Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/02789

 

 

 

 

 

 

 

 

                             2024            05            20

                                  184/ШШ2024/02789

              

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дугаар гудамж, 18Б тоот хаягт оршин суух ******* овогт /РД:/-д холбогдох,

 

10,000,000 иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суулцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Ц.*******гаас 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг зээлэн авсан боловч буцаан өгөхгүй байна. Утсаар удаа дараа залгаж асуухад одоо мөнгөнгүй байна. Хүлээн бай, ханддаг газартаа ханд гэх зэргээр харилцсаар өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг эргүүлэн төлөөгүй байна. Иймд хариуцагч Ц.гаас Иргэний хуулийн 2*******-р зүйлийн 2*******.1-т зааснаар үндсэн зээл 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

2. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар өгөөгүй болно.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт өгөөгүй болно.

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.д нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гардуулсан бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариуцагч хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй ба шүүхээс хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эрх, үүргийг танилцуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хариуцагчид 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг зээлсэн боловч зээлсэн мөнгөө өдийг хүртэл төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулна... хэмээн тодорхойлдог.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ц.гийн хүсэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны тоот данснаас Ц.гийн ХААН банкны 50199290 тоот дансанд шилжүүлсэн нь Ц.*******гийн  ХААН банкны тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна /хх-5х/.

3. Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байна.

Зохигчдын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр амаар байгуулсан 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

4. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байна.

Харин нэхэмжлэгчээс зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, анзыг хариуцагчаас нэхэмжлэх эрхээ алдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчээс хүү, анзыг хариуцагчаас нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.гаас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгож шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.гаас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД