Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/02538

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, ....ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, ... тоот хаягтай, рд: ..., ...,

 

хамтран хариуцагч: ...  тоот хаягтай, рд:..., ......,

 

хамтран хариуцагч: Баянгол дүүрэг, ... тоот хаягтай, рд:, .... нарт холбогдох,

 

25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч ..., өмгөөлөгч ...,

гэрч ..., .... нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ..... хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ... өөрийн эхнэр ...ы төрсөн эгч .... нөхөр буюу өөрийн баз, хүргэн ах ... хамтраад 1994 онд ... тоотод хаягтай 380 м.кв газрыг тухайн үед ... гээд байгаа хүнтэй хамт ажиллаж байсан .... гэдэг хүнээр дамжуулж хоёулаа тус бүр 15,000 төгрөг гаргаад нийт 30,000 төгрөгөөр худалдаж авсан. ....оор дамжуулж хашаа худалдаж аваад өөрөө цэргийн ангид ажилладаг байсан учраас орон нутагт ажиллахаар явсан байдаг юм. ... гэр бүлээрээ худалдаад авлаа гээд ингээд ....ид бүгд очиж мөнгөө өгөөд ... хашааг нь хариуцаад үлдсэн. Уг газар дээр бол ..., ... нар хоёулаа тус бүрд 1, 1 байшин барьсан. ... 2 автомашины гараж барьсан. Өөрөөр хэлбэл худалдаж авсан 1994 оноос хойш хашаандаа зуны цагт барьсан байшиндаа 2 гэрээрээ хамтарч амьдардаг ийм нөхцөл байдалтай байсан байгаа. Хашааг худалдаж авснаас хойших хугацаанд дахин төлөвлөлтөд орох юм бол хоёулаа 2 өрөө байр аваад 1, 1 өрөөгөөр нь хувааж авна. Хэрвээ хашаагаа зарах юм бол мөнгөө хувааж авна гэсэн ийм ах дүүсийн аман тохироотой байсан. 2023 оны 11 дүгээр сард ..., ... руу яриад газраа худалдахаар болчихлоо, ирээд хашаагаа сулла гэсэн байгаа. Ингээд ... гэр бүлээ дагуулж очсон. Тэнд 5 хоног ажиллаад үндсэндээ өөрийнхөө мэдлийн байшин гараашнуудаа буулгасан. Хашаа хороогоо суллаад цэвэр ..., ...ийн хүү ... нарт хүлээлгэж өгсөн. Зарах үйл ажиллагааг ... хийж гүйцэтгэсэн байдаг. 11 сарын 10-ны өдөр ... хашаагаа зарчихлаа, та мөнгөнийхөө асуудлаар ээжтэй яриарай гэсэн байдаг. Мөн ... руу утасдаад бартерт нэг машин оролцуулаад авчихлаа, машин авах уу гэж асуусан. ... машин авахгүй гээд хэлсэн байгаа. 11 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн хүү Насанжаргалын Энх-Амгалангийн дансанд ...ийн хүү ...аас 20 сая төгрөгийн 3 удаагийн гүйлгээгээр 60,000,000 төгрөг шилжүүлсэн. Тоёота Вилиа гэдэг машиныг 50 сая төгрөгт бодож авлаа. Газраа нийт 178,500,000 төгрөгт зарлаа гэсэн байдаг юм. Ингээд 60,000,000 төгрөг өгсөн учраас үндсэндээ 178,500,000 төгрөгийг 180 сая гэж тооцсон. Өөрөөр хэлбэл цаана нь 2,500,000 төгрөгийг бичиг баримт бусад зүйлд үлдээлээ гээд 180 сая төгрөгөөр зарлаа гээд ... хашааныхаа тал мөнгө болох 90 сая төгрөгийг авах ёстой. 60 сая төгрөг өгсөн нь дутуу байна гээд гэрт нь очиж уулзсан. Очоод уулзахад эхнэрийнх нь төрсөн эгч буюу ...ийн эхнэр ... бид илүү хөрөнгө өгч чадахгүй гэдэг асуудал ярьсан. Тийм учраас шүүхэд нэхэмжилсэн 25 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч ... шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...1994 онд С... квадрат газрыг худалдан авч хууль ёсны өмчлөгчөөр зөвхөн манай нөхөр ... байсан юм. Иймээс ...ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

4. Хамтран хариуцагч ..., ... шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...1994 онд .... газрыг худалдан авч хууль ёсны өмчлөгчөөр зөвхөн манай нөхөр ... байсан юм. Иймээс ...ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны гаргасан нэхэмжлэлийн 2023 оны 11 сарын 21-ний өдрийн нэмэлт тайлбар /хэргийн 3 дугаар төл

...ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн дүгээр тал/

...ы иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 5 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 19 дүгээр тал/ баримтууд,

 

6. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 12 дугаар тал/

Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хэргинй 20 дугаар тал/

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хэргийн 21 дүгээр тал/

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт /хэргийн 22 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 87 дугаар тал/

 

7. Шүүхээс бүрдүүлсэн

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт /хэргийн 44 дүгээр тал/

Сүхбаатар дүүргийн прокурорын газарт /хэргийн 45 дугаар тал/

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар /хэргийн 48-49 дүгээр тал

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газар /хэргийн 63-72 дугаар тал/ баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч ...25 000 000 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...газар хөрөнгийг хамтран худалдан авч эзэмшиж ашиглаж байсан ба түүнийг худалдсан үнийг дутуу шилжүүлснийг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

хариуцагч нар эс зөвшөөрч ...хууль ёсны өмчлөгчөөр ганцхан ... байсан, иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

... хаягт байршилтай 364м кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгийг 1994 онд нэхэмжлэгч ... нь хариуцагч ...ийн хамт тус бүр 15000 төгрөг нийт 30000 төгрөгөөр хариуцагч ...ийн танилаар дамжуулан худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн ... .... гэдэг хүнээр дамжуулж хоёулаа тус бүр 15,000 төгрөг гаргаад нийт 30,000 төгрөгөөр худалдаж авсан... гэх тайлбар, гэрч ....ийн ...манай хажуу талын 50 тоот зарагдахаар болсон. ... надад манайх 4 хүүхэдтэй, хотын төвд газар зарагдвал хэлээрэй гэж байсан учир ...т хэлсэн. Худалдаж авах үедээ ...тай хамт ирээд ... хоёр 15,000 төгрөг, 15,000 төгрөг гаргаад 30,000 төгрөгөөр хашааг худалдаж авч байсан... гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч ...ы ... манайх анх газар худалдаж авахдаа 15,000 төгрөг өгөөд авч байсан, манай газар... гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо төрөл садангийн холбоотой буюу гэрч ..., хариуцагч ... нар төрсөн эгч дүү, нэхэмжлэгч ..., хариуцагч ... нар тэдний нөхөр баз хүргэнүүд мөн хоорондоо сайн харилцаатай итгэлцлийн үндсэн дээр тухайн газар хөрөнгийг ...ийн нэр дээр бүртгүүлж хоёр гэр бүл тус бүр нэг нэг байшин барьж тухайн газар хөрөнгийг хамтран эзэмшиж ашиглаж байсан нэхэмжлэгчийн ... хашаа худалдаж аваад би өөрөө цэргийн ангид ажилладаг байсан учраас орон нутагт ажиллахаар явах болж бичиг баримтаа та нар хөөцөлд завгүй гэж хэлсэн. ... хашааг нь хариуцаад үлдсэн. Уг газар дээр бол ..., ... нар хоёулаа тус бүрд 1, 1 байшин барьсан. ... 2 автомашины гарааш барьсан. Өөрөөр хэлбэл худалдаж авсан 1994 оноос хойш хашаандаа зуны цагт барьсан байшиндаа 2 гэрээрээ хамтарч амьдардаг ийм нөхцөл байдалтай байсан байгаа. Хашааг худалдаж авснаас хойших хугацаанд дахин төлөвлөлтөд орох юм бол хоёулаа 2 өрөө байр аваад 1, 1 өрөөгөөр нь хувааж авна. Хэрвээ хашаагаа зарах юм бол мөнгөө хувааж авна гэсэн ийм ах дүүсийн аман тохироотой байсан...гэх тайлбар, гэрч ....ийн ...... бид 2 Монгол банканд ажилладаг байсан, худлаа ярих хүн биш. ..., ... хоёр хашаандаа хоёр талд нь тус тусдаа байшин барьсан. Сүүлд ... хоёр машины гараж барьсан. Тэгээд тэр хавийн айлууд газарт ороод зарагдвал хувааж авна гэж тохиролцсон юм шиг байгаа юм. ...ийн хувьд шударга хүн... гэх мэдүүлэг, гэрч ...ы ...уг газарт манайх нэг байшин, ... ахынх нэг байшин, манайх хоёр гараж барьж амьдарч байгаад бид 2 Эрдэнэт рүү явсан. Манай байшинд ах дүү хамаатан садангууд ээлжилж ирж очиж хашаандаа хамтарч амьдарч байсан... гэх мэдүүлэг баримтаар тогтоогдож байна.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч ..., хариуцагч ... нар маргаан бүхий газар хөрөнгийг дундаа хамтран өмчилж байсан гэж үзнэ.

Хариуцагч нар газар үл хөдлөх хөрөнгийг 1994 онд худалдан авсан, газрыг хариуцагч ...ийн танил ....оор дамжуулж хамтран 30000 төгрөгөөр худалдан авсан, хөрөнгийг дундаа хамтран эзэмшиж ашиглаж байсан талаар маргаагүй.

Хариуцагч газар үл хөдлөх хөрөнгө ...ийн нэр дээр бүртгэлтэй ганц хүний өмч гэж маргаж байгаа боловч хариуцагч нарын тайлбар хэрэгт авагдсан дээрх нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг баримтаар үгүйсгэгдэж байна.

Хуульд зааснаар дундаа хамтран өмчлөгч хөрөнгөө бусад этгээдийн зөвшөөрөлтэйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжтой бөгөөд хариуцагч ... 2023 оны 10 сард нэхэмжлэгчид газрыг 180 000 000 төгрөгөөр зарах болсноо мэдэгдснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн нь нэхэмжлэгчийн ...газраа худалдахаар болчихлоо, ирээд хашаагаа сулла гэж мэдэгдсний үндсэн дээр ... гэр бүлээ дагуулж очсон. Тэнд 5 хоног ажиллаад үндсэндээ өөрийнхөө мэдлийн байшин гараашнуудаа буулгасан. Хашаа хороогоо суллаад цэвэр ..., ...ийн хүү ... нарт хүлээлгэж өгсөн... гэх тайлбар баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч ... маргаан бүхий газрыг 50 000 000 төгрөгт машин хөрөнгө оролцуулан үлдэх хэсгийг мөнгөөр тооцож нийт 178 500 000 төгрөгөөр иргэн Л.Самбуудуламд худалдан борлуулж, тээврийн хэрэгсэл, мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авч нэхэмжлэгчид 60 000 000 төгрөг шилжүүлсэн нь үл хөдлөх хөрөнгийг лавлагаа, банкны дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. Зохигчид энэ талаар маргаагүй. /хэргийн 49, 64-72 дугаар тал/

Хамтран өмчлөх дундын хөрөнгийг худалдан борлуулснаас олсон үр ашгийг талууд адил тэнцүү хэмжээгээр хуваах хуулийн дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.4, 108.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлтэй гэж үзнэ.

Тодруулбал газар хөрөнгийг худалдан борлуулсан үр ашгийг нэхэмжлэгч нь хариуцагч ...оос шаардах хэдий ч тухайн үр ашиг мөнгийг гуравдагч этгээдээс хариуцагч ... өөртөө шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, нэхэмжлэгч болон хариуцагч ... нарын хооронд хууль болон гэрээний дагуу ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй.

Бусдын эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.4, 108.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заасан зохицуулалтын дагуу хариуцагч ... 25 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамж 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлтээ ирүүлсэн боловч баримтаар нотлогдоогүй тул шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдний эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ...аас 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...д олгож, хариуцагч ..., ... нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...аас улсын тэмдэгтийн хураамж 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ