Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/00027

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/00027

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Дын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, Зт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 6,958,149 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж

Хариуцагч Ч.З

Гэрч: Н.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Я.Д нь хариуцагч Ч.Зт холбогдуулан улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

1.1.Нэхэмжлэлийн үндэслэл, агуулга: Нэхэмжпэгч Я.Д нь 2019 оны 04 дүгээр сард хариуцагч Ч.Зтай сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, улсын дугаартай Toyota corolla fielder маркийн /Аралын№NZE1449017304/ мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг 11,042,000 төгрөгөөр худалдаж авсан. Автомашины төлбөрийн урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг Ч.Зын Хаан банк дах тоот дансанд шилжүүлж, үлдэгдэл 9,042,000 төгрөгний төлбөрийг 2020 оны 11 дүгээр сар хүртэл сар бүр 514,000 төгрөгөөр төлж барагдуулж дуусаад автомашины нэрийг шилжүүлэхээр тохирсон билээ. Тухайн үед улсын дугаартай Toyota corolla fielder маркийн Аралын№NZE1449017304/ мөнгөлөг өнгийн суудлын автомашин нь Р ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд Я.Д төлбөрийг төлж дуусмагц өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг Ч.З хүлээсэн юм. Я.Д нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон үүргээ биелүүлж, сар бүр Ч.Зын Хаан банк дах тоот дансанд 514,000 төгрөгийг 19 удаа шилжүүлсэн. Гэтэл Ч.Зоригбаатар нь харилцан тохиролцсон үүргээ биелүүлэхгүй, улсын дугаартай Toyota corolla fielder маркийн /Аралын№NZE1449017304/ мөнгөлөг өнгийн суудлын автомашины өмчлөх эрхийг Р ББСБ ХХК-иас шууд өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлж авсан боловч Я.Дын өмчлөлд шилжүүлэхгүй түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд хариуцагч Ч.Зт улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

1.2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Миний бие нь өөрийн төрсөн ах болох Чулуунбатын Агттантөртэй хамтран 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Р ББСБ ХХК-аас зээлээр / Toyota corolla fielder axio/ маркийн мөнгөлөг зарал өнгөтэй улсын дугаартай, 12 600 000 төгрөгийн үнэтэй авто машиныг урьдчилгаа 2 520 000 төгрөг төлж, үлдэгдэл 10 080 000 төгрөгийг зрын 3.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлээр анх худалдаж авсан юм. Тус машинаа 2019 оны 04 дүгээр сар хүртэл /эхний 3 сарын зээлийн эргэн төлөлтөө төлсөн/-ий дараа өөрийн сургалтын төвд тогоочоор ажилладаг Ганхуяг гөогтой Дд итгэн түүний найз гэх Янгандайгийн Дт зарсан билээ. Тэр үед Я.Д нь Ч.З надад 2 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл мөнгө болох Р ББСБ ХХК-д төлөх зээлийн үлдэгдэл 9 413 784 төгрөг, зээлийн хүү 4 473 585 төгрөг, нийт 13 887 369 төгрөгийг, сар бүр 514 375 төгрөгөөр 27 сарын хугацаатайгаар төлж барагдуулахаар тохиролцож авсан гайдаг. Энэхүү тохиролцоог баталгаажуулан Г.Д өөрийн биеэр батлан даана, найдвартай төлөх хүмүүс гэсэн тул Дтай гэрээ хийсэн болно. Я Д нь зээлийн төлөлтийг хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах ёстой байсан боловч 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ний хооронд нийт 18 сарын хугацаанд эхний 3 сарын төлөлтийг тус бүр 514 100 төгрөгөөр, үлдсэн 15 сарын төлөлтийг тус бүр 500 000 төгрөгөөр тооцон төлж, нийт 9 042 000 төгрөгийг төлж, үүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй буюу ББСБ-ын зээлээ бүрэн төлж дуусгаагүй тул нэр дээрээ шилжүүлж авах үндэслэл байхгүй. Миний бие нь Дтай Г.Даар дамжуулан, мөн өөртэй нь олбогдож мөнгөө нэхсэн боловч хүү төлнө гэж тохиролцоогүй мөнгөө төлөхгүй гэж хэлээд сураг тасарч алга болсон. Ямар ч хүн өөрөө банкны зээлээр авсан машинаа зарахдаа хүүг нь би төлнө, чи үндсэн зээлээ төлөхөд болно гэж хэлээд зарна гэж байхгүй. Нэхэмжпэлдээ ч Р ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй гээд сичсэн байна. Тэгэхээр энэ хүн анхнаасаа ББСБ-ын нэр дээрх машин гэдгийг мэдэж сайсныг нотолж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр нь ч байгаа. ББСБ гэдэг суяны байгууллага биш ашиг олдог, хүүтэй зээл гаргадаг газар шүү дээ. 27 сарын турш 514 000 төгрөгийн төлөлт хийж байж дуусах зээлийг 18 сарын дотор сар бүр 500.000 төгрөг төлснөөр дуусгах боломжгүй. Я.Д зээлээ төлөөгүйгээс болж Р ББСБ ХХК-д зээл, зээлийн хүү, алданги нийт 6 628 811 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5 628 811 төгрөг буюу 2 хувааж би өөрөө төлсөн. Я.Д нь тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын ал , тээврийн хэрэгслийн даатгал зэргээ төлөөгүй байсан. 1 жилийн тээврийн хэрэгслийн даатгал болох 258 120 төгрөг, тээврийн хэрэгслийн албан татвар 60 409 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль 10 809 төгрөг, төлбөрүүдийн нийт 6 958 149 төгрөг төлснөөр тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр албан ёсоор шилжиж ирсэн. Тухайн үед би төлөхгүй байж болох байсан. Тэгсэн бол угаасаа ББСБ надтай гүй тэр машиныг нь хаа байсан газраас нь олж аваад хураагаад л авах байсан. нч харамсалтай нь өөрийн төрсөн ах Ч.Алтантөрийнхөө нэр дээр авсан зээл н болохоор төлөхөөс өөр арга байгаагүй. Учир нь ах маань зээл авах гэтэл тэр зээлийг хаахаас нааш боломжгүй гэсэн тул ах маань өөрөө хүнээс мөнгө зээлж, тэрхүү зээлийг хаасан. Би одоо ч тэр өрийг ахдаа төлж дуусаагүй байна. Тиймээс Я.Дүүрэнжаргалаас Р ББСБ ХХК-д төлж гдуулсан зээл, зээлийн хүү, алданги нийт 6 628 811 төгрөг, тээврийн хэрэгслийн 1 клийн даатгал 258 120 төгрөг, тээврийн хэрэгслийн албан татвар 60 409 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль 10 809 төгрөг, бүгд нийт 6 958 149 төгрөгийг гаргуулж байж л машиныг нь өөрийнх нь нэр дээр шилжүүлэх ёстой юм. Банк бусаар авсан льтай тээврийн хэрэгслээ аваад Я.Дт өгсөн. Анхнаасаа энэхүү нөхцлийг ээн зөвшөөрөөд тээврийн хэрэгслээ надаас аваад явсан. Иймд бидний хооронд байгуулсан хэлцэл нь иргэний хуулийн 39.1 дүгээр зүйлийг хангаж, сар бүр төлсөн төлбөр баримтаар нотлогдож байх тул гаргасан нэхэмжпэлийн ардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр йгаа тээврийн хэрэгслийг сайн дурын үндсэн дээр тохирч авч явсан, одоо ашиглаж байгаа. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Ч.З нь нэхэмжлэгч Я.Дт холбогдуулан 6,958,149 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргасан байна.

 

2.1.Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, агуулга: Ч.З миний бие нь өөрийн төрсөн ах болох Ч.Атэй хамтран 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Р ББСБ ХХК-иас зээлээр Toyota corolla fielder axio маркийн мөнгөлөг саарал өнгөтэй улсын дугаартай, 12,600,000 төгрөгийн үнэтэй авто машиныг урьдчилгаа 2,520,000 төгрөг төлж, үлдэгдэл 10,080,000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар зээлээр анх худалдаж авсан юм. Тус машинаа 2019 оны 04 дүгээр сар хүртэл /эхний 3 сарын зээлийн эргэн төлөлтөө төлсөн/-ий дараа өөрийн сургалтын төвд тогоочоор ажилладаг Ганхуяг овогтой Дд итгэн түүний найз гэх  Дт зарсан билээ. Тэр үед Я.Д нь Ч.З надад 2,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэгдэл мөнгө болох Р ББСБ ХХК-д төлөх зээлийн үлдэгдэл 9,413,784 төгрөг, зээлийн хүү 4,473,585 төгрөг, нийт 13,887,369 төгрөгийг, сар бүр 514,375 төгрөгөөр 27 сарын хугацаатайгаар төлж барагдуулахаар тохиролцож авсан байдаг. Энэхүү тохиролцоог баталгаажуулан Г.Д өөрийн биеэр батлан даана, найдвартай төлөх хүмүүс гэсэн тул Дтай гэрээ хийсэн болно. Я.Д нь зээлийн төлөлтийг хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах ёстой байсан боловч 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ны хооронд нийт 18 сарын хугацаанд эхний 3 сарын төлөлтийг тус бүр 5,140 төгрөгөөр, үлдсэн 15 сарын төлөлтийг тус бүр 500,000 төгрөгөөр тооцон төлж, нийт 9,042,000 төгрөгийг төлж, үүнээс хойш нэг ч төлөлт хийгээгүй буюу ББСБ-ын зээлээ бүрэн төлж дуусгаагүй тул нэр дээрээ шилжүүлж авах үндэслэл байхгүй. Миний бие нь Дтай Г.Даар дамжуулан, мөн өөртэй нь холбогдож мөнгөө нэхсэн боловч хүү төлнө гэж тохиролцоогүй мөнгөө төлөхгүй гэж хэлээд сураг тасарч алга болсон. Ямар ч хүн өерөө банкны зээлээр авсан машинаа зарахдаа хүүг нь би төлнө, чи үндсэн зээлээ төлөхөд болно гэж хэлээд зарна гэж байхгүй. Я.Д машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжпэлдээ ч Р ББСБ-ын өмчлөлд бүртгэлтэй гээд бичсэн байсан. Тэгэхээр энэ хүн анхнаасаа ББСБ-ын нэр дээрх машин гэдгийг мэдэж байсныг нотолж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр нь ч байгаа. ББСБ гэдэг буяны байгууллага биш ашиг олдог, хүүтэй зээл гаргадаг газар тул 27 сарын турш 514,000 төгрөгийн төлөлт хийж байж дуусах зээлийг 18 сарын дотор сар бүр 500,000 төгрөг төлснөөр дуусгах боломжгүй юм. Я.Д зээлээ төлөөгүйгээс болж Р ББСБ ХХК-д зээл. зээлийн хүү, алданги нийт 6,628,811 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5,628,811 төгрөг буюу 2 хувааж би өөрөө төлсөн. Мөн Д нь тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал зэргээ төлөөгүй байсан. 1 жилийн тээврийн хэрэгслийн даатгал 258,120 төгрөг, тээврийн хэрэгслийн албан татвар 60,409 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль 10,809 төгрөг, эдгээр төлбөрүүдийн нийт 6,958,149 төгрөг төлснөөр тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр албан ёсоор шилжиж ирсэн. Тухайн үед би төлөхгүй байж болох байсан. Тэгсэн бол угаасаа ББСБ надтай надгүй тэр машиныг нь хаа байсан газраас нь олж аваад хураагаад л авах байсан. Даанч харамсалтай нь өөрийн төрсөн ах Ч.Алтантөрийнхөө нэр дээр авсан зээл байсан болохоор төлөхөөс өөр арга байгаагүй. Учир нь ах маань зээл авах гэтэл тэр зээлийг хаахаас нааш боломжгүй гэсэн тул ах маань өөрөө хүнээс мөнгө зээлж, тэрхүү зээлийг хаасан. Би одоо ч тэр өрийг ахдаа төлж дуусаагүй байна. Бидний хооронд байгуулсан хэлцэл нь иргэний хуулийн 39.1 дүгээр зүйлийг хангаж, сар бүр төлсөн төлбөр баримтаар нотлогдож байх тул миний эсрэг гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгуй, банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа тээврийн хэрэгслийг сайн дурын үндсэн дээр тохирч авч явсан, одоо ашиглаж байгаа. Тиймээс Я.Даас Р ББСБ ХХК-д төлж барагдуулсан зээл, зээлийн хүү, алданги нийт 6,628,811 төгрөг, тээврийн хэрэгслийн 1 жилийн даатгал 258,120 төгрөг, тээврийн хэрэгслийн албан татвар 60,409 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль 10,809 төгрөг, бүгд нийт 6,958,149 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэхүү миний нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаадлагатай хамт шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.2.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Ч.З, нэхэмжлэгч Я.Д хоёрын дунд зээлийн гэрээ бичгээр болон амаар байгуулагдсан зүйл огт байхгүй бөгөөд хариуцагч Ч.Зын хууль зүйн үндэслэлгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хэрэгт нэхэмжлэгчээс Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-13/, Хас банкны дансны хуулга /хх-ийн 15/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 16-18/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 19,20/, хариуцагчаас Хаан банкны дансны хуулга /хх-ийн 51-65/, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 69-71/, Р ББСБ ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 74/, Р ББСБ ХХК-ийн зээлийн дансны хуулга /хх-ийн 75-77/, №1 гэрээ /хх-ийн 78/, Р ББСБ ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 79/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 98-100/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 101/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 102,103/, техникийн тодорхойлолтын эх хувь, шүүхээс Н.Саранзаяагийн гэрчийн мэдүүлэг зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Я.Д нь хариуцагч Ч.Зт холбогдуулан улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Я.Дт холбогдуулан 6,958,149 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би хариуцагч Ч.Зтай улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашиныг 11,042,000 төгрөгөөр худалдан авах талаар амаар харилцан тохиролцож, тохиролцсон мөнгөө түүний дансанд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч машины бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байна. Хариуцагч Ч.З Г.Д гэх хүнтэй автомашин хадалдах, худалдан авах гэрээ хийгээгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. гэж тодорхойлсон.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Би Я.Д гэж хүнтэй гэрээ байгуулж байгаагүй. Хамт ажиллаж байсан Г.Д гэх хүнтэй автомашинаа худалдахаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан. Гэрээгээр урьдчилгаа 2,000,000 төгрөг авч, үлдэх 9,413,784 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 27 сарын хугацаанд сард 514,375 төгрөг төлөхөөр тохиролцсон. ...Урьдчилгаа 2,000,000 төгрөг, 18 сар 500,000 төлсөн боловч үлдэх төлбөрийг төлөөгүй. Би машинаа ахынхаа нэр дээр Р ББСБ ХХК-аас зээл авч, барьцаанд автомашинаа барьцаалсан байсан. Төлбөрөө тохиролцсон ёсоор төлөөгүйгээс банк бус санхүүгийн байгууллагад нэмж хүү төлж хохирсон. Төлбөрөө бүрэн төлөөгүй учир автомашины баримт бичгийг шилжүүлэхийг зөвшөөрөхгүй. гэж тайлбарласан.

 

5.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би Г.Дтай улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашин худалдах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөг авч, үлдэх 9,413,784 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 27 сарын хугацаатай, сард 514,375 төгрөг төлж дуусгахаар тохиролцсон. ...Урьдчилгаа 2,000,000 төгрөг, 18 сар 500,000 төгрөг төлсөн боловч үлдэх төлбөрийг төлөөгүйгээс надад 1 жилийн тээврийн хэрэгслийн даатгалын төлбөр 258,120 төгрөг, тээврийн хэрэгслийн албан татвар 60,409 төгрөг, тээврийн хэрэгслийн торгууль 10,809 төгрөг, хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс Р ББСБ ХХК-д зээл, зээлийн хүү 6,682,811 төгрөг төлж хохирсон. Иймд нийт 6,958,149 төгрөгийн хохирлоо хариуцагчаас гаргуулна. гэж тодорхойлсон.

 

6.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...Би Ч.Заас улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашиныг 11,042,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцож, тохиролцсон мөнгөө данс руу нь шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрээр Ч.З нь Г.Д гэх хүнтэй автомашин худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй нь тогтоогдсон. Хариуцагчид ямар хохирол учирсан тодорхойгүй. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн учир сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

7.Г.Д, Ч.З нарын хооронд 2019 оны 04 сарын 03-ны өдөр улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашин худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр Г.Д нь урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөг төлж, үлдэх 9,413,784 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 27 сарын хугацаатай төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 78/

 

8.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2023/01243 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.З нь Г.Дд холбогдуулан улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,958,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх Ч.З, Г.Д нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул гэрээний үүргэг, хохирлыг Г.Д хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тогтоогдож байна. Уг шийдвэрт зохигч талууд давж заалдах гомдол гаргаахгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 98-100/

 

9.Зохигч талууд улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашин нэхэмжлэгч Я.Дын эзэмшилд, тээврийн хэрэгслийн эзэмшигчээр хариуцагч Ч.З Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй, хариуцагч машины төлбөрт нийт 11,048,000 төгрөг авсан талаар маргаангүй, энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дансны хуулгаар нотлоогдож байна.

 

10.Шүүхэд гэрч Н.С мэдүүлэгт ...1,935,000 төгрөг н.Даас орж ирсэн. н.Даас би гэрээ бичүүлж авсан. Би нөхөртөө н.Даар нь бичүүлж авахгүй юм уу гэхэд танихгүй хүн учир н.Даар бичүүл гэсэн гэх, Я.Даас Г.Дд 2019 оны 04 сарын 02-ны өдөр 1,915,000 төгрөгийг Д машины урьдчилгаа  гэх гүйлгээний утгаар, мөн өдөр Г.Д нь Ч.Зт 1,935,000 төгрөгийг машины төлбөр гэх гүйлгээний утгатай, Я.Даас Ч.Зт  машины төлбөр Даас гэх гүйлгээний утгаар 514,000 төгрөгийг эхний 3 сар, үргэлжлүүлэн дараагийн сард 500,000 төгрөг, 1,000,000, 2,000,000 төгрөгөөр нийт 9,048,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга, Г.Д, Ч.З нарын хооронд 2019 оны 04 сарын 03-ны өдөр байгуулагдсан 1 дугаартай гэрээгээр урьдчилгаа 2,000,000 төгрөг, 2019 оны 05 сарны 01-ний өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 514,375 төгрөгийг төлөх тохиролцооны нөхцөл, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШШ2023/01243 дугаар шийдвэрээр Ч.З нь Г.Д нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Я.Д, хариуцагч Ч.З нарын хооронд 2019 оны 04 сарын 02-ны өдөр улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашиныг 15,887,369 төгрөг /урьдчилгаа 2,000,000 төгрөг, үлдэгдэл 13,887,369 төгрөгийг сар бүр 514,375 төгрөгөөр төлөхөөр/-өөр тохиролцсон худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

11.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

12.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулахад хуулиар тусгайлсан хэлбэрийн шаардлага тавигдахгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан хэдий ч хэн аль нь гэрээний дагуу харилцан шаардлага гаргасан байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашины баримт бичгийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхийг, хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу үлдэгдэл төлбөр буюу үнэ 4,845,396 төгрөгийг гаргуулахаар харилцан шаардах эрхтэй.

13.Нэхэмжлэгч худалдан авсан автомашины төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй боловч хариуцагч Р ББСБ ХХК-д зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж хохирол үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

14.Учир нь нэхэмжлэгч автомашины үнийг хэсэгчлэн төлөх үүргээ зөрчсөн боловч хариуцагчийг Р ББСБ ХХК-аас ахынхаа нэр дээр авсан зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүй байдалд хүргэсэн, үүний улмаас хэтэрсэн хугацаанд хүү төлөх үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

15.Мөн хариуцагч нь нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийн даатгал, татварын, торгуулийн төлбөрийг хохиролд тооцож нэхэмжилсэн боловч хуульд заасны дагуу шаардлагаа нолох баримтыг шүүхэд гаргаагүй. Хариуцагчид хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид 2,112,780 төгрөг төлөх үүрэг хүлээхгүй.

 

16.Иймд улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Я.Дын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ч.Зт даалгаж, нэхэмжлэгч Я.Даас 4,845,396 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Зт олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2,112,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

17.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Я.Даас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ч.Заас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,280 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 92,476 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу улсын дугаартай, Toyota Corolla Fielder маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч Я.Дын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Ч.Зт даалгаж, нэхэмжлэгч Я.Даас 4,845,396 төгрөг гаргуулан хариуцагч Ч.Зт олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2,112,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Я.Даас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ч.Заас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,280 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 92,476 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР