| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02694/И |
| Дугаар | 102/ШШ2024/02510 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2024/02510
2024 оны 05 сарын 10 өдөр Дугаар 102/ШШ2024/02510 Улаанбаатар хот
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 502,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 250,000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 252,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,710 төгрөгөөс 7,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 7,855 төгрөг, хариуцагчаас 7,855 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ