Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00600

 

 

 

 

 

  2024       06         19                                     151/ШШ2024/00600

 

                            

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, 13 давхар, 1301А тоотод байрлах “И ББСБ” ХХК, /гүйцэтгэх захирал Д.Оролмаа/,

Хариуцагч: Төв аймаг, З сум, .. дүгээр баг, .. дүгээр байрны .. тоотод оршин суух,  Б овогт Бгийн Х,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,003,993.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК хариуцагч Б.Хд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлдээ: “Зээлдэгч Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр L11600565 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгч Б.Хгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнээс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 7701365184 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,078,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 475060549 банкны тоот дансанд зээл олголт хийгдсэн. Зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулахгүй үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,077,999.60 төгрөг, шимтгэл 74,500 төгрөг, үндсэн хүү 703,328.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,665.66 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,003,993.54 төгрөгийг гаргуулж өгнө үү”  гэжээ. 

2.Хариуцагч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Миний бие “И ББСБ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 2,003,993.54 төгрөгийг 3 хуваан төлж барагдуулна. Ингэхдээ 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 667,998 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 667,998 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 667,998.54 төгрөг, нийт 2,003,993.54 төгрөгийг төлнө. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, итгэмжлэл /хх-5/, цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-6-8/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-9/, зээлийн дансны хуулга /хх-10-11/, төлбөрийн баримт /хх-12/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

2.Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь хариуцагч Б.Хд холбогдуулан гэрээний үүрэгт 2,003,993.54 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “Зээлдэгч Б.Х нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр L11600565 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгч Б.Хгийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнээс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 7701365184 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,078,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 475060549 банкны тоот дансанд зээл олголт хийгдсэн. Зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулахгүй үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,077,999.60 төгрөг, шимтгэл 74,500 төгрөг, үндсэн хүү 703,328.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,665.66 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 2,003,993.54 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар “И ББСБ” ХХК  нь 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Т-2103 дугаартай итгэмжлэлээр шүүхэд төлөөлөх эрхийг Г.Баярчимэг, М.Мөнхцэцэг нарт олгожээ. /хх-5/  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй. Хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 667,998 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 667,998 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 667,998.54 төгрөг, нийт 2,003,993.54 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн нь түүний хариу тайлбараар нотлогдож байна. /хх-21/   

5.Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 47,013.90 төгрөгөөс 23,506.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 23,506.95 төгрөг, хариуцагчаас 23,506.95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б.Х нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 667,998 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 667,998 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 667,998.54 төгрөг, нийт 2,003,993.54 төгрөгийг нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,013.90 төгрөгөөс 23,506.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь 100140000941 тоот данснаас 23,506.95 төгрөг, хариуцагч Б.Хгаас 23,506.95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг сануулсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Д.МӨНХБҮРЭН