| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/01761/И |
| Дугаар | 102/ШШ2024/00053 |
| Огноо | 2023-12-26 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/00053
| 2023 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/00053 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх тоот хаягт байрлалтай, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, хаягт байрлалтай "Л" ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,611,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан 2,611,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага дарах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: ******* ХХК нь******* ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хэв хашмал түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 1-ээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд******* ХХК-д 963 ширхэг сапуд түрээсэлсэн. Эхний өдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр нийт 524 ширхэг сапудыг дугаартай машинаар, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 430 ширхэг сапудыг машинаар******* ХХК нь авч явсан. Түрээсийн гэрээг гэрээний 2 дугаар хавтаст заасны дагуу барилгын материалын үнэ өртгөөр тооцож, хоёр тал тохиролцсон. 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн******* ХХК-д өгсөн нэхэмжлэлүүд үнийн дүнд тодорхой тусгагдсан байгаа.******* ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ хийж, тус компаниас туслах материал түрээсэлсэн боловч бүрэн буцааж өгөөгүй. Хоёр талаас гэрээ байгуулж, нэхэмжлэгч талаас тамга дарж, гарын үсэг зурж, хариуцагч талд хоёр хувь өгч явуулсан. Хариуцагч талаас батлуулаад авчирч өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл авчирч өгөөгүй байна. 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн барьцаа төлбөр 430,923 төгрөг, тэр өдрөө 1,436,400 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,464,300 төгрөгийг******* ХХК-ийн зүгээс ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Түрээсийн төлбөр болон актын төлбөр нийт 7,357,920 төгрөг болсноос хариуцагч тал 3,331,620 төгрөгийг өгсөн. Үүнээс түрээсийн төлбөрийн дутуу төлбөр 2,058,300 төгрөг, дутагдсан туслах материалын үнэ 1,968,000 төгрөг болсноос 50 хувь бууруулж 984,000 төгрөг хасаж нийт 2,611,380 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргасан байна. Үүнд:******* ХХК-нь ******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдаж байгаачлан эрх зүйн харилцаанд ороогүй. Манайх нэхэмжлэлд дурдсан зүйлийг аваагүй гэжээ.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, нэхэмжлэхүүд /хх-ийн 5-7/, зарлагын баримт /хх-ийн 8, 9/, ******* ХХК-ийн акт /хх-ийн 10/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2023/03926 дугаар захирамж /хх-ийн 11/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 31,32/, нэхэмжлэх /хх-ийн 33/, хавсралт №2 /хх-ийн 34/, нэхэмжлэх /хх-ийн 35/, тооцооны баримт /хх-ийн 36/, төлбөрийн баримт /хх-ийн 47,48/, дансны хуулга /хх-ийн 49,50/, хариуцагчаас******* ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23/15 тоот албан бичиг /хх-ийн 72/,******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 73/, шүүхээс******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23/11 тоот албан бичиг /хх-ийн 39/, Э.Нийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 44,45/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* ХХК нь******* ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хэв хашмал түрээслэх түрээсийн гэрээ байгуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 01-ээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд******* ХХК-д нийт 963 ширхэг барилгын туслах материал болох сапуд түрээсэлсэн.******* ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нийт 524 ширхэг сапудыг дугаартай машинаар, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 430 ширхэг сапудыг 2 машинаар авч явсан. Түрээсийн гэрээг гэрээний 2 дугаар хавтаст заасны дагуу барилгын материалын үнэ өртгөөр тооцож, хоёр тал тохиролцсон.******* ХХК нь барилгын туслах материал түрээсэлсэн боловч түрээсийн зүйлийг бүрэн буцааж өгөөгүй. Хоёр талаас гэрээ байгуулж, нэхэмжлэгч талаас тамга дарж, гарын үсэг зурж, хариуцагч талд хоёр хувь өгч явуулсан. Хариуцагч талаас батлуулаад авчирч өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл авчирч өгөөгүй байна. 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн барьцаа төлбөр 430,923 төгрөг, гэрээ байгуулсан өдөр 1,436,400 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,464,300 төгрөгийг******* ХХК-аас ******* ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Түрээсийн төлбөр болон актын төлбөр нийт 7,357,920 төгрөг болсноос хариуцагч тал 3,331,620 төгрөгийг өгсөн. Иймд түрээсийн төлбөрт 2,058,300 төгрөг, дутаасан туслах материалын үнэ 1,968,000 төгрөг нийт 2,611,380 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
4.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...******* ХХК-нь ******* ХХК-ийн нэхэмжлэлд дурдаж байгаачлан эрх зүйн харилцаанд ороогүй. Манайх нэхэмжлэлд дурдсан зүйлийг аваагүй. н.Н гэх хүн компанийн гэрчилгээний хуулбар ашигласан байж магадгүй гэжээ.
5.******* ХХК-ийн 2105133138 тоот Голомт банкин дахь дансны хуулгаар хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д 2021 оны 09 сарын 01-ний өдөр 1,436,400 төгрөгийг******* хандгайт төсөл, 430,9220 төгрөгийг барьцаа, 2021 оны 09 сарын 15-ны өдөр 1,464,300 төгрөгийг лед лаят ХХК хандгайт төсөл гэж шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж үзэв. /хх-ийн 31-32/
6.******* ХХК-ийн зарлагын баримт, дансны хуулгаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-тай хороонд 2021 оны 09 сарын 01-ний өдөр сапуд- 500 ширхэг, 40 пум- 24 ширхгийг 14 хоногийн хугацаатай, 1,436,400 төгрөг, барьцаа 30 хувь 430,920 төгрөг нийт 1,867,320 төгрөг төлөх, 2021 оны 09 сарын 15-ны өдөр сапуд- 250 ширхэг, 6м турба- 60 ширхэг, 30 пум- 10 ширхэг, 20 пум- 21 ширхэг, 15х15 булан- 6 ширхэг, 2.4 ингел- 15 ширхгийг 30 хоногийн хугацаатай, 1,464,300 төгрөг төлөх, сапуд- 76 ширхгийг 21 хоногийн хугацаанд 191,520 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна гэж үзэв.
7.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
8.Дээрх үйл баримт болон хуулийн зохицуулалтаас үзвэл талуудын хооронд хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл бодитоор хэрэгжсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
9.Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн боловч гэрээний хугацаа дуусахад хариуцагч нь гэрээний зүйлийг тоо ёсоор бүрэн буцаан хүлээлгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
10.Иргэний хуулийн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө, мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т заасны дагуу гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй.
11.Нэхэмжлэгч 2021 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл хугацааны төлбөрийг 2,058,300 төгрөг, 40 пум 16, 30 пум 4, 20 пум 4, сапуд 17 ширхэг дутаасан хохиролд 1,968,000 төгрөгийн 50 хувь 984,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хэтрүүлсэн хугацааны төлбөрийн тооцоололд сапуд 124 ширхгийг 36 хоног 446,400 төгрөг болох тооцоололд 50 хоногоор 620,000 төгрөгт тооцсон нь алдаатай байна.
12.Иймд эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт хариуцагч******* ХХК-аас 2,437,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 173,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,733 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 53,955 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1, 295.4 дэх заалтыг баримтлан хариуцагч хариуцагч******* ХХК-аас 2,437,780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 173,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,733 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 53,955 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР