| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2024/03177/И |
| Дугаар | 102/ШШ2024/02585 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/02585
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч...... ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .....д холбогдох, зээлийн гэрээний үүрэг нийт 14 228 601,65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 14 228 601,65 төгрөгийг 2024 оны 06 сарын 11-ний өдөр 700 000 төгрөг, 2024 оны 07 сарын 11-ний өдөр 700 000 төгрөг, 2024 оны 08 сарын 11-ний өдөр 700 000 төгрөг, 2024 оны 09 сарын 11-ний өдөр 700 000 төгрөг, 2024 оны 10 сарын 11-ний өдөр 700 000 төгрөг, 2024 оны 11 сарын 11-ний өдөр 700 000 төгрөг, 2024 оны 12 сарын 11-ний өдөр 700 000 төгрөг, 2025 оны 01 сарын 11-ний өдөр 1 671 434 төгрөг, 2025 оны 02 сарын 11-ний өдөр 1 671 434 төгрөг, 2025 оны 03 сарын 11-ний өдөр 1 671 434 төгрөг, 2025 оны 04 сарын 11-ний өдөр 1 671 434 төгрөг, 2025 оны 05 сарын 11-ний өдөр 1 671 434 төгрөr, 2025 оны 06 сарын 11-ний өдөр 1 671 434 төгрөгөөр хэсэгчлэн нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрэн хэлэлцсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 094 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас улсын тэмдэгтийн хураамжид 114 547 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 114 547 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ