Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2021/0452

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, иргэн Ч.Ц*******, Ш.Н*******, Д.Э*******, Б.Ц*******, А.М******* нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох "Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 тоот захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Н******* 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: ... Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж байна. Миний бие уг асуудлаар шүүхэд хандан дахин нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргахгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ш.Н*******т миний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч А.М******* 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн татгалзалдаа /2021.06.30-ны өдрийн огноотой/: ... Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж байна. Миний бие уг асуудлаар шүүхэд хандан дахин нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргахгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А.М******* миний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц******* 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: ... Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж байна. Миний бие уг асуудлаар шүүхэд хандан дахин нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргахгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Ц******* миний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э******* 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн татгалзалдаа: ... Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж байна. Миний бие уг асуудлаар шүүхэд хандан дахин нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргахгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Э******* миний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Ц******* 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн татгалзалдаа /2021.06.30-ны өдрийн огноотой/: ... Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасны дагуу татгалзаж байна. Миний бие уг асуудлаар шүүхэд хандан дахин нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргахгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ч.Ц******* миний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Ч.Ц*******, Ш.Н*******, А.М*******, Б.Ц*******, Д.Э******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Ц*******, Ш.Н*******, А.М*******, Б.Ц*******, Д.Э******* нар нэхэмжлэлийн "Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ц*******, Ш.Н*******, А.М*******, Б.Ц*******, Д.Э******* нар нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Ц*******, Ш.Н*******, А.М*******, Б.Ц*******, Д.Э******* нар " Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/246 дугаар захирамжийн А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг буцаан олгохгүй болохыг дурдсугай.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Н.Анармаад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ