Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/02786

 

 

 

 

 

 

 

                     2024            05              20

                                       184/ШШ2024/02786

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК-д байрлах, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД:6108466/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд. Нарийн бичгийн дарга ******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тоот тогтоолоор батлагдсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд хариуцагч ******* овогтой ******* /РД *******/ нь 2019 онд хамрагдаж 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож гэрээнд заасан хуваарийн дагуу 24 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотой үлдэгдэл 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч ******* овогтой *******ын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй болох нь тус дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд оршин суугаа хаяг тодорхойгүй хариуцагч ******* овогтой *******ыг эрэн сурвалжлах, шүүхийн шийдвэр гаргаж өгнө үүгэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШЗ2023/10018 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, итгэмжлэл, Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн хөдөлмөр, халамжийн газрын даргын тушаалын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, .

- Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч нь өөрийн оршин суух нутаг дэвсгэрийн харьяалах шүүхэд хандсан байна.

 

3. Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт заасантай нийцэж байх тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

4. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШЗ2023/10018 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах шаардлага, үндэслэл нотлогдож байна гэж үзэв.

 

5. Иймээс хариуцагч Ц.*******ын хаягийг нэхэмжлэгч тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн түүний хүсэлтийг хангаж, хариуцагчийн хаягийг тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах хэсэгт заасныг баримтлан *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарласугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.АРИУНБОЛД