| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/00810/И |
| Дугаар | 184/ШШ2024/02785 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/02785
| 2024 05 20 | *******4/ШШ2024/0*******85 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* , 2 дугаар байр, 24 тоот хаягт байрлах ХХК /РД:/,
Хариуцагч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* , 2 дугаар байр, 24 тоот хаягт оршин суух ******* овогт /РД:ХК66*******3017/ нарт холбогдох,
56,000,000 тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан, нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат, хариуцагчийн өмгөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.******* би 2023 оны 12 сарын 08-нд ВМВ CAR авто худалдааны төвийн “ Хуяг” ХХК-иас 56 сая төгрөгөөр машин худалдаж авсан. Би найдвартай газраас сайн машин авлаа гэж итгэж авсан. Гэтэл бараг унаж яваагүй байхад 5 хоногийн дараа машин доогуур юм дуугараад байхаар нь Авто засварын газарт очиж үзүүлэхэд машины рам бүх доогуурх төмөр нь авах юм байхгүй бүх эд анги нь зэв идэгдсэн байсан. Хүнийг хууран мэхэлж зэвэнд идэгдсэн машинаа зарсанд гомдолтой байна. А. гэх авто худалдааны төвийн эзэнтэй уулзаж хэлсэн. Мөн тухайн машиныг буцааж өгсөн. Нэгэнт гэрээнээс татгалзсан учир шилжүүлж өгсөн мөнгө 56.000.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд “ Хуяг” ХХК-иас 56.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын шүүх хуралдааны үед байгуулсан эвлэрлийн гэрээнд:
“...Нэхэмжлэгч Т.******* би нэхэмжлэлийн шаардлага болох 56,000,000 төгрөгөөс 53,000,000 төгрөгөөс татгалзаж, 3,000,000 төгрөгийг хариуцагч ХХК болон нараас гаргуулахаар болж хариуцагч тал нь түүнийг бүрэн төлж барагдуулсан тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “ ” ХХК, А. нарт холбогдуулан 56,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад, “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 56,000,000 төгрөгөөс 53,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь үлдэх 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан” гэж талууд харилцан тохирч эвлэрсэн болох нь зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна.
Иймд Д.*******ын нэхэмжлэлтэй, “ ” ХХК, А. нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн эвлэрэл нь хуулийн дагуу бөгөөд хариуцагчийн эвлэрлийн нөхцөлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, тэдний эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тухайн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу Д.*******ын нэхэмжлэлтэй, “ ” ХХК, А. нарт холбогдох 56,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 56,000,000 төгрөгөөс 53,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь үлдэх 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төрийн сангийн 100200900941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,950 төгрөгөөс 422,950 төгрөгийг, хариуцагч “ ” ХХК, А. нараас 31,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД