Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02651

 


 

*******0*******4 05 14

184/ШШ*******0*******4/0*******651

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж *******, өөрийн байр хаягт байрлах ******* ХХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, шинэ толгойт хороолол, толгойт гудамж, ******* байр, 1 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:АГ790303*******4/-т холбогдох,

 

*******,*******63,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 04 сарын *******5-ны өдөр хүлээн авч, *******0*******4 оны 05 сарын 0*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Тус компани /РД:5*******58537/ нь Батаев овогтой *******той хэлэлцэн тохиролцож, *******0*******3 оны 1******* сарын 09-ний өдөр 1,563,440 төгрөг, *******0*******3 оны 1******* сарын 30-ны өдөр 647,800 төгрөг, *******0*******4 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 5*******,500 төгрөг буюу нийт *******,*******63,740 төгрөгийн үнэ бүхий ундаа нийлүүлсэн. Уг авлагыг төлүүлэхээр Б.*******той удаа дараа уулзаж, утсаар холбогдсон боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгээгүй. Иймд *******,*******63,740 төгрөгийг Б.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан *******,*******63,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.*******т холбогдох *******,*******63,740 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох *******,*******63,740 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг *******0*******4 оны 06 сарын 10-ны өдөр 754,580 төгрөг, *******0*******4 оны 07 сарын 10-ны өдөр 754,580 төгрөг, *******0*******4 оны 08 сарын 10-ны өдөр 754,580 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Биндэръяа, хариуцагч Б.******* нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар зүйл, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.*******т холбогдох *******,*******63,740 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь *******0*******4 оны 06 сарын 10-ны өдөр 754,580 төгрөг, *******0*******4 оны 07 сарын 10-ны өдөр 754,580 төгрөг, *******0*******4 оны 08 сарын 10-ны өдөр 754,580 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,170 төгрөгөөс *******5,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас *******5,585 төгрөг, хариуцагч Б.*******оос *******5,585 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ