| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03876/и |
| Дугаар | 184/ШШ2024/02873 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/02873
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 5-р хороо, тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, дүүрэг 10-р хороо, тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-д холбогдох
түрээсийн гэрээний үүрэгт 8,041,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.05.21-ний өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,041,365 төгрөгөөс 1,340,227 төгрөгийг татгалзаж, үлдэх 6,701,138 төгрөгийг хариуцагч Н.******* нь 2024.06.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024.07.08-ны өдөр 2,701,138 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8,041,365 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1,340,227 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,701,138 төгрөгийг хариуцагч нь 2024.06.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024.07.08-ны өдөр 2,701,138 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 8,041,365 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1,340,227 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6,701,138 төгрөгийг хариуцагч нь 2024.06.10-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024.06.25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024.07.08-ны өдөр 2,701,138 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,612 төгрөгийг улсын орлогод *******ээр үлдээж, 61,084 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.*******гаа 61,084 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН