Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2018/0708

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2018/0708

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэгч: С.Э

Гуравдагч этгээд: Д.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн иргэн Д.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нэхэмжлэгч: Б.З

Гуравдагч этгээд: Д.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/562 дугаар захирамжийн иргэн Д.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Б.Загдсүрэн,

Нэхэмжлэлийн шаардлага: Өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах.

Нэхэмжлэгч: Б.Б

Гуравдагч этгээд: Д.С

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах. /Захирамж дээр Д.Н гэж буруу бичигдсэн/.

Нэхэмжлэгч: О.Т

Гуравдагч этгээд: Э.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Э.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Т.А*******

Гуравдагч этгээд: Д.Д, Ц.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Д, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны А/450 Ц.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: С.Д

Гуравдагч этгээд: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Б.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: И.О*******д

Гуравдагч этгээд: Р.Л

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Р.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: О.Э

Гуравдагч этгээд: А.Ж, Б.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн А.Ж, Б.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Т.О

Гуравдагч этгээд: У.А, В.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн У.Аод холбогдох хэсэг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжийн Г.Бад холбогдох хэсэг, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн иргэн В.Эд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Т.А

Гуравдагч этгээд: Г.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Г.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Т.Э

Гуравдагч этгээд: Д.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Д.А

Гуравдагч этгээд: Н.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Н.Гэд /Г.Ж/ холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Э.Б

Гуравдагч этгээд: Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Бөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: М.Энхтуяа

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн Д.Энхтуяагийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах.

Нэхэмжлэгч: Д.Т

Гуравдагч этгээд: Н.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Н.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Б.Ө

Гуравдагч этгээд: Г.А

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжийн Г.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: М.П

Гуравдагч этгээд: Д.О

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/636 дугаартай захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Б.Э*******

Гуравдагч этгээд: Ш.А*******

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ш.А*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Г.Э*******

Гуравдагч этгээд: Д.Э*******

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Х.Э*******

Гуравдагч этгээд: Х.Х*******

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Х.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч: Б.Ц*******

Гуравдагч этгээд: Ч.Х*******

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ч.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэгч: Б.М*******

Гуравдагч этгээд: Д.О*******

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн иргэн Д.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч С.Э, Б.З, Б.Загдсүрэн, Б.Б, О.Т, Т.А*******, С.Д, И.О*******д, О.Э, Т.О, Т.А, Т.Э, Д.А, Э.Б, Б.Ө, Т.Энхтуяа, Д.Т, М.П, Б.Э*******, Г.Э*******, Х.Э*******, Б.Ц*******, Б.М******* нарын 23 иргэний газар эзэмших хүсэлт гаргасан газрыг олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох,

Газар эзэмших өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Т, С.Э, Б.Б, С.Д, О.Э, С.Алтантуяа, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Х.Э*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтуяа, нэхэмжлэгч Т.Э, Т.Оюумаа, Т.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэрэндулам, нийт 23 нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболор, түүний өмгөөлөгч Р.Жавзандулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дагийсүрэн, Б.Энхзаяа, гуравдагч этгээд Г.Ж, А.Ж, Ш.А*******, Л.Ичинхорлоо, В.Э, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Г.Баяртогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Д.Э*******, Х.Х******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ичинноров, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Д.С, Р.Ла, Б.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцсон байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболор, түүний өмгөөлөгч Р.Жавзандулам нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарр 2004 оноос хойш Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Эмийн ургамлын задгай гэх газарт нэг ч айл буугаагүй, ямар ч хүний эзэмшил үүсээгүй байхад анх бууж, тус газартаа өнөөдрийг хүртэл 10 гаруй жил амьдарч байна.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга н.Эрдэнэсайханаар газар эзэмших хүсэлт уламжлах цохолт хийлгэх гэхээр газрын албаны байцаагчаас зөвшөөрөл авч ир гэнэ. Газрын албаны байцаагч Гантөгстэй уулзахаар олон жил амьдарсан юм бол хорооны засаг даргаасаа олон жил амьдарсан нь үнэн гэсэн тодорхойлолт авч ир гэж хэлж бие биерүүгээ явуулаад олон жил болж байна.

Олон жил амьдарсан газраа авах хүсэлтэй иргэд бид нэгдэж, 2014 оны 10 сард Золбоо бүлэг байгуулж, бүлгийн нэрийн өмнөөс болон бүлгийн ахлагч С.Эээр төлөөлүүлэн бид өргөдөл гомдол гарган тэмцэж ирсэн.

Бид Золбоо бүлэг, ахлагч С.Эийн нэрээр удаа дараа Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын алба болон Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар зэрэг маш олон байгууллага, албан тушаалтанд гаргаж байсан боловч ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа шийдвэрлэнэ гэсээр өдий хүрсэн.

Иргэд бидний хашаа барьж, олон жил амьдарч байгаа газрыг бидэнд эзэмшүүлэхгүй, эзэмшүүлэх боломжгүй, ерөнхий төлөвлөгөөнд тусгаагүй, 2017 оны ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа газар олгоно гэсэн боловч одоо болтол газар олгохгүй байгаа.

Одоо бидний олон жил амьдарч ирсэн газрыг өөр бусад этгээдүүд ирж, дээрэмдэн хөөж туугаад, хашааг маань нурааж, блокон хашаа барьж, хэдхэн хоногийн дотор байшин хүртэл барьж байна.

Бид ийнхүү Золбоо бүлэг байгуулж тэмцээд ч дийлэхгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандаж байна. Нэхэмжлэгч иргэд уг маргаан бүхий газартаа 2004 оноос хойш оршин сууж байгаа бөгөөд, 2014 оноос хойш 32 иргэний бүрэлдэхүүнтэй Золбоо байгуулан бүлгийн зүгээс гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, газар эзэмших хүсэлт гаргаж тэмцсээр ирсэн.

Бид 2014 оноос хойш Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын алба, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, хорооноос нэр дэвшин гарсан УИХ-ыг гишүүнд хүртэл албан ёсоор хүсэлт гомдол гаргасан. Бүлгийн зүгээс гаргасан гомдлууд болон бүлгийн гишүүдийн нэрс, гарын үсэг бүхий гомдол хавсаргасан материалууд, холбогдох албан тушаалтнуудаас өгч байсан хариу зэргийг хавсаргав.

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10/401тоот албан бичигт 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа дүүргийн Засаг даргад танилцуулан шийдвэрлүүлэх болно гэсэн боловч одоо болтол шийдвэрлээгүй, харин ч өөр этгээдүүдэд эзэмшүүлсэн захирамжууд гарсан байна.

Иймд нэхэмжлэгч С.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн иргэн Д.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.З Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/562 дугаар захирамжийн иргэн Д.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.М******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн иргэн Д.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Б Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах/Захирамж дээр Д.Н гэж буруу ташаа бичигдсэн/, нэхэмжлэгч О.Т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Э.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.А******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Д, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжийн Д.Дээс шилжүүлэн эзэмшүүлсэн н.Дд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч О.Э Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн А.Ж, Б.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч С.Д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч И.О*******дг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Р.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.О Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн У.А, мөн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжийн Г.Бад холбогдох хэсэг, Г.Багаас В.Эд шилжүүлэн эзэмшүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн иргэн В.Эд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.А Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Г.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.Э 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаартай захирамжийн иргэн Г.Баяртогтохд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д. Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Ө Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжийн Г.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.А Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Н.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Э.Б Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Бөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Н.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч М.П Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/636 дугаартай захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Э******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ш.А*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Э******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Х.Э******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Х.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Ц******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ч.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нэхэмжлэгч Б.Загдсүрэн, Д.Энхтуяа нарын хувьд газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах

Нэхэмжлэгч С.Э, Б.З, Б.Загдсүрэн, Б.Б, О.Т, Т.А*******, С.Д, И.О*******д, О.Э, Т.О, Т.А, Т.Э, Д.А, Э.Б, Б.Ө, Т.Энхтуяа, Д.Т, М.П, Б.Э*******, Г.Э*******, Х.Э*******, Б.Ц*******, Б.М******* нарын 23 иргэний газар эзэмших хүсэлт гаргасан газрыг олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд тухайн газарт өөрсдийн малаа бараадан суурьшиж эхэлсэн. Гэхдээ 2004-2014 он хүртэл 10 жилийн турш зөвхөн өвөл тухайн газартаа байдаггүй. Бусад улиралд нь суурьшиж байсан. Иймээс 2014 онд тухайн газартаа өргөдөл өгсөн. Өргөдөлд 2020 оны Нийслэлийн нөөцийн газар гэсэн хариу өгсөн. Нийслэлийн Газрын албанд өгсөн гэх мэтээр олон газраар явсан. Сүүлд дүүргийн Газрын албаны Архивын ажилтан н.Ганчимэгээс асууж үзэхэд ...таны хавтаст ямар нэгэн материал байхгүй хоосон байна гэдэг байдлаар хариу өгсөн.

Дээрх явдлаас хойш 2015 онд дахин газар хүсэж өргөдөл өгсөн бөгөөд энэ мэтчилэн явсаар 2016 онд дахин Газрын албанд хандсан. Гэтэл бидэнд өгсөн хариундаа ...2015 оны төлөвлөлтөд тусгагдаагүй гэсэн байдаг. Харин 2016 онд өгсөн хариундаа ...Засаг даргын захирамжаар давхардсан газар гэсэн хариу өгсөн. Гэтэл тухайн газартаа ямар нэгэн барилга байгууламж огт бариагүй атлаа автоматаар цаасан дээр тухайн газарт хашааны зураг гаргаж дугаар номер өгсөн байсан. Үүнээс болж нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад очиж хандахаар цохолт хийж өгдөггүй. 2016 оны 03 дугаар сард нэхэмжлэгч Б.З болон Д.Энхтуяа нарт Баянзүрх дүүргийн Газрын албанаас цохолт өгсөн. Уг цохолтын дагуу координатыг нь гаргуулж кадастрын зураг өгсөн бөгөөд Б.Згийн газрыг Д.Гтай давхцуулсан байдаг. Мөн 2017 онд дахин өргөдөл өгсөн боловч татгалзсан хариу авсан.

Нэхэмжлэгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав ээж 2004 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч эхэлсэн. Манай гэр бүл тухайн газарт 2004 оноос хойш олон удаа очиж байсан. Энэ газрыг 2014 оноос хойш гэр барьж, хашаа татсан. Гэтэл тэр үед 3 дугаар цахилгаан станцыг барих нэрээр тухайн газрыг чөлөөлүүлэхээр н.Цэлмэг гэх хүн ирж уулзаж манай газрыг чөлөөлж авсан. Газрыг чөлөөлөх эрхийн Баянзүрх дүүргийн Газрын албаны байцаагч н.Гантөгс гэдэг хүн өгсөн гэж тайлбар хийдэг. Иймээс тухайн газрын хойд хэсэгт би гэрээ барьж хашаа татсан. Мөн манай 3-н айлын газар гэж авсан газрыг 5-н айл авсан. Иймээс шат шатны байгууллагад төлөөлөгчөөрөө дамжуулан хандаж явсаар өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх хэмжээний байдалд ирсэн. Одоог хүртэл гэр барьсан байдалтай байгаа бөгөөд яах учраа олохгүй байдалтай байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хашаагаа 2015 онд барьсан бөгөөд одоо тухайн газарт миний барьсан хаалгагүй хашаа байгаа. Биднийг хашаагаа барьж байхад хүмүүс ирж манай газар гэх байдлаар маргадаг. Бид өмнө нь кадастрын зураг гаргуулъя гэхээр гаргаж өгөөгүй атлаа эдгээр хүмүүст кадастрын зураг хийж өгсөн байна гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, Я.Болортуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33.1.1 энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасны дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэдэг.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байх тул нэхэмжлэгч нар олон жил амьдарсан тул газар эзэмших эрхтэй хэмээн маргаж буй үндэслэлгүй болно.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна, 52.5.1- захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан бөгөөд нэхэмжлэлээс үзэхэд дүүргийн Засаг даргын ямар шийдвэр байгаа нь тодорхойгүй, дүүргийн Засаг даргын орлогчийн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлд дурдсан атлаа хариуцагчаар дүүргийн Засаг даргын тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2016 оны 02 дугаар сарын 29-нөөс эхлэн газраа хөөцөлдөж эхэлсэн гэж ойлгож байна. Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрх үүссэн захирамж нь 2015 оны 09 дүгээр сард гарсан. Иймээс нэхэмжлэгч нарт маргалдах үндэслэл байхгүй. Мөн нэхэмжлэгч нар 2004 оноос хойш тухайн газартаа амьдарсан гэж байх боловч 2003 оноос хойш тухайн газрыг харуулсан зургуудад ямар нэгэн хашаа байгаагүй. Хэрэв тухайн үеэс хойш одоог хүртэл амьдарч байсан бол дэд бүтэц болон цахилгааны асуудлаа хэрхэн шийдвэрлэж байсан нь ойлгомжгүй. Мөн тухайн газартаа 10 гаруй жил амьдарсныг батлах нотолгоо байхгүй гэж ойлгож байна. Мөн шүүхээс тухайн газарт үзлэг хийсэн. Тухайн үед зарим нэхэмжлэгч нар нь газраа зааж мэдэхгүй нөхцөл байдалтай байсан. Биднийг газар авахаар тухайн үед очиход настай ахмад дайчин өвгөн байснаас өөр айл байгаагүй. Нэхэмжлэгч нарын хувьд тухайн газарт амьдарч байсан гэх, дүүргийн болон хорооны мэдээллийн санд тус хаягт байсан гэх мэдээлэл байгаагүй. Мөн давхардуулан олгосон гэж нэхэмжлэгч нар тайлбар хийж шаардлагаа гаргаж байгаа. Гэтэл давхардуулах гэдэг нь газар олгосон захирамж 2 байгаа тохиолдолд энэ үгийг хэрэглэнэ гэж ойлгож байна. Мөн гэрч н.Гантөгсийн мэдүүлгээр тухайн газарт ямар ч айл байгаагүй гэдгийг тодорхойлсон. Бид ямар нэгэн байдлаар айлын хашаа, шон эвдэж, гэрийг нь буулгасан зүйл байхгүй. Энэ мэт нотолгоо байхад нэхэмжлэгч нар үндэслэлгүй тайлбар хийж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн Газрын үзлэгээр явж байхад Т.Э нь маргаан байхгүй гэж тэмдэглэлд гарын үсэг зурж байсан. Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн С.Болд би тус шүүхэд хянагдаж буй С.Э нарын 23 иргэний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тул нэхэмжлэлийн хариуд тайлбар гаргаж байна.

Миний ээж Д овогтой Г улсад 37 жил ажилласан бөгөөд 5 хүүхэд өсгөж бойжуулсан өндөр настан болно. Одоогоор биеийн эрүүл мэнд нь муудсан, хараа муудаж бидний асаргаанд хамтдаа амьдарч байна. Эх Д.Г нь Монгол Улсын Хуулийн дагуу өөрийн амьдарч буй нутаг дэвсгэрийн дээд шатны байгууллага болох Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших өргөдлийг 2004-2015 онуудад удаа дараа өргөдөл гаргаж өгч байсан.

Ингээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын 2015.09.25-ны өдрийн А/438 тоот шийдвэрийг үндэслэн 18660304167312 дугаар бүхий 700м2 газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших гэрчилгээ олгосон юм.

2016.05.15-нд кадастрын Би Лайн Ланд ХХК компаниар газрыг хэмжээ цэгийг тогтоолгож акт үйлдэгдсэн болно. Энэ газарт ямарч айл, хашаа, гэр, байшин байгаагүй хоосон газар байсан.

Бид 2016.05.20-ноос газар дээрээ хашаа барихаар ирэхэд тухайн хорооны хэсэг иргэд ирж биднийг хөөж туугаад хэл амаар маш их доромжилж ажил хийлгээгүй. Тэгээд 1 жилийн дараа 2017.05.10 аас хашаагаа барьж дуусгасан болно. Биднийг хөөгөөд байсан хүмүүс тухайн нутаг дэвсгэртээ хаягтай, эзэмшлийн газартай иргэд юм билээ. Манай ам бүлий гишүүдээс нэгч эзэмшлийн болон өмчлөгчийн газартай хүн байхгүй болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1, 6.2 Газрын тухай хуулийн 5 дугаар бүлэг 27.1, 27.2, 27.3-т хуульд заасны газар эзэмших эрхтэй болно. Иймд энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Т.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: Төмөрбаатар овогтой Нэргүй миний бие нь 2009 оноос хойш айлын хашаа түрээслэн амьдарч байсан. 2015 онд газрын албанд бичгээр өргөдөл бичин өгч мөн цахимаар бүргүүлж байж энэхүү Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эмийн ургамлын энэхүү газрыг ёс журмаар нь хөөцөлдөж байж авсан. Миний бие нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын албанд ямар нэг байдлаар танил тал огт байхгүй. Миний энэ газрыг эзэмшиж авсан нь ямар нэг хууль бус зүйл байхгүй. Иймд миний энэхүү газрын эзэмших эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ж нь 1957 онд төрсөн. Улсад 32 жил ажилласан. 2000 онд нөхөр 6 хүүхдийн хамт Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч байна. Тэр цагаас хойш өөрийн эзэмшсэн газаргүй айлын хашаа газар хөлслөн амьдарсаар ирсэн. 2005 оноос хойш Монгол Улсын хуулийн дагуу 0.7 га газар эзэмшүүлж өгнө үү хэмээн Баянзүрх дүүргийн Газрын албанд удаа дараа өргөдөл өгч байсны улмаас энэ хүсэлтийг минь харгалзан үзэж энэ газарт 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А/438 тоот шийдвэрийг үндэслэн 18660304153326 дугаар бүхий 700м2 газрыг 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших гэрчилгээ олгосон юм. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэн Э.Наранчимэгээр эзэмшиж байгаа газрынхаа байршлын кадастрын зургийг авахуулан байршил болон цэгүүдийг тодорхойлуулсан. Энэ үед тухайн газарт ямар нэгэн хашаа байшин, айл байхгүй хов хоосон газар байсан болно. Гэтэл С.Э нарын 22 иргэний нэхэмжлэлийг уншиж танилцахад бидний газрыг хүчээр булаан авч, гэр орныг минь хураан хөөсөн гэх худлаа мэдүүлэг өгсөн байна.

2016 онд болокон хашаа барихаар очиход тэр хавийн хүмүүс ирж дургүйцэн хэл амаар доромжилж хөөж туусан учираас одоог хүртэл хуулийн дагуу авсан газартаа хашаагаа барьж амьдарч чадахгүй байна.

Иймд С.Э нарын 23 иргэний хууль бус худал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу авсан газрыг энэ иргэдэд хамааралгүй гэдгийг тогтоож өгнө үүгэжээ.

Гуравдагч этгээд Ц.Д, Д.Цэлмэг, Д.Охин нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын 1-1 тоот төрөөс өгсөн 07 га газартай байсан. Гэвч улсаас миний эзэмшиж байсан газарт 5 дугаар цахилгаан станц барих болсонтой холбогдуулан манай газрыг нүүлгэн шилжүүлж Баянзүрх дүүргийн эмийн ургамал гэдэг газар 8 дугаар гудамж 75 тоотын хамт төрөөс олгосон. 2015 оны 10 дугаар сарын 15-нд энэ газар дээр гэрчилгээ гарсан билээ. 2015 оны 09 дүгээр сарын дундуур газар дээр дүүргийн харьяа кадастр ирж хэмжилт хийж өгөхөд энэ газар дээр ямар ч айл байхгүй байсан. Тэр үед нэхэмжлэл гаргасан С.Э, Оюунцэцэг болон 7-8 хүн харж байгаад явсан. 2016 оны хавар 4 сард ирж хашаа барих гэхэд Э, Оюунцэцэг гэх тэргүүтэй 5 хүн ирж энэ газрыг бид 15 жил харж байна. Энэ газар бидний газар гээд гэр барьчихсан бид бүгдийг мод чулуу бариад согтуу хэдэн залуу авчирч, бидбүгдийн авчирсан гэр, эд хогшлыг шидэн эвдэж, бид бүгдийг зодох шахсан. Гэвч бид хорооны цагдаа болон Баянзүрх дүүргийн газрын алба дуудсан.Баянзүрх дүүргийн газрын албаны улсууд дахин газраа хэмжилт хийж бид бүгдийн координатыг тогтоож өгсөн. 11 дүгээр хороонд ажилладаг хүмүүст газрын албаны хүмүүс нарийн учрыг тайлбарлаж өгсөн. Энэ газар нь улсаас цахилгаан станц барих болсонтой холбоотой төрөөс дахин хуваарилж өгсөн газар юм гэдгийг Э, Оюунцэцэг 2 тодорхой ойлгоод явсан. Энэ С.Э тэр хавийн газрыг хүмүүсээс дандаа булаан авч хашаатай хашаагүй газар зарсан мэдээлэл байгаа юм гэжээ.

Гуравдагч этгээд Г.А Г.Баярсайхан, Г.Баяртогтох, В.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны хөлийн голд 0.07 га газартай байсан. Гэтэл 5 дугаар цахилгаан станц барина гээд газрыг чөлөөлж, газарт оруулаад эмийн ургамал 8 дугаар гудамжинд Баянзүрх дүүргийн газрын албанаас газар олгосон. Бид хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй. Газрыг чөлөөлөхөд 5 дугаар цахилгаан станцын төслийн ажилтан Батсайхан Баянзүрх дүүргийн газрын албаны ажилтан Цогт гэдэг 2 хүнтэй харьцаж байсан. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Л.Ичинхорлоо шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 7-р сарын 29-ний, 2014 оны 4-р сарын 02-ны Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын албанд өргөдөл гаргаж Нарантуул захын ойролцоо 13 дугаар хорооны АОС 113 тоотод 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/178 дугаар захирамжаар газар эзэмшин амьдарч байсан. Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Засаг даргын А/539 тоот захирамжаар газрын гэрчилгээг хүчингүй болгосон Тэгээд би захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан. Гэтэл газрын албаны дарга Гантөгс гэх залуу газар олгож өгөхөөр болж би нэхэмжлэлээсээ татгалзаж Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 1-р сарын 8-ны өдрийн 27 дугаар захирамж гарсан. Тэгээд 2016 оны 03-р сарын 22-ны өдрийн А/98 шийдвэр гарч эмийн ургамал 11 дүгээр хорооны газарт газар өгч кадастрын зураг хийлгэхээр очиход хашуугийн хашаа миний хашаанаас 3м газар авч барьсан. Тэгээд татаарай гэж хэлсэн ч З гэдэг айл зөвшөөрөлгүй байсан. Гэтэл Згийн аав Балжинням гэгч хүн чи газраа Эрдэмчимэгээс гүй бүртгүүлээгүй байна бичиг баримтаа өг би бүртгүүлээд ирье гээд яваад үзүүлчихлээ одоо бууж болно гээд эзэмшиж байгаа гэжээ.

Гуравдагч этгээд Ш.А******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 3-р сарын 5-нд Монгол Улсын газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14 дэх Монгол Улсын иргэн энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрын цэг удаа дараа үнэгүй өмчлүүлнэ гэсэн заалтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсанаар надад 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Тухайн үед кадастрын зураг авхуулж, дахин баталгаажуулалт хийхэд ямар нэг нэр давхацсан зүйл байгаагүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б, Р.Л, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.С, Р.Л, Б.Б нар дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Д.С, Р.Л, Б.Б нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9-р сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжаар маргаан бүхий газруудыг эзэмшиж авсан. Харин Золбоо бүлгийн гишүүн Б.Б, С.Д, Ц.О******* нар нь газар эзэмших хүсэлтээ 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр газрын албанд гаргасан байгаа нь дээрх 3 иргэнээс бараг жилийн дараа гаргасан байгаа нь хүний гаргасан газартай давхцуулсан гэх үндэслэлгүй байна.

Мөн иргэн Д.С, Б.Б, Р.Л нарын эзэмшлийн газар дээр урьд нь ямар нэгэн хүн амьдарч байгаагүй цоо шинэ газар байсан тул нэхэмжлэгч нарын олон жил амьдарсан газар гэсэн нь огт худлаа юм.

Одоо ч зарим нь хашаа хороо барьж гүйцээгээгүй газар нь эрүүл шинээрээ байгаа болно. Иймд Д.С, Б.Б, Р.Л нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Э*******, Х.Х******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид Монгол Улсын хуулийн дагуу өөрхийн амьдарч буй нутаг дэвсгэрийн дээд шатны байгуулага болох Баянзүрх дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай өргөдлөө 2013, 2014, 2015 онуудад удаа дараа өгч байсан. Ингээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дүүргийн Засаг даргын 2015 оны 09-р сарын 25-ны А/438 дугаар захирамжийг үндэслэн 18660304187249 дугаар бүхий 700м2 газрын 15 жилийн хугацаатай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших гэрчилгээ олгосон юм.

2016 оны 05 дугаар сарын 15-нд кадастрын Би лайн ланд ХХК-иар газрын хэмжээ цэгийг тогтоолгож акт үйлдэгдсэн болно. Энэ газарт ямар ч айл хашаа байшин,гэр байгаагүй хоосон газар байсан. Тухайн газраа амьдрах гэсэн боловч миний ээж Д.Э******* нь 2016 оны 1-р сарын 4-ний эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон учир санхүүгийн асуудал тулгараад тухайн газраа амьдарч чадаагүй боловч одоо гэр бүлтэй болоод тусдаа амьдрах болсон болохоор хашаагаа барьж амьдарна. Иймд энэхүү 23 иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнөүү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Бямбажаргалан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд 18 нас хүрснээр Монгол Улсын иргэн хүн бүрт 0,7 га газар эзэмших эрхийн дагуу Ургах наранд байрлах эмийн ургамал гэх газарт ойр орчимд нь хашаа хатгаагүй, айл буулгаагүй, хоосон газарт хүн эзэмшдэг эсэхийг асууж тодруулсаны үндсэн дээр тус нутаг дэвсгэрт харьяалагдах хорооны Засаг даргад хүсэлт гаргасан боловч эзэмших эрх үүсгэж өөгөөгүй. Иймээс иргэн хүний эрхийн дагуу зохих байгууллагуудаар ээж М.Оюунбилэгийн хамт уулзан хоосон эзэнгүй зэлүүд газарт шон хатган найз залуугийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны даргатай уулзан холбогдох газрын мэргэжилтнээр шалгуулан хашаа барин гэр бүлийн зориулалаар 0,7 га газрын кадастрын зураг авахуулан 2014 оны хавар өргөдөл хүсэлт, газрын зургийн хамт бичиг баримтуудаа харьяалагдах Баянзүрх дүүргийн өмч газрын албанд бүрдүүлэн өгсөн. Үүнээс хойш 2015 оны зун газар өмчлөх эрхийн гэрчилгээг минь батлан өгсөн. Гэвч 2017 онд тухайн газарт гэнтийн эзэн гарч ирэн өөрийн амьдардаг газар хэмээн зарга мэдүүлэн хашааг минь нураахыг завдсан. Энэ үед оюутан ШУТИС-аас БУХС-д суралцаж байгаа тул сургуультайгаа ойр байх үүднээс эцэг эхийн хамт сургуулиа төгстөлөө амьдрахаар шийдвэр гарган амьдарч байна. Тус маргаанаар миний бие заргалдсан хүнтэй уулзахад хашааны маань талыг нураасан байсан. Тухайн хүн нь миний эзэмшлийн газарт огт амьдарч байгаагүй хүн байсан. 2019-2020 оноос миний бие өөрийн эзэмшлийн газартай байнга оршин суух төлөвлөгөөтэй байгаагаа тайлбарласан. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны эмийн ургамлын 7-46 тоот хашааны маань талыг нураасан тул тал хашаатай байгаа гэжээ.

Гуравдагч этгээд Л.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Бямбасүрэн миний бие улсад 41 гаруй жил ажиллахад одоогийн өндөр насны амралтаа эдлээд үр хүүхдийнхээ хамт амьдарч байна.

Өвгөн би хууль журмын дагуу өөрт ногдсон 0.7 га газрыг эзэмших эрхтэй болж магнай минь тэнийн хүүхдийн хамт дулаан цагт агарт гарч байх газартай болсондоо төр захиргаандаа баярлаж явдаг билээ.

Би Монгол улсын ямар ч хууль журмыг зөрчөөгүй, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж, кадастрын албаны тогтоож өгсөн цэгийг хэмжээнд 2017 оны хавар хашаагаа барьсан байгаа. Хэн нэгний зурагтай давхцаагүй, хэн нэгний амьдарч байсан газрыг булааж гүй. Ямар ч айл хүнгүй газар заалгаж хашаагаа барьсан болно. Иймд эрхэм шүүгч нар минь үнэн зөвийг олж өвгөн миний хойшид амьдрах эрхийг эдлүүлж, нэхэмжлэл гаргагч иргэдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Оюунтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 12-р сарын 14-ний өдөр О.Ө-Оршихоос Баянзүрх дүүргийн 11-р хороо эмийн ургамал 8-54 тоот газрыг эрх шилжүүлэх гэрээгээр авсан юм. Энэ нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу хууль ёсны эзэмшигч нь миний бие мөн билээ.

Миний эзэмшиж байга газарт ямар нэгэн айл буусан хөрөнгө мөнгө заран тохижилт хийгээгүй бөгөд миний бие газрынхаа хог хаягдалыг цэвэрлэж эргэн тойрч, арчилж тордож байгаа билээ. Гэтэл М.П, Б.Э******* нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Учир нь энэ хүмүүсийн кадастрын зургийн солбилцолоор шалгаж тодруулах хэрэгтэй байна. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсгийг үндэслэн эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Лдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн товчооны хажууд 2005 оноос газартай болох өргөдөл гаргаж байсан боловч бүтээгүй. Ингээд олон жил хүлээсний эцэст 2015 оны 8 сард өргөдлийг минь шийдвэрлэж маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгосон. Миний хувьд хууль ёсны дагуу өмчилж авсан болно. Цаашид тэр газар дээрээ үйлдвэр барихаар бага хүүдээ зээл хөөцөлдөж байгаа гэжээ.

Гуравдагч этгээд Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь С.Э нарын 17 иргэний нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр дуудагдсан байна. Иймд миний бие Т нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 11 дүгээр хорооны Эмийн ургамал 7-77 тоотод газар авахад огт айл байгаагүй газрыг Газрын тухай хуулийн дагуу иргэн хүнд ноогдох хувиар авсан. Миний бие эхнэр гүй ганц бие байгаа учраас очиж бууж амжаагүй өөрийн газараа өөрөө эзэмших болно гэжээ.

Гуравдагч этгээд Д.Золжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Золжаргал миний бие Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Эмийн ургамал 7-51 тоот газрыг Газрын тухай хуульд зааснаар зохих журмын дагуу өргөдөл гаргаснаар шийдвэрлэгдэж газар эзэмших эрх олгож авсан. Иргэн Т.А газрын тухай хуулийн хүрээнд өргөдөл өгсөн эсэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй бөгөөд би зохих журмын дагуу эзэмшиж байгаа билээ. Энэ талаар 2018 оны 2-р сарын 26-ны өдөр л мэдэж авлаа. Иймд иргэн Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие хөдөө орон нутгаар ажилтай байх тул шүүх хуралдаанд биеэр оролцох боломжгүйг үүгээр илэрхийлж байна. Тус хэргийг намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон Эмийн ургамлын задгайд нэг айлын газар эзэмших болсон. Тухайн үед тус газарт ямар нэг айл байгаагүй хоосон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож миний өмчийн эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Э.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо эмийн ургамалд хоосон газарт анх шон хатгаж, хууль дүрэм журмын дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн газрын төлбөр тооцоог төлж газраа эзэмших эрхээ авсан.

Одоо блокон хашаа барьсан байгаа. Анх хашаа барьж байхад хүмүүс нурааж өөрсдийн модон хашааг барьсан байсан. Бид өөрсдийн эзэмшлийн газартаа одоо блокон хашаа барьсан байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Мөнхзул шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн газарт 2014 оны 9-р сард иргэний эзэмшлийн 0.7 га газар төрөөс өмчлөх зорилгоор кадастрын зураг хийлгэсэн.Тухайн үед кадастрын зураг хийлгэсэн. Тухайн үед кадастрын зураг хийлгэхэд уг газарт ямар нэг хүн оршин суудаггүй хоосон газар байсан. Харъя дүүргийн Кадастрын газраар зураг хийлгэсний дагуу 2015 оны 09 дүгээр сарын 25-нд №000595465 тоот дугаар бүхий А/438 тоот захирамжаар газрын гэрчилгээ гарсан. Үүний дараа 2016 оны 6-р сард өөрийн доорх эзэмшлийн гэрчилгээ бүхий газартаа 4-н тал модон хашаа барьсан. Уг хашаа барьж байх үед ямар нэгэн хэл ам гараагүй болно гэжээ.

Гуравдагч этгээд А.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Би ам бүл 4- лээ консулын 11-278 тоотод дүүгийнхээ хашаанд амьдардаг. 2000 оноос хойш иргэн бүрт үнэгүй өмчлүүлэх газар хүсч байсан боловч өдийг болтол шийдэгдээгүй. Хүсэлтийн дагуу 2015 оны 09-р сарын 25-ны өдрийн А/438 тоот шийдвэрээр 18660304069412 дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, эмийн ургамал 8-66 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гэрчилгээ олгож газартай болсон.

2016 онд 5 дугаар сард газрын албанаас газрын хэмжээ, цэг тогтоолгож авч байсан. Энэ газарт тэр үед ямар нэгэн айл байгаагүй.

2017 оны эхээр буюу дулаарахад 4 сар орчимд газар дээрээ ирж буух гэтэл нэг гэр барьсан байсан. Огт хүн байхгүй ойр орчмын хүмүүсээс нь асуухад төмөр замын урд байрлах хэсэг хүмүүс энэ хавиар хашаа хатгаад буугаад байгаа гэсэн сураг гарсан. Лавлаад очиж уулзахад гэрээ авах болсон.

2017 оны 5 дугаар сараас хашаагаа атгаж байшин барьж суурьшсан болно. Энэ гомдол гаргаж байгаа хүмүүс бол тэр төмөр замын урд байрлах иргэд бөгөөд хашаа хатгаж бизнес хийдэг газрын наймаачид гэж ойлгосон. Мөн газраа зарвал нэг юм уу 2 сая төгрөгөөр д цааш нь хүнд хашаа хатгаад 8-10 сая төгрөгөөр зардаг хүмүүс юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 5 дугаар бүлэг 27.1, 27.2, 27.3 дах хэсэгт зааснаар газар эзэмших эрхтэй болсон. Ийнхүү 22 иргэнтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие маргаан бүхий газарт кадастрын зураг хийлгэж зохих журмын дагуу Газрын албанд тухайн газрыг авах хүсэлтээ илэрхийлж өргөдөл өгсөн билээ.

Тухайн үед кадастрын зураг хийлгэж байхад ямар нэгэн айл буугаагүй энгийн цул газар байсан. Улмаар захирамж гарч газар эзэмшүүлэх гэрээг хууль ёсны дагуу баталгаажуулж авсан билээ гэжээ.

Гуравдагч этгээд У.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие эцэг эхийн хамт Баянзүрх дүүрэгт 20 жил амьдарч байна. Миний ээж Ч.Дүүриймааг Баянзүрх дүүргийн уг хорооны Засаг даргаар ажиллаж байх үед Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өгсөн өрхийн хэрэгцээний газрын миний нэр дээр гэрчилгээ гаргаж өгсөн юм. Энэ нь хуулиар олгогдсон журмын дагуу ямар ч маргаангүй болох тул нэгэнт Монгол Улсын иргэнд олгогдсон эрхийн дагуу өөрийн газрыг бусдад шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа болно.

Гуравдагч этгээд Ч.Г, Д.Б, Э.А, Д.Х*******, Д.Г нар шүүхэд гаргасан тайлбартаа: Тодорхой шалтгааны улмаас бид шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хэргийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Э нарын нэр бүхий 23 иргэн Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч С.Э нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн иргэн Д.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.З Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/562 дугаар захирамжийн иргэн Д.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.М******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн иргэн Д.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Б Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах/Захирамж дээр Д.Н гэж буруу ташаа бичигдсэн/, нэхэмжлэгч О.Т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Э.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.А******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Д, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны А/450 дугаар захирамжийн Д.Дээс шилжүүлэн эзэмшүүлсэн н.Дд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч О.Э Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн А.Ж, Б.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч С.Д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч И.О*******дг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Р.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.О Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн У.А, мөн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжийн Г.Бад холбогдох хэсэг, Г.Багаас В.Эд шилжүүлэн эзэмшүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн иргэн В.Эд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.А Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Г.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.Э Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д. Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Ө 2015 оны 01 дүгээр сары 30-ны өдрийн А/450 дугаар захирамжийн Г.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.А Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Н.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Э.Б Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Бөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Т Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Н.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч М.П Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/636 дугаартай захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Э******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ш.А*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Э******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Х.Э******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Х.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Ц******* Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ч.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэгч Д.Энхтуяа, Б.Загдсүрэн нар газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгах

Хоёр. Нэхэмжлэгч С.Э, Б.З, Б.Загдсүрэн, Б.Б, О.Т, Т.А*******, С.Д, И.О*******д, О.Э, Т.О, Т.А, Т.Э, Д.А, Э.Б, Б.Ө, Т.Энхтуяа, Д.Т, М.П, Б.Э*******, Г.Э*******, Х.Э*******, Б.Ц*******, Б.М******* нарын 23 иргэний газар эзэмших хүсэлт гаргасан газрыг олгохоос татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэг. Иргэн С.Э нарын 23 иргэн нь Баянзүрх дүүргийн Засаг дарга нь иргэд бидний амьдарч байсан, эзэмших хүсэлт гаргасан газрыг олгохоос татгалзсан атлаа гуравдагч этгээдүүдэд уг газрыг эзэмшүүлсэн нь хууль бус тул холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, тус газарт гаргасан өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэж шүүхэд ханджээ.

Иргэн С.Э нарын нэр бүхий иргэдээс газрын асуудлаар хандаж байсан өргөдөл болон түүний хариуг шүүхээс ажиллагааг хийн холбогдох бүхий л байгууллагуудаас гаргуулахад дараах өргөдлүүдийг гаргасан байна. Үүнд:

  1. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Э, Б.Загдсүрэн, Б.З, О.Э, Б.Ө, Т.А, Б.М******* нараас, 2016 оны 2 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд Б.Загдсүрэн, С.Д, И.О*******д, Б.Туяа, Д.М*******, Б.Загд-Очир, О.Т, О.А*******, М.П, О.Э, М.Хандаа, Ж.Дамбадоо, Э.Б, Т.Энхтуяа, Б.Э*******, Д.Т нараас Баянзүрх дүүргийн 11-р хорооны Засаг даргад хүсэлт гаргаж байсан гэсэн өргөдлийг нэхэмжлэгч нараас шүүхэд гаргаж өгсөн[1] бөгөөд тус хорооны Засаг даргыг гэрчээр асуухад эдгээр иргэдээс ямар нэгэн өргөдөл гаргаж байгаагүй гэсэн гэрчийн мэдүүлэг өгчээ.
  2. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Э, Д.Балжинням, Ш.З, Б.Загдсүрэн, Б.М*******, Т.А*******, Т.О, Т.А, Т.Энхтуяа, Г.Э*******, Б.Бямбадоо, Ж.Гарав, Т.Э, Б.Б, нарын иргэд өргөдөл гаргасан[2] байх бөгөөд түүнд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1884 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн газрын албанаас 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн байршилд шинээр газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй, материалын бүрдэл дутуу тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгчээ.
  3. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандан гаргасан иргэн Д.Балжиннямын гаргасан өргөдлийг[3] ажлын албаны 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 392 дугаар албан бичгээр[4] Баянзүрх дүүргийн газрын харилцааны албанд шилжүүлжээ.
  4. 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Балжиннямын гаргасан өргөдөлд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 562 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн газрын албанаас Тус дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамалд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд экологийн коридор байхаар төлөвлөгдсөн тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна[5].
  5. 2016 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн өдрийн өргөдөлд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1381 тоот албан бичгээр хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн заалтыг зөрчин дүүргийн Засаг даргын захирамжаар олгсон газартай давхацсан эзэмших тул эрх олгох боломжгүй гэсэн хариуг өгчээ[6].
  6. 2016 оны 5 дугаар сарын 20-ний өдөр Өргөдлийн байнгын хороонд гаргасан С.Эийн өргөдлийг 2016 оны 6-р сарын 17-ны өдрийн 1381 тоот албан бичгээр өмнө нь хариу өгсөн гэж хаажээ[7].
  7. 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Т.Энхтуяагаас НИТХ-ын даргад хандан гаргасан өргөдлийг НИТХ-ын ажлын албанаас дүүргийнхээ газрын албанд хандан хариу авахыг мэдэгджээ[8].
  8. 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр С.Э, Д.Балжинням, нарын 8 иргэн өргөдөл гаргажээ. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 460 тоот албан бичгээр хариу өгчээ.
  9. 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 1111 төвд хандан С.Эийн гаргасан өргөдлийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн ХЭГ/1475 тоот албан бичгээр[9] Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэнийг 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн газрын албанаас хариу өгсөн байна[10].
  10. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандан С.Эийн Золбоо бүлгийг төлөөлөн гаргасан огноогүй өргөдлийг[11] 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1/118 тоотоор шижлжүүлсэнийг[12] 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 10/401 тоот албан бичгээр дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа дүүргийн засаг даргад танилцуулан шийдвэрлүүлэх болно гэсэн хариуг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад өгчээ[13].
  11. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гаргасан С.Эийн хүсэлтийг 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй тул олголт хийх боломжгүй гэсэн хариуг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1а/616 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.[14]

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжаар иргэн Д.Т, Д.О*******, Д.С /Д.Н гэж захирамжид нэр нь өөрөөр бичигдсэн/, Э.Г, Д.Д, А.Ж, Б.Д, Б.Б, Р.Л, У.А, Г.Ж, Д.Г, Н.Г, Д.Б, Э.А, Ш.А*******, Д.Э*******, Х.Х*******, Б.Мөнхзул, Ч.Х******* нарт[15], 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжаар Ц.Д, Г.Ба, Г.Баяртогтох, Г.А нарт[16], 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/562 дугаар захирамжаар Д.Гд[17], 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/636 дугаар захирамжаар Д.Од[18] нэхэмжлэгч иргэдийн хүсэлт гаргасан гэх газарт газар эзэмшүүлжээ.

Гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн хувийн хэргийн материалуудаас үзэхэд тэдгээр иргэд нь 2015 оны 7 дугаар сарын 1-нээс газар эзэмших хүсэлтээ хорооны Засаг дарга болон дүүргийн Засаг даргад хандан гаргажээ.

Гуравдагч этгээдүүд ийнхүү өргөдөл гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяаллыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт, газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зургийг хавсарган өгчээ.

Эдгээр иргэдийн хүсэлтийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.3 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3 энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах. гэж заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэсэн заалтыг зөрчөөгүй гаргасан, хууль ёсны захиргааны акт байна.

Нэхэмжлэгч нэр бүхий 23 иргэн гуравдагч этгээдүүдийн дээрх захирамжаар олгосон газарт Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан өргөдөл гаргаж байсан гэх боловч гаргасан өргөдлүүдийг шүүн үзэхэд тухайн газарт хүсэлт гаргаж байсныг нотолсон нэг ч ширхэг кадастрын зураг болон тойм зураг байхгүй байгаан дээр гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн захирамж гарсанаас хойш өргөдлүүдээ өгсөн болохыг дээр дурдсан өргөдөл болон хас харагдаж байна.

Түүнчлэн эдгээр иргэдийг төлөөлж С.Эийн гаргасан өргөдлүүдэд 10 гаруй жил амьдарсан гэж дурдагдаж байсныг шүүхээс шалгаж, хорооны Хүн амын өрхийн мэдээллийн систем болон өрхийн бүртгэлд баримт бичгийн үзлэг хийхэд гуравдагч этгээд Н.Гийн 7 дугаар гудамжны 40 тоотод ам бүл 3 гэсэн бүртгэлээс өөр өмнө нь болон одоо бүртгэгдсэн бүртгэл байхгүй байна.

Мөн маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийхэд[19] тухайн газар нь хүний гараар эвдрээгүй байгалийн төрхөөрөө байсан бөгөөд гуравдагч этгээдүүдээс өмнө тухайн газарт олон жил хүн ам олноороо амьдарч байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүйн дээр тус хорооны Засаг даргаас уг газарт өмнө нь хүн амьдарч байгаагүй, шинэ суурьшлын бүс гэсэн гэрчийн мэдүүлэг, гуравдагч этгээдээс гаргаж ирүүлсэн 2014 оны фото зураг, Google-ээс авсан зураг зэрэг баримтуудаар эдгээр иргэд тухайн газарт олон жил амьдраагүй байна.

Түүнчлэн тухайн газарт малаа маллаж байсан, шон хатгасан, гэрээ барьж зусдаг байсан гэсэн үндэслэлүүд нь тухайн иргэнийг газрыг эзэмших давуу эрхийг олгох хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд гагцхүү Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар өргөдөл гарган дүүргийн Засаг даргын захирамжаар газрын гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газар эзэмших эрх үүсдэг.

Иймд шүүхээс нотлох баримтыг цуглуулахад нэхэмжлэгч нэр бүхий 23 иргэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргаж байсан нь нотлогдохгүй байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүйн дээр гуравдагч этгээдүүдэд хуульд заасан журмын дагуу газрыг эзэмшүүлсэн байх тул эдгээр иргэдэд холбогдох захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байхгүй тул хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Хоёр. Иргэн Б.Загдсүрэн, Д.Энхтуяа /Ж.Дамбадоогийн охин/ нар нь газар эзэмшүүлж өгөхийг хүссэн өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгөхгүй байгаа Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн Д.Загдсүрэн, Д.Энхтуяа нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан амьдарч байгаа газраа эзэмших хүсэлтийг гаргаж байсан нь дээр дурдсан өргөдлүүдээс харагдаж байх бөгөөд хүсэлт гаргасан газар нь хэн нэгний эзэмшил газартай давхцалгүй болох нь тогтоогдож байна.

Мөн Баянзүрх дүүргийн 11-р хорооны Засаг даргыг гэрчээр асуусан мэдүүлэгт[20] ахмад дайчин Ж.Дамбадоо, Б.Згийн эхнэр н.Баярмаа нь 5 бага насны хүүхэдтэйгээ хамт тухайн газарт 2014 оноос хойш амьдарч байсан бөгөөд эдгээр 2 иргэнд газар эзэмшүүлэх хүсэлтийг өөрийн биеэр газрын албанд гаргаж, тухайн газрыг өөр хэн нэгэнд эзмшүүлээгүй үлдээсэн гэжээ. Дээрх 2 иргэн тухайн газарт амьдарч байсан гэдгийг шүүх хуралдаанд гуравдагч этгээдүүдээс мөн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нараас 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн кадастрын зураг, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудсыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан өргөдөлдөө хавсаргаж тухайн үед өгөөгүй ч одоо шүүхэд баримтаар өгч байгаа нөхцөл байдлыг харгалзаад эдгээр иргэдийн өргөдлийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин иргэн Б.Загдсүрэнгийн газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн газарт Б.Загдсүрэн нь амьдарч байсан эсэхийг тодруулахын зэрэгцээ Б.Згийн эхнэр н.Баярмаагийн тайлбарыг авсаны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх нь зүйтэй.

Гурав. Нэхэмжлэгч нэр бүхий 23 иргэний газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээр дурдсанчлан нэр бүхий 23 иргэд нь Газрын тухай хуулийн дагуу өргөдлөө гаргаагүй нь тогтоогдсон, Баянзүрх дүүргийн Засаг даргын буруутай үйлдэл байхгүй байгаа хэдий ч дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, газрын албаны мэргэжилтний зүгээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эзэмшүүлэх боломжтой, төлөвлөгөөнд тусгагдсан сул газар байгаа, эдгээр иргэд нь хуульд заасан журмын дагуу өргөдлөө гаргавал зохих журмын дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой гэсэн тайлбарыг өгч байна.

Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд нь Баянзүрх дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад удаа дараа өргөдөл гаргаж байсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчийн өөр газарт газар эзэмших хүсэлт гаргах боломжтой гэсэн тайлбарыг үндэслэн газар эзэмших хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх гэсэн 21 иргэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэл гаргасан нэр бүхий 21 иргэд нь Газрын тухай хуульд заасан баримт материалыг хүн тус бүрээр дахин шинээр өргөдөл гарган Баянзүрх дүүргийн Засаг даргаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Эийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн иргэн Д.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Згийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/562 дугаар захирамжийн иргэн Д.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.М*******ы Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн иргэн Д.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Б Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах/Захирамж дээр Д.Н гэж буруу бичигдсэн/, нэхэмжлэгч О.Тын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Э.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.А*******ын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Д, А/450 дугаар захирамжийн Д.Дээс шилжүүлэн эзэмшүүлсэн н.Дд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч О.Эын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн А.Ж, Б.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч С.Ды Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч И.О*******дгийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Р.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.Огийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн У.А, мөн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжийн Г.Бад холбогдох хэсэг, Г.Багаас В.Эд шилжүүлэн эзэмшүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/364 дүгээр захирамжийн иргэн В.Эд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.Аын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Г.Жд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Т.Эийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д. Гд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Өгийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/450 дугаар захирамжийн Г.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Аын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Н.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Э.Бын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Бөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Д.Тын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Н.Гэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч М.Пын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/636 дугаартай захирамжийн Д.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Э*******ын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ш.А*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Г.Э*******ын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Д.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Х.Э*******ын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Х.Х*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Б.Ц*******ын Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжийн Ч.Х*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3 дахь хэсэгт заасныг тус ус баримтлан иргэн Б.Загдсүрэн, Д.Энхтуяа нарын өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар иргэн Б.Загдсүрэнгийн газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн газарт Б.Загдсүрэн нь амьдарч байсан эсэхийг тодруулахын зэрэгцээ Б.Згийн эхнэр н.Баярмаагийн тайлбарыг авсаны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх нь зүйтэйг мэдэгдсүгэй.
  4. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн С.Э, Б.З, Б.Б, О.Т, Т.А*******, С.Д, И.О*******д, О.Э, Т.О, Т.А, Т.Э, Д.А, Э.Б, Б.Ө, Д.Т, М.П, Б.Э*******, Г.Э*******, Х.Э*******, Б.Ц*******, Б.М******* нарын газар эзэмшихээр гаргасан /гаргах/ өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ