| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2024/04754/И |
| Дугаар | 184/ШШ2024/02854 |
| Огноо | 2024-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2024/02854
| 2024 05 22 | 184/ШШ2024/02854 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, гудамж, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ЧВ862612/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.той 2005 оны 01 дүгээр сард анх танилцаж, улмаар хамтран амьдарсан. Бид хамтран амьдарч байх хугацаандаа буюу оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүргийн Улсын бүртгэлийн газарт гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний дундаас оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүү мэндэлж өнөөдрийг хүртэл эхийнхээ асрамжид эрүүл саруул өсөж байна. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр Г. нь өглөө ажилдаа яваад дахиж гэртээ ирээгүй. Би эхлээд хэд хоног хүлээгээд, санаа зовж хойноос нь хөөцөлдөж явсан боловч сална, дахиж гэртээ ирэхгүй гэсэн. Өнгөрсөн хугацаанд хүү бид хоёртой холбоо барьсангүй, хүүгээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэнгүй, эцэг хүний үүргээ умартаж өнөөдрийг хүржээ. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү ыг миний асрамжид үлдээж, эцэг Г.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Г.од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Гэвч бид цаашид хамтран амьдрахаар болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Г.од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь Бид цаашид хамтран амьдрахаар болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, ******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.од холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 35,0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР