Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/02399

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024...

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ...тоотод оршин суух, рд:..., ...нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, ...тоотод оршин суух, рд:... ... холбогдох,

 

орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч ..,

хариуцагч ... нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ...хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч .. хариуцагч ...д холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: ... би ...г амьдарч байгаа орон сууцнаасаа албадан гаргах хүсэлттэй байна. Бид хамт амьдрах хугацаанд байнгын хэрүүлтэй байдаг. Би талдаа 53 км явж ажилдаа очдог, ажлын ачаалал ихтэй байдаг. Гэртээ ирээд амрах боломжгүй байнгын хэрүүлтэй, тайван амгалан байх хугацаа бага байдаг. Мөн ... нь уйлж, хэрэлдэхээрээ шоконд ороод 2, 3 цаг татаж, би түргэн дуудаж эмчлүүлж зүгээр болгож байсан. ... нь гэр оронд дандаа хашхичиж, уурлаж, мөнгөө бэлэн авна гэж өдөр шөнөгүй хэрүүл хийдэг. Уг Баянгол дүүрэг, ...тоотод байрлах, 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг би анх 2019 онд ипотекийн зээлээр авсан, миний нэр дээр байдаг. 2023 оны 08 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэр бүл цуцлуулах асуудлаа шийдүүлсэн. Уг шүүхийн шийдвэрээр Орон сууцыг миний нэр дээр үлдээж, ...д 52,000,000 төгрөг өгөхөөр шийдсэн. Тухайн үед би гадаадад байсан, 2023 оны 12 сард ирсэн. Одоо би ... суманд цэргийн ангид ажиллаад 13 жил болж байна. Гэр бүл цуцалчихсан байхад яагаад энэ хүнийг хамт амьдруулаад байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дээр очсон би ...д 52,000,000 төгрөгөө төлөөд явж байгаа. Би бэлэн 52,000,000 төгрөг өгөх боломжгүй. ...тай хамт амьдрахад үнэхээр хэцүү байгаа учраас ...г өөрийн эзэмшлийн орон сууцнаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна... гэв.

 

3. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, байрны ипотекийн зээлээс миний нэрийг хассан. ..т орон сууцын өмчлөлийг үлдээж, надад 52,000,000 төгрөг олгохоор болсон. .. 2023 оны 10 сарын 15-ны өдөр Суданаас ирсэн, би ..тай зохицох гээд ярилцсан. Чи Суданаас мөнгөтэй ирсэн байгаа, надад 52,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөг өгчихвөл би байрыг суллаад өгье гэсэн. Бид хоёрын хэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд явж байгаа. .. нэг ч төгрөг өгөөгүй, би 52,000,000 төгрөгийг бүрэн авах хүсэлтэй байгаа. .. надад нэг төгрөг ч өгөхгүйгээр намайг байрнаасаа гаргана гээд байгаа. Би ажилгүй, бие өвдсөн байгаа. Мөнгөө өгчихвөл асуудал байхгүй, би байрыг нь чөлөөлөөд л өгчихнө. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахад өөрөө давж заалдаагүй, бид хоёр өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хэргийн 3 дугаар тал/

 

5. хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 11 дүгээр тал/ баримтууд,

 

6. Шүүхээс

2023.08.15-ны өдрийн дугаар .......Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хэргийн 15-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч ...орон сууцнаас албадан гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...шүүхийн шийдвэрийн дагуу надад орон сууц хөрөнгийн өмчлөх эрхийг үлдээж, хариуцагчид ногдох хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж чөлөөлж өгөхгүй байгаа... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэрийн дагуу орон сууц хөрөнгөөс надад ногдох хэсэг болох мөнгөн төлбөрийг нэхэмжлэгч биелүүлэхгүй байгаа тул орон сууцнаас нүүх боломжгүй... гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2023 оны 08 сарын 15-ны өдрийн дугаар .....Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр .., ... нарын гэрлэлтийг цуцалж, Баянгол дүүрэг, ..... тоот хаягт байршилтай, 42.35м кв талбайтай, 2 өрөө орон сууц хөрөнгийг ..ын өмчлөлд үлдээж, ..аас 52 302 500 төгрөг гаргуулан ...д олгож, хаан банк дах зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг .., ... нар тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ. /хэргийн 15-25 дугаар тал/

 

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ талаар зохигчид маргаагүй.

 

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу орон сууц хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн тул .. өмчлөгч гэж үзэх ба тэрээр өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

Баянгол дүүрэг, .... хаягт байршилтай, ....в талбайтай, 2 өрөө орон сууц хөрөнгийг ... эзэмшиж ашиглаж байгаа болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар үгүйсгэж маргаагүй. /хэргийн 11 дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих мөнгөн төлбөрийг төлөөгүй шалтгаанаар бусдын өмчлөлийн хөрөнгийг эзэмшиж ашиглах үндэслэл болохгүй тул хариуцагчийн тайлбар татгалзал хуулийн үндэслэлгүй гэж үзнэ. Хариуцагч шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасан үндэслэлтэй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, ...... тоот хаягт байршилтай, ..... кв талбайтай, 2 өрөө орон сууц хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар , Баянгол дүүрэг,.......тоот хаягт байршилтай, 42.35м кв талбайтай, 2 өрөө орон сууц хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагч ...д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ