Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02839

 

               

 

 

 

 

 

 

 

                   *******24         05            22  

                                   

 

 

 

 

 

 

 

                                     184/ШШ*******24/02839

 

 

   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******, ******* цогцолборт байрлах, “******* ББСБ” ХКК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамж, 15 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,

 

591,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******24 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, *******24 оны 5 дугаар сарын 16-ны  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...И. нь “******* ББСБ”-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч *******21 оны 12 сарын 09-ний өдөр 140000693901 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. И. нь уг гэрээний үндсэн дээр *******22 оны 03 сарын 19-ний өдөр сарын 2,6% хүүтэй 400,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

И.г нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад *******23 оны 11 сарын 15-ны өдөр 100,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. И.гийн зээлийн гэрээний үүрэг *******24 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 183,807 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7590 төгрөг нийт 591,398 төгрөг гаргуулахаар байна.

******* ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул И.гээс зээлийн гэрээний үүрэгт 591,398 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие И. нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 591,398 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч И.д холбогдуулан 591,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгт 591,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И. нь хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заажээ.

 

Иймд “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, И.д холбогдох 591,398 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, И.д холбогдох 591,398 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,392 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И.гээс 9,466 төгрөгийг, ******* дүүргийн Татварын хэлтсийн 100*******0900941 тоот данснаас 9,466 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД