Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/02662

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 21 өдөр

 

... хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

гомдол гаргагч: .... хаягтай, рд:..., ....ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, .... байр хаягтай, рд: , ....д холбогдох,

 

...-ний өдрийн ... тоот ...д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ...., онцгой байдлын албаны орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., өмгөөлөгч ....,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...., .... нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга ..... хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гомдол гаргагч ... хариуцагч ....д холбогдуулан ...-ний ... тоот ...д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ...., онцгой байдлын албаны орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Гомдол гаргагч гомдлын шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... өмнөх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дэлгэрэнгүй ярьсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмнөх шүүх хуралдаан дээр болон шүүхэд гаргасан 2023 оны 01 сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Өмнө яригдаагүй зүйл дээр нэмээд хэлэхэд нэхэмжлэгч ... юунд гомдоод байгаа вэ гэхээр анхнаасаа надад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхдээ ч гэсэн миний хөдөлмөрлөх эрхийг хангаагүй. 2022 оны 9 сарын 21-ний өдөр 131 тоот албан тушаал бууруулах тушаалыг гаргахдаа ч гэсэн миний эрхийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хэлцлүүдийг зөрчсөн гэж маргаж байгаа. Ёс зүйн хорооны хурал дээр ч гэсэн би ёс зүйн зөрчил гаргаагүй гэдэг зүйлийг ярьдаг. Хуралдааны дараа ...аас тодруулахад Ёс зүйн хорооны хуралд ороод би ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбар бичгээр өгсөн. Ёс зүйн хорооны хурлын дарга Гантөмөр энэ асуудалтай холбоотой чамд ямар нэгэн сахилгын арга хэмжээ авахгүй гэдэг байдлыг хурлын тэмдэглэл дээр тусгаад өөрөө мэдэгдэж байсан. Гэтэл ажил олгогч 9 сарын 6-ны өдөр Ёс зүйн хорооны хурал болоод мэдэгдэхгүйгээр, гардуулахгүйгээр 9 сарын 21-ний өдөр 14 хоногийн хугацаанд шууд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулагдаж байгаа. Хуульчийн зүгээс энэ тушаалыг уншаад танилцахаар албан тушаал, сахилгын шийтгэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-д заасныг барьж байгаа юм. Хүний нөөцийн мэдэлд шилжүүлсүгэй л гэчхэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ талаар ...аас тодруулахаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байгаа юм бол тухайн ажилтан нь яагаад албан тушаал бууруулах, ямар албан тушаал дээр очиж байгаагаа анхнаасаа мэдэхгүй байгаа юм. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад ч гэсэн ажил олгогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тодруулдаг. Тушаал 09 сарын 21-ний өдөр гарсан байгаа боловч хөдөлмөрийн хуульд заасны дагуу тушаалыг бичгээр гаргахдаа танд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байгаа. Энэ талаар танд тайлбар мэдүүлэг байна уу гээд асуухад уг процессыг ажил олгогч хэрэгжүүлээгүй. Ажил олгогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар юу гэж тайлбарладаг вэ гэхээр 09 сарын 06-ны өдөр ёс зүйн хорооны хурал дээр бичгээр гаргасан тэмдэглэлийг ...аас тайлбар, мэдүүлэг авсан гэдэг байдлаар тайлбар өгдөг. Энэ бол огт үндэслэлгүй. Энэ тушаал гаргахад хэд хэдэн процесс явж байгаа. ... хамгийн анх юу гэж гомддог вэ гэхээр намайг ээлжийн амралттай байх хугацаанд дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагч .... гэдэг хүн 2022 оны 7 сарын 25-ны өдөр дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлт дээр маш тодорхой заачихсан байгаа юм. 2022 оны 5 сарын 23-ны өдрийн гэнэтийн хяналт шалгалтын акт болон ....,... нарын тайлбарыг үндэслэж энэхүү дүгнэлтийг гаргалаа гээд ийм нотлох баримтын үндсэн дээр дүгнэлтийг гаргасан гээд дүгнэлт дээрээ дурдчихсан. ... уг дүгнэлттэй анхнаасаа огт танилцаагүй. Гэтэл төлөвлөгөөт бус хяналт шалгалтын акт дээр юу гээд заачихсан бэ гэхээр холбогдох бүх албан тушаалтнууд дээрээс тайлбар мэдүүлэг ав гэдэг ч 3 хүнээс ирсэн бичгийн тайлбаруудыг үндэслэсэн байгаа юм. Хамгийн гол ... нэхэмжлэгчийн зүгээс гомдоод байгаа юм нь болохоор асуулт дүгнэлт гаргахдаа 2022 оны 5 сарын 23-ны өдрийн гэнэтийн хяналт шалгалтын актыг үндэслээд ёс зүйн зөрчил гаргасан, үйлдсэн байна гээд тайлан биччихээд байгаа юм. Гэнэтийн хяналт шалгалтын акт дээр актыг уншиж танилцахаар нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа ч гэсэн үүнд уг асуудалтай холбоотой ямар ч тайлбар мэдүүлэг байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг гаргаж байгаа тайлан өөрөө хэтэрхий нэг талыг барьсан, бас хөнгөн хуумгай хандсан ийм тайлбар байна. Анхнаасаа нэхэмжлэгч ... ядаж намайг дагаад явж байсан 2 хүний нэгнээс нь тайлбайр мэдүүлэг авчихгүй яасан юм бэ? Замын-Үүдийн ангийн дарга н.Эрдэнэбаяраас тайлбар авчихгүй яасан юм бэ. Тэгээд Ёс зүйн хорооны хурал нь энэ тайланг үндэслээд ёс зүйн дүгнэлт үйлдчихдэг, ёс зүйн зөрчил гаргасан байна гээд үйлдчихдэг. Тэгээд хэтэрхий нэг талыг анхнаасаа бариад явчихсан учраас энд гомдолтой байгаа юм. Ажил олгогч хууль зөрчиж байна. Хавтаст хэрэгт авагдчихсан байгаа ...., онцгой байдлын албаны орон тоо, албан тушаал, цалингийн жагсаалтыг хийсэн албаны орлогч дарга удирдах албан тушаалтай байгаа юм. Удирдах албан тушаалтныг хэрвээ ... төрийн замын ангийн даргын тушаалаар томилоод чөлөөлж байгаа юм бол албан тушаал бууруулахдаа яагаад .... албаныхаа хүний нөөцийн мэргэжил рүү шилжүүлчхээд байгаа юм бэ гэдэг нь асуудал болж байна. Тасгийн харуулын даргаас ангийн дарга руу шууд бууруулаад, өөрөөр хэлбэл ямар албан тушаалаас, ямар албан тушаал бууруулж байгааг нь маш тодорхой гаргаад албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ноогдуулах тухай гээд тушаалууд нь гараад байна. Гэтэл ...ыг сахилгын шийтгэл ноогдуулж хүний нөөцийн мэргэжилд шилжүүлсүгэй гээд ёс зүйн зөрчил гаргасан гэдэг ийм учир бүдүүлэг тушаал гаргачхаад бодит байдал дээр жил гаргаад 2 жил орчим ажилгүй, ажил олгогчийн зүгээс өөр албан тушаалд санал болгосон юм огт байхгүй, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн. Ийм асуудлууд байгаа учраас ... гомдоод шүүхэд хандаад тайлбар мэдүүлгээ гаргаад яваад байгаа юм. Тийм учраас 2023 оны 01 сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ...ыг ёс зүйн зөрчил гаргасан болох нь 2022 оны 9 сарын 6-ны өдөр 2 тоот дүгнэлтээр батлагдсан зүйл дээр батлагдсан. Төрийн өмчийн тооллогоор явахдаа ажлыг хийдэг талууд гэнэтийн үзлэг шалгалт хийсэн гэдэг дээр худал тайлбар мэдээ гаргадаг. Ажилтан, албан хаагчдын ёс зүйг зөрчил гаргасан асуудал бүрэн тогтоогдсон. Ёс зүйн хорооны өгсөн үүрэг даалгаврын дагуу дотоод хяналт шалгалтын албанд хэнээс ч хараат бусаар тухайн 45 ажилтны гомдлыг үндэслэн энэ хүн ёс зүйн зөрчил гаргаж уу, үгүй юү гэдгийг тогтоох процесс явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагч 45 ажилтан ёс зүйгүй ажиллаж, бид нарыг жагсаалын өмнө доромжилж гутаасан гэдэг өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл 45 ажилтны энэ өргөдлийн дагуу ёс зүйн хорооны шийдвэрээр шалгалт явагдаж байгаа. ... ээлжийн амралттай байсан гэдгээр ирээгүй. Тийм учраас ямар 1 талыг барьсан юм байхгүй. Хүний нөөцийн мэдээлэлд яагаад шилжүүлчхэв гэж байна. ...., онцгой байдлын албаны удирдах бүрэлдэхүүн буюу 6 хүнийг замын даргын тушаалаар томилдог, түүнээс доошоо албан тушаалтанд .... онцгой байдлын албаны хүний нөөцийн мэдэлд байдаг учраас хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн. Хүний нөөц нь 28-ны өдөр ажил өгсөн боловч тухайн хүн ажлаас татгалзсан тухай баримт нь 106-д байгаа. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдэг бол Иргэний хуулийн 369-т заасан гэрээний эрх зүйн харилцаа байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр хүнийг ажиллуулах нь албадан хорих магадлалын эсрэг хөдөлмөрийн конвенцыг зөрчсөн үйлдэл болно. Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуульд заасан гэрээний эрх зүйн харилцааг гэрээ байгуулсны дараа тушаал шийдвэр гарч байгуулдаг учраас нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Тэгэхлээр 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тушаал нь хууль хэрэглээний хувьд зөв гарсан. Хуулийн хэрэглээ болон процессын ямар нэгэн алдаа байхгүй. ... нь ... ... зардлаар суралцаж мэргэжил эзэмшсэн учраас тухайн хүнийг ажлын байраар нь хангаад явж байхад тухайн хүн өөрөө ажлын байран дээр ирээгүй бол ажил олгогчийн зүгээс албадах боломжгүй байдаг. Тийм учраас нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хууль болон бодит байдал дээр тулгуурлаагүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.. гэв.

 

4. Гомдол гаргагчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, итгэмжлэл,...ын иргэний үнэмлэхийн хуулбар, .... тоот ....ын даргын тушаал, Албаны орлогч даргын ... удирдлагын бие бүрэлдэхүүнд хийсэн хурлын тэмдэглэл, Акт, гэнэтийн эргүүл шалгалт хийсэн тухай, ...., онцгой байдлын албаны орлогч дарга ... миний бие ЗҮЦХА-д 2022 оны 05 сарын 23-ны өдөр гэнэтийн эргүүл шалгалтаар ажилласан тухай акт, Ажлын байрны тодорхойлолт, ..... ХНН-ийн .... онцгой байдлын албаны орлогч дарга ...ыг шалгасан тайлан, 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 02 дугаар ....ын ёс зүйн хорооны дүгнэлт, .... үйлдвэрчний эвлэлийн хороонд гаргасан, 2022 оны 05 сарын 25-ны өдөр .....-ын удирдлага болон ёс зүйн хороонд гомдол, 2022 оны 09 сарын 06-ны өдрийн дугаар 09 ....ын ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дугаар 23 ......... ... дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ....ны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.05.01-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.05.04-ний өдрийн ..... дугаарт Итгэмжлэл, 2023.11.02-ны өдрийн дугаар ...., Итгэмжлэл, 2024.02.08-ны өдрийн .... дугаарт Итгэмжлэл, 1997.01.02-ны өдрийн 9 дугаарт Засгийн газрын тогтоол, Засгийн газрын 1997 оны .... дүгээр тогтоолын .... дугаар хавсралт, ... байгууллагын ....ын албаны дүрэм, ..., ... ажилтны сахилгын тусгай дүрэм, 2022.05.17-ны өдрийн ........ даргын тушаал, 2022 оны Үндсэн хөрөнгийн тооллого хийх график, 2020.10.30-ны өдрийн Дугаар Б-III-17 ... ... ...., онцгой байдлын албаны даргын тушаал, Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох шалгалтын удирдамж, албаны бие бүрэлдэхүүний бие бялдрын шалгалтыг хангах норматив, итгэмжлэл баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн итгэмжлэл, хариу тайлбар, 2021 оны 06 сарын 04-ний өдөр .... дугаар ....ын даргын тушаал, 2022 оны 09 сарын 21-ний өдөр ... дугаар ....ын даргын тушаал,2014 оны 05 сарын 27-ны өдөр дугаар ... ... ... ....ын албаны даргын тушаал, 2015 оны 09 сарын 15-ны өдөр дугаар 214 ... ... ....ын албаны даргын тушаал,022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ___ ....ын даргын тушаал, Ажлын байрны тодорхойлолт, Монгол Зөвлөлтийн .... ... ... улсын бүртгэлийн гэрчилгээ, ..... ХНН-ийн .... онцгой байдлын албаны орлогч дарга ...ыг шалгасан тайлан, Төлөвлөгөөт бус шалгалтын удирдамж, .....-ын ёс зүйн хороонд гаргасан гомдол, ... ... хүний нөөцийн албаны албан бичиг, ... ... мэдээллийн технологийн алба тоот, 2024.01.22-ны өдрийн ........ тоот Итгэмжлэл баримтууд,

6. Шүүхээс бүрдүүлсэн ............ ... ....ын албаны даргын тушаал, Удирдах ажилтны ёс зүйн дүрэм, Ёс зүйн хорооны ажиллах журам, ... ... ...., онцгой байдлын алба, Орон тоо, албан тушаал, үндсэн цалингийн жагсаалт 2022он, 2022.07.04-ний өдрийн. ....тоот ... ... ...., онцгой байдлын албаны даргын тушаал, 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлэх ажилтнуудын нэрсийн жагсаалт, ..... ХНН-ийн дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, Ажилчин албан хаагчдын өдөр тутмын ирцийн бүртгэл, Албаны орлогч даргын ... удирдлагын бие бүрэлдэхүүнд хийсэн хурлын тэмдэглэл, Цалингийн карт, ... албан томилолтын үнэмлэх, Албан томилолтын удирдамж, .....-ын удирдлага болон ёс зүйн хороонд гомдол, ... ... ....ын албаны даргын тушаал, Албан томилолтын заавар, ... ... албан томилолтын үнэмлэх, Албан томилолтын үнэмлэх олгох нэхэмжлэл, Нэг удаагийн билет олгох нэхэмжлэл, Албан томилолтын үр дүн гүйцэтгэлийн тайлан, Албан томилолтын удирдамж, Н... нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл, 2020.03.26-ны өдрийн ... дугаар ....ын даргын тушаал, 2022.06.22-ны өдрийн БТ-12 дугаарт ... ... ...., онцгой байдлын албаны хурлын тэмдэглэл, Сарын ажлын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрэм, Ногдуулалтын тайлан , Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн ... нийгэмлэгийн дүрэм, 2017.0.414-ний өдрийн дугаар ......... ... ...., онцгой байдлын албаны даргын тушаал, ... ...., онцгой байдлын албаны ажилтны ёс зүйн дүрэм, 2022.07.08-ны өдрийн ..... дугаарт ....ын даргын тушаал, ....... хөдөлмөрийн дотоод журам, ....нараас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх гомдлын шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

 

2.2021 оны 06 сарын 04-ний өдрийн дугаар ... тоот ....ын даргын тушаалаар гомдол гаргагч ...ыг ...., онцгой байдлын албаны орлогч даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан нь ...ыг ажилд авах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна./1 дүгээр хавтас хэргийн 102, 109-111 дүгээр тал/

 

3.Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, ...ын ажиллаж байсан талаар зохигчид маргаагүй болно.

 

4.2022 оны 09 сарын 21-ний өдөр дугаар ... тоот ... ... даргын ...д сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарч, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, ... дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалтууд, ... ... Ёс зүйн хорооны 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн ...., онцгой байдлын албаны орлогч дарга ...ыг 2022 оны 09 сарын 06-ны өдрийн ... ... Ёс зүйн хорооны 02 дугаар дүгнэлтээр ажлын байран дээрээр ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулж, ...., онцгой байдлын албаны хүний нөөцийн мэдэлд шилжүүлжээ. /1 дүгээр хавтас хэргийн 9 дүгээр тал/

5. ... дээрх тушаалыг 2022 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т заасны дагуу ..... ХНН-ийн удирдах газрын хөдөлмөрийн маргаан таслах комисст үндэслэлгүй албан тушаал бууруулсан талаар гомдол гаргасныг 2022.10.24-ны өдөр комиссын хурлаар хэлэлцээд талууд тохиролцоогүй болохыг тэмдэглэсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 66-78 дугаар тал/

 

6. ... Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасны дагуу сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба талууд тохиролцоогүй болохыг тэмдэглэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 79-87 дугаар тал/

 

7. Дээрх хариуг ... 2023 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч 2023 оны 01 сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу шүүхэд гомдлоо гаргажээ. /1 дүгээр хавтас хэрэг 1 дүгээр хуудас ар тал/

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дахь хэсэгт сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяаллын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.

 

10. Гомдол гаргагч ажил олгогчийн албан тушаал бууруулсан шийдвэрийг эс зөвшөөрч ...тушаал хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийлгэх... шаардлага гаргаж, үндэслэлээ ...төлөвлөгөөт бус шалгалт явуулахдаа нэг талыг барьж удирдамжийн дагуу шалгалтын ажлаа бүрэн явуулаагүй, ёс зүйн зөрчил гаргаагүй, ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар аваагүй хууль зөрчиж тушаал гаргасан ... гэж тайлбарласныг,

 

хариуцагч эс зөвшөөрч ... сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

11. Гомдол гаргагч 2022.05.20-ны өдрөөс 2022.05.27-ны өдөр хүртэл хугацаанд вохр .... нарын хамт ...нд ....-н эрсдлийн үнэлгээний 3 дугаар түвшний үзлэг, үндсэн хөрөнгийн тооллого хийхээр албан томилолтоор ажилласан нь гэрч ... ... төрийн өмчийн тооллого хийхээр батлагдсан хуваарийн дагуу албаны орлогч дарга ..., ... нарын хамт ажилласан... гэх тодорхойлолт мэдүүлэг, гэрч ...гийн ...томилолтын зорилго нь замын даргын тушаал, шийдвэрийн дагуу төрийн өмчийн тооллого хийх байсан... гэх тодорхойлолт мэдүүлэг, албан томилолтын мэдүүлэг, 2022.05.25-ны өдрийн .....-ын Ёс зүйн хороонд гаргасан ЗҮЦХА-ийн хамт олны ...албаны орлогч дарга ... нь албаны материалын нярав, албаны аж ахуйн нярвын хамт ангийн эд хөрөнгийн тооллогын ажлын бүлгийг ахлан ирсэн... гэх гомдол,албан томилолтын үнэмлэх, үзлэг хийсэн тэмдэглэл, 2022.06.22-ны өдрийн цалин үр дүнгийн шагнал хасах тухай хэлэлцсэн хурлын тэмдэглэл, гэрч ...ийн мэдүүлэг, баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 37-41, 229-230, 232, 235-236 дугаар тал, 2 дугаар хавтас хэргийн 6-8, 12-14, 47-53, 68-69, 173-179 дугаар тал/

12. 2022.05.27-ны өдрийн Албан томилолтын удирдамжаас Өгөгдсөн үндсэн үүрэг ...ангийн ажлыг шалгах, Нэмэлт үүрэг ..анги салбарын ажлыг шалгах... гэсэн, Гүйцэтгэлийн тайлан, Нэмэлт үүргийн талаар хэсэгт томилолтоор ажилласан байдлаа ... тайлагнажээ. /1 дүгээр хавтас хэргийн 233-234 дүгээр тал/

13. ... албан томилолтоор ажиллах хугацаандаа гэнэтийн эргүүл шалгалт хийж анги нэгтгэлийг жагсааж, жагсаалын үзлэг шалгалт хийх үедээ ажилтны малгай буруу дарж өмссөн шалтгаанаар чимхэх авч шидэх, гутлын өсгий элэгдсэн гэж өсгий рүү өшиглөх, сахлыг нь гараараа зулгаах, шивээстэй гэдгээр ёс бусаар доромжлох, үснээс нь зулгаах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасан гомдлыг 2022.05.25-ны өдөр Замын үүд ....ын ангийн нэр бүхий ажилчид .....-ын Ёс зүйн хороонд бичгээр гомдол гаргасан үндэслэлээр 2022.07.25-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт явуулж, хөдөлмөрийн дотоод журмын 8.2.1 ажилтан Монгол Улсын хууль тогтоомжийг дээдлэн, Хөдөлмөрийн дотоод журам, ... ажилтны сахилгын тусга журам болон Нийгэмлэгт мөрдөж байгаа ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм журам зааврыг чанд мөрдөн ажиллана, 8.2.2 хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, үнэнч шударгаар хөдөлмөрлөх, 13.1 ажилтан ажил албаны эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ажлын байран биеэ зөв боловсон авч явах, ажлын хамт олон болон бусадтай харилцахдаа ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажиллана, 13.2.1 ажил үүргийн эрхээ хэрэгжүүлэхдээ хамтран ажиллагсадтайгаа эелдэг адил тэгш хүлээцтэй хүндэтгэлтэй харьцах, хөдөлмөрийн гэрээний 4.1.2 хөдөлмөрийн дотоод журам бусад холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж, хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана, 4.1.4 ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал шийдвэрийг мөрдөж ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ ..гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн ба төлөвлөгөөт бус шалгалт явуулахдаа ... нараас тайлбар авсан, мөн 2022.07.04-ний өдрийн ..... Үйлдвэрчний эвлэлийн хорооны гомдол, 2022.05.25-ны өдрийн .....-ын Ёс зүйн хороонд гаргасан ЗҮЦХА-ийн хамт олны гомдол зэргийг үндэслэж шийдвэрлэсэн байна./ 1 дүгээр хавтас хэргийн 46-50, 113-129 дүгээр тал/

14. Төлөвлөгөөт бус шалгалтыг явуулахдаа ...ын ээлжийн амралттай хугацаанд явуулсан, хамт томилолтоор ажилласан ...., ... нараас тайлбар аваагүй байна. /1 дүгээр хавтас хэргийн 204-205 дугаар тал/

15. 2022.09.06-ны өдөр .....-ын Ёс зүйн хороо хуралдаж ... хөдөлмөрийн дотоод журмын 13.1, 13.2.1, 13.3.2-т заасныг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 42-45, 51-65 дугаар тал/

16. Ёс зүйн хорооны ажиллах журмын 5.8, 3.1.3-т зааснаар Ёс зүйн хороо хэлэлцсэн асуудлаараа тогтоол гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтан, ажилтнуудад ажлын 7 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй, салбар хорооны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байна. /хэргийн 152-157 дугаар тал/

Дээрхээс үзвэл аль нэг тал гомдол гаргаагүй бол тус ёс зүйн хорооны шийдвэр дүгнэлт 21 хоногийн дараа хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

17. ... ёс зүйн хорооны шийдвэрт гомдол гаргаагүй, харин тухайн шийдвэр дүгнэлтийг хариуцагч ...-ний өдөр ...д гардуулж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт гаргаж өгөөгүй, хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй.

18. .....-ын Ёс зүйн хороо 2022.07.04-ны өдөр гаргасан Үйлдвэрчний эвлэлийн гомдлын дагуу уг гомдлыг хянан шийдвэрлэж, 2020 оны 03 сарын 06-ны өдрийн шийдвэртэй Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж дүгнэсэн атал тухайн дотоод журам 2022.07.08-ны өдрийн дугаар .... тоот ... ... даргын тушаалаар хүчингүй болж, шинэ Дотоод журам үйлчлэхээр болсон байна. /1 дүгээр хавтас хэргийн 44, 51 дүгээр тал, 2 дугаар хавтас хэргийн 110-154 дүгээр тал/

19. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т ...ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ..., 123.2-т сахилгын зөрчил гарсан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэжээ.

20. Гомдол гаргагч ... томилолтоор ажиллах хугацаанд жагсаалын үзлэг шалгалт хийх үедээ ажилтны малгай буруу дарж өмссөн шалтгаанаар чимхэх авч шидэх, гутлын өсгий элэгдсэн гэж өсгий рүү өшиглөх, сахлыг нь гараараа зулгаах, шивээстэй гэдгээр ёс бусаар доромжлох, үснээс нь зулгаах зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар 2022.05.25-ны өдрийн .....-ын Ёс зүйн хороонд гаргасан ЗҮЦХА-ийн хамт олны гомдол, №2022/04/01 гэнэтийн эргүүл шалгалтаар ажилласан тухай акт, 2022.07.04-ний өдрийн 22/16 Үйлдвэрчний эвлэлийн хорооны гомдол хавсаргасан баримтууд, 2022.09.06-ны өдрийн ...ын .....-ын Ёс зүйн хороонд бичгээр гаргасан тайлбар, гэрч ....нарын мэдүүлэг баримтууд авагдсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 15-20, 42-43, 46-50, 233-236, 2 дугаар хавтас хэргийн 9-11, 158-166

21. Ажилтан ёс зүйгүй үйл гаргасан зөрчлийг төлөвлөгөөт бус шалгалт, ёс зүйн хороо шалгаж шийдвэрлэхдээ холбогдох журмаа баримтлах, гаргасан дүгнэлт шийдвэр хариуцагч байгууллагын дүрэм журамд нийцсэн байх шаардлагатай.

22. Төлөвлөгөөт бус шалгалт явуулахдаа ...тай хамт томилолтоор явсан хоёр ажилтнаас тайлбар аваагүй, гаргасан тайлангаа танилцуулаагүй, ёс зүйн дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон хөдөлмөрийн дотоод журам баримталсан, ёс зүйн хороо дүгнэлт шийдвэрээ гардуулаагүй, уг шийдвэрт гомдол гаргах хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн буюу энэ тухай ажилтанд мэдэгдэж тайлбар аваагүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Мөн 2022.07.25-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлан баримтаар ...ын гаргасан сахилгын зөрчлийг 2022.07.25-ны өдөр ажил олгогч илүүлсэн гэж үзвэл нэг сарын хугацаа өнгөрснөөс хойш ...-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байна.

23. Хариуцагч зөрчил гарах үед дагаж мөрдөж байсан дотоод журмыг ёс зүйн хороо баримталсан гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогч төлөвлөгөөт бус шалгалтаар зөрчлийг илрүүлэх үед дотоод журам хүчингүй болсон байсан түүнийг буцаан хэрэглэх талаар 2022.07.08-ны өдрийн дугаар .... тоот ... ... даргын тушаалд заагаагүй тул хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй.

24. 2022.09.06-ны өдөр ... ёс зүйн хороонд бичгээр тайлбар гаргаж өөрөө хуралд оролцсон тул сахилгын шийтгэл ногдуулахдаа тайлбар авах шаардлагагүй, уг ёс зүйн хороонд гаргасан тайлбарыг тайлбар авсанд тооцно гэх хариуцагчийн тайлбар татгалзал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна гэх хуулийн журмыг баримтлаагүй зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

25. Иймд 2022 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар ... тоот ... ... даргын ...д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4-т заасныг зөрчсөн нь тогтоогдож байх тул уг тушаалыг хүчингүй болгож, ...ыг өмнө эрхэлж байсан .....-ын ...., онцгой байдлын албаны орлогч даргын ажилд эргүүлэн тогтоож, гомдлын шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин олговор, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

26. Гомдол гаргагч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн карт баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулахаар шаардсан боловч тодорхой хугацаа, үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд энэ талаар тодруулаагүй тул шүүх гомдлын шаардлагыг тодорхойлохгүй тул энэ хэсгийг хангахгүй орхисныг тайлбарлах нь зүйтэй. / 1 дүгээр хавтас хэргийн 131, 231 дүгээр тал/

27. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 09 сарын 21-ний өдрийн дугаар ... тоот ... ... даргын ...д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож, гомдол гаргагч ...ыг хариуцагч .... .... ... ... ...., онцгой байдлын албаны орлогч даргын ажилд эргүүлэн тогтоож, гомдлын шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ