Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 56

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2, 36.6-36.8, 36.10, 36.14 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон  

ТОГТООХ нь :

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч    Г.С-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ц-р овогт Г-н С-г  бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.С-г 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.С-т оногдуулсан 06 сарын хорих ял дээр 2017 оны 06-р сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн  02 жил 11 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Г.С-н нийт эдлэх ялыг 03 жил 05 сар 22  хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Г.С-т  оногдуулсан 03 жил 05 сар 22 хоногийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  БНХАУ-д үйлдвэрлэгдсэн шаргал хүрээтэй 42 инчийн LCD маркийн зурагтыг хохирогч Ж.Л-д буцааж олгосугай.

7. Шүүгдэгч Г.С-г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүлмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

8. Шүүгдэгч Г.С-т авсан хувийн баталгаа гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

9.  Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.НАРАНТУЯА