Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/00376

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/00376

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Архангай аймаг, хаягт оршин суух,  Иын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,  тоотод оршин суух, Хад холбогдох,

 

  Нэхэмжлэлийн шаардлага: 39,950,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б

Гэрч С.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Г.Хад холбогдуулан 39,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэл үндэслэл, шаардлагын үндэслэл, тайлбартаа: Б.И миний бие өөрийн хүргэн С.Ц үеэл дүү, мөн худ ургийн холбоотой Г.Хад 2019 оноос 2020 оны хооронд мөнгөний яаралтай хэрэг гараад байна гээд боломжтой бол та мөнгө зээлээч, удахгүй буцааж өгнө гэж хэлэхээр нь итгээд 45,000,000 төгрөгийг зээлүүлсэн. 45,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хаан Банкны хугацаагүй хадгаламжийн  тоот данснаас 20,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны Төрийн банкны хугацаагүй хадгаламжийн 181800184985 тоот данснаас 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Хамгийн сүүлд Г.Х нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сүүлийн удаа мөнгө нэмж зээлээч би сарын дотор өмнө авсан болон одоо авах гэж байгаа бүх мөнгөө төлж барагдуулна гэж хэлэхээр нь итгээд өөрийн Хаан Банкны хугацаагүй хадгаламжийн  тоот данснаас 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Г.Х нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Х нь нэхэмжлэгч Б.Иыг нэг нутагт амьдарч байсан настай хөгшин хүн гэдгээр нь мэднэ. Түүнээс өөртөө зориулж зээл авч байгаагүй. Харин нэхэмжлэгч Б.Иын хүргэн Ц нь Г.Х миний үеэл ах, надтай хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулж байх цаг хугацаандаа өөрийн хадам аав Б.Иаас мөнгө зээлэхдээ миний дансаар хүлээн авсан байна. Миний хувьд нэхэмжлэгч Б.Иыг зүс таних болохоос түүнтэй дотно харилцаа холбоо байхгүй. Мөнгө зээлсэн, зээлийн гэрээ байгуулсан зүйл огтхон ч байхгүй. Харин энэхүү төлбөрийг Б.Иаас зээлсэн гэх этгээд нь түүний хүргэн С.Ц бөгөөд Б.И нь өөрийн хүргэн С.Цд зээлдүүлсэн мөнгөө буцаан авсан эсэх нь тодорхойгүй. Мөнгийг шилжүүлсэн дансны эзэн нь гэх утгаар Г.Х надаас тус мөнгийг нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв би нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн бол бичгээр байгуулсан гэрээ байх ёстой. Хэдэн төгрөг, хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаатай зээлсэн, хэзээ буцаан төлөхөөр тохиролцсон асуудлыг бичгээр байгуулаагүй юм аа гэхэд мессеж чат зэргээр баримтжуулсан зүйл нэг ч байхгүй. Хэрэв би нэхэмжлэгчид өртэй, мөнгө зээлчхээд өгөөгүй байсан бол мөнгө өгсөн гэх 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сар, 2020 оны 10 дугаар сараас хойш яагаад одоог хүртэл мөнгөө нэхэж байгаагүй нь маргаантай асүүдал байгаа. Энэ асуудлыг далимдуулан Г.Х надаас үндэслэлгүй төлбөр гаргуулахаар өөрийн хадам ааваасаа зээлсэн мөнгөө надаар төлүүлэх гэж байна гэж ойлголоо. Нэхэмжпэгч Б.Иаас хариуцагч Г.Х надад 45.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, үлдэгдэл 39.950.000 төгрөгөө авч чадахгүй байгаа гэх тайлбар нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтаар нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 5/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6/, мемориалын баримт /хх-ийн 7/, Хаан Банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 8/, Хаан банк депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 34/, Архангай аймгийн цагдаагийн газрын албан бичиг /хх-ийн 35/, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 129/ШШ2023/00131 дугаар шийдвэр /хх-ийн 36-38/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2023/15671 дугаар захирамж /хх-ийн 39/, Хаан Банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-45/, хариуцагчаас дансны зарлагын гүйлгээ /хх-ийн 33/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Г.Хад холбогдуулан зээл 39,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Г.Хтай харилцан тохиролцсоны дагуу өөрийн данснаас хариуцагчийн данс руу 20,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр шилжүүлсэн. Хариуцагч зээлээс 5,050,000 төгрөг буцааж төлсөн. Төлөлтөө зээлийн хүү гэж шилжүүлж байсан. Гэсэн хэдий ч үндсэн зээлд тооцож зээлээс хассан. Үлдэх 39,950,000 төгрөгийг төлөхгүй олдохгүй болсон. Сүүлдээ холбогдохгүй, хаягтаа байхгүй болсон учир 2022 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж хаягийг олсон. Тус хаягтаа ч байхгүй болсон байсан гэж тайлбарласан байна.

 

  4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Нэхэмжлэгчтэй нэг нутгийн танил хүсүүс. Зээл авч байгаагүй. Зүс таних хүн бөгөөд Ц болох хүн нь хүргэн бөгөөд Ц нь зээлийг авсан. Бидний хооронд зээлийн талаар харилцаж байсан зүйл байхгүй. Зээл өгснөөс хойш одоог хүртэл зээл нэхэж байгаагүй. С.Цд нь надтай хамтарч ажиллаж байхдаа зээл авч байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. гэж тайлбарлажээ.

 

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Төрийн банкны мемориалын баримт, Хаан банкны шилжүүлгийн баримт, Хаан банкин дахь  тоот Б.Иын эзэмшлийн дансны хуулгаар нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Г.Хад 2019 оны 12 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Хаан банкин дахь  тоот хариуцагч Г.Хын эзэмшлийн данснаас Хаан банкин дахь  тоот нэхэмжлэгч Б.Иын эзэмшлийн данс руу нийт 2,550,000 төгрөгийг зээлийн хүү гэх агуулгаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

6.Хариуцагч өөрийн дансанд нэхэмжлэгчээс нийт 45,000,000 төгрөгийг хүлээн авч, буцаан нийт 2,250,000 төгрөгийг хүү гэх агуулгаар шилжүүлэг хийгдсэн талаар маргаангүй байна.

 

7.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд болох С.Ц өөртэй нь хамтран ажиллах явцдаа өөрийнх нь дансаар шилжүүлэн зээлж авсан гэж тайлбарласан боловч зээлийг С.Ц авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

8.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

9.Хэрэгт авагдсан нотлох баримт болон хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл нэхэмжлэгч Б.И нь хариуцагч Г.Хад 2019 оны 12 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 01 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

11.Хариуцагч 2,550,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,500,000 төгрөгийг өвс авах үедээ, 1,000,000 төгрөг бэлнээр авсан гэж тайлбарласан тул зээлээс нийт 5,050,000 төгрөгийн төлөгдөж, үлдэх 39,950,000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна гэж үзэв.

 

12.Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.Хаас 39,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ит олгохоор шийдвэрлэв.

 

13.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Хаас 39,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ит олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Иаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 357,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР