| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/06362/И |
| Дугаар | 102/ШШ2024/02349 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2024/02349
| 2024 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2024/... | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, рд, .... нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, ... тоот хаягтай, рд:..., Т.... ХХК-д холбогдох,
9 760 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч ...... нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга .... хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ... хариуцагч ... ХХК-д холбогдуулан 9 760 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ...миний бие 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Мишээл экспогийн барилга экспо дээр Т.... ХХК-ийн нягтлан бодогч ... гэдэг хүнтэй уулзаад лего блокийн талаар мэдээлэл аваад компанийн оффисыг заалгаад 2023 оны 5 сарын 1-ний өдөр очиж уулзсан. Ингээд 123 ширхэг лего блокийг 120,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, нийт 14,760,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 2023 оны 5 сарын 1-ний өдөр нягтлан бодогч ... гэсэн Голомт банкны данс руу 3,000,000 төгрөг, ... гэдэг данс руу 2023 оны 5 сарын 6-ны өдөр 6,000,000 төгрөг, дахин 2023 оны 5 сарын 10-ны өдөр 5,760,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэвч 2023 оны 5 сарын 15-ны өдөр лего блокоо нийлүүлж чадаагүй учраас буцаалт гэж 2023 оны 5 сарын 26-ны өдөр ...гэдэг данснаас 2,000,000 төгрөгийг мөн ... гэдэг хүний данснаас 2023 оны 7 сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус орж ирсэн. Ингээд нийт 14,760,000 төгрөгөөс буцаалт 5,000,000 төгрөг орж ирсэн. Иймд үлдэгдэл 9,760,000 төгрөгийг Т.... ХХК-аас гаргуулж өгнө үү ... гэв.
3. Хариуцагч хариу тайлбартаа: ...... нэхэмжлэлтэй Т.... ХХК-д холбогдох маргаанд манай компани *******тай шууд гэрээ хийж амаар тохиролцсон зүйлгүй бөгөөд тухайн нэхэмжлэгчийн мөнгийг компанид шууд хамааралгүй В....той аман хэлцэл хийж худалдан авахаар тохиролцсон байна. Иймд В....оос нэхэмжлэн гаргуулах нь зүйтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хэргийн 2 дугаар тал/
... иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3 дугаар тал/
... оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/
... төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5 дугаар тал/
Мемориалын баримт /хэргийн 6 дугаар тал/
... Хаан банкны шилжүүлгийн баримт /хэргийн 7-8 дугаар тал/
ТХ Т.... ХХК гэх нэр бүхий полистрол лего блокны тухай танилцуулга бүхий хэвлэмэл сэтгүүл /хэргийн 55 дугаар тал/ баримтууд,
5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
Итгэмжлэл /хэргийн 13 дугаар тал/
Т.... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 14 дүгээр тал/
Хариу тайлбар /хэргийн 18 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 23 дугаар тал/ баримтууд,
6. Шүүхээс
Гэрч В....ын мэдүүлэг /хэргийн 44-47 дугаар тал/
Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо тодорхойлолт /хэргийн 62- 63 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзнэ.
2.Нэхэмжлэгч ...9760 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...хариуцагч лего блок нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй, төлбөрийг буцаана гэж гэрээнээс татгалзаж төлбөрийг буцаасан ба үлдэгдэл 9 760 000 төгрөгийг шилжүүлээгүй үлдсэн... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...манай компанитай гэрээ хийгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2023 оны 04 сарын 24-ны өдөр Мишээл экспо худалдааны төв болсон Барилгын экспо үзэсгэлэн худалдааны үед хариуцагч Т.... ХХК-ийн лего блокийн тухай мэдээллийг нягтлан бодогч ... гэх хүнээс авч, 2024 оны 05 сарын 01-ний өдөр компанийн оффис дээр очиж 1ш лего блокийг 120 000 төгрөгөөр тооцож 123ш блок 14 760 000 төгрөгөөр худалдан авах, хариуцагч блокийг 2023 оны 05 сарын 15-ны өдрийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн тайлбар, ТХ Т.... ХХК гэх нэр бүхий полистрол лего блокны тухай танилцуулга бүхий хэвлэмэл сэтгүүл баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6-8, 55 дугаар тал/
4.Хариуцагч ...манай компанитай гэрээ байгуулаагүй, В.... гэх хүнтэй аман хэлцэл хийсэн тул түүнээс нэхэмжлэх зүйтэй... гэж хариуцагч биш гэж маргаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзнэ.
Тодруулбал нэхэмжлэгчийн ...барилгын экспо үзэсгэлэн худалдааны үед хариуцагч Т.... ХХК-ийн лего блокийн тухай мэдээллийг өгсөн компаний санхүүгийн ажилтан /нягтлан бодогч .../ болон ТХ Т.... ХХК гэх нэр бүхий полистрол лего блокны тухай танилцуулга бүхий хэвлэмэл сэтгүүл, мөн блокны захиалга өгч аман хэлцэл байгуулахдаа нэхэмжлэгч дээрх сэтгүүл дээрх 3,4 хороолол, гэмтлийн эмнэлгийн замын ард Сайн авто ломбардын баруун талд хаягт байрлах хариуцагч компанийн оффист очиж блокны захиалга өгч аман хэлцэл байгуулсан... гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж баримтаар няцаагаагүй.
Хэдийгээр гэрч В.... ... би зуурмагийн үйлдвэр байгуулж төрсөн ахынхаа компани буюу Т.... ХХК-ийн нэрт хаягийг ашиглаж байсан, .. манай үйлдвэрийн борлуулалт хариуцдаг... гэж мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчийн тайлбар түүний шүүхэд гаргасан өгсөн баримтуудаар үгүйсгэгдэж байна.
5.Хариуцагч Т.... ХХК нэхэмжлэгчийг хэлцэл хийгч нөгөө тал түүний хувийн шинж байдлын талаар төөрөгдсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаагүй, энэ талаар зохигч талуудын хэн аль нь ямар нэг шаардлага тайлбар гаргаагүй.
6.Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.
7. Гэрээний дагуу хариуцагч буюу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй 123ширхэг блокийг 2023 оны 05 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч буюу худалдан авагч 123 ширхэг блокны үнэ 14 760 000 төгрөгийг хариуцагч талд төлж, блокоо хүлээн авах үүрэг хүлээсэн.
8. Нэхэмжлэгч хариуцагчийн хөнгөлөлттэй үнээр худалдаж байгаа тул бичгээр гэрээ байгуулахгүй, компанийн санхүүгийн ажилтны банкны данс руу блокны үнийг шилжүүл гэсэн шаардлагын дагуу 2023.05.01-ний өдөр ... банкны дансанд 3000 000 төгрөг, 2023.05.06-ны өдөр нягтлан ...ын дансанд 6000 000 төгрөг, 2023.05.10-ны өдөр 5 760 000 төгрөг нийт 14 760 000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн нь банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна.
9. Хариуцагч дээрх нэр бүхий иргэдийн банкны дансанд мөнгө шилжиж орж ирсэн талаар маргаагүй, 2023.05.15-ны өдрийн дотор 123 ширхэг лего блок хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, 2023.05.20-ны өдөр нэхэмжлэгч гэрээний үүргээ шаардаж утсаар холбогдоход хариуцагч гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй, төлбөрийг буцаан олгохоо мэдэгдэж гэрээнээс татгалзсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
10. Хариуцагч гэрээнээс татгалзсны үр дагаварт 5000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 9 760 000 төгрөгийг шилжүүлээгүй төлбөрийн үлдэгдэлтэй болох нь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.
11. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч Т.... ХХК-аас 9 760 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 172 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 67- 68 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 172 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ