| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00118/И |
| Дугаар | 151/ШШ2024/00553 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2024/00553
2024 06 10 151/ШШ2024/00553
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин А овогт С-ын Н (РД:.................)-ыг эх З.Уын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар охин Ч.Нын сургалтын төлбөр болох 1,200,000 төгрөгийг хариуцагч Э.Саас гаргуулж, нэхэмжлэгч З.Уд олгосугай.
3.Охин С.Ныг 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол түүнийг байнгын өөрийн асрамждаа байлгаж, тэжээн тэтгэх, эмчилгээ сувилгаа хийлгэх, боловсрол олгох, хөгжүүлэх болон хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүүхдүүдийг асрамждаа авсан эх З.Уд даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин С.Ныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, С.Ныг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Э.Саар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
5.Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцоор хүлээсэн эцэг, эхийн үүргээ биелүүлж, охин С.Ныг эцэг эхийн хайр халамжийг хүртэх, тэдэнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэж, Э.Стай сар бүр уулзуулж байхыг эх З.Уд үүрэг болгосугай.
6.Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч З.Уын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Э.Саас 103,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Уд олгосугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН