Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02685

 

2024 05 14 184/ШШ2024/02*******85

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Цагдаагийн гудамжид байрлах ******* ******* ******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, зээл *******-р гудамж, ******* тоот хаягт оршин суух овогт гийн /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: *******1*******,848 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* ******* ******* ХХК нь Д.д холбогдуулан *******1*******,848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

... ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн *******1*******,848 төгрөгийг хариуцагч Д. нь 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 0*******-р сарын 30-ны өдөр 31*******,848 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан *******1*******,848 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 0*******-р сарын 30-ны өдөр 31*******,848 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.

5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн *******1*******,848 төгрөгийг хариуцагч Д. нь 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 0*******-р сарын 30-ны өдөр 31*******,848 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,*******5 төгрөгийн тал хувь 9,578 төгрөгийг улсын төсвийн *******02009009******* тоот данснаас, 9,577 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН