон боловч уг байрыг бусдад давхардуулан түрээслүүлэхээр 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулан зарын дагуу холбогдсон иргэн А.Эт тухайн байрыг өөрийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 1 сарын түрээсийн төлбөрийг 330,000 төгрөгөөр тооцож 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцож 3,630,000 төгрөгийг Хаан банкны - дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

            3. Шүүгдэгч С.З нь 2019 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр -тоот иргэн Г.Сийн эзэмшлийн байрыг “түрээсэлнэ” хэмээн цахим орчинд зар тавьж, өөрийн байр хэмээн иргэн З.Дд итгүүлэн, хуурч мэхлэх аргаар түрээсийн 1,600,000 төгрөгийг иргэн Б.Энхтөрийн Хаан банкны - дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

            4. Шүүгдэгч С.З нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу С.Оы өмчлөлийн -тоот 3 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, сар сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч байрны түлхүүрийг авч байранд орсон, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Б.Од өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, худал хэлж, түрээсийн мөнгийг барьцаа мөнгөний хамт авахаар тохирон 3,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

            5. Шүүгдэгч С.З нь 2018 оны 06 дугаар сард иргэн Б.Аын эзэмшлийн -ны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний мухлагийг /ТҮЦ/ түрээслүүлнэ гэж 2.000.000 төгрөг өгч, уг хүнсний мухлагийг иргэн Д.Бд өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн 3,200,000 төгрөгөөр худалдан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт,

            6. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэгүй.мн сайт дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 өрөө тавилгатай байрыг нэг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар байршуулж иргэн Г.Дээс 1,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

            7. Шүүгдэгч С.З нь - тоот орон сууцыг түрээсэлнэ гэж иргэн Н.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны - тоот-руу 1,300,000 төгрөг шилжүүлэн авч авч залилах гэмт хэрэгт,

            8. Шүүгдэгч С.З нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр - тоотод орон сууцыг түрээсэлж, захиран зарцуулах эрхгүй байж цааш хүмүүст дамнаж түрээслэн иргэн Р.Аг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт,

            9. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк дээр байр түрээслүүлэх талаар зар байршуулан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээгээр халхавчлан Т.Тыг хуурч “- тоот 2 өрөө байранд 15.000.000 төгрөг зээлж хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж Э.Нын хаан банкны - дугаартай дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, бэлнээр 10.000.000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт,

            10. Шүүгдэгч С.З нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр - тоот байрыг иргэн Б.Мд түрээсэлнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2,000,000 төгрөг авч залилах гэмт хэрэгт,

            11. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр интернет дээр мөнгө зээлж хүүнд нь байранд суулгах талаар зар байршуулан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээгээр халхавчлан Ц.Бг хуурч “- тоот байранд 10.000.000 төгрөг зээлж хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж бэлнээр 8.000.000 төгрөг, Г.-ы хаан банкны - дугаартай дансаар дамжуулан 2.000.000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт,

            12. Шүүгдэгч С.З нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 55а байрны 88 тоот байрыг түрээслүүлнэ гэж иргэн М.Поос 2,000,000 төгрөгийг Ц.Нгийн Хаан банкны - тоот-ашиглан авч залилах гэмт хэрэгт,

            13. Шүүгдэгч С.З нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Баас 10.000.000 төгрөг зээлж, зээлийн хүүнд нь тус дүүргийн 20 дугаар хороон 53/09 дүгээр байрны 58 тоотод 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай оршин суулгахаар гэрээ байгуулж, хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 10,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт,

            14. Шүүгдэгч С.З, С.Т нар нь Б.Цтай бүлэглэн, цахим хэрэгсэл ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк -хаягт “805-д 75 метр квадрат байрандаа мөнгө зээлж хүүнд нь суулгана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэн Д.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүний эхнэр О.Ттэй орон сууц хөлслөх хуурамч гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны - дугаартай данснаас 9,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

            Г.Н, С.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Сын Зыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бага монгол овогт Ггийн Н, Б овогт Сын Т нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар шүүгдэгч С.Зыг, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар шүүгдэгч Г.Н нарыг тэнссэн хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Зыг дөрвөн жил дөрвөн сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг нэг жил найман сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Нт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт дүйцүүлэн сольж оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг гурван жил гурван сар хорин зургаа хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, С.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын хүрээнээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг шүүгдэгч Г.Нт нэг жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын цагдан хоригдсон 151 хоногийг, шүүгдэгч С.Тийн цагдан хоригдсон 49 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нээс 815.000 төгрөг гаргуулан хохирогч А.Э /-/-т, шүүгдэгч С.Тээс 3.167.000 төгрөг гаргуулан хохирогч Д.М /-/-т, шүүгдэгч С.Заас 53.582.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г /-/-т, 1.200.000 төгрөг, хохирогч А.Э /-/-т, 1.815.000 төгрөг, хохирогч Д.М /-/-т 3.167.000 төгрөг, хохирогч З.Д /-/-д 1.600.000 төгрөг, хохирогч С.О /-/-д 3.600.000 төгрөг, хохирогч Т.Т /-/-д 15.000.000 төгрөг, хохирогч Ц.Б /-/-д 10.000.000 төгрөг, хохирогч Б.М /-/-д 2.000.000 төгрөг, хохирогч Г.Д /-/-т 1.800.000 төгрөг, хохирогч Р.А /-/-д 800.000 төгрөг, хохирогч Н.А /-/-т 600.000 төгрөг, хохирогч н.Б /-/-т 10.000.000 төгрөг, хохирогч М.П /-/-т 2.000.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ТҮЦ-ийг битүүмжилсэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, уг ТҮЦ-ийг хохирогч А.А /-/-д буцаан олгож, шүүгдэгч Г.Н нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах, шүүгдэгч С.Тт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Зд урьд хэрэглэсэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Зын хувьд Эрүүгийн хуульд заасан их хэмжээний хохирол учруулж, бусдыг хуурч мэхэлж залилж гэмт хэрэг үйлдсэн. Бусдад нийт 53.582.000 төгрөгийн хохирол учруулснаас надад учруулсан хохирол нь хамгийн өндөр буюу 15.000.000 төгрөгийг надаас залилж авсан С.З надтай анх уулзаад байр түрээслүүлэх гэрээ хийж 10.000.000 төгрөгийг бэлнээр авч, 5.000.000 төгрөгийг дансанд хийлгэсэн. Хэний-болохыг би мэдээгүй. Шүүх хуралдааны өмнө С.Ттай уулзаж хохирлоо төлөхийг шаАад “Би өөрийн гараар авсан 10.000.000 төгрөгөө төлнө, 5.000.000 төгрөгийг Нийн-руу хийсэн тул Нтай учраа ололцож байж хохирол төлөх асуудлыг шийдвэрлэнэ.” гээд уурлаж, загнаад байсан энэ байдал нь түүний хохирлоо төлөхгүй гэсэн бас нэгэн зальт арга байсан. Шүүх хуралдааны явцад С.З нь үнэнд гүйцэгдэж, нотлох баримтын үндсэн дээр 15.000.000 төгрөгийг өөрөө авсан болохоо бүрэн хүлээсэн учир шүүх шийтгэх тогтоолоороо Заас 15.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч надад олгохоор заасан. Шүүх хичнээн хохирлыг түүнээс гаргуулахаар шийдвэрлэвч С.З хохирлыг хэзээ ч төлөхгүй. Харин шүүхээс хөнгөн ял авсандаа маш их баярлаж, инээж байсан. Шүүх хуралдаан дуусахад С.З хорих ялаар шийтгүүлсэндээ гутрах биш толгой дохиод инээж баярлаж байсан байдал нь хохирогч нарыг үл тоож, басамжилсан, доромжилсон санаа нь илт илэрхий байсан. Хохирогч миний хувьд маш их гомдолтой байна, амьдралын их үүсвэр болсон хэдэн төгрөгийг минь хуурч мэхэлж салгаж авчихаад нэг ч төгрөг төлөх санаачлага гаргаагүй атлаа эцэст нь тохуурхан дайжигнаж байсан. Түүнд оногдуулсан хорих ял хөнгөдсөн, Шүүх хохирол төлөгдөөгүй байхад үндэслэлгүйгээр ялын хэмжээг багасгаж, тэр тусмаа нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр заасан нь хэт нэг талыг барисан шийдвэр болсон гэж үзэж гомдож байна. Шийтгэх тогтоолын 41 дүгээр талд С.Зыг шунахай сэдлээр, амар хялбар аргаар өөрийн хэрэгцээг хангах гэсэн санаа зорилгоор, гэмт хэрэг үйлдсэн учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөөгүй, хөдөлмөрийн чадвартай хэдий ч тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, энэ төрлийн гэмт хэрэгт урд нь гэмт буруутайд тооцогдож байсан, хувийн байдал зэргийг харгалзан гэхчлэн эрүүгийн хуульд ялыг хүндрүүлэхээр заасан болон бусад байдлуудыг дурдсан атлаа хорих ялыг хөнгөрүүлж тэр тусмаа нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр заасан нь үндэслэлгүй болсон. Бусдыг хохироосондоо огт гэмшихгүй байгаа, хохирлоо төлөөгүй хүнд прокурор яагаад тухайн зүйл ангид заасан ялын дээд хэмжээнээс доогуур ялын санал тавих болсон, Шүүх ямар ч үндэслэлгүйгээр ялыг доош татаж хөнгөрүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд зальт этгээдийг ял завшуулж, хохирогчийг басамжлах, хохирогчийн эрхийг дорд үзэх боломж олгосон гэж үзэж байна. Миний бие С.Заар хохирлоо төлүүлэх шаардлагатай байна. Хэрэв З одоо хохирлоо төлөхгүй бол хуульд заасан хэмжээний хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлэх ёстой гэж гомдол гаргаж байна. Иймд давж заалдах шатны шүүх С.Зд холбогдох хэргийг тунгаан үзэж хохирогч миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг хоёр удаагийн үйлдлээр бусдад 18.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээж, дээрх хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний бие Улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, худалдааны салбарт 25 жил ажиллан өндөр насны тэтгэвэрт гарсан. Надад өөрийн орлогоос давсан өр, зээл байсан бөгөөд түүнийгээ төлж барагдуулахын тулд өрийг өрөөр төлж, санхүүгийн тооцоо алдаж гэмт хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ гэмшиж байна. Цаашид хувийн зохион байгуулалт сайтай байж, ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ чин үнэнээр илэрхийлж байна. Миний бие зүрх, судас, артерын даралт ихдэх өвчтэй, үе мөчний архаг үрэвсэлтэй, хавантай, шамбарам өвчний улмаас доошоо байнга цус алддаг, нүдний болор цайснаас болж хараа муудсан зэрэг архаг хууч өвчтэй болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон. Хорих байгууллагын болон өрхийн эмчийн хяналтад байдаг. Би нас өндөр болсон хойноо гэмт хэрэгт холбогдсондоо туйлын ихээр харамсаж, гэмшиж байна. Миний гаргасан гомдлыг хүлээн авч, надад оногдуулсан ялыг хуулийн хүрээнд хөнгөрүүлэн багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний 14 үйлдлийн сүүлийн үйлдэл нь 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж, харьяалал буруу тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт Гөлөгөөгийн - гэх хүн - гэсэн Хаан банкны дансыг ашиглаж 2.000.000 төгрөг авсан байсан. Г.-ы миний Хаан банкны - дансыг ашиглан Оын Д нь - гэсэн дансаар 2.000.000 төгрөгийг, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 54 минутад хүлээн аваад, тэр өдрөө О.Д нь уг мөнгийг - дугаарын-руу буцаан шилжүүлэн авсан талаарх /4хх 44/ мэдүүлэг, Г.-ы мэдүүлж байгаа Оын Д гэдэг хүнээс мэдүүлэг аваагүй бөгөөд уг мөнгийг би аваагүй, хэн авсан нь тодорхойгүй байдаг. 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хохирогч Баас 10 сая төгрөгийг Г.-ы - дугаартай Хаан банкны дансаар авч байсан. Хохирогч Б нь уг дансыг эзэмшигчийн нэрийг Г.Х гэж мэдүүлснээс улсын яллагч Н.Ө прокурор нь - дугаартай дансыг Г.Х гэж төөрөгдөлд оруулдаг. Хохирогч Бын 57......41 тоот данснаас 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр - дугаарын-руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /4хх 248/ байдаг. Улсын яллагч Н.Ө нь С.З, Г.-тай үерхэж байх хугацаандаа дансыг нь ашигласан гэж шүүхийн шатанд хэлдэг. Миний бие Т.-тай хайр сэтгэлийн холбоогүй. Урьд Э.Наар дамжуулан танилцаж байсан. Намайг гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй гэж мэдүүлсэн гэдэг боловч Т.- нь удаа дараа надад дансаа ашиглуулж байгаа нь миний үйлдэлд холбоотой нь харагдаж байна. Мөн хохирогч Б.Бын үйлдэл дээр Г.-аас гэрчээр мэдүүлэг аваагүй байдаг нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн нь тодорхой байна. Миний бусдад учруулсан нийт хохирлын хэмжээ 53.582.000 төгрөгийн хохирол гарсан байдаг. Үүнээс 3 сая төгрөгийг Ц.Бгийн --руу шилжүүлсэн нотлох баримт байдаг. Мөн хохирогч Р.Ад 800.000 төгрөгийн хохирол гарсан байдаг боловч би уг байранд амьдарч байгаагүй учир хохирлын тооцооноос Ц.Б, Р.А нарын хохирол төлбөрийг хасч бодит хохирлыг гаргаж өгнө үү. Миний бие Э.Н, Г.М, Б.Со нартай хамтран хийсэн үйлдлүүд байгааг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хэлж байсан. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Б.Болортунгалаг шалгаж байгаа бөгөөд 211101191 дугаартай хэрэг байгаа. Миний бие өөрийн гэм буруутай үйлдэл дээр маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн шүүх хуралд хэрэгт холбогдсон хүмүүсээ удаа дараа хэлж байсан боловч авч хэлэлцээгүй улмаас дахин шийтгэх тогтоолоор шийтгүүлэх болоод байна. Иймд миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр миний шалгагдаж байгаа хэргүүдийг нэмж нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Зын хувьд гэм буруутайгаа маргахгүй байгаа бөгөөд энэ хэрэгт хамтран оролцсон хүмүүсийг олж тогтоон тэдгээрийн авсан мөнгөн дүнг тогтоолгож, шударгаар эрүүгийн хариуцлага оногдуулах зорилготой байгаа юм. Эрүүгийн 1906044052707 дугаартай хэрэгт авсан материалаас үзэхэд С.З нь фейсбүүк дээр мөнгө зээлж, хүүнд нь байранд суулгах зар байршуулан хохирогч нарт байрны ордерыг үзүүлэн залилах гэмт хэргийг үйлдсэн байна. Хавтаст хэрэгт байгаа байрны бичиг баримтыг Э.Н гэгч нь хуурамчаар хийж үйлдэл тус бүрээс мөнгө авдаг байсан нь хавтаст хэрэгт авагтсан материал болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлогдсон байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т, гэрч Б.Ц нарын мэдүүлгээр /5хх 44-45/ давхар нотолж байна. Мөн хохирогч Т.Тын мэдүүлгээр Э.Ныг хамт явсан гэдгийг нотолдог ба 5 сая төгрөгийг Э.Нын хаан банкны - дугаартай дансанд орсон /Зхх 200/ байдаг. Тус хэрэг дээр Г.-ы оролцоог тотоож чадаагүй. Г.- нь С.Зтай хоёр үйлдэл дээр хамтран оролцсон гэж үзэж байгаа. Хохирогч Ц.Бг залилах гэмт хэрэг үйлдэхэд Г.- оролцон Г.-ы хаан банкны - дугаартай /4хх 38-39/ дансаар авсан. Хохирогч Б.Быг залилах үйлдэлд Г.- нь оролцсон байна. Б.Бын 10 сая төгрөгийг Г.- 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өөрийн - дугаартай дансаар авсан /4хх 248/ байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн 1906044052707 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн судалж, нотолбол зохих байдлыг тал бүрээс нь хянан хэлэлцэж үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй учраас шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны 2022/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хамгийн бага нь 1 настай. Миний үйлчлүүлэгч мэдүүлгээ анхнаасаа тусдаа өгч байсан. Хэргээ нэгтгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Миний үйлчлүүлэгч өөрт ноогдох хохирол төлбөрийг бүгдийг нь төлж барагдуулсан. Одоо хүүхдүүдээ асраад гэртээ байдаг бөгөөд ямар ч орлогогүй, хүүхдийн тэтгэмжээрээ амьдардаг. Анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчид 1 жил 8 сарын хорих ял оногдуулсан байсныг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон боловч түүнийгээ ямар ч үндэслэлгүйгээр буюу С.Тийн өмнөх шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж, нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Би өнгөрсөн долоо хоногт энэ хэргийг хохирогч Д.М болон түүний эхнэртэй утсаар холбогдож С.Тийн зүгээс хохирол болох 3.167.000 төгрөгийг-нь байвал шилжүүлье гэж хэлсэн. Анхан шатны шүүхэд мөн энэ талаар яригдаж байсан. Гэтэл өөрийнхөө өмгөөлөгчтэй холбогдоод, эргээд хариу хэлье гэж хэлээд дахин холбогдоогүй учраас өчигдөр утас руу нь залгахад утсаа аваагүй. Иймд өнөөдрийн байдлаар хохирол төлбөр төлөлгүйгээр шүүх хуралдаанд орж ирсэн. С.Т нь архаг хууч өвчтэй, нэг удаагийн үйлдэлтэй бөгөөд тухайн үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Мөн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлээд 2021 оны 4 дүгээр сарын 22-ны хооронд 461 дүгээр хорих ангид хоригдсон бөгөөд тухайн хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцоогүйг эдлэх ялд оруулж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд миний биеийн байдал, хэдхэн хоногийн өмнө ар гэрийнх нь гишүүн нас барсан хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хэрэв С.Зд холбогдох хэрэг буцахаар бол миний хэргийг С.Зын хэргээс тусгаарлаж шийдвэрлэж өгнө үү. Надад оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.Тын өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шийтгэх тогтоолд С.Зыг хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн гэж дурдаагүй атлаа бага ял оногдуулсан учраас гомдол гаргасан байгаа. Шийтгэх тогтоолд С.Зыг шунахайн сэдлээр, амар хялбар аргаар өөрийн хэрэгцээг хангах гэсэн гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй. Хөдөлмөрийн чадвартай боловч тогтмол ажил, хөдөлмөр эрхэлдэггүй гэж дурдсан атлаа хөнгөн ял шийтгэл оногдуулсан. С.З гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарлаж байгаа боловч хохирол төлбөр төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй. Анх Т.Ттай холбоотой 15.000.000 төгрөгийн үйлдэл дээр маргаж байсан бөгөөд тэр талаар миний үйлчлүүлэгч гомдол дээр бичсэн байгаа. Шүүх хуралдаанд С.З 15.000.000 төгрөгийг өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлнө гэдгээ илэрхийлсэн байдаг. Шүүхээс мөн 15.000.000 төгрөг гаргуулахаар шийтгэх тогтоолдоо заасан байгаа. С.З давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхэд ярьж байсан бүх зүйлээ бичсэн байгаа. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заадлах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Түц ээ авмаар байна. Хөргөгч, тавиур зэрэг тоног, төхөөрөмжөө авмаар байна. Түцний хэргийг тусад нь шалгуулах зэрэг замаар ч хамаагүй Түцээ авмаар байна. Лангуу нь бол байгаа. Бусад юм нь байхгүй. ...” гэв.

Прокурор Н.Ө тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Хы Хаан банкны дансыг хохирогч Б.Баас авч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан. 14 удаагийн С.Зын үйлдлээр н.М, Д.А, Б.М, Ц.Н, Г.Н, Г.Х, Э.Н нарын дансыг ашигласан юм. С.З хэзээ ч өөрийн дансаар мөнгө авч байгаагүй. Өөрийнхөө найз залуу, хамаатан садан, найз нөхдийнхөө дансаар тухайн мөнгийг авсан байдаг. Хуурамч нотлох баримт үйлдсэн эсэх талаар нотлох баримт байхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбоотойгоор дээрэмдэх гэмт хэрэг нь 1 жилийн хугацаатай гэмт хэрэг юм. Иймд Э.Над холбогдох хэргийг шалгаагүй. Гэхдээ өөрөөс нь мэдүүлэг авч байсан. С.Тийн цагдан хоригдсон 30 хоног эдлэх ялаас хасагдаагүй гэх талаар 55-57 дугаар хуудаст байгаа. Тэгэхээр хоригдсон хоногийг эдлэх ялаас хасуулах нь зүйтэй гэж үзэж байна. С.Зын зүгээс 50.000.000 төгрөг буюу их хэмжээний хохиролоос буулгах санаатай байгаа бөгөөд ялын хэмжээг буулгах санаатай байгаа юм. Нийт 67.180.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Тийм учраас зүйлчлэлд өөрчлөлт орохгүй. С.З, С.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу А.Бий өмчлөлийн - тоот 1 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, сар сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч, 1 сарын байрны түрээс болох 450,000 төгрөгийг төлж, байрны түлхүүрийг авч байранд орсон, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Г.Гт өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1 сарын барьцааны мөнгө, 6 сарын түрээсийн мөнгийг авахаар тохирон 2,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Х.Ааас 2 сарын хугацаатай - тоот 1 өрөө байрыг түрээслэхээр тохиролцсон боловч уг байрыг бусдад давхардуулан түрээслүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Үнэгүй.мн сайтад “Байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулан зарын дагуу холбогдсон иргэн А.Эт тухайн байрыг өөрийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 1 сарын түрээсийн төлбөрийг 330,000 төгрөгөөр тооцож 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцож 3,630,000 төгрөгийг Хаан банкны - дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр -тоот иргэн Г.Сийн эзэмшлийн байрыг “түрээсэлнэ” хэмээн цахим орчинд зар тавьж, өөрийн байр хэмээн иргэн З.Дд итгүүлэн, хуурч мэхлэх аргаар түрээсийн 1,600,000 төгрөгийг иргэн Б.Энхтөрийн Хаан банкны - дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу С.Оы өмчлөлийн -тоот 3 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, сар сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч байрны түлхүүрийг авч байранд орсон, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Б.Од өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, худал хэлж, түрээсийн мөнгийг барьцаа мөнгөний хамт авахаар тохирон 3,600,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь 2018 оны 06 дугаар сард иргэн Б.Аын эзэмшлийн -ны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний мухлагийг /ТҮЦ/ түрээслүүлнэ гэж 2.000.000 төгрөг өгч, уг хүнсний мухлагыг иргэн Д.Бд өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн 3,200,000 төгрөгөөр худалдан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үнэгүй.мн сайт дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 өрөө тавилгатай байрыг нэг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар байршуулж иргэн Г.Дээс 1,800,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь - тоот орон сууцыг түрээсэлнэ гэж иргэн Н.Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны - тоот-руу 1,300,000 төгрөг шилжүүлэн авч авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр - тоотод орон сууцыг түрээсэлж, захиран зарцуулах эрхгүй байж цааш хүмүүст дамнаж түрээсэлэн иргэн Р.Аг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк дээр байр түрээслүүлэх талаар зар байршуулан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээгээр халхавчлан Т.Тыг хуурч “- тоот 2 өрөө байранд 15.000.000 төгрөг зээлж хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж Э.Нын хаан банкны - дугаартай дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, бэлнээр 10.000.000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр - тоот байрыг иргэн Б.Мд түрээсэлнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2,000,000 төгрөг авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр интернет дээр мөнгө зээлж хүүнд нь байранд суулгах талаар зар байршуулан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээгээр халхавчлан Ц.Бг хуурч “- тоот байранд 10.000.000 төгрөг зээлж хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж бэлнээр 8.000.000 төгрөг, Г.-ы хаан банкны - дугаартай дансаар дамжуулан 2.000.000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 55а байрны 88 тоот байрыг түрээслүүлнэ гэж иргэн М.Поос 2,000,000 төгрөгийг Ц.Нгийн Хаан банкны - тоот-ашиглан авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорроны нутаг дэвсгэрт иргэн Б.Баас 10.000.000 төгрөг зээлж, зээлийн хүүнд нь тус дүүргийн 20 дугаар хороон 53/09 дүгээр байрны 58 тоотод 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай оршин суулгахаар гэрээ байгуулж, хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 10,000,000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг,

шүүгдэгч С.З, С.Т нар нь Б.Цтай бүлэглэн, цахим хэрэгсэл ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк -хаягт “805-д 75 метр квадрат байрандаа мөнгө зээлж хүүнд нь суулгана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэн Д.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүний эхнэр О.Ттэй орон сууц хөлслөх хуурамч гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны - дугаартай данснаас 9,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Г.Г /1хх 11-12/, А.Э /1хх 214-215/, З.Д /1хх 74/, С.О /1хх 128/, А.А /2хх 83/, Г.Д /2хх 250, 3хх 1/, Н.А /3хх 81-82/, Р.А /3хх 131-132/, Т.Т /3хх 181-182/, Б.М /3хх 236-237/, Ц.Б /4хх 38-39/, М.П /4хх 198/, Б.Б /6хх 11/, Д.М /5хх 33-34/, гэрч Б.М /1хх 80-81/, Х.А /2хх 71/, Г.О /1хх 133/, Д.Биндэръяа /3хх 3, 84/, Н.Ёндонжамц /3хх 5, 86/, С.Намуунаа /3хх 7/, Э.Амармөнх /3хх 91/, Э.Н /3хх 187-188, 200/, Н.Баттулга /3хх 184-185/, Т.Энхжаргал /3хх 240-241/, Э.Эрдэнэбат /4хх 41-42/, Г.- /4хх 44/, Т.Шинэбат /4хх 200/, Ц.Н /4хх 205/, Б.Мөнхжаргал /6хх 18/, У.Авралтбаясгалан /5хх 41-42/, иргэний нэхэмжлэгч Д.Б /2хх 125-126/, А.Ганцэцэг /2хх 128/ нарын болон С.Зын яллагдагчаар өгсөн /1хх 42-43, 75, 194, 226, 3хх 9, 69, 120, 133, 164, 191, 215, 244, 4хх 6, 49, 81, 4хх 212, 5хх 51, 6хх 206/, Г.Нийн яллагдагчаар өгсөн /1хх 50, 2хх 23-24/, С.Тийн яллагдагчаар өгсөн /5хх 62-63/ мэдүүлгүүд,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 92-95, 156-158/, Г.Нийн 5015....09 дугаартай дансны хуулга /1хх 204/, А.Эийн 50......09 дугаартай дансны хуулга /1 хх-н 205/, 50.....20 дугаарын дансны хуулга /1хх 152-187/, Т.Тын 50....85 дугаартай дансны хуулга /3хх 177/, М.Пын 55.....98 тоот дансны хуулга /4хх 193/, Б.Бын 57.....41 тоот дансны хуулга /4хх 248/, О.Тийн 50....13 данснаас С.Тийн нөхөр Д.Аын --руу 9.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх 23/, хохирогч, шүүгдэгч нарын харилцсан чат мессеж /1хх 105-109, 143-151, 2хх 90-94, 4хх 34-35, 5хх 24-28, 6хх 2-7/, Орон сууц хөлслөх гэрээнүүд /1хх 139-142/, ТҮЦ худалдах, худалдан авах гэрээ /2хх 88-89/, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээний хуулбар /2хх 95/, С.Намуунаа, Д.Биндэръяа нартай Дийн байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /2хх 248/, түрээсийн гэрээ /3хх 79/, зээлийн гэрээний хуулбар /3хх 175-176/, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /3хх 228-231/, орон сууцны гэрчилгээний хуулбар /3хх 233, 4хх 32/, орон сууцны зээлийн гэрээ /4хх 19-27/, түрээсийн гэрээ /4хх 28-30/, зээлийн гэрээ /4хх 28-30/, орон сууц хөлслөх, зээлийн холимог гэрээ /4хх 240-241/, Барьцааны гэрээ /4хх 242-245/, Юнивишин ХХК-ийн үндсэн үйлчилгээний гэрээ 93001121 дугаарыг тэмдэглэсэн /4хх 249-250/, хуурамч барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, банкны тодорхойлолт, байрны гэрчилгээ /5хх 13-22/, орон сууц хөлслөх гэрээ /5хх 29-30/, зээлийн гэрээ /5-р хх-н 31/, А.Гы А.Аад олгосон итгэмжлэл /2хх 104-105/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 106-107/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн С.Зыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

шүүгдэгч Г.Н, С.Т нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч С.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч С.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно. ...” гэж заасанд шүүгдэгч С.З, Г.Н нарын урьд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг хамаарч байх тул тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Зыг хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Н хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуульд нийцжээ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Н, С.Т нарын энэхүү шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдах гэмт хэрэг байх тул тус 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Нт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийн дүйцүүлэн сольсон 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, О.Тт нийт ялыг 3 жил 3 сар хорин зургаа хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.З, С.Т нарын үйлдсэн залилах гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн оролцоо, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй байдал, шүүгдэгч С.Зын урьд энэ төрлийн гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлсэн хувийн байдал зэрэгт шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдэнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хохирогч Т.Тын “...С.Зд оногдуулсан хорих ял хөнгөдсөн. ...”, шүүгдэгч С.Тийн “...надад оногдуулсан ялыг хуулийн хүрээнд хөнгөрүүлэн багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй.

Шүүгдэгч С.З “...миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр миний шалгагдаж байгаа хэргүүдийг нэмж нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч С.Зын гэмт хэрэг үйлдэхэд Э.Н, Т.- нартай хамтран оролцсон мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан, хэрэгт бэхжүүлэгдсэн баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Зын “Э.Н, Т.- нартай бүлэглэн үйлдсэн” гэх гомдлын талаарх эх сурвалж хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хохирогч нарт учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч П.Гансүх “...бодит хохирлыг гаргуулах. ...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэсэн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заажээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг судалж үзвэл, шүүгдэгч С.Тийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл” гэх хориглосон заалтад хамаарч байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Тт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамааруулан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Харин шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 30 хоног, 2021 оны 12 сарын 23-ны өдрөөс 2022 оны 2 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 49 хоног гэж зөрүүтэй тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт цагдан хоригдсон хугацааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хохирогч Т.Т, шүүгдэгч С.Т, С.З, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын цагдан хоригдсон 151 хоногийг, шүүгдэгч С.Тийн цагдан хоригдсон 49 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын цагдан хоригдсон 151 хоногийг, шүүгдэгч С.Тийн цагдан хоригдсон 79 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Т.Т, шүүгдэгч С.Т, С.З, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, С.Т нарын 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

           ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

           ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ