Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/02858

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 30 өдөр  Дугаар 102/ШШ2024/02858 Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч .....-ийн нэхэмжилсэн 19 308 847 /арван есөн сая гурван зуун найман мянга найман зуун дөчин долоон/ төгрөгийг хариуцагч .....нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1 609 000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 609 842 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 000 төгрөгөөс 127 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 127 500 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 127 500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .....-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                           З.ДОРЖНАМЖИН