| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2024/04597/И |
| Дугаар | 184/ШШ2024/02697 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/02697
2024 05 15 184/ШШ2024/02697
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, Жуулчны гудамж-*******, Сувд цамхаг оффис, өөрийн байранд байрлах ******* ББСБ ХК /РД:5*******9754/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-Б байр, ******* давхар, ******* тоот хаягт оршин суух овогт гийн /РД:РЭ*******041501/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 943,254 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ББСБ ХХК нь Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 943,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
... ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 943,254 төгрөгийг хариуцагч Б. нь 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06-р сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 356,254 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 943,254 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэгчтэй уг төлбөрийг 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06-р сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 356,254 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 943,254 төгрөгийг хариуцагч Б. 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06-р сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07-р сарын 30-ны өдөр 356,254 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,600 төгрөгийн тал хувь 13,800 төгрөгийг улсын төсвийн 100200900941 тоот данснаас, 13,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН