Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 104/ШШ2024/00295

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч:  Улаанбаатар хот, *******,******* давхарт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух *******ын ******* /РД: /

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 3,553,294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,553,294 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 3,553,294 төгргийг 6 хувааж, 2024 оны 6 сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 7 сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 8 сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 9 сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 592,219 төгрөгөөр төлөхөөр тохиролцлоо. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо. Б.ыг хариуцагчаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн уг мөнгийг би дангаараа төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******, Б. нараас зээлийн гэрээний үүрэгт 3,553,294 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Б.аас татгалзаж, хариуцагч М.*******аас зээлийн гэрээний үүрэгт 3,553,294 төгрөг гаргуулах хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,553,294 төгрөгийг 6 хувааж, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 592,219 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 71,810 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35,905 төгрөгийг улсын төсвөөс, 35,905 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,553,294 төгрөг гаргуулах иргэний хэрэгт М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,553,294 төгргийг 6 хувааж, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 592,215 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 592,219 төгрөгөөр төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 71,810 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35,905 төгрөгийг улсын төсвөөс, 35,905 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               З.ГАНЧИМЭГ