Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч М.Алдар даргалж шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Иргэдийн төлөөлөгч Х.Хоньчин,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч П.Цогбаяр, түүний өмгөөлөгч Д.Баасандорж /ҮД:1767/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Пүрэврагчаагийн Цогбаярт холбогдох эрүүгийн 201625022669 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч,  2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Хоршооллын 3 дугаар гудамжны 22 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

- Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ¹22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хугацаа дуусч суллагдсан,

               - Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ¹304 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 973 дугаар Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 4 сар 20 хоногийн хугацаатай хорих ялаас 3 жилийн хугацаатай хорих ялыг өршөөн хасч, эдлээгүй үлдсэн 4 сар 20 хоногийн хугацаатай хорих ялыг биечлэн эдэлж хугацаа дуусч суллагдсан, 

 - Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ¹548 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ¹354 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 27 хоногийн хорих ялаас хасч, суллагдсан Жалайр овогт Пүрэврагчаагийн Цогбаяр /РД: ДЭ86020816/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч П.Цогбаяр нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байх үед буюу давтан:

-  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Элит сургуулийн ард талын байрны 3 дугаар орцонд иргэн Ч.Тэмүүлэн, М.Түшиг нарт зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж довтлон Ч.Тэмүүлэнгээс "Айфоне 6" маркийн гар утас биет 10.000 төгрөг, М.Түшигээс “Айфоне 5" маркийн гар утас, биет 5.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,

- 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны орчим байрлах байрны орцонд иргэн Ц.Хангайд зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс "Самсунг Эс 2" маркийн гар утсыг дээрэмдсэн,

- 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны 3-р орцонд иргэн Б.Пүрэвбатад зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс "Айфоне 6" маркийн гар утас, биет 9.000 төгрөгийг дээрэмдсэн,

- 2016 оны 10 дугаар 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 56 дугаар байрны орцонд иргэн О.Соёмбо, О.Сүлд нарт зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж довтлон О.Сүлдээс биет 8.500 төгрөг, “Самсунг Вега” маркийн гар утас, О.Соёмбоос 7.500 төгрөг “Самсунг Вега” маркийн гар утас зэргийг дээрэмдсэн,

- 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 14б байрны 7 дугаар орцонд иргэн Э.Энхбаярт зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс “Самсунг нөүт-2” маркийн гар утас, биет 31.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,

- 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 59 дүгээр байрны орцонд иргэн Ц.Итгэлбаярт зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс “Ай фоне 3” маркын гар утас, чихэвч, биет 10.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,

- 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Баян Монгол” хотхоны 418 дугаар байрны зүүн талд иргэн Ө.Дөлгөөнтөрд зэвсгийн чанартай зүйл болох хутга ашиглан хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс биет 2.500 төгрөг, “Айфоне 5 эс” маркийн гар утас зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Цогбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэв.    

 

            Эрүүгийн 201625022669 дугаартай хэргээс:

           

Шүүгдэгч П.Цогбаяр нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 05-06-ны үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 97-р сургуулийн хашааны үүднээс 14-15 орчим насны 2 хүүхдийг “хүн дуудаад өг” гэж урд талын байрны орц руу дагуулж орж 2 давхарт гаргаад халаасанд байсан улаан хутгаа гаргаж тулгаад халааснаас нь цагаан өнгийн скай, хар өнгийн Самсунг эс 3 маркын гар утаснуудыг 1000 орчим төгрөгний хамт дээрэмдсэн. 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ганцаараа явж байгаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Бөхийн өргөөний зүүн талын 5 давхар байрны үүдэнд зогсож байсан 2 хүүхдийг “ахдаа хүн дуудаад өг” гэж орц руу дагуулж ороод 4 давхарт оруулаад “надад хутга, буу байгаа эд зүйлсээ гаргаад ир” гээд 1700 төгрөг гаргаж өгөхөөр нь “өөр зүйлсээ гарга” гээд Самсунг гэсэн бичигтэй том точтай шар өнгийн гар утас гаргаж ирсэнийг аваад “наанаа байж байгаад 10 минутын дараа гараарай” гэж хэлээд гарсан. 2016 оны 10 дугаар сарын 10-ны хавьд 08.00 цагийн үед ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах УС-15 дугаар байрны үүдэнд зогсож байгаад нэг хүүхэд явж байхаар нь дуудаад “ийшээ ороод хүн дуудаад өг” гээд УС-15 байрлуу оруулаад тамбарт нь барьж заамдаад алгадаад “халаасанд чинь юу байна” гэтэл олон товчтой хар өнгийн нокиа маркын гар утас гаргаж ирэхээр нь утсыг нь аваад явсан. 2016 оны 10 дугаар сарын 15-ны үед 08.00 цагийн үед байх ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт УС-15 байрны урд талын дромны урд талын Турк сургуулийн хашааны зүүн хойд буланд зогсож байгаад сургуулийн хашаа руу орох гэж байсан 2 хүүхдийг дуудаад “юм асуугаадхая” гэж хэлээд дром руу дагуулж ороод хутга гаргаж ирээд өөрсөддөө байгаа бүх зүйлээ өгөхгүй бол ална шүү гээд 10 гаруй мянган төгрөг, цагаан өнгийн Самсунг эс 2 маркийн гар утас, хар өнгийн Скай маркийн гар утсыг нь дээрэмдээд наанаа байж бай гэж хэлээд би зугтаад явсан. 2016 оны 10 дугаар сарын 20-ны үеэр 12.00 цагийн үед ганцаараа Сүхбаатар дүүргийн 3-р хороо “Номун” урд талын саданд сууж байтал нэг хүүхэд ирэхээр нь дуудаад “ахдаа хүн дуудаа өг” гээд 14а байрны орц руу оруулаад хутга гаргаж ирээд “мөнгөө гаргаад ир” гэсэн 4000 төгрөгийг аваад “өөр юу байна” гэтэл хар өнгийн Самсунг эс 2 маркийн гар утсыг нь дээрэмдсэн. 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13.00 цагийн үед байх ганцаараа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Орос 3-ийн хашаанаас хойшоо гарч ирсэн 2 хүүхдийг сааданд дуудаад энэ байрнаас “хүн дуудаад өг” гэтэл “завгүй” гэхээр нь “би зодвол энд ч зодно ш дээ” гэж хэлтэл “за тэгье” гээд орц руу орохоор нь хутгаа гаргаад гар утаснуудыг нь дээрэмдсэн…2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 08.00 цагийн үед ганцаараа явж байгаад Сүхбаатар дүүргийн 5-р хороо 5-р байрны үүдэнд 4-р орцноос гарч ирсэн хүүхдийг орцонд дагуулж ороод “хутга байгаа шүү” гэж хэлээд 8000 төгрөг, Айфоне 6 маркийн гар утсыг нь дээрэмдсэн. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороо 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд 2 эрэгтэй хүүхдийг дагаж орц руу ороод хутга харуулаад 2 ширхэг адилхан самсунг Скай вега маркийн гар утсыг нь 15.000 төгрөгийн хамт дээрэмдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 09.00 цагийн үед ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Замын цагдаагийн хойд талын байрны дунд нэг хүүхдийг дуудаж орц руу оруулаад хутга тулгаад цагаан өнгийн айфоне 3 маркийн гар утас, 15000 төгрөгийг нь дээрэмдсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 43-46, 81-82, 122,  142-143, 159-161, 172-173, 191-195, 2 хх-ийн 14/,

                  Насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...нэг танихгүй эрэгтэй хүн ирээд "ахын дүү, энэ 3-р орц руу ороод хүн дуудаад өгөөч" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "үгүй ээ, би завгүй" гэж хэлэхэд тэр залуу "за за, чи ахдаа нэг хүн дуудаад өгчихөөч" гээд намайг чирээд 3-р орц руу оруулсан юм. Тэгээд би өөрийнхөө байрны 3-р орцны 3 давхарт тэр залуугийн хамтаар гарахад тэр залуу шууд баруун ханцуйнаасаа хутга гаргаж ирээд миний хэвлийд тулгаад "би чамайг хутгалмааргүй байна, аятайхан ярьж байгаа, дээр утсаа өгчих" гэж хэлсэн. Би тэгэхлээр нь айгаад утсаа гаргаж ирсэн. Тэр миний гар утсыг аваад, мөн халаасанд байсан түрүүвчийг гаргаж ирээд дотроос нь 5.000 төгрөгийн дэвсгэрт 1 ш, 1.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэгийг байсныг авсан. Тэгээд гараад явсан. Гарахдаа надад "чи эндээс 20 минутын дараа гараарай" гэж хэлээд гарсан юм. ... Би тэр хүнийг одоо харвал танина. Тэр хүн тухайн үед хөх өнгийн малгай, улаан өнгийн куртиктэй явж байсан. Хар бараан царайтай, саравчтай малгайгаараа нүүрээ нуусан байдалтай байсан. 30 орчим насны эрэгтэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч М.Түшиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Би 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хичээлээ тараад найз Ч.Тэмүүлэнгийн хамт автобусны буудал орохоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны байрны ойролцоо явж байхад нэг ах бид хоёрыг дуудаж “энэ байр руу ороод хүн дуудаад өгөөч би өөрөө дуудаж болохгүй байна, ах нь 3 дугаар давхарт гараад хаалгыг нь заагаад өгье” гэхээр нь бид хоёр зөвшөөрч хамт явсан чинь "Элит" сургуулийн ард талын байрны 3 дугаар орц руу дагуулж ороод шатаар 3 дугаар давхарт гарангуутаа бид хоёрыг хана руу шахаж зогсоогоод куртикнийхээ баруун талын ханцуйнаасаа хутга гаргаж ирээд "ах нь тийм амар хүнд зодуулчихдаг хүн биш шүү, халаасандаа байгаа зүйлүүдээ гаргаад ир" гэхээр би өмдний халаасанд байсан "Айфоне 5" маркийн гар утсаа, 5.000 төгрөгийн хамт гаргаж өгсөн. Манай найз Ч.Тэмүүлэн "Айфоне 6" маркийн гар утсаа 10.000 төгрөгийн хамт өгсөн чинь тэр ах "та хоёр 30 минутын дараа гарч ирээрэй, гадаа хүн харж байгаа шүү" гэж хэлээд доошоогоо буугаад явсан. ... Улаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн маск зүүсэн, нилээн бор царайтай, 30 орчим насны зүүн талын шанаандаа шивээстэй, хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, цэнхэр өнгийн пүүз өмссөн байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ч.Тэмүүлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...маск зүүсэн, улаан өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн, цэнхэр жинсэн өмдтэй, цэнхэр өнгийн пүүзтэй, бараан өнгийн үүргэвчтэй ах гэнэт гарч ирээд "ахыг нь Очко гэдэг, та хоёр аль сургууль вэ, хаана амьдардаг юм бэ" гэж асуухаар нь бид хоёр Орос 3 дугаар дунд сургуульд сурдаг, 11 дүгээр хороололд амьдардаг гэсэн чинь 11-ийн Очко гэж таних уу" гээд М.Түшигийг "чи битгий клипдээд байгаарай" гэж хэлсэн. Мөн "ах нь ер нь бол хүнээс айдаггүй, та хоёрыг яавал яана шүү" гэж айлгасан. Тэгээд бид хоёртой цуг явж байгаад "ах нь та хоёроос нэг юм гуйх гэсэн юм" гэж хэлээд урд талын 9 давхар орон сууцыг зааж "энэ байрны 3 дугаар орц руу ороод хүн дуудаад өг, ах нь орж болохгүй байна" гэж хэлэхээр нь бид хоёр "амжихгүй, ажилтай явж байна" гэхэд "иймэрхүү шалтаг хэн ч олж чадна шүү дээ, зүгээр гуйж байхад туслаач" гээд байхаар нь бид хоёр тэр ахаас айгаад нөгөө ахын зааж өгсөн байрны орц руу орсон. Уг байрны орц руу ороод 2 дугаар давхрын дунд хэсэгт очоод хана руу шахаад "та муу хоёр зүгээр байгаарай" гэж хэлээд куртикнийхээ баруун ханцуйнаас ногоон өнгийн бариултай хутга гаргаж ирээд харуулах үед доор хүний чимээ гарсан чинь бид хоёрыг дээшээ 3 давхар руу гаргаад шатны завсарт аваачиж зогсоогоод "та хоёрыг одоо нэгжинэ" гээд юмнуудаа гарга гэсэн. Тэгээд би утсаа гаргаж өгөхгүй гэж бодож байтал намайг гар утсаа гаргаж өгөхийг шаардсан. Тэгээд би өмдний хойд талын халааснаас "Айфоне 6" маркийн гар утсаа 10.000 төгрөгийн хамт, манай найз М.Түшиг "Айфоне 5” маркийн гар утсаа 5.000 төгрөгийн хамт өгсөн чинь тэр ах "та хоёр 30 минутын дараа гараарай, гадаа хүн харж байгаа шүү" гэж хэлээд доошоо буугаад явсан…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 77 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ц.Хангай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... тэр хүн ханцуйнаасаа хутга гаргаж ирээд надад харуулаад "мөнгө байна уу" гэж надаас асуусан. Би "байхгүй" гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу "цаг байна уу" гэж асуусан. Тэгэхээр нь би "байхгүй" гэхэд "чи утсаа гаргаад ир, утас байгааг чинь мэдэж байна шүү" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би утсаа гаргаж ирээд түүнд цаг харуулсан юм. Тэгтэл тэр хүн намайг бариад "одоо би чамаар нэг хүүхэд дуудуулна" гэж хэлээд намайг орц руу түлхэж оруулсан. Тэгээд намайг 2 давхарт гаргаад шууд "утсаа гаргаад ир" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би утсаа өгөлгүй зогсоод байтал "за дэмий шүү, юу болохыг мэдэж байгаа биз дээ" гэж намайг айлгаж сүрдүүлсэн. Тэгэхлээр нь би айгаад утсаа гаргаж өгсөн. Тэр залуу тэгээд миний утсыг аваад орцноос гарсан. Тэгээд гарахдаа “чи миний араас 10 минутын дараа гарч ирээрэй" гэж хэлсэн. Түүнийг гарсны дараа би цонхоор харахад тэр залуу орцноос гараад "Саруул" захын зүг рүү гүйгээд явсан ... Тэр хүнийг одоо харвал танина. Тэр хүн 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр хүн зүүн чихний урдуураа цэнхэр өнгийн угалзан шивээстэй байсан. Тэр хүн улаан саравчтай малгай, өвдгөөрөө татсан урттай цэнхэр өнгийн куртиктэй байсан. Бас нэг мөртэй цүнх үүрсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Энхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... “Номун” хотхоны зүүн талаар нь явж байтал хөх өнгийн куртиктэй, хар ногоон өнгийн ноосон малгайтай нэг эрэгтэй намайг дуудаад орцонд ороод “хүн дуудаад өг ах нь архи уусан согтуу байна” гэсэн. Тэгэхээр нь би "ахаа би дүүгээ сургуульд нь хүргэж өгөх гэж байна, цаг бага байна, амжихгүй гэтэл чи ямар сүртэй юм бэ нээх удахгүй, би дүүг чинь хараад байж байя эсвэл цуг ороод дуудаад өг гэсэн. Тэгэхээр нь би дүүгээ дагуулаад “Номун” хотхоны зүүн талын 5 давхар саарал байрны яг аль орц руу орсныг санахгүй байна, ороод 1-ээс 2 давхар руу гарах шатан дээр гартал намайг “наанаа зогсож бай, чи ямар овоо бацаан бэ” гээд куртикний халааснаасаа хутга гаргаж ирээд “чи яагаад үнэд ороод байгаа юм бэ, мөнгө байвал гаргаад ир, утсаа өгч бай, ганц яриад өгье” гэсэн. Тэгэхээр нь өөрийн "Самсунг Нөүт 2" маркийн гар утсаа өгсөн. Тэгтэл тэр хүн миний халаасыг ухаж байгаад 31.000 төгрөг байсныг авсан ...”  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 121 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Сүлд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 25-р эмийн сангийн хажууд цагаан байрны урд явж байхад орцны хажууд зогсож байсан 30 орчим насны хар маск зүүсэн, саравчтай малгайтай, үүргэвч үүрсэн ах бид хоёрыг дуудахаар нь бид 2 юм асуух гэж байна гэж бодоод яваад очтол “та 2 яагаад хүүхэд зодоод байгаа юм” гэхээр нь “үгүй ээ ахаа та хүн андуураад байна” гэхэд орц руу бид хоёрыг түлхэж оруулаад ханцуйнаасаа шар өнгийн иштэй жижиг гал тогооны хутга гаргаж ирээд гартаа барьчихаад “та хоёрын биед юу байна, халаасандаа байгаа эд зүйлээ гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь би 2 гарыг нь хоёуланг нь бариад “зүгээр байгаарай” гэж хэлэхэд “гар тавиараа ална шүү” гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө халаасанд байсан бэлэн 8.500 төгрөгийг өгсөн. Харин манай ихэр Соёмбо 7.500 төгрөг, хар өнгийн “Вега” нэртэй утсаа өгсөн байгаа. Би тэгээд утсаа өгөхгүй нуугаад байж байтал нөгөө ах чинь “би нэгжээд утас чинь гарах юм бол ална шүү” гэхээр нь би мөн хар өнгийн гар утсаа өгсөн. ...170 орчим см өндөртэй, 30 орчим насны хар бор царайтай, хамар нь бага зэрэг далийсан масктай, улаан өнгийн саравчтай малгайтай байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 135-136 дугаар хуудас/,

 

                   Насанд хүрээгүй хохирогч О.Соёмбо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цаг 25  минутын үед хичээлдээ явах гээд Баянгол дүүргийн 1 дүгээр хоро, 04-р байрны гэрээсээ гараад өөрийн дүү Сүлдтэй хамт байрны урд талаар явж байтал хойноос дагаж ирсэн үү нэг ах гарч ирээд “яагаад хүүхэд зодож байгаа юм бэ” гэхэд “юун хүүхэд вэ” гэж асуухад орц руу түлхэж оруулаад зарим байранд жижүүр байрладаг шатны доорх хөндий рүү хананд шахаад баруун гарынхаа ханцуйнаас шар өнгийн иштэй жижигхэн гал тогооны хутга гаргаж ирээд хутгаараа бид 2 руу чичээд “мөнгө байна уу, халаасан дахь эд зүйлээ гаргаад ир” гэхээр нь би өөртөө байсан 7500 төгрөг, Самсунг вега утсаа гаргаж өгсөн...хар өнгийн маск зүүсэн улаан өнгийн саравчтай малгайтай саарал өнгийн өмдтэй, үүргэвч үүрсэн, хар өнгийн гуталтай байсан. Куртик нь хар байсан байхаа сайн хараагүй. Нүд нь их ширүүн харцтай, хар бор царайтай 30 гаран насны 170 орчим см өндөртэй ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-141 дүгээр хуудас/,

                                                                                                                               

                   Насанд хүрээгүй хохирогч Ц.Итгэлбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... улаан өнгийн саравчтай малгайтай, цагаан өнгийн малгайтай ноосон цамцтай, цагаан өнгийн урт куртиктэй, жинсэн өмдтэй эрэгтэй, 25-30 орчим насны ах тааралдаад “энэ орц руу ороод шатны өөдөөс харсан хаалгыг тогшоод Хүрэлбаатар гэдэг хүнийг асуугаад өг хэрэв эмэгтэй хүн байвал Хүрэлбаатар гэж асуугаад хойно гараад ир гэж хэлээрэй” гэж хэлсэн. ... би яг орцны хаалгаар ороход нөгөө дуудаад өгөөч гэсэн ах яг дагаад хойноос ороод ирсэн ба би эргэж хараад нөгөө хаалга руу нь заагаад ахаа “энэ хаалга мөн үү” гэж асуухад ямар ч байсан хутга ишнээс нь барьж өөдөөс харуулаад “дуугүй дээшээ гар би чамайг яах ч үгүй, угаасаа наад айл чинь биш” гэхээр нь би айгаад дээшээ шатаар алхаад хоёр давхарт гарахад “чи буу хармаар байна уу, дээшээ гар дуугарах юм бол ална шүү” гэхээр нь дахиад дээшээ 3 давхарт гарахад “дахиад дээшээ яв” гэхээр нь би алхаад л байсан. Тэгсээр байгаад хамгийн дээд давхарт ирсэн. Дээд талын давхарт гараад “бүх юмаа гарга” гэхээр нь халаасанд байсан "Айфоне 3" маркийн гар утас, чихэвч, 15.000 төгрөг зэрэг эд зүйлүүдээ гаргаад нөгөө ахын гарт нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 166-167 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Ө.Дөлгөөнтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... нэг ах дуудаад "чи аль сургууль вэ" гэхээр нь би "Төгс Дэлгэрэх" гэсэн чинь "чи Ганааг таних уу" гэхээр нь би "мэдэхгүй" гэсэн чинь "чи хэддүгээр анги вэ" гэсэн тэгээд "чи яагаад сонин хараад байгаа юм" гэхээр нь "зүгээр харж байна шүү дээ" гэхэд надаас "1.000 төгрөг байвал өгчих" гэхээр нь би "байхгүй” гэсэн чинь тэр залуу хөх өнгийн куртикнийхээ баруун халааснаас хутга гаргаад баруун гартаа бариад "би чамайг хутгална, би чамайг хаана ч зодож чадна" гэхээр нь би "яах юм бэ" гэж хэлсэн. Тэгээд надаас ахиад "1.000 төгрөг байна уу" гэхээр нь би "байхгүй" гэсэн чинь би чамайг нэгжээд авах юм уу" гэхээр нь "за за яахын яахын" гэж байгаад 1.000 төгрөг гаргаад өгсөн. Тэгсэн чинь "өшөө юу байна" гэхээр нь би "миний цайны мөнгө байна" гэсэн тэгснээ "би харъя, наашаа харуул" гэсэн. Тэгээд би цүнхээ харуулсан чинь "за за" гэж хэлсэн. Тэгээд цаашаа юм ярьж явж байгаад гражны булан руу оруулаад "одоо наад утас, үлдсэн мөнгөө өг" гэхээр нь би "яах юм бэ ах" гэхэд "маяглаад байлгүй утсаа өг, тэгээд би булан тойроод эргээд ирнэ, тэгэхэд чи наанаа суугаад утас мөнгөө аваарай" гэж хэлээд утас, мөнгө аваад булан тойроод яваад өгсөн…” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 187 дугаар хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр: “...супермаркетын урдуур сэжиглэгдэж буй этгээд гарч ирэх бөгөөд уг этгээд улаан малгайтай, саарал юүдэнтэй цамцаа өмссөн, хар куртик, цагаан маск, хар цүнхтэй, хар бараан өнгийн жинсэн өмдтэй, мөн цэнхэр өнгийн пүүзтэй супермаркетын урдуур алхаж байгаа бөгөөд бичлэг нь өдрийн байдлыг харуулж байлаа. Бичлэгийн 01 минут 20 секундэд супермаркетын баруун хойгуур тойрон яван алга болоод 03 минут 45 секундэд буцан гарч ирж Шаазан ваарны үйлдвэрийн төмөр хашаа руу орон хохирогч болох 2 хүүхэдтэй таарч араас нь даган явснаар эхний файл дахь бичлэг дууссан. 2 дахь файлыг тоглуулж эхлэхэд Шаазан ваарны үйлдвэрийн урд тал болох Сүхбаатар дүүргийн 2 хорооны Цагдаагийн К8.2 камернаас сэжигтэн харагдах болно. 3 дахь файл болох Сүхбаатар дүүргийн 2 хорооны Цагдаагийн К2.2 камерийн файлыг тоглуулж эхлэхэд 11 секундэд “Элит” сургуулийн хойгуур 2 хохирогчийг сэжиглэгдэж буй этгээд харилцан яриа үүсгэж дагуулж яваа дүрс зураг үзэгдэн цааш явсан. 4 дэх файлыг тоглуулж үзэхэд Сүхбаатар дүүргийн 2 хорооны Цагдаагийн К7.1 камерт Сүхбаатар дүүргийн 2 хороо 31 байрны хойгуур тойрон очиж дагуулан явсан. 5 дахь файл болох Сүхбаатар дүүргийн 2 хорооны Цагдаагийн К7.2 камерт орц руу дагуулж орж байгаа бичлэг харагдна. 6 дахь файлыг тоглуулахад Сүхбаатар дүүргийн 2 хорооны Цагдаагийн К7.2.1 камерт бууснаар 1 минут 4 секундэд сэжиглэгдэж буй этгээд гарч ирэн ОХУ-ын элчин сайдын яамны зүг зугтан гүйж байгаа дүрс зураг үзэгдэнэ…” гэжээ /1 хх-ийн 71 дүгээр хуудас/,  

 

            Зураг таньж олуулах ажиллагаа: “ ...насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвбат 5 дугаарын зургыг шууд заан "энэ хүн миний гар утсыг дээрэмдэн авсан хүн мөн байна, би царайг нь хараад шууд таньж байна...5 дугаарт Пүрэврагчаагийн Цогбаяр...” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/

“…насанд хүрээгүй хохирогч О.Соёмбо дээрх зургуудыг ажиглан харж байгаад 5 дугаарын зураг царай төрх нь адилхан байна…” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 131 дүгээр хуудас/,

“… насанд хүрээгүй хохирогч нь О.Сүлд дээрх зургуудыг ажиглан харж байгаад 5 дугаарын зураг мөн байна гэхдээ арай залуугийнхан зураг байна гэв…” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 132 дугаар хуудас/,

“…насанд хүрээгүй хохирогч Ч.Тэмүүлэн ажиглан харж байгаад би сайн танихгүй байна гэв…” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 72 дугаар хуудас/,

“…насанд хүрээгүй хохирогч Ц.Хангай 5 дугаарын зургийг шууд заан залуугынх нь зураг байна гэв…” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 91 дүгээр хуудас/,

                  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын ¹1205 дүгнэлт:

  1. П.Цогбаяр нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна.
  2. П.Цогбаяр нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна.
  3. П.Цогбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Хэрэг хариуцах чадвартай байна.
  4. П.Цогбаярт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.
  5. П.Цогбаяр нь болж байгаа байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна…” гэжээ /1 хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

                  Эд зүйлийн үнэлгээ: “… /1 хх-ийн 73, 90, 117, 137, 169, 189, 2 хх-ийн 17 дугаар хуудас/,

 

                  Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол:

                  “…2 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар тогтов…”

                  “…Улаан өнгийн хутгыг хэрэгт хавсаргахаар тогтов…” гэжээ /1 хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

                  Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 04/4779 дугаартай албан бичиг: “...иргэн Н.Энхбаяр нь үл таних хүнд эд зүйлээ дээрэмдүүлсэн гэх хэрэгт хохирогчийн хэлсний дагуу Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Батхуягаар ам зураг гаргуулан хүргүүлэв...” гэжээ /1 хх-ийн 116 дугаар хуудас/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 7-9, 52-54, 103-105, 179-182/, гэрч П.Цогтгэрэлийн мэдүүлэг /1 хх-ийн 26/, гэрч Б.Тэмүүжингийн мэдүүлэг /1 хх-ийн 78/, гэрч О.Даваадоржийн мэдүүлэг /1 хх-ийн 79/, гэрч Б.Бадрах /1 хх-ийн 80/, гэрч Ц.Цогтсайханы мэдүүлэг /1 хх-ийн 170/, иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 206, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 207/, хувийн байдал тогтоосон баримтууд /1 хх-ийн 209-223/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Цогбаяр нь санаатайгаар, давтан үйлдлээр:

-  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Элит” сургуулийн ард талын байрны 3 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч Ч.Тэмүүлэн, М.Түшиг нарт зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтлон Ч.Тэмүүлэнгээс "Айфоне 6" маркийн гар утас биет 10.000 төгрөг, М.Түшигээс “Айфоне 5" маркийн гар утас, биет 5.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,

- 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Номун” хотхоны орчим байрлах байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.Хангайд зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс "Самсунг Эс 2" маркийн гар утсыг дээрэмдсэн,

- 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны 3-р орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвбатад зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс "Айфоне 6" маркийн гар утас, биет 9.000 төгрөгийг дээрэмдсэн,

- 2016 оны 10 дугаар 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 56 дугаар байрны орцонд насанд хүрээгүй хохирогч О.Соёмбо, О.Сүлд нарт зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтлон О.Сүлдээс биет 8.500 төгрөг, “Самсунг Вега” маркийн гар утас, О.Соёмбоос 7.500 төгрөг “Самсунг Вега” маркийн гар утас зэргийг дээрэмдсэн,

- 2016 оны 11 дүгээр сарын 11-ний Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Номун” хотхоны 14б байрны 7 дугаар орцонд хохирогч Э.Энхбаярт зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс “Самсунг нөүт-2” маркийн гар утас, биет 31.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,

- 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 59 дүгээр байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Ц.Итгэлбаярт зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс “Ай фоне 3” маркын гар утас, чихэвч, биет 10.000 төгрөг зэргийг дээрэмдсэн,

- 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Баян Монгол” хотхоны 418 дугаар байрны зүүн талд насанд хүрээгүй хохирогч Ө.Дөлгөөнтөрд зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүнээс биет 2.500 төгрөг, “Айфоне 5 эс” маркийн гар утас зэргийг дээрэмдэн авч бусдад нийт 2.698.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвбат, Ө.Дөлгөөнтөр, Ц.Итгэлбаяр, О.Соёмбо, О.Сүлд, Ц.Хангай, Ч.Тэмүүлэн, М.Түшиг нар, хохирогч Э.Энхбаяр нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлийн үнэлгээ, ШШҮХ-ийн 04/4779 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн  нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчидийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж зохицуулжээ.

 

Шүүгдэгч П.Цогбаярын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ял нь шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан ялаас хөнгөрүүлэн зохицуулсан тул 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч П.Цогбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, давтан үйлдлээр, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй болохыг дурьдлаа.

               Шүүгдэгч нь урьд 3 удаа ял шийтгэгдсэнээс Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ¹304 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгиин хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ¹548 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар хүнд гэмт хэрэгт тус тус шийтгүүлсэн ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа дахин 2002 оны Эрүүгиин хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэг үйлджээ.

               2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар “ урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд”-ийг “онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцогдох үндэслэл заасан хэдий ч шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд энэ талаар зохицуулаагүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн дээрх заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

               Шүүгдэгч П.Цогбаярт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг хөнгөрүүлэн үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч П.Цогбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Х.Хоньчингоос “...П.Цогбаярын хавтаст хэрэгт авагдсан удаа дараагийн үйлдлүүдээс харахад гэм буруутай нь тогтоогдсон байна. Гэм буруутай гэж үзэж байна гэсэн байна...” гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч П.Цогбаяраас 2.698.500 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч нар болох Б.Пүрэвбатад 709.000 төгрөг, М.Түшигт 205.000 төгрөг, Ч.Тэмүүлэнд 760.000 төгрөг, Ц.Хангайд 140.000 төгрөг, О.Соёмбод 128.500 төгрөг, О.Сүлдэд 127.500 төгрөг, Ц.Итгэлбаярт 45.000 төгрөг, Ө.Дөлгөөнтөрд 402.500 төгрөгийг, хохирогч Э.Энхбаярт 181.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч П.Цогбаярын 291 /хоёр зуун ерин нэг/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Жалайр овогт Пүрэврагчаагийн Цогбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, давтан үйлдлээр, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Цогбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж, 06 /зургаан/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цогбаярын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Цогбаярын цагдан хоригдсон 291 /хоёр зуун ерин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1.4 дэх хэсэгт зааснаар 1 ширхэг хутгыг устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цогбаяраас 2.698.500 /хоёр сая зургаан зуун ерэн найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж дараах нэр бүхий хохирогч:

            - Сүхбаатар дүүргийн 5-р хороо 5-78 тоотод оршин суух хохирогч Аяа овогт Батсүрэнгийн Пүрэвбатад /РД: УХ01270552/ 709.000 төгрөгийг,

            -  Хан-Уул дүүргийн Нархан хотхоны 59-р байрны 16-н тоотд оршин суух хохирогч Боржигон овгийн Мөнхбаярын Түшигт /РД: УО02212354/ 205.000 төгрөгийг,

            - Сүхбаатар дүүргийн 7-р хороо 11-р хороололд 8-ын 8 тоотод оршин суух хохирогч Шаарав овгийн Чинбатын Тэмүүлэнд /РД: УЦ02251617/ 760,000 төгрөгийг,

            - Чингэлтэй дүүргийн 3-р хороо МонХаус 33-1-15 тоотод оршин суудаг хохирогч Олхонуд овгийн Цогбадрахын Хангай /РД: УШ00292211/ 140.000 төгрөгийг,

            - Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баруун баян уулын 12-4 тоотод оршин суух хохирогч Боржигон овогт Энх-Орхоны Энхбаярт /РД: УК00242730/ 181.000 төгрөгийг,

            - Баянгол дүүргийн 1-р хороо 4-57 тоотод оршин суух хохирогч Тайж овогт Отгончулууны Сүлдэд /РД: УШ02210133/ 127.500 төгрөгийг,

            - Баянгол дүүргийн 1-р хороо 4-57 тоотод оршин суух хохирогч Тайж овогт Отгончулууны Соёмбод /РД: УШ02210133/ 128.500 төгрөгийг,

            - Баянгол дүүрэг 20-р хороо Эрин хороолол 53-6-44 тоотод оршин суух хохирогч Цог овгийн Цогтсайхан овогтой Итгэлбаярт /РД: УЖ03242538/ 45.000 төгрөгийг,

            - Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимп хотхоны 427-87 тоотод оршин суух хохирогч Гучид овогт Өрнөхбаяр Дөлгөөнтөрд /РД: СЩ: 01282713/ 402.500 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Цогбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, түүний эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Цогбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

               ШҮҮГЧИД                               Б.ДУЛАМСҮРЭН

 

      С.ОЮУНЧИМЭГ