Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/02611

 


 

 

202 05 13

18/ШШ202/02611

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин байрлах ******* ББСБ ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* халгайт гудамж, 5 тоот хаягт оршин суух, овогт /рд:АН91000/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,2,13.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 05 сарын *******-ний өдөр хүлээн авч, 202 оны 05 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч Т. нарын хооронд 2022 оны 05 сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас А53 маркийн гар утас худалдан авах зориулалтаар 1,699,900 төгрөгийг 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээл авсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дахт хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу Т. худалдан авсан А53 маркийн гар утасны төлбөр болох 1,699,900 төгрөгийг Сайн интернэшнл ХХК-д шилжүүлсэн. Мөн Т. нь тус А53 маркийн гар утсыг эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно. Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний дүгээр зүйлийн .2.3 дахь хэсэгт заасан Зээлийн төлбөрийг зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй-байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч Т.г зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч Т.гийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,3,888.51 төгрөг, зээлийн хүү 875,99.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 122,30.67 төгрөг байх бөгөөд нийт 2,33,13.13 төгрөг төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,33,13.13 төгрөг, мөн нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 2,2,13.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,2,13.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,2,13.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,2,13.13 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг 202 оны 06 сарын 30-ны өдөр 90,000 төгрөг, 202 оны 07 сарын 30-ны өдөр 90,000 төгрөг, 202 оны 08 сарын 30-ны өдөр 90,000 төгрөг, 202 оны 09 сарын 30-ны өдөр 90,000 төгрөг, 202 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 82,13.13 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Хугацаандаа төлөлт хийгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх болохыг ойлгосон болно гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,2,13.13 төгрөг гаргуулах тухай ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 202 оны 06 сарын 30-ны өдөр 90,000 төгрөг, 202 оны 07 сарын 30-ны өдөр 90,000 төгрөг, 202 оны 08 сарын 30-ны өдөр 90,000 төгрөг, 202 оны 09 сарын 30-ны өдөр 90,000 төгрөг, 202 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 82,13.13 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,02 төгрөгөөс 27,*******2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас 27,*******2 төгрөг, хариуцагч Т.гаас 27,*******2 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ