Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/02262

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан  *******,******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин Г.Э, Г.Х, хүү Г.Н нарыг эх Г.Сын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч Гээс охин Г.Э, Г.Х, хүү Г.Н нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тус тус хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Хариуцагч Г.Гийн өмчлөлд бүртгэлтэй Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  тоот, 124.96 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, зоорийн давхрын 73 тоот авто зогсоолыг нэхэмжлэгч Г.С, охин Г.Э, Г.Х, хүү Г.Н нарын өмчлөлд нэр дээр шилжүүлж, нэхэмжлэгч Г.Сын өмчлөлд бүртгэлтэй Эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  тоот, 55.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, зоорийн давхрын 134 тоот авто зогсоолын өмчлөгчөөр охин Г.Эгшиглэн, Г.Хулан, хүү Г.Намнан нарыг өмчлөгчөөр нэмж бүртгүүлж, хариуцагч Г.Гийн өмчлөлд Польш улсад үйлдвэрлэсэн  улсын дугаартай чиргүүл, Япон улсад үйлдвэрлэсэн  улсын дагууртай мотоциклыг үлдээж, З ХХК /РД:/-ийн 50, 50 хувийн хувьцааг Компанийн тухай хуулийн дагуу жич шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Саас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Хуяг/-д даалгасугай.

  

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР