| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2021/0417/З |
| Дугаар | 128/ШШ2021/0657 |
| Огноо | 2021-10-13 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2021/0657
Нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д*******, хариуцагч Б.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З*******, гэрч Д.О******* нарыг оролцуулан Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.О*******, Т.С******* нарт холбогдох захиргааны хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг тус шүүх хуралдааны 3 дугаар танхимд хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт болон тайлбартаа: ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:; 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; гэж заасан эрхийнхээ дагуу энэхүү хүсэлтийг гаргаж байна. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Б.О*******, Т.С*******, нарын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн төлөлтийн акт-ыг хүлээн зөвшөөрч, татварын байгууллага хяналт, шалгалт явуулахдаа хяналт, шалгалт явуулах журам зөрчсөн асуудлыг сайтар ойлгосон гэж үзэж цаашид хэрэг маргааны үргэлжлүүлэн явуулах нь ач холбогдолгүй гэж үзэж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З*******: ...Нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотой тайлбар байхгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтийг дэмжиж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлж, шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбараа өгчээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн "Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О*******, Т.С******* нарын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын акт бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б******* ХХК нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК нь "Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О*******, Т.С******* нарын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Нөхөн ногдуулалтын акт бүхий шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг буцаан олгохгүй болохыг дурдсугай.
3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Н.Анармаад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ