Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/02605

 


 

202 05 13

18/ШШ202/02605

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* ******* 13*******А тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, гудамж, байр, орц, тоот хаягт оршин суух, овогт /рд:ББ930519/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,32,291.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 05 сарын *******-ний өдөр хүлээн авч, 202 оны 05 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...А. нь манай компанитай 2021 оны 08 сарын 18-ны өдөр L11900225 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшнаас 2022 оны 0 сарын -ны өдөр 77*******576996 дугаартай зээлийн дансны дугаартай 220,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 99278377 банкны тоот дансанд, 2022 оны 0 сарын -ны өдөр 77*******576978 дугаартай зээлийн дансны дугаартай 300,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 99278377 банкны тоот дансанд, 2022 оны 0 сарын 02-ны өдөр 77*******18767 дугаартай зээлийн дансны дугаартай, 316,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 20257182 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч 202 оны 0 сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2022 оны 0 дүгээр сарын -ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 220,000 төгрөг, шимтгэл 19,600 төгрөг, үндсэн хүү 70,370.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,07.09 төгрөг, нийт ,0.51 төгрөг, 2022 оны 0 сарын -ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 300,000 төгрөг, үндсэн хүү 2*******,806.85 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 23,681.10 төгрөг, нийт 525,87.95 төгрөг, 2022 оны 0 сарын 02-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 28,399.89 төгрөг, шимтгэл 19,700 төгрөг, үндсэн хүү 118,66.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,693.2 төгрөг, нийт 6,259.32 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 16,500.00 төгрөг. Иймд хариуцагч А.ээс нийт 1,32,291.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй А.д холбогдох 1,32,291.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би 1,32,291.78 төгрөгийг 202 оны 06 сарын 27-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ...******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,32,291.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 1,32,291.78 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.А.д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,32,291.78 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 1,32,291.78 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,866.67 төгрөгөөс 18,933.33 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  дүүргийн Татварын хэлтсийн данснаас 18,933.33 төгрөг, хариуцагч А.ээс 18,933.33 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ