| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/04131/и |
| Дугаар | 184/ШШ2024/02597 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/02597
| 2024 05 0 | 84/ШШ2024/02597 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* байр, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ББСБ ХХК /рд:557*******35/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух /рд:АГ770320/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух /рд:УС80627/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,94,08.2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь Ж., Д. нартай 208 оны 06 сарын 22-ны өдөр ЗГ-2080622000683 дугаартай зээлийн гэрээ байгуулж ,800,000 төгрөгийг сарын 4,2 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 208 оны 07 дугаар сарын 6-ны өдөр ЗГ-2080622000683- дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр ,800,000 төгрөг дээр нэмж ,500,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 208 оны 0 сарын 0-ний өдөр ЗГ-2080622000683-2 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 3,4,363 төгрөг дээр нэмж 800,000 төгрөг, нийт 3,94,363 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2 оны 0 сарын 23-ны өдөр ЗГ- 2080622000683-3 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 3,462,463 төгрөг дээр нэмж ,000,000 төгрөг, нийт 4,462,463 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2 оны 06 сарын 04-ний өдөр ЗГ-2080622000683-4 дугаартай нэмэлт зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 3,929,500 төгрөг дээр нэмж ,000,000 төгрөг, нийт 4,929,500 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч Ж., Д. нар нь зээлийн барьцаанд 208 оны 06 сарын 22-ны өдөр ЗБГ-2080622000683 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлдэгч Ж.ын эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, - тоот хаягт байрлах 00067358 гэрчилгээний дугаартай, 56 м.кв талбайтай газрыг барьцаалсан болно. Зээлдэгч Ж., Д. нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ хуваарийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн нь зээлийн гэрээг цуцалж шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэл болж байна. Бидний зүгээс зээлдэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх графикийг зөрчиж байсан болно. Зээлдэгч Ж., Д. нар нь 2024 оны 04 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,484,946.93 төгрөг, үндсэн хүү 43,835.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,298.46 төгрөг, нийт 2,94,08.2 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийг бүрэн төлж дуусах хүртэл тооцогдож нэмэгдэж байдгийг дурдах нь зүйтэй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453. дэх хэсэг, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрэ******* заасны дагуу зээлдэгч Ж., Д. нараас зээлийн гэрээний төлбөрт 2,94,08.2 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь Ж., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,94,08.2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёл-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ...******* ******* ******* ******* ББСБ ХХК нь Ж., Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 2,94,08.2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Ж., Д. нар нь 2024 оны 05 сарын 0-ны өдөр төлбөрөө бүрэн барагдуулсан тул ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-т хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан...бол хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж заасан.
Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ба хууль зөрчөөгүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т хуулийн 56.5-д заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгоно гэж заасан тул тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
.******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж., Д. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,94,08.2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******2,208 төгрөгөөс 66,04 төгрөгийг улсын орлогод үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 66,04 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ