| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04623/и |
| Дугаар | 184/ШШ2024/02875 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/02875
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, дүүрэг 1-р хороо, тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, дүүрэг 27-р хороо, тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* /*******/-т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 6,282,798 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2024.05.20-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч М.******* нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,282,798 төгрөгийг 2024.06.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 1,782,798 төгрөгөөр төлж барагдуулах ба хэрэв сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, хилийн цэргийн 0119-р анги 49 байр зоорины давхрын 25, 26 тоот хаягт байршилтай, 27.3 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012737 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцов . Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,282,798 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,282,798 төгрөгийг 2024.06.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 1,782,798 төгрөгөөр төлж барагдуулах ба хэрэв сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, хилийн цэргийн 0119-р анги 49 байр зоорины давхрын 25, 26 тоот хаягт байршилтай, 27.3 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012737 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,282,798 төгрөгийг 2024.06.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.07.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 1,782,798 төгрөгөөр төлж барагдуулах ба хэрэв сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, хилийн цэргийн 0119-р анги 49 байр зоорины давхрын 25, 26 тоот хаягт байршилтай, 27.3 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201012737 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 92,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.*******аас 92,850 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН