Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2024/02744

 

                  

 

 

 

 

 

 

 

                   2024         05            17

                                   

 

 

 

 

 

 

 

                                     184/ШШ2024/02744

 

 

 

   

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

н дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 01 дүгээр хороо, ******* гудамж, Ай ******* ******* ******* давхар, *******05 тоот хаягт байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: н дүүрэг, дугаар хороо, , 2 дугаар орц, 249 тоот хаягт оршин суух /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,321,415.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1,321,415.75 төгрөгийг гаргуулж өгнө үүгэжээ.

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...******* ******* ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч овогтой /РД:/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,320,195:.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М. манай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлсөн тул ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,320,195.61 төгрөгөөс бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч М.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,321,415.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

Иймд “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,321,415.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,321,415.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,092.65 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 18,046 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД