| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/03074/И |
| Дугаар | 184/ШШ2024/02591 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2024/02591
| 2024 он 0******* с ар 09 өдөр |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* ******* *******-р гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******ийн /РД:УО64*******0*******37/,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Д. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Д. миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч ажиллаж байсан байдлыг нотлох баримт, тушаал шийдвэрүүд олдсон тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсаны үр дагаврыг ойлгож байгаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Д. нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж байсныг нотлох баримт, тушаал шийдвэрээ олж, шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагагүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
*******.Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д. нь өөрийн ажиллаж байсныг нотлох баримт, тушаал шийдвэрээ олж, шүүхээр ажилласан байдлаа тогтоолгох шаардлагагүй болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 3*******,100 төгрөгийг улсын төсвийн 100200900941 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН