Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2018/0774

 

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2018/0774

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: К ХХК

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай 7 дугаар тогтоолын 1, 2 дахь заалт болон түүний хавсралтад заасан К ХХК-д холбогдох 1, 2, 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Концессын гэрээг цуцалсан 01/60 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ж.Г, Б.Б, хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ш, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, С.Э, өмгөөлөгч Б.Д нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэг. Нэхэмжлэл гаргах болсон үйл баримтын тухайд: Манай компани нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох журам 69 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тухайн үеийн Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Эдийн засгийн хөгжлийн яам-тай Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулсан.

Улмаар Монгол Улсын Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийг үндэслэн Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ-нд Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоолын дагуу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр болон 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө чиглэлийн 33.4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминал болон Сэлэнгэ аймгаар дайран өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам-ыг Концессын Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж байгуулан Улсын комисст хүлээлгэн өгсний дагуу тус тус төрийн өмчид бүртгэн авсан.

Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит М ХХК-ийн өмчид шилжүүлэн авсан. Мөн Сэлэнгэ аймгаар дайран өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто замыг 3 хэсгээр Улсын комисст хүлээлгэн өгч концессын гэрээ болон Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд заасны дагуу 2016 оны санхүүжилтийн тодорхой хэсгийг олгосон. Өөрөөр хэлбэл төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан.

Төслийг хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч нь Монгол Улсын Иргэний хууль, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль болон бусад холбогдох хууль, журам, тогтоол, шийдвэрүүдийг үндэслэн Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийг санхүүжүүлэхээр Монгол Улсын Хөгжлийн банктай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр З-КС-С 2014-202 дугаар Зээлийн гэрээ, Б-КС-С 2014-203 болон Б-КС-С 2014-204 дугаар Барьцааны гэрээ, тэдгээртэй холбоотой нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж гэрээнд заасан нөхцөлийн дагуу ажиллаж байна. Концесс олгогчийн зүгээс гэрээнд заасан хугацаанд санхүүжилтээ олгоогүйгээс зээлийн хүү, бусад зардлыг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч хариуцан төлж байгаа.

Гэтэл Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай 6 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Концессын нэмэлт гэрээг цуцлахыг, Концессын гэрээний дагуу хийгдсэн Концесс эзэмшигчид олгосон хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авахыг даалгаж, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн өмчийн Концессын зүйлийн жагсаалт-ын 5 дахь заалтын Концессын төрөл- гэсэн баганын Барих-шилжүүлэх гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь концесс эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.

Түүнчлэн, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хувьцаат төрийн өмчит бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай 7 дугаар тогтоолоор Манай компанид Хөгжлийн банкнаас олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүргийг нэхэмжлэгчид огт мэдэгдэлгүйгээр хариуцагч Засгийн газар өөртөө үндэслэлгүйгээр шилжүүлэн хий авлага үүсгэсэн. Хүчин төгөлдөр Концессын гэрээг цуцалсан нэрийдлээр манай компанид нэгэнт олгогдсон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг Засгийн газар буцаан төвлөрүүлэх буюу өөртөө хий авлага үүсгэсэн, түүгээрээ өөр компанийн хувьцааны төлбөрийг суутган тооцох эх үүсвэрийн жагсаалтад оруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой халдлаа.

Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаар тогтоол болон 7 дугаар тогтоолын холбогдох хэсэг нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдсанд гомдолтой байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Хоёр. Засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоолтой холбоотой шаардлагын хувьд: 2.1 Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч нь Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Монгол Улсын дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор тус хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр тус авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц шинээр бий болгох онцгой эрхийг олж авсан. Улмаар Монгол Улсад авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, өргөтгөл, дэд станц барьж байгуулсан бүтээн байгуулалт нь нийтийн эрх ашигт тулгуурлан хийгдэж, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.

Мөн Концесс эзэмшигч нь Концессын гэрээний 2 дугаар зүйлийн 2.11, 2.13 дахь заалтад заасны дагуу концессын зүйлийг ашигласны төлөө эрх бүхий этгээдэд концессын төлбөрийн урьдчилгаа нийт 31.900.000.000.00 төгрөгийг 2014 онд төлсөн бөгөөд Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байна.

Концесс эзэмшигчийн хувьд Концессын гэрээнд заасан Барих-шилжүүлэх төрлөөр нийтийн эрх ашигт тулгуурлан 3 төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан нь Монгол Улсад Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн салшгүй хэсгүүд болно. Төслийг амжилттай дуусган Төрийн өмчид болон Улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулсан нь Монгол Улсын дэд бүтцэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж, ард нийтийн аж амьдралд үлэмж эерэг нөлөө үзүүлсэн томоохон ач холбогдолтой.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаар тогтоолоор Засгийн газар өөрийн баталсан 2015 оны 364 дүгээр тогтоолыг үндэслэлгүйгээр хүчингүй болгон, манай компанид олгосон хөрөнгийг буцаан авах шийдвэр гаргаж Концесс эзэмшигчийн онцгой эрхэд халдлаа. Тодруулбал Монгол Улсын Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад заасан Концесс гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрх-ийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий эдгээртэй байгуулсан Концессын гэрээ нь тогтвортой хэрэгжих ёстой атал Засгийн газар нийтийн эрх ашгийн үүднээс баталсан өөрийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, Концессын гэрээний тогтвортой байдалд халдсан.

Концесс эзэмшигчийн хөрөнгөөр Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлж, Улсын комисст, төрийн өмчид шилжүүлэн авто зам болон төмөр замыг байнгын ашиглалтад оруулсны дараа Концессын зүйлийн төрлийг нэг талын санаачилгаар, Концесс эзэмшигчтэй зөвшилцөлгүйгээр, үндэслэлгүйгээр өөрчлөх үр дагаврыг үүсгэж, Концесс эзэмшигчийн онцгой эрхийг ноцтой зөрчсөн. Концессын төрлийг өөрчлөх үр дагавар үүсгэх бол Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Гэрээний талууд харилцан тохиролцож концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэсний дагуу нэхэмжлэгчээс санал авах, харилцан тохиролцох, тайлбар гаргах, оролцох эрх зөрчигдсөн.

Хариуцагч нь Концесс эзэмшигчийг Концессын гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэж дуусмагц, Улсын төсвөөс хуулийн дагуу олгосон төсөвт өртгийг буцаан авах шийдвэрийг гаргаж, хуулийн этгээдийн хөрөнгөд халдсан нь Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэснийг зөрчсөн.

Засгийн газар дээрх хууль бус тогтоолуудыг гаргахын өмнө манай компанид огт мэдэгдээгүй нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон урьдчилан тайлбар, санал гаргах эрхийг хязгаарласан бөгөөд маргаан бүхий тогтоолуудын үр дүнд манай компанид их хэмжээний өр төлбөр үүсч байна.

2.2 Захиргааны акт хууль бус болох тухайд: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай 6 дугаар тогтоол нь дараах байдлаар Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж байна. Үүнд: Засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоолын утга, агуулгаас үзэхэд Засгийн газар нь Концессын гэрээний дагуу барьж ашиглалтад оруулсан төмөр замын өмчлөх эрхийг нэхэмжлэгч рүү шилжүүлэх утгатай байна. Гэвч Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Төмөр замын зурвас газар болон улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурьр бүтцээс бусад төмөр замын обьект, салбар болон дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно мөн УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх хэсэгт Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийн төр өмчилнө гэж тус тус заасныг илт зөрчиж байна. Нэхэмжлэгчийн барьж байгуулсан төмөр зам нь УИХ-ын 2007 оны Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төмөртэйн ордын эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн цорийн ганц зорилго, ач холбогдолтой. Энэ нь ч концессын гэрээнд нэмэлт оруулах, төмөр замыг төрийн өмчид шилжүүлэх үндэслэл болсон байдаг.

Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос тус аймгийн Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах терминалын хамт төрийн өмчит М ХХК-ийн өмчид шилжүүлэн авсан нь хүчин төгөлдөр хэвээр байна. Үүний дагуу 2016 оны төсвийн тухай хуульд бодит хөрөнгө оруулалт буюу концесс эзэмшигчид төлөх ёстой төлбөр хуулийн дагуу сууж, хэсэгчлэн төлөгдсөн. Дээрх ажиллагаа хийгдсэнээр нэхэмжлэгчийн Барих-шилжүүлэх төрлөөр барьсан , ашиглалтанд оруулсан, төрд шилжүүлсэн бүх хөрөнгө нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6 дахь хэсэгт концессын гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө гэж заасны дагуу төрийн өмч болсон. Гэтэл Засгийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Төрийн нийтийн зориулалттай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх.., мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтад УИХ нь төрийн өмчийн улсын нэгдсэн тооллогын дүнгийн тухай Засгийн газрын тайланг хэлэлцэх, төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээг тогтоох гэж заасан төрийн өмчтэй холбоотой УИХ-ын эрх хэмжээг хэрэгжүүлсэн. Засгийн газар нь төрийн өмчид нэгэнт бүртгэгдсэн хөрөнгийг ямар ч байдлаар шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй.

Маргаан бүхий тогтоол нь Концессын тухай хуулийн 24.2.4-т заасныг үндэслэсэн бөгөөд 24.2.4 дэх заалтад Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийг эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн бол эрх бүхий этгээдийн санаачилгаар Концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн бол эрх бүхий этгээдийн санаачилгаар Концессын гэрээг цуцлахаар хуульчилсан. Гэтэл Засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоолд туссанаар Концессын гэрээ нь Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн алиныг зөрчсөн, хөндөхөд хүрсэн эсэх нь тодорхойгүй, тусгагдаагүй байна.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулсан Концессын гэрээний дагуу Концесс эзэмшигчийн хөрөнгөөр Концессын зүйлийг барьж байгуулан Улсын комисст болон төрийн өмчид хүлээлгэн өгсөн буюу Концесс эзэмшигчийн зүгээс нэгэнт үүргээ биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 236.1.1 дэх заалтад үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн-ээр концесс эзэмшигчийн үүрэг дуусгавар болсон. Нэг талаас хэрэгжиж, дуусгавар болсон үүргийг цуцлах тухай ойлголт байхгүй тул Засгийн газрын 2018 оны 6 дугаар тогтоолыг бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй байна.

Концесс эзэмшигч нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр үүргээ гүйцэтгэж олж авсан төлбөрийг үндэслэлгүйгээр шилжүүлж өөртөө хий авлага үүсгэсэн нь Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэснийг зөрчсөн. Учир нь Концессын гэрээний дагуу олж авсан хөрөнгө нь Концесс эзэмшигчийн хууль ёсны өмч болно.

Концессын гэрээний 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт дараах тохиолдлуудыг сөрөг нөлөө бүхий арга хэмжээ гэж үзнэ гээд 10.1.1-т Засгийн газар болон эрх бүхий байгууллага нь энэхүү гэрээг байгуулснаас хойш холбогдох хууль тогтоомжид Төслийн хэрэгжилттэй холбоотой дордуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр батлах дагаж мөрдөхтэй холбоотой аливаа арга хэмжээ авсан, 10.1.2-т Засгийн газар болон эрх бүхий байгууллага нь Концесс эзэмшигчийн энэхүү гэрээ болон нэмэлт гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь шууд сөргөөр нөлөөлөх аливаа шийдвэр гаргах нь сөрөг нөлөө бүхий арга хэмжээ авсан гэж үзэх бөгөөд Засгийн газар нь Концессын гэрээний 10.1.1, 10.1.2 дахь заалтыг ноцтойгоор зөрчсөн.

Гурав. Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолтой холбоотой шаардлагын хувьд: 3.1 Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд: Засгийн газрын 2018 оны 07 дугаар тогтоолоор Концессын гэрээний дагуу УИХ-аар батлагдсан Төсвийн тухай хуульд сууж, манай компанид нэгэнт олгосон төлбөрийг Засгийн газар нь өөртөө хий авлага үүсгэн бүртгэж, түүнийгээ өөр компанийн хувьцааны төлбөрт суутган тооцох дараалалд оруулж, нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр их хэмжээний өр төлбөр үүсгэлээ. Тус тогтоолоор манай компанийн Монгол Улсын Хөгжлийн банктай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Ч.Х*******, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Улмаар Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолын 1, 2 дахь хэсэгт болон тогтоолын хавсралтын 1, 2, 5 дахь хэсэгт манай компанийн хөрөнгө болон Хөгжлийн банктай байгуулсан Иргэний хуулийн дагуу байгуулсан зээлийн гэрээний авлагыг, гэрээний эрх, үүргийн хамт Засгийн газар өөрийн шийдвэрээр өөртөө олж авч, хий авлага үүсгэсэн нь Концесс эзэмшигчийн болон зээлийн гэрээний дагуу зээлдэгч конпанийн хэрэгжүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтойгоор халдаж байна.

Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны аж ахуйн нэгжтэй байгуулсан зээлийн гэрээний авлагыг Засгийн газар өөртөө шилжүүлэн авсан нь тус банкны аж ахуйн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Өнөөдрийг хүртэл зээлдүүлэгч буюу Хөгжлийн банкнаас зээлийн гэрээний эрх, үүргийг Засгийн газарт шилжүүлсэн талаар манай компанид мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй байгаа болно.

Засгийн газар нь Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагааг өөрийн шийдвэрээр өөртөө олж аван, манай компанитай зээлдүүлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн зээлийн гэрээний нэг тал байх боломжгүй. Зээлдэгч буюу манай компани нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүүг хуваарийн дагуу төлөх боломжгүй болгон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нь Хөгжлийн банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр олж авсан аливаа бусад эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж, Хөгжлийн банкинд тавих боломжтой хүсэлт, санал, шаардлагыг Засгийн газарт тавих боломжгүй тул эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Хариуцагч Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолыг батлан гаргахын өмнө Зээлийн болон барьцааны гэрээний талуудад урьдчилан мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй.

Түүнчлэн зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид ямар ч хамааралгүй компанийн хувьцааны төлбөрт төлөх, Засгийн газарт шилжүүлэх эрх зүйн үр дагавар үүсч, Концесс эзэмшигч буюу нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ноцтойгоор зөрчигдөж, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоол хууль бус болох тухайд: Монгол Улсын Засгийн газрын тус тогтоолын 1 дэх хэсэгт Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс М ХХК-нд шилжсэн Э ХХК, М ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам долларын төлбөрийг хавсралтад дурдсан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцсугай гээд, хавсралтын 1, 2 болон 5 дахь хэсэгт манай Компанийн байгуулсан Концессын гэрээний хүрээнд хийгдсэн, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийн дагуу Улсын төсвөөс санхүүжүүлж Концесс эзэмшигч буюу нэхэмжлэгчид олгосон төлбөрийг, мөн хавсралтад манай компанийн Хөгжлийн банктай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу олгосон зээлийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь багтаасан байна.

Тус тогтоолын хавсралтын 2 дахь хэсэгт ... векселийн төлбөр 210.966.408.115.93 /төг/ гэсэн боловч бодит байдалд манай компанид Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, хуульд заасны дагуу 183.608.6 сая төгрөгийг векселиэр гүйцэтгэх төсөл, арга хэмжээний жагсаалтад оруулж гүйцэтгэсэн.

Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоол нь Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг үндэслэн байх бөгөөд уг тогтоолд манай компанийн хөрөнгийг Улсын төсөвт, Засгийн газарт эсхүл өөр бусад гуравдагчид этгээдэд шилжүүлэх тухай зохицуулаагүй байна.

Мөн тус тогтоолд хууль огт үндэслээгүй нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Үндсэн хууль бусад хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх зарчмыг, мөн хуулийн 40.3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж заасныг тус тус зөрчсөн байх бөгөөд өөрийн бүрэн эрхийн хүрээнд олгогдоогүй асуудлаар тогтоол гаргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Төрийн өмчид эд хөрөнгийг олж авах хэлбэрийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчид хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр олгосон төлбөрийг Улсын төсөвт шилжүүлж, өөр аж ахуйн нэгжид олгохоор шийдвэрлэсэн нь тус хуулийн 6.1 дэх хэсэгт нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн Концессийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт гэрээнд заасан хэлбэрээр санхүүжилт олж авах хуульд заасан Концесс эзэмшигчийн эрх, өмчлөх эрхийг маш ноцтойгоор зөрчлөө.

Манай компанийн Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний авлагыг шууд шилжүүлэн авахаар тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.9 дэх хэсэгт хуульд зааснаар буюу төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шаардах эрхээ шилжүүлэхэд энэ зүйлд заасан журам нэгэн адил хамаарна гээд 123.8 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр шилжүүлнэ гэдгийг зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгчийн Хөгжлийн банктай байгуулсан гэрээг бичгээр үйлдэж, Талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга даран, нотариатаар баталгаажуулсан.

Мөн Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагааг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулиар зохицуулж байх бөгөөд тус хуулийн 8 дугаар зүйлд заасан Хөгжлийн банкны эрхлэх үйл ажиллагааг Засгийн газар явуулах эрхгүй. Иймд нэхэмжлэгчид Хөгжлийн банкнаас олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүргийг Засгийн газар өөртөө шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Дөрөв. Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01/60 тоот мэдэгдэлтэй холбоотой шаардлагын хувьд: Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээд буюу Концессын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад зааснаар манай компанитай байгуулсан Концессын гэрээний тал билээ.

Үндэсний хөгжлийн газар нь Засгийн газрын дээрх хууль бус тогтоол гарсан тул Концесс эзэмшигчтэй байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн концессын нэмэлт гэрээ болон 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн нэмэлт гэрээ-2 ийг тус тус цуцалж байгааг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай 01/60 тоот албан бичгээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн болно.

Эрх бүхий этгээд буюу Үндэсний хөгжлийн газар нь Концесс эзэмшигчийг Концессын гэрээний үүргээ богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэснийг мэдсээр атлаа Концессын гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, Концесс эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, их хэмжээний хохирол учруулсанд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд: Нэхэмжлэгч Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулснаар Монгол улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоол, Монгол Улсын Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн концессын нэмэлт гэрээ, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн концессын нэмэлт гэрээ-2 тус тус Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай байгуулж Концесс эзэмшигч болсон билээ.

Өнөөдрийг хүртэл эрх бүхий этгээд буюу Үндэсний хөгжлийн газар нь дээрх Концессын гэрээг цуцлах талаар ямарваа нэгэн мэдэгдэл, тайлбар огт гаргаж байгаагүй атлаа гэнэт Концессн гэрээ цуцалж байгааг мэдэгдэж, Концессын гэрээний тогтвортой байдалд халдаж, концессын гэрээний дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болгож, Концесс эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчлөө.

Концессын гэрээг цуцалсан мэдэгдэл хууль бус тухайд: Хариуцагч Үндэсний хөгжлийн газар нь Концессын гэрээг 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 01/60 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай мэдэгдлээр цуцалсан нь дараах үндэслэлээр хууль бу гэж үзэж байна. Үүнд Концессын гэрээг цуцлах талаар бие даасан ямар нэгэн шийдвэр, тогтоол гаргаагүй атлаа Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Концессын гэрээг цуцалсан нь хууль тогтоомжид үндэслээгүй, Концессын гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байгаагүй. Концессын гэрээний 12 дугаар зүйлийн 12.3дахь хэсэгт Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү гэрээ дуусгавар болох эсхүл цуцлагдана гээд Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Концессын гэрээг эрх бүхий этгээдийн санаачилгаар цуцалж болох тохиолдлуудыг хуульчилсан боловч Концессын гэрээг цуцлах чухам аль үндэслэл тогтоогдсон нь тодорхойгүй байна.

Мөн Концессын гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.4-т зааснаар Захиргааны гэрээ байх тул Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон хэм хэмжээ үйлчилнэ. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно гэсэн бөгөөд Концессын гэрээг цуцлахгүй байх нь нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүсээгүй, тогтоогдоогүй атал цуцалсан нь хууль тогтоомжид нийцээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэсэн боловч тус мэдэгдэлд Концессын гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлийг заагаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ гэж хуульчилсан. Гэтэл Концессын гэрээг цуцлах үндэслэл туйлын тодорхой бус байхад мэдэгдлээр цуцласан нь Захиргааны ерөнхий хуулийн 56.4 дэх хэсгийг зөрчиж байна.

Концессын гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан болохыг баталж байна гэсэн атлаа үндэслэлгүйгээр гэрээг цуцалж Концесс эзэмшигчид гаргасан баталгаагаа зөрчсөн.

Концессын гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан Төслийн хэрэгжилтэд үндэслэлгүйгээр саад учруулахгүй, үйл ажиллагааг хойшуулахгүй байх үүргээ ноцтой зөрчсөн. Эрх бүхий этгээд нь Концессын гэрээнд заасан сөрөг нөлөө бүхий арга хэмжээг авснаар Концессын гэрээний 10.1.1, 10.1.2 дахь заалтыг ноцтойгоор зөрчлөө.

Тав. Нэхэмжлэгчийн шаардлагуудтай холбоотой нийтлэг зөрчил: Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь 2018 оны 6, 7 дугаар тогтоолуудыг батлан гаргахын өмнө, мөн хариуцагч Үндэсний хөгжлийн газар концессын гэрээг цуцлах мэдэгдэл явуулахын өмнө Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий этгээд буюу Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Сангийн яамны санал, дүгнэлтгүй, Концесс эзэмшигчид урьдчилан мэдэгдэлгүй, холбогдох тайлбар, санал гаргах боломж олгоогүй. Ийнхүү холбогдох яамны санал, дүгнэлтгүй, эрх бүхий этгээдийн саналгүй, Концесс эзэмшигчийн тайлбар, оролцоогүй дангаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн.

Мэдэгдэх, сонсох зарчим хэрэгжээгүй тухай: Хариуцагч тус бүр маргаан бүхий захиргааны актуудыг гаргахын өмнө манай компанид огт мэдэгдээгүй, урьчилан тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй бөгөөд маргаан бүхий тогтоолын үр дүнд манай конпанид их хэмжээний өр төлбөр үүсгэсэн. Түүнчлэн хариуцагч нь манай компанид даарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж буй тухай урьдчилан мэдэгдээгүй, оролцоо хангаагүй нь

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хуульд үндэслэх, тасралтгүй байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг зөрчсөн.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан Захиргааны акт ...-ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Монгол Улсын Засгийн газар өөрийн баталсан тогтоол, шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох эрхтэй байдаг боловч захиргааны байгууллагын хувьд иргэн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөх тохиолдолд заавал урьдчилан мэдэгдэж, тайлбар гаргах боломж олгон, оролцоог хангах ёстой.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1, 2 дахь заалт, түүний хавсралтад заасан К ХХК-нд холбогдох хэсгийг болон Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Концессын гэрээ цуцалсан 01/60 тоот мэдэгдлийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ж.Г, Б.Б нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэг. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Монгол Улсын 2018 оны 06 дугаар тогтоол, Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн Концессын гэрээ цуцалсан 01/60 тоот мэдэгдлийн тухай.

МУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам нь Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын дагуу К ХХК-тай Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн концессын гэрээг шинэчлэн сайжруулах- барих- ашиглах- шилжүүлэх, барих шилжүүлэх төрлөөр байгуулсан.

Дээрх концессын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1- 2.1.5-д заасан концессын зүйлийг шинэчлэн сайжруулах- барих- ашиглах- шилжүүлэх төрлөөр, 2.1.6 /Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Худэр сумын Төмөртэйн уурхай хүртэл 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /50 км/ өргөтгөл, дэд станц/-д заасан концессын зүйлийг барих-шилжүүлэх төрлөөр тус тус хэрэгжүүлэхээр заасан байна.

Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 364 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн 1 жагсаалт-ын 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн хүрээнд хэрэгжүүлэх Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам барих ажлыг концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлж, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа тус ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу 2016-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт даалгасан байна.

Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам барих ажлуудыг концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр зааж, 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан концессын гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт оруулсан бөгөөд төмөр замын төсөлд 210,996.4 сая төгрөг, авто замын төсөлд 57,163.3 сая төгрөгийг тус тус концесс эзэмшигчид улсаас олгоод байна.

Засгийн газрын 2015 оны 364 дүгээр тогтоол нь дараах үндэслэлээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Үүнд: Концессын тухай хуулийн дагуу хувийн хэвшлээс өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явах бүрэн боломжтой төслүүдийг дээрх Засгийн засгийн шийдвэрээр улсын төсвийн хөрөнгө /татвар/-өөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж концессын төрлийг өөрчилсөн нь Төсвийн тухай хуулийн 6.4 Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:, 6.4.3 иргэн, ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах; гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Концессын гэрээний 23 дугаар зүйлийн 23.2-т /санхүү, эдийн засгийн нөхцөл өөрчлөгдсөн, хууль тогтоомж өөрчлөгдсөн/ заасан бодит шалтгаан нөхцөл үүссэн эсэхийг шалган судлаагүй, тодруулалгүйгээр 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, концессын төслийн ач холбогдлыг алдагдуулж, улсын төсөвт ихээхэн ачаалал бий болгосон.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 6 дугаар зүйлийн 6.4.1-д Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хуулийн дагуу төмөр замын суурь бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж байгуулах бөгөөд улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг ашиглалтын тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлнэ гэж заасан байдаг. Мөн дээрх бодлогын 6 дугаар зүйлийн 6.3-т Улсын эдийн засаг нийгэмд ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг төр өмчилнө гэж заасныг шууд өөр зохицуулалт байхгүйгээр тайлбарлаж Концессын гэрээнд өөрчлөлт оруулсан нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 6 дугаар зүйлийн 6.4.1 заалтыг зөрчсөн.

Эдгээр үндэслэлээр Засгийн газрын 2015 оны 364 дүгээр тогтоолыг Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 /Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно/ дахь заалтын дагуу төсвийн хуулийн зарчим зөрчиж, нийтийн эрх ашгийг хөндсөн гэж үзэн хүчингүй болгон шийдвэрлэж 6 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолын дагуу Үндэсний хөгжлийн газрын зүгээс Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4 /үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс Концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн;/ дэх заалтыг үндэслэн К ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг цуцалж, концесс эзэмшигчид мэдэгдсэн.

Иймд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн ноцтой зөрчиж, нийтийн эрх ашгийг хөндсөн Засгийн газрын 2015 оны 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон, К ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг цуцалсан шийдвэртэй холбоотой К ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нийтийн эрх ашиг, татвар төлөгчдийн татвараас бүрдсэн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зарчмыг өгнө үү.

Хоёр. Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай Засгийн газрын 2018 оны 7 дугаар тогтоолын тухай

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг шийдвэрлэхийг ЗАСГИЙН ГАЗАРТ үүрэг болгосны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 151 дүгээр захирамжаар Э ХХК, М ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Х*******аар ахлуулан байгуулсан.

Тус Ажлын хэсэг нь М ХХК-ийн төлөөлөлтэй Э ХХК, М ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцож, төрийн өмчид авах зорилгоор 4 удаа уулзсан байдаг.

Ажлын хэсгийн зүгээс Хөгжлийн банк болон Монгол банкнаас Худалдаа, хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран нягталж, УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасан эх үүсвэрүүдэд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэргийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар авлагыг суутган тооцох санал боловсруулсан.

Уг санал дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр

сарын 04-ний өдрийн хуралдаанаар Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай 7 дугаар тогтоолыг батлан гаргасан.

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд Засгийн газрын 2016 оны 330 дугаар тоолын нэгдүгзэр заалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцээгүй бөгөөд уг ажиллагаанд оролцсон этгээдүүд хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй, харилцан хамаарал нь хэрхэн холбогддог талаарх бүх баримт үндэслэлийг УИХ-аас байгуулагдсан. Ажлын хэсгийн шалгалтын материал, илтгэх хуудас, дүгнэлтэд тодорхой нотолсон байдаг.

Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Сангийн сайд Ч.Х******* 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Н/65 тоот нууц албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Н/17-55 тоот нууц албан бичгээр авсан холбогдох хуулийн этгээдийн лавлагаанаас үзэхэд К ХХК нь Худалдаа хөгжлийн банктай харилцан хамааралтай байдаг. Тухайлбал,

Худалдаа хөгжлийн банк нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Монголиан нэшинл рийр ийрт корп ХХК, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Т ҮЦК ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа бөгөөд К ХХК нь М ХХК-ны хувьцааг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 100 хувь эзэмшиж байсан байна. Юнайтед энержи систем ХХК-ийн хувьцааны 99.82 хувийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл К******* ХХК-ийн охин компани болох К ХХК эзэмшиж байсан болно.

Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хаалттай хуралд Монголиан юоппер корпорэйшн ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ц.П******* нь Худалдаа хөгжлийн банкны хуульч гэсэн албан тушаалаар орж байжээ.

Ц.П******* нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд О*******н ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байсан бөгөөд О*******н ХХК нь Р******* ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг буюу толгой компани нь юм. Түүнчлэн Ц.П******* нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Р******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг хуулийн этгээдийн улсын буртгэлийн мэдээллээс харж болохоор байна.

Монголиан коппер корпорэйшн ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч Ц.П******* нь Улаанбаатар хотын банкны 99.99 хувийн хувьцааг эзэмшигч Д.Э*******тэй дараах байдлаар холбогдож байна. Үүнд: Ц.П******* нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Т******* ХХК-ийн захирал бөгөөд Д.Э******* нь тус компанийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байгаад тус 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ц.П*******, Ц.П******* 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Д.Э*******ийн Тулгад Т******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн байна.

Монголиан коппер корпорэйшн ХХК-ийг анх Э******* ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд Э******* ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Г овогтой Х*******. Харин 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс Э******* ХХК-ийг 100 хувь О*******н ХХК эзэмшиж байгаа бөгөөд Ц.П******* нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд О*******н ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшиж байсан. Ц.П******* нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс гүйцэтгэх захирал, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс Монголиан коппер корпорэйшн ХХК-ийн хувьцааг дангаараа 100 хувь эзэмшиж байна.

К******* ХХК-ийн 30 хувийг 2014 оны 02 дугаар сарын 03-аас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Т******* ХХК-ийн эзэмшиж байсан байна.

К******* ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс К ХХК-ийн 100 хувь хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд К ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс К******* ХХК-ийн нийт хувьцааны 60 хувь, улмаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн хувьцааг 100 хувь эзэмшиж эхэлсэн байна.

Дээрх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, мэдээллээс үзэхэд Монголиан коппер корпорэйшн ХХК нь ОХУ-ын Засгийн газар болон тус улсын Ростех" улсын корпорацийн Э ХХК болон М ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах явц /хугацаа/-д өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд буюу харилцан хамаарал бүхий этгээд болох К ХХК, Рийверстеүн пропертис ХХК, Юнайтед энержи систем ХХК, Канетик ХХК-иар дамжуулан Худалдаа хөгжлийн банкнаас нэг ижил загварын халхавч хэлцэл хийн зээл авч, гүйлгээ хийн төлбөрийг гүйцэтгэсэн байна.

Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Толгой компани нь гуравдагч компанийн хараат болон охин компани бол түүний хараат болон охин компани нь гуравдагч компанийн хувьд мөн хараат болон охин компани болох бөгөөд энэ зарчмыг үүнээс ч илүү үргэлжилсэн хэлхээ холбоонд ашиглан хамаарлыг тогтооно. гэж, 99 дүгээр зүйлийн 99.1-д Дараах хамаарал бүхий этгээдийг энэ хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно: гэж, мөн зүйлийн 99.1.1-д тодорхой гэрээний үндсэн дээр хамтран тухайн компанийн удирдлагын шийдвэрийг тодорхойлох боломж бүхий бүлэг хүмүүс; гэж, мөн зүйлийн 99.1.2-т энэ хуулийн 6.14-т заасны дагуу тодорхойлсон компанийн нэгдэлд хамаарч байгаа компанийн хувьд компанийн нэгдлийн бусад оролцогч компани, тэдгээрийн эрх бүхий албан тушаалтан; гэж, мөн зүйлийн 99.1.3-т компанийн удирдлагын шийдвэрийг хамтран тодорхойлох боломж бүхий компани болон хүн/бүлэг хүмүүс/; гэж, мөн зүйлийн 99.1.4-т нэг хүн /бүлэг хүн/ гаргах шийдвэрийг нь тодорхойлох боломж бүхий компани; гэж, мөн зүйлийн 99.1.5-д компани болон уг компанийн эрх бүхий албан тушаалтан; гэж, мөн зүйлийн 99.1.6-д нэг гэр бүлийн гишүүн, эцэг, эх, хүүхэд, ач, зээ нар ах дүү, бусад төрөл, садангийн хүн; гэж, мөн зүйлийн 99.1.7-д нэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид; гэж, мөн зүйлийн 99.1.8-д өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь хувьцааны хяналтын багцыг нь эзэмшдэг болон эрх бүхий албан тушаалд ажилладаг компани, уг компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогч компани болон тэдгээрийн хувьцааны хяналтын багцыг эзэмшигч болон эрх бүхий албан тушаалтан; гэж, мөн зүйлийн 99.1.9-т уг этгээд ажил олгогч бол түүний ажилтан. гэж тус тус заасан байдаг.

К ХХК-ийн хувьцааг 100 хувь К******* ХХК нь 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эзэмшиж байгаа ба Монголиан коппер корпорэйшн XXК нь ОХУ-ын Засгийн газар болон тус улсын Ростех улсын корпорацийн Э ХХК болон М ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах явц /хугацаа/-д К ХХК-ийн толгой компани болох К******* ХХК нь Т******* ХХК-ийн хараат компани байсан байна.

М ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хооронд К ХХК-ийн охин компани байсан бөгөөд М ХХК нь 2010 оноос Монголиан нейшнл рийр ийрт корпорэйшн ХХК-ийн 51 хувь, 49-ийг Сүхбаатар овогтой Өлзийбаяр /регистрийн дугаар ХИ73080274/ эзэмшиж байна.

Юнайтед энержи систем ХХК-ийн хувьцааны 99.82 хувийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл К******* ХХК-ийн охин компани болох К ХХК эзэмшиж байсан ба үүний дараа иргэн Э.Дөлгөөн, улмаар Сүхбаатар овогтой Өлзийбаяр нь 2017 оны 02 дугаар н 24-ний өдрөөс Юнайтед энержи систем ХХК-ийг хувьцааг 100 хувь эзэмшиж

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар холбогдох этгээд-ийг заасан. Үунд:Тухайн хуулийн этгээдийн хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасыг шууд буюу шууд бус хэлбэрээр эзэмшигч болон ирээдүйд эзэмших аливаа хэлцэлд оролцогч иргэн, хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд; Тухайн хуулийн этгээдийн удирдлага, бодлого, уг хуулийн этгээд болон иргэний эрхлэх үйл ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрт хэлцлийн үндсэн дээр шууд буюу шууд бус байдлаар, дангаараа буюу бусадтай хамтрах хэлбэрээр хяналт тогтоож нөлөөлдөг, эсхүл нөлөөлөх боломж бүхий иргэн, хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд;

Удирдлага, бодлого, эрхлэх үйл ажиллагаандаа бусад этгээдээр шууд буюу шууд бус байдлаар, дангаараа буюу бусадтай хамтрах хэлбэрээр хяналт тогтоолгох, нөлөөлүүлэхийг зөвшөөрсөн, эсхүл тийм боломж бүхий иргэн, хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд, тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн болон хянан шалгах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтан, Банкны тухай хуулийн 3.1,2.а-3.1.2.д-д заасан иргэний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, тэдгээр нь шууд буюу шууд бус хэлбэрээр хяналтаа хэрэгжүүлдэг хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд, Банкны тухай хуулийн 3.1.2.а-3.1.2,д-д заасан этгээд нь шууд буюу шууд бус хэлбэрээр хяналтаа хэрэгжүүлдэг хуулийн этгээд, түүний нэгдмэл сонирхолтой этгээд, эсхүл эдийн засгийн ашиг сонирхлоо нэгтгэх зорилгоор зохион байгуулсан бусад хэлбэрийн бүлэг этгээд, хуулийн этгээдийн нэгдмэл сонирхолтой этгээд, Монголбанк холбогдох этгээд гэж үзсэн бусад этгээдийг ойлгохоор заасан байна.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Банкнаас холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын дээд хэмжээ нь банкны өөрийн хөрөнгийн таван хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй... гэж заасныг зөрчиж Худалдаа хөгжлийн банк зээл олгосон байна.

Иймд суутган тооцоо хийхэд К ХХК-ийн өглөг, авлагыг хамааруулсан болно. Эх үүсвэр 1- Концесс. Эрдэнэт Үйлдвэр ХХК, Монросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монгол банкнаас Худалдаа, хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох УИХ-ын тогтоолд тодорхой заасан векселийн төлбөрийг Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ (ЭЗХЯ, К ХХК хооронд 2014/04/04-ний өдөр байгуулж, 2015/10/02, 2016/07/08-ны өдөр тус тус нэмэлт оруулсан)-ний дагуу улсын төсвөөс хийгдсэн векселийн төлбөрт 210,996.4 сая төгрөг, концессын төлбөрт 57,163.3 сая төгрөг, нийт 268,129.7 сая төгрөгийг 2016, 2017 онд улсын төсвөөс санхүүжүүлсэн.

Тухайлбал, төмөр замтай холбогдох концессын хувьд Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 тоот тогтоол, Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот тушаалын дагуу Сангийн яам, К ХХК хоорондын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн төлбөр гүйцэтгэх актаар 112,663,222.22 ам.долларын бодит хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90,130,577.78 ам.доллар буюу 18З,608,605,210.6 төгрөгийг вексель хэлбэрээр эзэмшүүлэхээр зөвшөөрсөн. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000,000.0 төгрөгийн 17 ширхэг, 13,608,605,210.6 төгрөгийн 1 ширхэг векселийг 14.941 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай гаргасан. Улмаар 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр векселийн үндсэн болон хүүгийн төлбөр нийт 210,996.4 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлсэн.

Авто замын концессын хувьд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 04/07/16 тоот актаар нийт 95 км авто замын эхний 25 км, 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 07/10/17 тоот актаар нийт 104.4 км авто замын хоёр дахь хэсгийн 40 км-ийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Улмаар нийт бодит хөрөнгө оруулалтыг 95,272,200,000.0 сая төгрөг гэж тооцож хуваарийн дагуу 6О хувь буюу 57,163,320,000.0 төгрөгийг 2016 онд улсын төсвөөс санхүүжүүлсэн.

Дээр дурдсан концессын гэрээнүүдийг Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаар тогтоолоор хүчингүй болгож концесс эзэмшигчид улсын төсвөөс олгосон хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тул уг авлагыг УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу суутган тооцохоор Засгийн газар шийдвэрлэсэн.

Эх үүсвэр 2 - Хөгжлийн банкнаас К ХХК-д олгосон зээлийн эх үүсвэр. Эрдэнэт Үйлдвэр ХХК, Монросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монгол банкнаас Худалдаа, хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох, К ХХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл нийт 33.4 км төмөр зам болон ачиж буулгах терминал барих ажилд зориулж нийт 71.3 сая ам.долларын зээлийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банк, К ХХК хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу олгосон.

Иймд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу уг зээлийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх үлдэгдэл төлбөр 174.2 тэрбум төгрөгийг суутган тооцохоор Засгийн газрын тогтоолд тусгасан.

Иймд Монгол Улсын Төсвийн тухай хуулийн ноцтой зөрчиж, нийтийн эрх ашгийг хөндсөн Засгийн газрын 2015 оны 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон болон Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор үүрэг болгосны дагуу шийдвэрлэсэн Засгийн газрын шийдвэртэй холбоотой К ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2-т Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 02 дугаар дүгнэлтэд ....Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй байна.. гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шинэбаатар, Б.И нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам нь Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын дагуу К ХХК-тай Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн концессын гэрээг шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх, барих шилжүүлэх төрлөөр байгуулсан байна.

Дээрх концессын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1- 2.1.5-д заасан концессын зүйлийг шинэчлэн сайжруулах- барих- ашиглах- шилжүүлэх төрлөөр, 2.1.6 /Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэл 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам /50 км/, өргөтгөл, дэд станц/-д заасан концессын зүйлийг барих- шилжүүлэх төрлөөр тус тус хэрэгжүүлэхээр заасан байна.

Засгийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 364 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-ын 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн хүрээнд хэрэгжүүлэх Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Болд Төмөр Ероө Гол ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих; Сэлэнгэ аймгаар өнгөрох олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам барих ажлыг концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлж, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа тус ажлыг хийж гүйцэтгэхгэй холбогдуулан концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу 2016-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт даалгасан байна.

Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хатуу хучилттай авто зам барих ажлуудыг концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр зааж, 2014 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр байгуулсан концессын гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт оруулсан бөгөөд төмөр замын төсөлд 183 тэрбум 608 сая төгрөг, авто замын төсөлд 57 тэрбум 163 сая төгрөгийг тус тус концесс эзэмшигчид улсаас олгоод байна.

2012-2016 оны Засгийн газрын 2015 оны 364 дүгээр тогтоол нь дараах үндэслэлээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн.

Үүнд: Концессын тухай хуулийн дагуу хувийн хэвшлээс өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явах бүрэн боломжтой төслүүдийг дээрх Засгийн засгийн шийдвэрээр улсын төсвийн хөрөнгө /татвар/-өөр санхүүжүүлэхээр шийдвэрлэж концессын төрлийг өөрчилсөн нь Төсвийн тухай хуулийн 6.4 Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:, 6.4.3 иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой хөтөлбөр, арга хэмжээг тэдгээрээр гүйцэтгүүлэх чиглэл баримтлах; гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдах төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 төрийн чиг үүрэгт шаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэсэн заалтыг ноцтой зөрчсөн.

Концессын гэрээний 23 дугаар зүйлийн 23.2-т /санхүү, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн, хууль тогтоомж өөрчлөгдсөн/ заасан бодит шалтгаан нөхцөл үүссэн эсэхийг шалган судлаагүй, тодруулалгүйгээр 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, концессын төслийн ач холбогдолыг алдагдуулж, улсын төсөвт ихээхэн ачаалал бий болгосон.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 6 дугаар зүйлийн 6.4.1-д Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хуулийн дагуу төмөр замын суурь бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж байгуулах бөгөөд улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг ашиглалтын тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлнэ гэж заасан байдаг. Мөн дээрх бодлогын 6 дугаар зүйлийн 6.3-т Улсын эдийн засаг нийгэмд ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг төр өмчилнө гэж заасныг шууд өөр зохицуулалт байхгүйгээр тайлбарлаж концессын гэрээнд өөрчлөлт оруулсан нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын 6 дугаар зүйлийн 6.4.1 заалтыг зөрчсөн.

Эдгээр үндэслэлээр Засгийн газрын 2015 оны 364 дүгээр тогтоолыг Засгийн газар 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 /засгийн газрын тогтоол, захирамж нъ хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно/ дахь заалтын дагуу төсвийн хуулийн зарчим зөрчиж, нийтийн эрх ашгийг хөндсөн гэж үзэн хүчингүй болгон шийдвэрлэж 6 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолын дагуу Үндэсний хөгжлийн газрын зүгээс Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4 /үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн/ дэх заалтыг үндэслэн К ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг цуцалж, концесс эзэмшигчид мэдэгдсэн.

Монгол Улсын Засгийн газрын 6 дугаар тогтоолоор 2015 оны 364 дүгээр тогтоолыг цуцалсан. Засгийн газрын 364 дүгээр тогтоолоор анх барих, ашиглах, шилүүлэх байсан концессын гэрээг өөрчлөн барих, шилжүүлэх гэрээ болгосон. Түүнээс үндсэн концессын гэрээг бүхэлд нь цуцлаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс төр Хөгжлийн банкны зээл, авлагыг өөртөө шилжүүлэн авснаар бидний эрх, ашиг хохирч байна гэж байгаа боловч яг ямар эрх ашиг нь хохироод байгаа нь тодорхойгүй байна. Хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг 2013 оны 12 дугаар сард байгуулсан. Гэтэл Засгийн газрын 364 дүгээр тогтоол 2015 онд гарсан.

Засгийн газрын 7 дугаар тогтоолыг гаргахад Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг баримталсан. Уг тогтоолын 3 дахь хэсэгт Э ХХК, М ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг ... даалгасугай гэж заасан. К ХХК-д олгосон 180 тэрбум төгрөгийн төлбөрийг вексель хэлбэрээр шилжүүлсэн учраас К ХХК нь холбогдож байгаа юм. Харин Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолыг баримтлан К ХХК-д ямар нэгэн үүрэг хүлээлгэсэн асуудал байхгүй.

Аж үйлдвэрийн сайдаас Сангийн яаманд К ХХК-д өгөх төлбөрийг мөнгөн хэлбэрээр эсхүл вексель хэлбэрээр хийж өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлсэн. Үүнээс хойш 3 хоногийн дараа К ХХК-иас төлбөрийг вексель хэлбэрээр авах хүсэлтийг гаргаж, хүсэлтийн дагуу шилжүүлсэн байдаг.

Үндэсний хөгжлийн газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг юм. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах чиг үүрэгтэй байдаг. Үүний үндсэн дээр Засгийн газрын 6, 7 дугаар тогтоолыг хэрэгжүүлж мэдэгдлийг хүргүүлсэн.

Иймд Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж, нийтийн эрх ашгийг хөндсөн Засгийн газрын 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон, К ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг цуцалсан шийдвэртэй холбоотой К ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-дэх хэсэгт заасны дагуу бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нийтийн эрх ашиг, татвар төлөгчдийн татвараас бүрдсэн төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зарчмыг хангаж өгнө үү

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК нь тус шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Үүнд:

  1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
  2. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай 7 дугаар тогтоолын 1, 2 дахь заалт болон түүний хавсралтад заасан К ХХК-д холбогдох 1, 2, 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах,
  3. Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Концессын гэрээг цуцалсан 01/60 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 317 дугаар тогтоолоор[1] Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг баталсан байна. Уг жагсаалтад Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих ажлыг концессын шинэчлэн сайжруулах-барих- ашиглах-шилжүүлэх төрлөөр баталсан байна.

Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д барих-ашиглах-шилжүүлэх гэж концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх гэж заажээ.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор[2] Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн концессын гэрээг К ХХК-тай байгуулах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад олгож, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд К ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улмаар 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам К ХХК-ийн хооронд Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн концессын гэрээ[3]-г 30 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний Хоёрдугаар бүлгийн 2.5-д Концесс эзэмшигч нь энэхүү гэрээний 2.1.1-2.1.5 дахь заалтыг шинэчлэн сайжруулах-барих- ашиглах-шилжүүлэх...төрлөөр хэрэгжүүлнэ гэж заажээ. Гэрээний 2.1.4, 2.1.5-д Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих ажил хамаарч байгаа бөгөөд анх байгуулсан гэрээний концессын төрлийн талаар нэхэмжлэгч маргаагүй.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 364 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар[4] Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт-ын 1 дэх хэсгийн 5 дахь заалтад заасан дээрх ажлуудыг концессын барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэхээр өөрчлөн шийдвэрлэж, дээрх ажлуудыг ашиглалтад хүлээлгэн өгсний дараа тус ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан концесс эзэмшигчийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг концессын гэрээний дагуу 2016-2020 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарт даалгажээ.

Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т барих-шилжүүлэх гэж концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх гэж заасан байна.

Улмаар Засгийн газрын 2015 оны 364 дүгээр тогтоолын дагуу 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн концессын нэмэлт гэрээгээр Бодит хөрөнгө оруулалт гэж тухайн концессын зүйлийг барьж, эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд гарсан төслийн үндсэн төсөв, санхүүжилтийн зардал, өртөг болон бусад баримтаар нотлогдсон концессын зүйлтэй холбоотой бүхий л зардлуудыг багтаасныг, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хатуу хучилттай зам гэж, Концесс эзэмшигч нь гэрээний ... 2.1.4-2.1.6 дахь заалтыг барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлнэ гэж, 2016 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн Концессын нэмэлт гэрээ-2-оор бодит хөрөнгө оруулалтыг Улсын төсөвт суулган концесс эзэмшигчид нөхөн төлөх хуваарьт өөрчлөлт оруулжээ[5].

К ХХК Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барьж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар тогтоолоор[6] М ХК-ийн өмчид шилжүүлэн авсан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хатуу хучилттай зам барьж, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 07 дугаар сарын 6-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ[7].

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6 дугаар тогтоолоор[8] Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4-т заасныг тус тус үндэслэн Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 7-ны өдрийн 364 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих төслийн барих-шилжүүлэх төрлөөр байгуулсан нэмэлт гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг Үндэсний хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолоор[9] Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолын 3 дахь хэсгийг үндэслэн 1 дэх заалтаараа Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс М ХХК-д шилжсэн Э ХХК, М ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 /дөрвөн зуун сая хоёр зуун далан мянган/ сая ам долларын төлбөрийг хавсралтад заасан эх үүсвэрийн дарааллаар суутган тооцохоор шийдвэрлэжээ. Хавсралтын 1 дэх заалтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хатуу хучилттай замын төслийг барих-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэх концессын төслийн дагуу хийсэн төлбөр 57,163,320,000.00 төгрөг, 2 дахь заалтаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминал барих төслийг барих-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлэх концессын төслийн дагуу хийсэн векселийн төлбөр 210,966,408,115.93 төгрөг, 5 дахь заалтаар Монгол Улсын хөгжлийн банк, К ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 174,169,608,245.31 төгрөг гэж тусгажээ.

Мөн дээрх тогтоолын 2 дахь заалтаар Монгол Улсын Хөгжлийн банк, К ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу К ХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна.

Үүний дараа Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/60 дугаар албан бичгээр ...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл-ийн концессын нэмэлт гэрээ болон 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Концессын нэмэлт гэрээ-2-ыг тус тус цуцалж байгааг мэдэгджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас концессын гэрээг цуцлах хуульд заасан нөхцөл үүсээгүй байхад цуцалсан, ажил хэрэгжиж дуусаад байнгын ашиглалтад улсын комисс болон төрийн өмчид авсаны дараа концессын гэрээг цуцалсан, концесс эзэмшигчид нэгэнт олгосон санхүүжилтийг Засгийн газар өөртөө хий авлага үүсгэж, түүнийгээ өөр компанийн хувьцааны төлбөрт суутган тооцох дараалалд оруулж, нэхэмжлэгчид их хэмжээний өр төлбөр үүсгэсэн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, хуульд үндэслэх болон хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж захиргааны актуудыг хариуцагч гаргасанаараа Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасан гэрээнд заасан хэлбэрээр санхүүжилт олж авах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж маргаж байна.

Концессын тухай хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессын гэрээгээр хөрөнгө оруулагчид олгох уралдаант шалгаруулалт явуулах, концессын гэрээ, түүнийг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог.

Концессын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гарсан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Концесс гэдэг нь төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрхийг хэлэх бөгөөд концессын зүйлийг Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж, концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгадаг.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Засгийн газраас төрийн хөрөнгөөр хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглагдах төмөр зам болон авто замыг барих ажлыг санхүүжүүлэхээр улсын төсөвт ихээхэн ачаалал үүсгэсэн өмнөх Засгийн газрын шийдвэр нь хууль зөрчсөн тул Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.4 дэх заалтад заасны дагуу нийтийн эрх ашгийн үүднээс концессын гэрээг цуцлахаар Засгийн газар шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 6 дугаар тогтоолоор Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших Б ХХК-ийн төмөр замын Хандгайт хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж буулгах терминалын хамт барих, Сэлэнгэ аймгаар өнгөрөх олон улсын авто замтай холбох 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам барих төслийн барих-шилжүүлэх төрлөөр байгуулсан нэмэлт гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцлахыг даалгасан нь Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 6.1.1 Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг батлах, 10 дугаар зүйлийн 10.1. Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална., Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1.Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана гэж заасан эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна.

Иймд концессын гэрээний зүйлийг Засгийн газар дангаараа тодорхойлох онцгой бүрэн эрхийг хуулиар олгосон байх тул К ХХК болон Эдийн засгийн хөгжлийн яамтай анх байгуулсан гэрээний нөхцөл болох барих-ашиглах-шилжүүлэх-ээр концессын гэрээний нөхцөлийг тодорхойлсон нь зөв байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно гэж Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаар тогтоол хууль зүйн үндэслэлтэй юм.

Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/60 тоот мэдэгдлээр Концессын гэрээг цуцалсан нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ:, 7.1.1 хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хүрээнд зохион байгуулж, биелэлтийг хангах үүргээ хэрэгжүүлсэн байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:, 48.2.2 ... нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж зааснаар Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 364 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6 дугаар тогтоол болон Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/60 тоот мэдэгдэл нь хууль зөрчөөгүй байх тул хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан К ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК, Монголиан коппер корпорейшн ХХК-иуд нь нэг эзэнтэй харилцан хамаарал бүхий этгээдүүд бөгөөд энэ нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул захиргааны хэргийн шүүх хянах үндэслэлгүй гэсэн тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дэх заалтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 12/ШШ2018/0272 дугаар шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2018/0415 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 329 дүгээр тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:, 110.1.3. давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 127.2.1-127.2.3-т заасан тогтоол гаргасан гэж зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дэх заалт нь нэгэнт шүүхийн шийдвэрээр эрх зүйн үйлчлэлгүй болсон тул захиргааны акт гэж үзэж дахин хянах хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар тогтоолын 2 дахь заалтад Монгол Улсын хөгжлийн банк, хооронд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу К ХХК-д олгосон зээлийн үндсэн төлбөр, хуримтлагдсан хүүгийн авлага, түүнтэй холбогдох гэрээ, эрх, үүрэг, бусад баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Засгийн газарт шилжүүлэх, өглөг, авлагын тооцоо нийлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан нь зохион байгуулалтын шинжтэй, дотогш чиглэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулаагүй байна.

Иймд дээрх 2 нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох захиргааны актууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийн 54.1.1 дэх заалтад заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2, Концессын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 24.2.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай 6 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Үндэсний хөгжлийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Концессын гэрээг цуцалсан 01/60 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай 7 дугаар тогтоолын 1, 2 дахь заалт болон түүний хавсралтад заасан К ХХК-д холбогдох 1, 2, 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН