| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00640/И |
| Дугаар | 151/ШШ2024/00601 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2024/00601
2024 06 19 151/ШШ2024/00601
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 701б тоотод байрлах “Е ББСБ” ХХК /гүйцэтгэх захирал М.Гантулга/,
Хариуцагч: Төв аймаг, З сум, .. дугаар баг, .. дугаар гудамж, .. тоотод оршин суух, Б овогт Лгийн Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,185,168.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК хариуцагч Л.Эд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “Зээлдэгч Л.Э нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин худалдаж авахтай холбогдуулан сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 15,000,000 төгрөг зээлж авсан. Зээлдэгч Л.Э нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй зээлийн гэрээний хугацаа дууссан. Үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 2,567,499.84 төгрөг төлж, үлдэгдэл 12,432,500.16 төгрөг, үндсэн хүү 7,040,674.22 төгрөгөөс 3,428,398.16 төгрөг төлж үлдэгдэл 3,612,276.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,494.37 төгрөгөөс 4,102 төгрөг төлж, үлдэгдэл 140, 392.37 төгрөг. Нийт 16,185,168.59 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Л.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Миний бие “Е ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 16,185,168.59 төгрөгийг 8 хуваан төлж барагдуулна. Ингэхдээ 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,185,168.59 төгрөг, нийт 16,185,168.59 төгрөгийг төлнө. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4, 10/, итгэмжлэл /хх-5/, зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-6-7/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, хүү тооцооллын хүснэгт /хх-9/-ийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК нь хариуцагч Л.Эд холбогдуулан гэрээний үүрэгт 16,185,168.59 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Зээлдэгч Л.Э нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин худалдаж авахтай холбогдуулан сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 15,000,000 төгрөг зээлж авсан. Зээлдэгч Л.Э нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй зээлийн гэрээний хугацаа дууссан. Үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс 2,567,499.84 төгрөг төлж, үлдэгдэл 12,432,500.16 төгрөг, үндсэн хүү 7,040,674.22 төгрөгөөс 3,428,398.16 төгрөг төлж үлдэгдэл 3,612,276.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144,494.37 төгрөгөөс 4,102 төгрөг төлж, үлдэгдэл 140, 392.37 төгрөг. Нийт 16,185,168.59 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “Е ББСБ” ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1787 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг П.Н-д олгожээ. /хх-5/
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Л.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,185,168.59 төгрөг, нийт 16,185,168.59 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-18/
5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 238,876 төгрөгөөс 119,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 119,438 төгрөг, хариуцагчаас 119,438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Л.Эрдэнгэрэл нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 2,185,168.59 төгрөг, нийт 16,185,168.59 төгрөгийг нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,876 төгрөгөөс 119,438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 119,438 төгрөг, хариуцагч Л.Эээс 119,438 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Е ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН